| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0088/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/94 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0088/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* ад холбогдох 2339000000111 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Цэлмэг цэнхэр” хүнсний дэлгүүрийн гадна талд “цээж нүцгэн явлаа” гэх шалтгааны улмаас хохирогч ******* той маргалдаж улмаар толгойн зүүн талын хөмсөг тус газар нь сүхээр цохин зодож түүний эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхи, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2339000000111 дугаартай хэргээс:
-2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10 дугаар хуудас/,
-2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 11 дүгээр хуудас/,
-2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
-Хохирогч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Цэнхэрмандал сумын төвд байх гэртээ найз ******* тай хамт 1 шил архи уугаад байж байтал ******* ах, ******* гэх нутгийн хоёр хүн манай гэрт ирээд маргааш бой хийнэ, хүн олчхоод ирье гэхээр нь би зөвшөөрөөд бид гурав ******* гийн машинтай хамт Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Цэлмэг цэнхэр хүнсний дэлгүүрийн үүдэнд ******* бид хоёр машинд сууж үлдээд ******* ах дэлгүүр орсон юм. Тэгээд би гадаа гараад тамхи татах гээд зогсож байтал ******* миний зүүн талийн хөмсөгний дээд тал руу сүхээр цохисон ба тэгээд би ухаан алдаад уначихсан. ...Миний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт язарсан. Эмч 6 оёдол тавьсан. Өөр надад гэмтэл учраагүй. Миний хамар болон хацар хэдэн жилийн өмнө явганаас унаснаас болж гэмтэж, мурийж байсан. ...******* бид хоёр огт маргалдаж, муудалцаагүй. Өмнө нь мөн адил маргалдаж, муудалцаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машинд сууж байтал Цэнхэрмандалын ******* ах ирээд “чи машин дотор яагаад цээж нүцгэн явж байгаа юм” гэж хэлээд цаашаа яваад буцаж ирээд машины арын хаалга онгойлгоод ******* ахыг татаж буулгаад толгой руу нь нэг удаа сүхээр цохиод цаашаа яваад өгсөн. ...Тухайн үед ******* , ******* хоёр огт маргалдаагүй ******* ах ирээд чи яагаад цээж нүцгэн яваад байгаа юм гэж хэлээд буцаж ирээд сүхээр цохичихсон. ...******* , ******* хоёр согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтуяагийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаартай “...******* ын биед зүүн нүдний доод зовхи, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
-Яллагдагч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. Миний хувьд хүлээн зөвшөөрч байна. ...******* дээгүүрээ цээж нүцгэн нэлээн халамцуу машинаас бууж ирээд надад хандан нэг юм ууя гэхээр нь ах нь уухгүй ээ гэсэн... ...миний дээлийн бүсэнд байсан сүх газар унахаар нь сүхээ аваад надаас ******* салж өгөхгүй зууралдаад байхаар нь барьж байсан сүхнийхээ ар хэсгээр нэг удаа толгой хэсэг рүү цохисон. Тэгээд ******* ын толгойноос цус гараад хамт явж байсан ******* нь эмнэлэг рүү нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
-Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Ганзоригийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаартай “Тодорхойлолт” /шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн/,
-Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвийн Эрхлэгч Г.Оюунбилэгийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаартай “…******* ... нь артерийн даралт ихсэх өвчний учир 2016 оноос одоог хүртэл эмнэлгийн хяналтад байдаг нь үнэн болно.” гэх тус шүүхэд хандсан албан бичиг /шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн/,
-2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банк Цэнхэрмандал тооцооны төвийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Хохирогч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Цэнхэрмандал сумын төвд байх гэртээ найз ******* тай хамт 1 шил архи уугаад байж байтал ******* ах, ******* гэх нутгийн хоёр хүн манай гэрт ирээд маргааш бой хийнэ, хүн олчхоод ирье гэхээр нь би зөвшөөрөөд бид гурав ******* гийн машинтай хамт Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Цэлмэг цэнхэр хүнсний дэлгүүрийн үүдэнд ******* бид хоёр машинд сууж үлдээд ******* ах дэлгүүр орсон юм. Тэгээд би гадаа гараад тамхи татах гээд зогсож байтал ******* миний зүүн талийн хөмсөгний дээд тал руу сүхээр цохисон ба тэгээд би ухаан алдаад уначихсан. ...Миний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт язарсан. Эмч 6 оёдол тавьсан. Өөр надад гэмтэл учраагүй. Миний хамар болон хацар хэдэн жилийн өмнө явганаас унаснаас болж гэмтэж, мурийж байсан. ...******* бид хоёр огт маргалдаж, муудалцаагүй. Өмнө нь мөн адил маргалдаж, муудалцаагүй...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...машинд сууж байтал Цэнхэрмандалын ******* ах ирээд “чи машин дотор яагаад цээж нүцгэн явж байгаа юм” гэж хэлээд цаашаа яваад буцаж ирээд машины арын хаалга онгойлгоод ******* ахыг татаж буулгаад толгой руу нь нэг удаа сүхээр цохиод цаашаа яваад өгсөн. ...Тухайн үед ******* , ******* хоёр огт маргалдаагүй ******* ах ирээд чи яагаад цээж нүцгэн яваад байгаа юм гэж хэлээд буцаж ирээд сүхээр цохичихсон. ...******* , ******* хоёр согтуу байсан...” гэх мэдүүлэг,
-2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банк Цэнхэрмандал тооцооны төвийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтуяагийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаартай “...******* ын биед зүүн нүдний доод зовхи, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,
-Яллагдагч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. Миний хувьд хүлээн зөвшөөрч байна. ...******* дээгүүрээ цээж нүцгэн нэлээн халамцуу машинаас бууж ирээд надад хандан нэг юм ууя гэхээр нь ах нь уухгүй ээ гэсэн... ...миний дээлийн бүсэнд байсан сүх газар унахаар нь сүхээ аваад надаас ******* салж өгөхгүй зууралдаад байхаар нь барьж байсан сүхнийхээ ар хэсгээр нэг удаа толгой хэсэг рүү цохисон. Тэгээд ******* ын толгойноос цус гараад хамт явж байсан ******* нь эмнэлэг рүү нь аваад явсан...” гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
1.2.Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Цэлмэг цэнхэр” хүнсний дэлгүүрийн гадна талд “цээж нүцгэн явлаа” гэх шалтгааны улмаас хохирогч ******* той маргалдаж улмаар толгойн зүүн талын хөмсөг тус газар нь сүхээр цохин зодож түүний эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхи, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч ******* ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл,
эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******* ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* ын эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхи, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн хохирогч ******* ын эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхи, чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан байна.
2.2.Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* аас нотлох баримтаар хохирогч ******* ын эмчилгээний зардалд 2,000,000 (Хоёр сая) төгрөг төлсөн талаар 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банк Цэнхэрмандал тооцооны төвийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн. Тус баримт болон хавтаст хэргийн 88 дугаар хуудаст Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн тэмдэглэлд хохирогч ******* нь “...очих боломжгүй эхнэрээ сахиж байгаа. Эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг өгсөн. Гомдолтой байна. Нүдний хажуу яс хугарсан...” гэсэн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 2,000,000 (Хоёр сая) төгрөг төлсөн нь тогтоогдож байна.
2.3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******* нь хохирол, хор уршигтай холбоотой баримт бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ******* ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь эрүүл мэндэд цаашид учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч ******* ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ******* ын үйлдсэн хэргийн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300,000 төгрөгөөр торгох саналтай байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа... ...хувийн байдлыг харгалзан 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч...”,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.3.Шүүгдэгч ******* ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
3.4.Шүүхээс шүүгдэгч ******* ын үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгж буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (Дөрөв) сарын хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ад шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан авсан ажлын хэсэг нь 6 см урттай, 17 см өргөнтэй, бариул хэсгийн урт 45 см, өргөн нь 5 см хар саарал өнгийн 1 ширхэг төмөр сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ад оногдуулсан торгох ялыг 4 (Дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг
баримтлан шүүгдэгч ******* ад оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч ******* ад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан авсан ажлын хэсэг нь 6 см урттай, 17 см өргөнтэй, бариул хэсгийн урт 45 см, өргөн нь 5 см хар саарал өнгийн 1 ширхэг төмөр сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь эрүүл мэндэд цаашид учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР