| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/93 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0087/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** д холбогдох 2239004710109 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
***** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд “согтуу хүн буудалд оруулахгүй” гэж хэллээ гэх шалтгааны улмаас Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” зочид буудлын 2 давхрын 204, 3 давхрын 301 тоот өрөөний хаалгыг өшиглөж бусдын эд хөрөнгийг зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, гэмтээж хохирогч ***** ын эд хөрөнгөд 504,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө гэмтээх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2239004710109 дугаартай хэргээс:
-Хохирогч ***** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болсон асуудлын талаар маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө жижүүрт гарч байсан ажилтан ***** аас Хаан зочид буудлын хоёр давхрын өрөөний хаалгыг согтуу хүн өшиглөж эвдсэн гэж сонсоод өглөө 9 цагт ирж харахад хоёр давхарт байрлах 204 дугаартай өрөөний хаалгыг цөмлөсөн, мөн 3 давхарт байдаг 301 тоот өрөөний хаалгыг цөмлөж эвдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
“...манай буудлын 301, 204 дугаартай өрөөнүүдийн хаалга нь голдоо хөндий ба үргэлжилсэн хийцлэлтэй, хэсэгчлэн солих боломжгүй. Тийм учраас бүтнээрээ солигдоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
-Хохирогч ***** ын зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Хоёр давхрын нэг хаалгыг цөмлөсөн байсан. Мөн 3 давхрын нэг өрөөний хаалгыг цөмлөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,
-Гэрч Ё.***** ын зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Би өрөө танилцуулах гээд дагуулаад 3 давхар руу гарсан чинь хоёр давхарт нэг залуу нь 204 номерын өрөөний хаалгыг өшиглөж цөмлөсөн. Тэгээд гурван давхар руу гарч ирээд өрөө танилцуулж байсан чинь нөгөө залуу танилцуулж байсан өрөөний хаалгыг бас өшиглөж цөмлөсөн. Тэгээд над руу уурлах шинжтэй байхаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
-Гэрч Ё.***** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоёр давхраас гурван давхар руу өрөө танилцуулах гэж явах үед чанга цохих чимээ гарсан. Тэр үед нь би анзаараагүй гурван давхрын өрөөгөө танилцуулж байхад нь согтуу залуу (***** ) миний танилцуулж байсан 301 дугаартай өрөөний хаалгыг өшиглөж цөмлөсөн. ...жижиг махлаг бор залуу байсан. тухайн хаалганууд нь сүүлийн үеийн хээ үргэлж хавтангаас бүрдсэн гадуураа хуулга шиг наалттай хаалга байгаа юм. Тухайн хаалгыг бүтнээр нь солихгүй бол модон хаалгатай адилхан шууд солигдох боломжгүй хаалга байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
-Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ХЖ-53 дугаартай “...модон хаалганы зах зээлийн үнэлгээ 504.000 төгрөг...” гэх дүгнэлт /40-42 дугаар хуудас/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-77 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Хохирогч ***** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болсон асуудлын талаар маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө жижүүрт гарч байсан ажилтан ***** аас Хаан зочид буудлын хоёр давхрын өрөөний хаалгыг согтуу хүн өшиглөж эвдсэн гэж сонсоод өглөө 9 цагт ирж харахад хоёр давхарт байрлах 204 дугаартай өрөөний хаалгыг цөмлөсөн, мөн 3 давхарт байдаг 301 тоот өрөөний хаалгыг цөмлөж эвдсэн байсан...” гэх мэдүүлэг,
“...манай буудлын 301, 204 дугаартай өрөөнүүдийн хаалга нь голдоо хөндий ба үргэлжилсэн хийцлэлтэй, хэсэгчлэн солих боломжгүй. Тийм учраас бүтнээрээ солигдоно...” гэх мэдүүлэг,
-Хохирогч ***** ын зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Хоёр давхрын нэг хаалгыг цөмлөсөн байсан. Мөн 3 давхрын нэг өрөөний хаалгыг цөмлөсөн байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Ё.***** ын зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Би өрөө танилцуулах гээд дагуулаад 3 давхар руу гарсан чинь хоёр давхарт нэг залуу нь 204 номерын өрөөний хаалгыг өшиглөж цөмлөсөн. Тэгээд гурван давхар руу гарч ирээд өрөө танилцуулж байсан чинь нөгөө залуу танилцуулж байсан өрөөний хаалгыг бас өшиглөж цөмлөсөн. Тэгээд над руу уурлах шинжтэй байхаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Ё.***** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоёр давхраас гурван давхар руу өрөө танилцуулах гэж явах үед чанга цохих чимээ гарсан. Тэр үед нь би анзаараагүй гурван давхрын өрөөгөө танилцуулж байхад нь согтуу залуу (***** ) миний танилцуулж байсан 301 дугаартай өрөөний хаалгыг өшиглөж цөмлөсөн. ...жижиг махлаг бор залуу байсан. тухайн хаалганууд нь сүүлийн үеийн хээ үргэлж хавтангаас бүрдсэн гадуураа хуулга шиг наалттай хаалга байгаа юм. Тухайн хаалгыг бүтнээр нь солихгүй бол модон хаалгатай адилхан шууд солигдох боломжгүй хаалга байсан юм...” гэх мэдүүлэг,
-Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ХЖ-53 дугаартай “...модон хаалганы зах зээлийн үнэлгээ 504.000 төгрөг...” гэх дүгнэлт,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
1.2.Шүүгдэгч ***** ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд “согтуу хүн буудалд оруулахгүй” гэж хэллээ гэх шалтгааны улмаас Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” зочид буудлын 2 давхрын 204, 3 давхрын 301 тоот өрөөний хаалгыг өшиглөж бусдын эд хөрөнгийг зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, гэмтээж хохирогч ***** ын эд хөрөнгөд 504.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч ***** ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ***** ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***** ын эд хөрөнгөд 504,000 (Таван зуун дөрвөн мянга) төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруу дээр маргахгүй...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч ***** нь энэ хэргийн хохирогч ***** ын эд хөрөнгөд 504,000 төгрөгийн хохирлыг санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 79 дүгээр хуудаст авагдсан хохирогч ***** ад хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлд “...хүсэлт гомдол байхгүй.” гэж тусгасан байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ***** эс шинээр гаргаж өгсөн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5935361855 тоот дансанд 5944137753 тоот данснаас 200,000 төгрөгийг хохирогч ***** ад шилжүүлсэн болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч ***** нь хохирогчид ***** ын эд хөрөнгөд 504,000 төгрөгийн хохирол учруулснаас 200,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 304,000 төгрөгийн төлөх төлбөртэй байна гэж дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 304,000 (Гурван зуун дөрвөн мянга) төгрөгийг шүүгдэгч ***** эс гаргуулж хохирогч ***** ад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч ***** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч ***** д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3.Шүүгдэгч ***** д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын
яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ***** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газарт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...”,
Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд: “...хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Иймд шүүхээс шүүгдэгч ***** ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (Дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***** д оногдуулсан 400 (Дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, хэрэв шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулав.
Шүүгдэгч ***** д оногдуулсан 400 (Дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ***** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ***** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (Дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***** д шүүхээс оногдуулсан 400 (Дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***** д оногдуулсан 400 (Дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч ***** д шүүхээс оногдуулсан 400 (Дөрвөн зуу) цагийн нийтэд
тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ***** энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдсэн төлбөрт 304,000 (Гурван зуун дөрвөн мянга) төгрөгийг шүүгдэгч ***** эс гаргуулж, хохирогч ***** ад олгосугай.
8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***** д урьд авсан хувийн ***** алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР