Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0092/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн******* овогт*******ийн*******т холбогдох 2318000000194 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны  өдөр хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******ийн******* /РД:******* /,******* төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хойд эцэг, эх, дүү нарын хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял,

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед тоотод оршин суух иргэнгийн гэрээс , загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Битэй фэйсбүүкээр танилцсан. Дарханд гэрт нь очиж 2-3 хоносон. Өглөө ээж нь гэртээ цүнхээ мартаад явсан байхаар нь 2 гар утсыг аваад явсан. Намайг уучлаарай. Миний буруу. ” гэв.

 

Эрүүгийн 2318000000194 дугаартай хэргээс:

 

Хавтаст хэргээс улсын яллагч: хохирогчгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/, гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, гэрчгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, гэрчын мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрчгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч *******т холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн орчим тоот иргэнгийн гэрээс маркийн 350,000 төгрөгийн үнэ бүхий, маркийн 450,000 үнэ бүхий 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс төлж барагдуулсан зүйл байхгүй. Иймд шүүгдэгч *******аас 800,000 төгрөгийг гаргуулж хохирогчд  олгох нь зүйтэй байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед тоотод оршин суух иргэнгийн гэрээс , загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой ажлаа тараад гэртээ ирэхэд миний төрсөн охин гэрт үл таних хүүхэдтэй байж байсан. Тэгээд охиноосоо энэ юун хүүхэд вэ гэж асуухад ээж би танд найз залуугаа танилцуулах гээд гэртээ дагуулаад ирлээ гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу нь өөрийгөө би танай охины найз залуу******* гэж надад хэлээд өөрийгөө танилцуулсан. Тэгээд ирсэн өдрөөс хойш өдөр шөнөгүй унтаад байсан нь надад сонин санагдаад охиндоо наад хүнээ явуул гэж хэлсэн. Охин тэр залууг 2023 оны 02 дугаар сарын 28-ны орой ээж чамайг одоо гэр орондоо харь гэж байна гэж хэлэхэд 02:50 цагт Улаанбаатар явдаг вагоноор явна гэж хэлээд яваагүй манайд хоносон байсан. Тэгээд би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өглөө ажилдаа явахдаа гар цүнхээ мартаад ажил дээр ирсэн хойно цүнхэнд хийж үлдээсэн гар утсаа санаад охин руугаа залгахад охины утас холбогдох боломжгүй байсан. тэгээд нөгөө залуу руу залгахад байна уу гээд утсаа аваад Тунгаа унтаж байна. Би тантай эргээд яриулъя гэж хэлээд дахин тэр залуу огт утсаа аваагүй. Тэгээд би гайхаад такси бариад гэртээ ирэхэд охин босчихсон. Миний утас алга байсан ээж гэхэд би цүнхээ үзэхэд бас миний утас алга болсон байсан. Охины утас усан цэнхэр өнгөтэй, шилэн наалт нь хагарсан байгаа. Миний утас хар өнгөтэй дэлгэц сольж байсан. Өөр содон шинж тэмдэггүй. Би утсаа Мобикомоос 2022 онд гэрээ байгуулан тус бүрийг нь нэг сая төгрөгөөр буюу нийлээд хоёр сая төгрөгөөр авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...Би******* гэх Улаанбаатар хотод оршин сууж амьдардаг хүүхэдтэй 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн фэйсбүүк чатаар танилцаж чат бичдэг байсан. Тэгээд тэрнээс хойш бид хоёр чатаар болон гар утсаар холбоо барьдаг байсан. Чатаар дүрсээ харж ярилцдаг  найзууд байсан. Надтай 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* нь фейсбүүк хаягаар чатаар холбогдоод би Дархан-Уул аймагт очиж чамтай уулзахаар Улаанбаатар хотоос гарч байна гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө 21 цагийн орчимд Дарханд ирчихсэн байна гээд чат бичээд байхаар нь би гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Тэгээд удалгүй манай гэрт ирсэн. Тухайн үед би гэртээ хоёр дүүгийнхээ хамт байсан ба ээж ажлаасаа арай ирээгүй байсан. Тэгээд хоол цай хийж өгчхөөд байж байтал ээж ажлаасаа ирэхэд нь би ээжтэй*******ыг манай найз залуу байгаа юм. Сая хотоос ирсэн гэж хэлсэн. Тэгээд ******* нь манай гэрт 4 хоносон. Тухайн үед ээж надад наадах залуугаа гэрээсээ явуулаарай гэж байсан. Тэгэхэд би*******т манай ээж чамайг одоо гэр рүүгээ харь гэж хэлж байна гэхэд би 2023 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн суудлаар явахаар болсон гэж хэлсэн. Тэгээд тухайн шөнөө суудлаар яваагүй. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өглөө ээж ажилдаа үүрээр яваад өгсөн байсан.******* манай жижиг өрөөнд унтаж амарсан ба намайг тухайн өглөө 08 цагт сэрэхэд******* гэрт байхгүй гараад явчихсан. Тэгээд босоод өөрийнхөө загварын гар утсаа хайгаад олоогүй Би урьд өдөр нь унтахдаа жижиг өрөөний ширээн дээр тавьчихаад унтсан юм. Ингээд байж байтал ээж ажлаасаа ирээд ээж нь гар цүнх болон гар утсаа орхиод ажилдаа явсан байна гэж хэлээд орж ирээд гар цүнхээ онгойлгож үзэхэд ээжийн Huawei Р40 загварын гар утас нь мөн байхгүй байсан. Тэгээд*******ын дугаар руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд сүүлдээ холбогдох боломжгүй болчихоор нь ээж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгнө гэж хэлээд яваад өгсөн. Миний загварын гар утсыг 2022 онд Мобикомоос ээж өөрийнхөө Huawei Р40 загварын гар утастай хамт зээлээр худалдан авч байсан. Миний энэ гар утсыг ээж маань авч өгсөн болохоор тухайн загварын гар утсыг захиран зарцуулах эрх нь манай ээж байгаа юм. Тийм болохоор энэ хэрэгт ээж маань алдсан хоёр гар утасны хохирол төлбөрийг нэхэмжилж оролцоно. Би*******тай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ямар нэгэн байдлаар холбоо бариагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Манай барьцаалан зээлдүүлэх газарт 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 50 минутад******* регистрийн дугаартай ******* нь маркийн гар утас 150,000 төгрөгөөр барьцаалсан байна. ...Уг гар утас нь одоо байхгүй. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр барьцаалж хугацаа дууссан тул зарчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед гацаа Төгөлдөр хочтой*******тай давхар гар утасны лангуун дээр таарсан. Тэгээд*******тай уулзахад Хөвсгөлийн Мөрөн явахаар болоход зардлын мөнгө дутаад байхаар нь******* энэ миний барьцаанд тавих талаар ярьсан. Тэгээд******* бид хоёр дээр очоод нэг ломбарданд миний нэрээр 250,000 төгрөгөөр өгчихсөн.******* миний утас гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн “... ”2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үл таних залуу орж ирээд хар өнгийн гэх нэршилтэй гар утсыгы /РД: / дугаартай бичиг баримтаар үйлчлүүлж тухайн гар утсыг 15 хоногийн 6 хувийн хүүтэй 250,000 төгрөгийн барьцаанд үлдээгээд мөнгөө аваад явсан. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэр хооронд манай нөхөр болох нь тухайн барьцаалан зээлдүүлэх газрыг түр ажиллуулж байсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр барьцаанд үлдээсэн эд хөрөнгийн хугацаа дууссан учир үүрэн телефоны дугаарын утас руу таны барьцаанд үлдээсэн эд зүйлийн хугацаа дууссан байна гэх утгатай мессеж илгээсэн байсан. Мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгууллагынхаа дотоод журмаараа тухайн гар утсыг өөрсдийн орлого болгож хураан авсан талаараа тус дугаар руу мөн адил мессежээр мэдэгдсэн. 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн гар утсыг явуулын үл таних хүнд манай нөхөр нь зах зээлийн ханашаар 280,000-300,000 төгрөгийн хооронд зарж байгууллагыг алдагдалгүй болгосон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “... Huawei Р-40 маркийн 16GB багтаамжтай гар утас /хуучин/ 1ш, маркийн 32GB багтаамжтай гар утас /хуучин/ 1ш зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 800,000 /Найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 28, 29 дэх тал/,

 

*******ын яллагдагчаар 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт фэйсбүүкээр харьцдаг байсан гэдэг охинтой уулзах гэж ирсэн. Тэгээдтэй уулзаад Дархан захын ойролцоо байдаг тэдний гэрт очиж ээж дүү нартай нь танилцсан. Тэгээд би Тунгалаг-Эрдэний гэрт 4 хоног байсан. гэртээ ээж, хоёр дүүгийн хамт байсан ба аав нь хөдөө мал дээр байдаг гэж хэлж байсан. Ингээд би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өглөө унтаж байгаад 07 цагийн үед сэрэхэд том өрөөний орон дээр дүү нартайгаа унтаж байсан ба ээж нь ажилдаа явчихсан байсан. Тэгээд миний унтаж амарч байсан жижиг өрөөний орны хажуу талын ширээн дээр байсан загварын ягаан өнгөтэй, дэлгэцийн хамгаалалт нь  хагарч цуурсан гар утас, том өрөөний ширээн дээр байсан хар өнгийн цүнх эмэгтэй хүний гар цүнхэн дотроос Lite загварын хар өнгийн, ар талын камерын шил нь хагарсан гар утаснуудыг аваад гэрээс нь гарч яваад шинэ авто вокзал дээр очоод Улаанбаатар хот руу явах унаа олоод 09 цагийн үед Дархан-Уул аймгаас хөдөлсөн. Тэгээд Улаанбаатар хотод 13 цагийн орчимд очоод Хархорины автобусны буудлын ард байрлах ломбарданд ороод Huawei P-40 Lite загварын гар утсыг өөрийнхөө нэр дээр 140,000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгөө бэлнээр авсан. Тэгээд Хархорингийн тэр хавиар явж байгаад танил найзтай тааралдсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би миний энэ загварын гар утсыг барьцаанд тавьчих гэж хэлээд бид хоёр хамт яваад авто вокзалын тэр хавьд байдаг ломбардандын нэр дээр 250,000 төгрөгөөр барьцаалж мөнгийг бэлнээр нь авсан. Би тухайн гар утсыг хулгайн гар утас гэж хэлээгүй. Дарханаас миний авсан утас гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******аас 800,000 төгрөг гаргуулж хохирогч тоотод оршин суух хаягтай овогтын /РД:, утас: /-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлагаа хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялаас түүний энэ хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 05  сарын 10-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 8 хоногийн нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хасаж биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 22 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь 8 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******ийн*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хасаж, биелэн эдлэх ялыг 1 жил 11 сар 22 хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 11 сар 22 хоногийн хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 800,000 төгрөг гаргуулан хохирогч тоотод оршин суух хаягтай овогтын /РД: , утас: /-д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР