| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00441/И |
| Дугаар | 481 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 481
2019 оны 11 сарын 20 өдөр Дугаар 139/ШШ2019/00481 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Д аймгийн Ө сум, 6-р баг, Р тоотод оршин суух, Б овогт Сын Б /РД:КЮ /-ын садан төрлийн холбоо тогтоолгох тухай 139/2019/00441/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 1961 оны 10 сарын 05-нд Дундговь аймгийн төрөх тасагт Бын Цэндийн 3-р хүү болон төржээ. 1963 оны үед эцэг эх маань салж бага насны 3 хүүхэдтэй үлдсэн эх амьдрахын эрхээр намайг эгч Бын Ндоо өргүүлсэн байна. Ингээд хоёр наснаасаа 10-р ангиа төгстөл өргөмөл эх Нгийн гар дээр байж байгаад хот руу сургуульд явж төгсөөд Өмнөговь аймаг дахь 167-р анги, Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг газруудад ажиллаж байгаад 1995 оны намар хөдөө гарч өргөж авсан эх Бын Нгоо дэргэдээ авч асарч байсан. 2008 онд эх маань өнгөрч мал сүрэг гэр орон бурхан шүтээн нь хүү надад хадгалагдаж үлдсэн. Иймээс Б.Нгийн өргөмөл хүү мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь Б.Нгийн өргөмөл хүүхэд мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Өлзийт сумын 3-р багийн Засаг даргын 2019 оны 9 сарын 27-ны өдрийн 53 дугаартай “С.Б, Б.Н нар нь нэг гэрт хамт амьдарч байсан. ...2008 оны 01 сарын 20 нд Б.Н нас барж хүү Бод гэр, мал, бурхан шүтээн нь өвлөгдөн үлдсэн..” тухай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас /
-Улсын бүртгэлийн хэлтсийн архивын баримтад 2019 оны 11 сарын 07-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 11-13 хуудас/
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 104/000203 дугаартай “ЗИ19092123 регистрийн дугаартай Бын Н 2008 оны 01 сарын 20 нд нас барсныг Дундговь аймгийн Өлзийт сумын нас баралтын бүртгэлийн 2008 оны 01 сарын 21 өдрийн 01 дугаарт бүртгэсэн” тухай архивын лавлагаа /хэргийн 14-р хуудас/
-Гэрч Д.Өл-ийн ” Би Өлзийт сумын харъяат хүн, манай ээж Өлзийт сумын хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан. Манай ээжтэй Н нь нэг хонхорын хүмүүс байгаа юм. Н нь манайхаар их ирдэг манай ээжтэй найзууд байсан. Манайд ирэхдээ байнга Быг дагуулж явдаг байсан. Быг манай ээж ярихдаа Н нь дүүгээсээ өргөж авсан гэдэг байсан. Б нь Нтой хамт амьдардаг байсан. ..... Б нь сургуулиасаа гарч хөдөө мал дээр Нтой хамт амьдардаг байсан. Н гуайг насан өөд болох хүртэл Б нь хамт амьдардаг байсан. Тэр хөгшиний бүх хөрөнгө нь Б дээр ирж байсан. Б нь 1-р ангид орохдоо аймагт сууж эхэлсэн, тэгээд Н нь аймаг явж хүүхдээ эргэхээр явж байсан. Б нь амралтаараа Н дээр хөдөө ирдэг байсан... ” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/
-Гэрч Д.Ня-ын “Би эмээ Жиижаагийн өргөмөл хүүхэд нь байсан. Б.Нгийнх манай эмээгийнхтэй ойр нутагладаг, айл саахалт олон жил байсан. Тэгэхэд Б нь Н хөгшинтэй хамт амьдардаг, бид хурга ишиг хамт хариулдаг байсан. Б нь Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаад 1995 оноос хөдөө Н хөгшин дээр гэр бүлээрээ ирж хамт мал маллаж амьдардаг болсон. Н гуайг амьд сэрүүн байхад нь эмнэлэгээр авч явдаг, асардаг сайн хүүхэд байсан. Н нь 2008 онд цагаан сарын өмнө нас барсан Б нь Н хөгшиний өргөмөл хүүхэд нь байсан. Би Бтой багаасаа айл саахалт бид хоёр хоёулаа өргөмөл байсан учраас Н гуайн өргөмөл хүүхэд гэдгийг сайн мэдэж байна. Манай өргөмөл ээж ярихдаа Нтой Б нь 2 настайгаасаа хамт амьдарсан, ямааны сүү ууж хүн болсон гэж ярьж байсан. Н гуайг насан өөд болох хүртэл Б нь хамт амьдардаг байсан. Тэр хөгшиний бүх хөрөнгө нь Бод байдаг... Хөгшчүүл ярьж байхдаа Бын аав ээж нь салаад Быг Н гуайд өргүүлсэн гэж ярьж байсан... ” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
-Гэрч Ж.И-ын “ Н гэж хүний тэжээвэр хүүхэд нь байгаа юм. Б.Нгийнх манайхтай ойр нутагладаг, айл саахалт амьдардаг байсан. Тэгэхэд Б нь Н хөгшинтэй хамт, тэжээвэр хүүхэд нь байсан. Нг амьд сэрүүн байхад нь өргөж асардаг сайн хүүхэд байсан. Н нь 2008 онд нас барсан Б нь Н хөгшиний ганц өргөмөл хүүхэд нь байсан. ... Нтой Б нь 2 настайгаасаа хамт амьдарсан, ямааны сүү ууж хүн болсон. Б нь их багаасаа хамт амьдардаг байсан. Нг насан өөд болох хүртэл Б нь хамт амьдарсан. Б нь манай хүүтэй нас чацуу байх ёстой “ гэх мэдүүлэг / хэргийн 17-р хуудас/ зэрэг баримтууд болно
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар Б овогт Сын Б /КЮ /-ыг Бын Н /ЗИ /-ын өргөмөл хүүхэд мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б