Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0132/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Б.Өнөбат,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн  ******* д холбогдох 2139000000163 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

******* ын 2021 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 05-07 тоотод байх гэртээ хамтран амьдрагч ******* ыг бусадтай хардаж, нүүрэн тус газар нь баруун гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас түүний зүүн хөмсөгт шарх, гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: …Мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

Эрүүгийн 2139000000163 дугаартай хэргээс:

                                                                                                                              

-Хохирогч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б. *******  хоёр литрийн савлагаатай бараашиг, нэг шил 0,5 граммын савлагаатай хараа нартай архитай хамт гаднаас бариад ороод ирсэн. Тэгээд бид хоёр хоолоо идчихээд нөгөө архи болон бараашгаа хувааж ууж байхад намайг өөрийнхөө найзтай хардаад байхаар нь би "Чи яахаараа намайг дандаа найз нөхөдтэйгөө нийлүүлж хардаж байдаг юм бэ" гэхэд шууд миний зүүн нүдний хөмсөг рүү нэг удаа баруун гараараа цохисон болохоор нь би гэрээс гарч гудмаар баруун тийш гүйж байхад нэг жоохон 10 гаран насны хүүхэд таарахаар нь би утсаараа нэг яриулаач би эмнэлэг дуудах гэсэн юм гэж хэлээд эмнэлэгт дуудлага өгсөн юм. ******* д цохиулсны улмаас зүүн нүдний хөмсөг язарч 3 оёдол тавиулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дүгээр хуудас/,

 

-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн сүүлд ******* тай 10 хоногийн өмнө уулзсан. Харин хэд хоногийн өмнө таарахад *******  нь зүүн нүдний дээд хэсэгтээ оёдол тавиулчихсан явж байсан болохоор нь асуухад *******  ийм болгосон гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, 

 

-Гэрч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манайд 2021 оны 05 дугаар сарын 03-ны 01 цагийн орчимд ирсэн. Ирэхдээ *******  зүүн нүдэн дээрээ оёдол тавиулаад эмнэлгээс ирлээ *******  зодсон гэж хэлж байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ж.Жаргалтуяагийн 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 217 дугаартай "...******* ын биед зүүн хөмсөгт мэс заслын оёдол бүхий шарх, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, баруун сарвууны ар хэсэг, 4, 5 дугаар хураа, зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 23-27 дугаар хуудас/,

 

-Яллагдагч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* ыг өөрийн найзуудтайгаа хардаж хэрүүл хийсэн юм. *******  өөдөөс чи яахаараа дандаа намайг найз нөхөдтэйгөө хардаж байдаг юм бэ гэхээр нь би уурандаа нэг удаа баруун гараараа зүүн нүдний хөмсөг хэрэг рүү нь цохисон юм. Тэгээд хартал зүүн нүдний хөмсөг хэсгээс цус гараад *******  гэрээс гүйгээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар

 

1.1.Шүүгдэгч *******  нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 05-07 тоотод байх гэртээ хамтран амьдрагч ******* ыг бусадтай хардаж, нүүрэн тус газар нь баруун гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас түүний зүүн хөмсөгт шарх, гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

-Хохирогч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б. *******  хоёр литрийн савлагаатай бараашиг, нэг шил 0,5 граммын савлагаатай хараа нартай архитай хамт гаднаас бариад ороод ирсэн. Тэгээд бид хоёр хоолоо идчихээд нөгөө архи болон бараашгаа хувааж ууж байхад намайг өөрийнхөө найзтай хардаад байхаар нь би "Чи яахаараа намайг дандаа найз нөхөдтэйгөө нийлүүлж хардаж байдаг юм бэ" гэхэд шууд миний зүүн нүдний хөмсөг рүү нэг удаа баруун гараараа цохисон болохоор нь би гэрээс гарч гудмаар баруун тийш гүйж байхад нэг жоохон 10 гаран насны хүүхэд таарахаар нь би утсаараа нэг яриулаач би эмнэлэг дуудах гэсэн юм гэж хэлээд эмнэлэгт дуудлага өгсөн юм. ******* д цохиулсны улмаас зүүн нүдний хөмсөг язарч 3 оёдол тавиулсан..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн сүүлд ******* тай 10 хоногийн өмнө уулзсан. Харин хэд хоногийн өмнө таарахад *******  нь зүүн нүдний дээд хэсэгтээ оёдол тавиулчихсан явж байсан болохоор нь асуухад *******  ийм болгосон гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манайд 2021 оны 05 дугаар сарын 03-ны 01 цагийн орчимд ирсэн. Ирэхдээ *******  зүүн нүдэн дээрээ оёдол тавиулаад эмнэлгээс ирлээ *******  зодсон гэж хэлж байсан...." гэх мэдүүлэг,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ж.Жаргалтуяагийн 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 217 дугаартай "...******* ын биед зүүн хөмсөгт мэс заслын оёдол бүхий шарх, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, баруун сарвууны ар хэсэг, 4, 5 дугаар хураа, зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн доод зовхи, зүүн бугалгад цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,

 

-Яллагдагч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* ыг өөрийн найзуудтайгаа хардаж хэрүүл хийсэн юм. *******  өөдөөс чи яахаараа дандаа намайг найз нөхөдтэйгөө хардаж байдаг юм бэ гэхээр нь би уурандаа нэг удаа баруун гараараа зүүн нүдний хөмсөг хэрэг рүү нь цохисон юм. Тэгээд хартал зүүн нүдний хөмсөг хэсгээс цус гараад *******  гэрээс гүйгээд гарсан...” гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч *******  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

1.2.Шүүгдэгч ******* ын 2021 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 05-07 тоотод байх гэртээ хамтран амьдрагч ******* ыг бусадтай хардаж, нүүрэн тус газар нь баруун гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас түүний зүүн хөмсөгт шарх, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч ******* ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******* ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* ын эрүүл зүүн хөмсөгт шарх, гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

1.4.Шүүгдэгч *******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

           

2.1.Шүүгдэгч *******  энэ хэргийн хохирогч ******* ын эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

2.2.Хавтас хэргийн 64 дүгээр хуудаст хохирогч ******* ын “...Эрдэнэчимэг овогтой *******  миний бие Батнасангийн ******* ыг уучилсан тул хэргийг хялбаршуулж өгнө үү...” гэх Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан нотариатаар батлуулсан баримт авагджээ.

 

2.3.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан  шийдвэрлэх

ажиллагааны явцад хохирогч *******  хохирол, хор уршигтай холбоотой баримт бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ******* ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүхээс шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд   гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн  хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

           

3.2.Шүүгдэгч ******* д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

3.3.Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Өнөбат: “...шүүгдэгч ******* ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна... мөн шүүгдэгч *******  нь  энэ хэрэгтээ 6 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 6 хоногийг торгох ял эдэлсэн ялд оруулан тооцож хасах нь зүйтэй байна.”,

 

Шүүгдэгч ******* д: “...миний алдаа байсан. Миний буруу тэрэндээ гэмшиж байна...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

3.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгж буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч *******  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн  ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* д оногдуулсан 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 04 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 6 (Зургаа) хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгөөр тооцон 90,000 (Ерэн мянга) төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, эдлэх ялыг 410,000 (Дөрвөн зуун арван мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 410,000 (Дөрвөн зуун арван мянга) төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                            

 

                                                                                                                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР