| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00467/И |
| Дугаар | 486 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 486
2019 оны 11 сарын 21 өдөр Дугаар 139/ШШ2019/00486 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Д аймгийн С сум, 7-р баг, тоотод оршин суух, Ц овогт Бын Ггийн нэхэмжлэлтэй, Ду аймгийн Ө сумын 1-р баг, Цог гэх газар оршин суух, Б овогт Бын Дт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай 139/2019/00467/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г нь 2015 онд Дтай гэр бүл болж 3 жил амьдарсан. 1 хүүхэдтэй. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй учраас хүү бид 2 тусдаа амьдарч байна. Бид 3 жил хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүүгээ би асран хамгаалах учраас Мийн төрсөн эцэг болох Даас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .. Миний бие 2014 онд Б.Гтай анх танилцаж 2015 оноос хамтран амьдарсан бөгөөд 2016 оны 5 сарын 02-нд хүү Д.М төрсөн. Б.Г нь 2015 онд Улаанбаатар хотод их сургуулийн оюутан болсон бөгөөд хүүгээ төрүүлж 1 жилийн чөлөө авч хамт амьдарч байгаад 2017 оны намраас оюутан болоод сургуульдаа суусан бөгөөд хүү надтай хамт манай ээж аавтай хамт амьдарч байсан. ... Хүү Д.М нь миний хүү мөн тул хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ггаас хариуцагч Б.Дт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.Д нарын дундаас 2016 оны 5 сарын 02 өдөр хүү Д.М төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүү Д.М /РД:ЗЙ16251213/-ийн 4831000015 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Хуульд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Даас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Д.Мийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Гд шүүх хуралдааны товыг хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдсэн боловч эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 31492 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 31492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Б овогт Дын М /РД: ЗЙ /-ийг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувь хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б овогт Бын Д /ЗЙ /-аас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даас 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б