| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/92 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0081/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* т холбогдох 2339000000114 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” зочид буудлын 406 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 цаг 00 минутын орчим дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч ******* ын “Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” мөн хуулийн 23.2 дахь хэсэгт “Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно.” гэж заасны дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор ******* ийг “хэрүүл, маргаан хийсэн үйлдлээсээ татгалзах, Цагдаагийн газар руу дагаж явах үйлдэл хийх” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, хүч хэрэглэсэн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт,
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” зочид буудлын 406 тоот өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 цаг 00 минутын орчим цагдаагийн алба хаагч ******* ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар ******* ын баруун гарын сарвууны ар хэсэгт нэг удаа хазаж, түүний эрүүл мэндэд “баруун гарын сарвууны ар хэсэгт шарх, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2339000000114 дугаартай хэргээс:
-Хохирогч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 07-ны 07:30 минутаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны 07:30 минут хүртэлх хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан юм. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 07-ны орой Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” зочид буудалд хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлагын дагуу жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* ын хамт тус зочид буудалд очоод репсепшингээс нь хаана ямар асуудал болсон талаар асуух үед үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр тус буудлын нэг өрөөн дотор нь нэлээн зодолдож, муудсан байдалтай орилж, хашхираад байж байсан. Тэгэхээр нь би өрөөнд нь орох үед надтай хамт буудлын репсепшин нь өрөөнд нь орж өрөөг суллаж өгөхийг шаардсан. Тэр хоёрт үйлчлэхгүй аваад яв гэсэн учраас би тухайн эрэгтэй, эмэгтэй хоёрыг хамт явъя цагдаагийн газарт очоод асуудлаа шийдвэрлэе гэж хэлээд буудлын өрөөнөөс гаргах шаардлагатай гэж хэлээд бараг 30 орчим минут хүлээсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй /******* / нь би явж чадахгүй та нар өөр цагдаа дууд, хэдэн цагдаа ирэхийг нь харъя, чи бол цагдаа биш гэж гартаа барьсан, цэвэр усны саваар шидэж, куртикээрээ цохиод байхаар нь би түүнд цагдаагийн алба хаагчийн биед халдвал эрүүгийн хариуцлага хүлээдэг юм шүү. ...тэр эмэгтэй /******* / нь яадын би наадах хуулийг чинь гууль болгоно, та нар үсрээд л намайг торгоно биз надад мөнгө байна би наадах торгуулийг чинь төлөөд гарчихна гэх мэт зүй бус үгээр доромжилсон. Тэр үед нь би түүнийг буудлын өрөөнөөс гаръя, цагдаагийн газарт очоод асуудлаа шийдье гэсэн боловч шаардлагыг хүлээж авахгүй, хэрүүл хийж элдвээр хэлж үгэнд орохгүй байсан учраас би түүнийг тэвэрч аваад гаргах гэтэл миний баруун гарын ар хэсэгт нэг удаа хазсан. Тэгээд тэр эмэгтэй шаардлага биелүүлэхгүй миний бие халдаж, өшиглөж, цохиод байсан учраас хамт явж байсан цагдаа ******* ад гар утсаа өгч бичлэг хийлгүүлж байгаад тухайн эмэгтэйг ганцаараа авч гарах гэсэн боловч намайг өшиглөж, цохиж, эсэргүүцээд дийлдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дүгээр хуудас/,
-Гэрч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газарт жолооч цагдаагаар ажилладаг юм. 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдөр 07:30 минутаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны 07:30 минут хүртэлх хугацаанд Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу жижүүрийн жолоочоор ажиллаж байх хугацаанд 2023 оны 02 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” ресторан зочид буудлаас “Эрэгтэй эмэгтэй хоёр хүн зодолдоод байна гэх” дуудлага мэдээлэл ирсний дагуу хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч ******* ын хамт тус дуудлага мэдээлэлд очиж ажиллахад үл таних эмэгтэй хүн нөхөртэйгөө маргалдсан байдалтай байсан ба тухайн хүмүүстэй хэсгийн байцаагч ******* нь уулзсан харин би түүний аюулгүй байдлыг хангаж дэргэд нь зогсож байсан юм. Гэтэл тэнд байсан танихгүй эмэгтэй /******* / гэгч нь хэсгийн байцаагч ******* нь тэр эмэгтэйд та энэ зочид буудалд хашхирч архидан согтуурч болохгүй гэж хэлээд та бидэнтэй хамт явна уу гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь тухайн зочид буудалд хашхирч байцаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж тухайн буудлаас явахгүй, би мөнгөө төлчихсөн та нартай явах шаардлага байхгүй, гэж гарт барьсан зүйлээрээ хэсгийн байцаагч ******* руу шидэж, куртикээрээ гуядаад, хөл, гуя хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед байсан эмэгтэй /******* /-н нөхөр нь хамт байсан ба нөхрийнхөө үгэнд орохгүй нөхөртөө уурлаж агсам тавьж цохиод байхаар нь би нөхрийг нь холдуулаад зогсож байхад хэсгийн байцаагч ******* ыг элдэв үгээр доромжилж, зүй бус үгээр хэлээд байсан. Тухайн үед дуудлагын дагуу очиход тэр танихгүй эмэгтэй ******* нь нөхөр гэх залуутай мөн нөхрийнх нь найз гэх бас нэг танихгүй залуу гурав байсан. Өөр хүн байгаагүй. Бид болсон асуудлын талаар тодруулах талаар шаардлагатай байна хамт цагдаагийн газарт очиж шалгуул гэдэг шаардлага тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн төвд хувийн ажлаар ирээд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнх 10-23 тоотод байрлах миний хадам эгчийнд байх хугацаандаа хадам эгч болон түүний найз нь гэх нэг эмэгтэй миний эхнэр бид хоёр нийлээд дөрвүүлээ 3 шил архийг 0.75 граммын архийг уугаад 16:00 цагийн орчимд дуусаад хадам эгч нөхөр нь ирэх гэж байгаа гээд эхнэр бид хоёрыг гэртээ хонуулах дургүй байсан учраас би эхнэр хүүхдийнхээ хамт Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Эзэнт гүрэн зочид буудалд өрөө авч амрах гэж байсан ба бид хоёр буудалд байхдаа ахиж архи нэмж уугаагүй. Харин буудалд байх хугацаандаа миний эхнэр бид хоёр гэр бүлийн дотоод асуудлаас болж хоорондоо маргалдсан чинь миний эхнэр хэт их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас тэр буудал дотор чанга дуугарч хашхираад миний үгэнд орохгүй, гарч явна гээд байсан... Гэтэл эхнэр бид хоёрыг маргалдаж байхад буудалд байсан хүмүүсийн нэг нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бололтой миний архи гараад жаахан сэргэсэн чинь хоёр цагдаа орж ирээд эхнэр бид хоёрыг эрүүлжүүлэх, саатуулах байр руу авч явна гэсэн чинь миний эхнэр ******* хэт их согтсон байсан учраас тухайн үед ирсэн цагдаагийн алба хаагчийн хэлсэн үгийг тогтоохгүй хэрэлдэж, маргалдаад байсан. ...Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч миний болон миний эхнэрийн биед халдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
-Шинжээч Ц.Тунгалагтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ийн биед учирсан гэмтлүүд нь биеийн гадаргуугийн нэг хувьд хүрээгүй учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин ******* ын биед учирсан гэмтэл нь арьсны бүх давхаргыг хамаарч шарх гэмтэл үүсгэсэн учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
-Гэрч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед тэнд байсан үл таних эмэгтэй /******* / нь орилж бахираад нөхөртөө уурлаад байсан. ...Гэтэл тэнд байсан эмэгтэй би явахгүй гэж орилж хашхираад цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бараг 30 минут орчим болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн
дэслэгч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаартай “...******* ын биед баруун гарын сарвууны ар хэсэгт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 40-43 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Хохирогч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 07-ны 07:30 минутаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны 07:30 минут хүртэлх хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан юм. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 07-ны орой Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” зочид буудалд хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлагын дагуу жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******* ын хамт тус зочид буудалд очоод репсепшингээс нь хаана ямар асуудал болсон талаар асуух үед үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр тус буудлын нэг өрөөн дотор нь нэлээн зодолдож, муудсан байдалтай орилж, хашхираад байж байсан. Тэгэхээр нь би өрөөнд нь орох үед надтай хамт буудлын репсепшин нь өрөөнд нь орж өрөөг суллаж өгөхийг шаардсан. Тэр хоёрт үйлчлэхгүй аваад яв гэсэн учраас би тухайн эрэгтэй, эмэгтэй хоёрыг хамт явъя цагдаагийн газарт очоод асуудлаа шийдвэрлэе гэж хэлээд буудлын өрөөнөөс гаргах шаардлагатай гэж хэлээд бараг 30 орчим минут хүлээсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй /******* / нь би явж чадахгүй та нар өөр цагдаа дууд, хэдэн цагдаа ирэхийг нь харъя, чи бол цагдаа биш гэж гартаа барьсан, цэвэр усны саваар шидэж, куртикээрээ цохиод байхаар нь би түүнд цагдаагийн алба хаагчийн биед халдвал эрүүгийн хариуцлага хүлээдэг юм шүү. ...