| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00443/И |
| Дугаар | 489 |
| Огноо | 2019-11-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 489
2019 оны 11 сарын 22 өдөр Дугаар 139/ШШ2019/00488 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Д ь аймгийн Са сум, 5-р баг, Аривжих 13-4 тоотод оршин суух, Б овогт Дгийн Т /РД:ЗА /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00443/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. миний бие 1964 онд төрсөн. .. Улсад тасралтгүй 29 жил малчнаар ажилласан. Үүнээс 1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл, мөн 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 сарын 1-ний өдрийг хүртэл Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар, 1990 оны 7 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэл, Талын цэцэг ББХК-нд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул холбогдох баримтыг үндэслэн ... ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь 1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэл, Талын цэцэг ББХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Тт холбогдох 1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг Амьдралын туг нэгдэл, Талын цэцэг нэгдэл, Талын цэцэг ББХК-нд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 7-8, 34-р хуудас/
Нэхэмжлэгч Д.Т нь 1980 оны 09 сарын 06-аас 1982 оны 06 сарын 27 өдөр хүртэл, 1985 оны 07 сарын 01 өдрөөс 1994 оны 12 сарын 31 өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 7 сарын 29-ний өдрийн 08/461 дугаартай “Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг ХК”-ын талаарх, 08/460 дугаартай “Хулд сумын Талын цэцэг нэгдэл, Талын цэцэг ББХК”-ын талаарх тодорхойлолт /хэргийн 5-6 хуудас /
-Гэрч Ц.Лхамсүрэнгийн ”... Т нь 1990 онд Адаацаг сумаас Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад гэр бүлийн хүнээ дагаж ирээд хувьчлал тарах хүртэл хоньчиноор, хувьчлал тарснаас хойш Талын цэцэг ББХК-нд хоньчиноор гэр бүлээрээ мал маллаж байгаад 1995 оноос хойш хувийн аж ахуйтан болж сумандаа мал маллаж байгаа. Би тэр үед нэгдэлд малчин байсан, Тынхтай айл саахалт байсан учраас малчин байсныг сайн мэдэж байна. Би нэгдэл байгуулагдсан цагаас эхэлж Хулд сумын Талын цэцэг нэгдэл, Талын цэцэг ББХК-д малчнаар тасралтгүй ажилласан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/
Гэрч Б.Ш-ын “. Би 1978 онд дээд сургууль төгсөж Амьдралын туг нэгдлийн нягтлан бодогчоор ажиллаж байхад Т нь Амьдралын туг нэгдэлд 1980 оноос эхлэж илгээлтээр гарч мал маллаж байгаад цэрэгт явсан. Тэгээд Т нь 1985 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Адаацаг сумын амьдралын туг нэгдэлд үржил мал маллаж байсан. 1985 оны 7 сараас 1990 он хүртэл бог мал маллаж байсан. Би нэгдлийн нягтлан бодогчоор ажиллаж малчин хөдөлмөрчдийн цалин тооцоог бичдэг байсан учраас Тыг мал малладаг сайн малчин байсныг мэднэ. 1990 онд Хулд сум руу шилжиж байсан. Би 1978 оноос Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд нягтлан бодогчоор томилогдож 1995 оныг дуустал нэгдэл, компанидаа нягтлан бодогчоор ажилаж байсан. ....” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
Гэрч Х.Б-ын “.... Т нь 1990 онд Адаацаг сумаас шилжин ирж Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад хувьчлал тарах хүртэл хоньчиноор, хувьчлал тарснаас хойш Талын цэцэг ББХК-нд хоньчиноор мал маллаж байгаад 1995 оноос хойш хувийн аж ахуйтан болж сумандаа мал маллаж байгаа. Би тэр нэгдлийн зоо техникч, мал зүйчээр очиход мал малладаг төл малын хорогдол гаргаж байгаагүй сайн малчин байсан. Би 1973 онооос 2003 он дуустал Хулд сумын Талын цэцэг нэгдэл, Талын цэцэг ББХК, Хулд сумын тамгын газрын мал зүйчээр тасралтгүй ажилласан. Бид нэг нутгийн хүмүүс учраас нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. ...” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/
-Гэрч Т.М-ын “Би 1982 оны 8 сард Адаацаг суманд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал зүйчээр төгсөж нэгдлийн ахлах зоо техникчээр ажилд ороход Т нь нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан байсан. Тэгээд Т нь 1985 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Адаацаг сумын амьдралын туг нэгдэлд үржил мал маллаж байсан. Д.Т 1980-1982 он 1985 оны 7 сараас 1990 он хүртэл бог мал маллаж байсан. Би нэгдлийн зоо техникчээр гэрт нь очиход мал малладаг төл малын эндэгдэл гаргаж байгаагүй сайн малчин байсан. ... Би 1982 оны 8 сараас Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд үржлийн малын ахлах зоо техникчээр томилогдож 1990 оныг дуустал нэгдэлдээ ахлах зоо техникчээр ажиллаж, хувьчлал тарснаас хойш сумын мал эмнэлэгт 2005 оныг хүртэл ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/ зэрэг шууд баримтууд,
- Б.Ш-т Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1978 оны 8 сарын 01-ний өдөр олгосон, 304719 дугаартай, 1978 оны 08 сарын 01 өдрөөс 1990 оны 10 сарын 15 хүртэл Амьдралын туг нэгдлийн тсулах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор томилсон чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 19-20 хуудас/
- Ц.Л-д Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1981 оны 5 сарын 01-ний өдөр олгосон, 089 дугаартай, 1961 оны 05 сарын 15 нд Бүлээн бигадад хоньчиноор томилсон тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 21-р хуудас /
-Х.Б-д Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1977 оны 11 сарын 15-ны өдөр олгосон, 1986 оны 02 сарын 18-аас 1994 оны 12 сарын 31 хүртэл Талын цэцэг нэгдлийн ерөнхий зоотехникч, үржлийн зоотехникч, МАА-н үйлдвэрлэлийн зохион байгуулагчаар томилсон, чөлөөлсөн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 22-23 хуудас/
- Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн даргын 1982 оны 8 сарын 05-ны өдрийн 21 дугаартай “ Т.Мөнхбатыг ерөнхий зоотехникчээр томилох тухай”, Амьдралын туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 08 сарын 01 өдрийн 45 дугаартай “Т.Мөнхбатыг ерөнхий мал зүйчээс чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хэргийн 26-27- р хуудас/ зэрэг дам баримтууд болно.
БНМАУ-н Ардын их хурлаас 1973 оны 07 сарын 03 өдөр баталсан Хөдөлмөрийн хуулийн 10-р бүлгийн 163-р зүйлд Залуучуудын нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах зорилгоор 16 нас хүрсэн хүүхдүүдийг улс ардын аж ахуйн соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө. Онцгой тохиолдолд 15 нас хүрсэн хүүхдийг үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгээр ажилд авч болно гэж заасан байна. Нэхэмжлэгч тал үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгээр хөдөлмөр эрхэлж байсан талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 01 сарын 01-ээс 1980 оны 09 сарын 05 хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Дгийн Т /ЗА /-ыг 1980 оны 9 сарын 06-ний өдрөөс 1982 оны 6 сарын 27-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар, 1990 оны 7 сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар, 1993 оны 2 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1980 оны 01 сарын 01-ээс 1980 оны 09 сарын 05 хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох /-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б