тэр эмэгтэй /******* / нь яадын би наадах хуулийг чинь гууль болгоно, та нар үсрээд л намайг торгоно биз надад мөнгө байна би наадах торгуулийг чинь төлөөд гарчихна гэх мэт зүй бус үгээр доромжилсон. Тэр үед нь би түүнийг буудлын өрөөнөөс гаръя, цагдаагийн газарт очоод асуудлаа шийдье гэсэн боловч шаардлагыг хүлээж авахгүй, хэрүүл хийж элдвээр хэлж үгэнд орохгүй байсан учраас би түүнийг тэвэрч аваад гаргах гэтэл миний баруун гарын ар хэсэгт нэг удаа хазсан. Тэгээд тэр эмэгтэй шаардлага биелүүлэхгүй миний бие халдаж, өшиглөж, цохиод байсан учраас хамт явж байсан цагдаа ******* ад гар утсаа өгч бичлэг хийлгүүлж байгаад тухайн эмэгтэйг ганцаараа авч гарах гэсэн боловч намайг өшиглөж, цохиж, эсэргүүцээд дийлдэхгүй байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газарт жолооч цагдаагаар ажилладаг юм. 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдөр 07:30 минутаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны 07:30 минут хүртэлх хугацаанд Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу жижүүрийн жолоочоор ажиллаж байх хугацаанд 2023 оны 02 дугаар сарын 07-ны орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” ресторан зочид буудлаас “Эрэгтэй эмэгтэй хоёр хүн зодолдоод байна гэх” дуудлага мэдээлэл ирсний дагуу хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч ******* ын хамт тус дуудлага мэдээлэлд очиж ажиллахад үл таних эмэгтэй хүн нөхөртэйгөө маргалдсан байдалтай байсан ба тухайн хүмүүстэй хэсгийн байцаагч ******* нь уулзсан харин би түүний аюулгүй байдлыг хангаж дэргэд нь зогсож байсан юм. Гэтэл тэнд байсан танихгүй эмэгтэй /******* / гэгч нь хэсгийн байцаагч ******* нь тэр эмэгтэйд та энэ зочид буудалд хашхирч архидан согтуурч болохгүй гэж хэлээд та бидэнтэй хамт явна уу гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь тухайн зочид буудалд хашхирч байцаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж тухайн буудлаас явахгүй, би мөнгөө төлчихсөн та нартай явах шаардлага байхгүй, гэж гарт барьсан зүйлээрээ хэсгийн байцаагч ******* руу шидэж, куртикээрээ гуядаад, хөл, гуя хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед байсан эмэгтэй /******* /-н нөхөр нь хамт байсан ба нөхрийнхөө үгэнд орохгүй нөхөртөө уурлаж агсам тавьж цохиод байхаар нь би нөхрийг нь холдуулаад зогсож байхад хэсгийн байцаагч ******* ыг элдэв үгээр доромжилж, зүй бус үгээр хэлээд байсан. Тухайн үед дуудлагын дагуу очиход тэр танихгүй эмэгтэй ******* нь нөхөр гэх залуутай мөн нөхрийнх нь найз гэх бас нэг танихгүй залуу гурав байсан. Өөр хүн байгаагүй. Бид болсон асуудлын талаар тодруулах талаар шаардлагатай байна хамт цагдаагийн газарт очиж шалгуул гэдэг шаардлага тавьсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн төвд хувийн ажлаар ирээд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнх 10-23 тоотод байрлах миний хадам эгчийнд байх хугацаандаа хадам эгч болон түүний найз нь гэх нэг эмэгтэй миний эхнэр бид хоёр нийлээд дөрвүүлээ 3 шил архийг 0.75 граммын архийг уугаад 16:00 цагийн орчимд дуусаад хадам эгч нөхөр нь ирэх гэж байгаа гээд эхнэр бид хоёрыг гэртээ хонуулах дургүй байсан учраас би эхнэр хүүхдийнхээ хамт Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Эзэнт гүрэн зочид буудалд өрөө авч амрах гэж байсан ба бид хоёр буудалд байхдаа ахиж архи нэмж уугаагүй. Харин буудалд байх хугацаандаа миний эхнэр бид хоёр гэр бүлийн дотоод асуудлаас болж хоорондоо маргалдсан чинь миний эхнэр хэт их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас тэр буудал дотор чанга дуугарч хашхираад миний үгэнд орохгүй, гарч явна гээд байсан... Гэтэл эхнэр бид хоёрыг маргалдаж байхад буудалд байсан хүмүүсийн нэг нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бололтой миний архи гараад жаахан сэргэсэн чинь хоёр цагдаа орж ирээд эхнэр бид хоёрыг эрүүлжүүлэх, саатуулах байр руу авч явна гэсэн чинь миний эхнэр ******* хэт их согтсон байсан учраас тухайн үед ирсэн цагдаагийн алба хаагчийн хэлсэн үгийг тогтоохгүй хэрэлдэж, маргалдаад байсан. ...Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч миний болон миний эхнэрийн биед халдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,
-Шинжээч Ц.Тунгалагтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* ийн биед учирсан гэмтлүүд нь биеийн гадаргуугийн нэг хувьд хүрээгүй учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин ******* ын биед учирсан гэмтэл нь арьсны бүх давхаргыг хамаарч шарх гэмтэл үүсгэсэн учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед тэнд байсан үл таних эмэгтэй /******* / нь орилж бахираад нөхөртөө уурлаад байсан. ...Гэтэл тэнд байсан эмэгтэй би явахгүй гэж орилж хашхираад цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бараг 30 минут орчим болсон...” гэх мэдүүлэг,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 111 дугаартай “...******* ын биед баруун гарын сарвууны ар хэсэгт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
1.2.Шүүгдэгч ******* нь хууль сахиулагч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч ******* ын “Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” мөн хуулийн 23.2 дахь хэсэгт “Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно.” гэж заасны дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор ******* ийг “хэрүүл, маргаан хийсэн үйлдлээсээ татгалзах, Цагдаагийн газар руу дагаж явах үйлдэл хийх” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, хүч хэрэглэж, түүнийг хазсан, уг үйлдлийн улмаас ямарваа гэмтэл учрахыг мэдсээр байж хохирогч ******* ын биед баруун гарын сарвууны ар хэсэгт шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар хашхирч, хэрүүл маргаан үүсгэн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч ******* ын дээрх хуульд заасан шаардлага тавьж, албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүнийг эс зөвшөөрч, хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт давхар зүйлчлэн мөн тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл дээрх гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******* ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас нийтийн албаны ашиг сонирхлын хохирогч ******* ын эрүүл мэндэд баруун гарын сарвууны ар хэсэгт шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч ******* ийн үйлдлийн улмаас хохирогч ******* ын эрүүл мэндэд баруун гарын сарвууны ар хэсэгт шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
2.2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******* аас хохирол, хор уршигтай холбоотой баримт бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ******* ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь эрүүл мэндэд цаашид учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч ******* т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3.Шүүгдэгч ******* т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 4,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...”,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ....Прокурорын торгох ялыг оногдуулж өгнө үү…” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Иймд шүүхээс шүүгдэгч ******* ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 (Гурван мянга) нэгж буюу 3,000,000 (Гурван сая) төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгж буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн 3,500 (Гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 (Гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (Нэг) жилийн хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэг бүхий нэг ширхэг CD-ийг эрүүгийн 2339000000114 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хавсарган үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 (Гурван мянга) нэгж буюу 3,000,000 (Гурван сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгж буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* т оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3,500 (Гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 (Гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* т оногдуулсан 3,500,000 (Гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (Нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* т оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож,
хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч ******* т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэг бүхий нэг ширхэг CD-ийг эрүүгийн 2339000000114 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь эрүүл мэндэд цаашид учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР