Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0082/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч З.Наранчимэг,

Улсын шүүгч Б.Өнөбат,

Шүүгдэгч ******** ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, С.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** д холбогдох 2239000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

********  нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн нутаг Бэрх уулын Хүрэн морьт гэх газраас хохирогч ******** ийн эзэмшлийн 51 тооны бог мал болох зөв чих цуулбар имтэй 41 хурга, 5 ямаа, 2 борлон, 3 ишиг буюу олон тооны малыг нууц далд аргаар хулгайлж, түүнд 2.420.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар олон тооны мал хулгайлж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2239000000004 дугаартай хэргээс:

 

-Хохирогч ******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай малчин ********  саахалт айл болох ******** гээс хэсэг хонь олдохгүй байна, та хараагүй юу гэж асуухад өдийд юу гэж байх вэ дээ хулгайд орсон бол борлуулчихсан байгаа байлгүй дээ гэж хэлсэн байсан манай малчин ********  нутгийн малчдаас сураглаад мөн Батноров суманд байх малын 2 бойгоор яваад алдсан малын сураг гарахгүй байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хурга ишиг Тахилгат тосгоны айл авч байгааг сонсоод Хутаг уул орчмоор хонио хайж яваад хэсэг нь хонины захад байхаар нь очиж харахад алдсан хониноос нь 18 хурга нь байсан ба хургануудын чихэнд нь шинэ хийсэн байдалтай цустай олсон байсан. Тэгээд хоньтой ойролцоо байгаа айл руу очиход ********  гэх айл байхаар нь танай хонинд манай алдсан хониноос 18 тооны хурга байна гэхэд ******** ийн хүү гэх сургуулийн сурагч гэхээр залуу манай хонинд хүний хонь ямаа байхгүй гэж хэлсэн байсан.....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

“...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хонь алга болчихлоо гэхээр нь би тоолж үзэхэд хонь, ямаа нийлсэн 100 хонь дутчихсан байсан. Харин дараа нь ********  51 хонийг минь хүнд борлуулчихсан байхаар нь би 51 хонь ямаагаа төлтэй нь буюу 100 хонь ямаа болгож аваад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Тухайн үед би ******** г 100 хонийг минь авчихлаа гэж бодсон чинь сүүлийн үед 49 тооны хонь ишиг, хурганууд ойр орчмын айлуудаас бага сагаар олдоод байгаа. ******** г хонь, ямаа нийлсэн 51 тооны бог мал авсан гэдгээр нь шүүхээр шийдвэрлүүлэхэд ямар нэгэн гомдол санал, хүсэлтгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 204 дэх хуудас/,

 

“...Би анх малаа алдсаны дараа удалгүй ********  гэдэг хүн манай малыг авч хүнд худалдан борлуулсныг нь мэдсэн. Тэгээд ******** гээс 100 тооны хонь, ямааныхаа 51 тооны малыг нь борлуулж зарсанг нь ******** гээс буцаагаад төлүүлж авсан юм. Харин үлдсэн 49 тооны бог малыг өөр айлд байсныг нь ******** гээс асууж байгаад олж авсан. Ингээд би өөрийн алдсан малаа бүрэн олж авсан. Надад одоо хохирол байхгүй. ********  манайхаас авсан малыг бүрэн буцааж өгсөн. Үлдэгдэл 49 тооны малыг амьдаар нь буцааж, ******** гийнхээс өөр айлаас олж, ******** гээр авхуулсан. Би анх 100 тооны бог л алдсан байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

-Гэрч Ү.******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сард манай нутгийн ********  гэх хүн надаас 3.000.000 төгрөг зээлдсэн. Надад ********  зээлсэн мөнгөө наадмын дараа буюу 07 сард өгөх байсан боловч өгөхгүй 11 дүгээр сар хүргэсэн. Би мөнгөө нэхэж хэд хэдэн удаа залгасан боловч удахгүй өгнө эсвэл гар утсаа авахгүй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 02-03-ныг шилжих шөнө Бэрх тосгоны хөдөө хэсэг “Мануултын дашгай” гэх газарт манай гэрт ********  23 цагийн орчим орж ирсэн. Тэгээд ********  надад чамаас авсан 3.000.000 төгрөг бэлнээр нь өгч чадахгүй байна. Харин хэдэн хурга, ямаа туугаад ирлээ болох уу гэж хэлсэн. ********  бид хоёр авчирсан 41 тооны хурга, ишиг-3, охин борлон-2, эм ямаа-5 зэрэг нийт 51 мал авчирч өгөөд явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

-Гэрч ******** ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хонь ямаагаа түрээсээр айлд өгчихсөн өөрөө том хонь, ямаа байхгүй хурга ишиг харж байгаа гэж ярьж байсан бага мал тогтохгүй байна гэж манай гэрт ярьж байсан. ********  манайд хэлэхдээ гэрийнхээ зүүн хойд талаас хониноос тасарч алга болсон гэж ярьж байсан. Тэр өдөр хонь нь гэрийн зүүн хойд талд буюу Бэрхийн уулын ар гэх газарт байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

-Гэрч ******** ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********  манайхаар 2021 оны 11 сарын эхээр байх, өдрийг нь сайн санахгүй байна манайхаар ********  гэх айлын гал дээр морь унасан тааралдаад хонь төөрсөн байна 2 хар хургатай, 7-8 тооны хонь хайж явна гээд явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.********  2021 оны 11 сарын эхээр над дээр ирж ах хэдэн хонь алдчихаад олохгүй байна. Алдсан хонь нь хурга голдуу 40 орчим мал байхгүй байна гээд манай хониор орж хараад явж байсан. Тэр хэдэн хурга нь хониноос нь тасраад үлдээд байгаа харагддаг байсан. Дараа нь хэд хоногийн дараа ********  бас цагаан зүсмийн ямаа бас байхгүй байна гээд явж байсан. ...эзнийг нь олсон тэгээд хохирлоо барагдуулна гэж ярьж явсан. Тэрнээс хойш би уулзаагүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-33 дугаар хуудас/,

 

-Гэрч ******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.********  2021 оны 11 дүгээр сарын эхээр эхнэр ******** ийн хамтаар 40 орчим тооны хонь алдсан гээд явж байсан. Алдсан хонио сурахдаа 2 хар зүсмийн хурга, 3 бүдүүн ямаа бусад нь хурга алдсан гээд танай хонинд нийлсэн үү гээд сураад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-38 дугаар хуудас/,

 

-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайхаар эхнэр ******** ийн хамтаар мал алдсан гээд сураглаж хоёр удаа ирсэн. Н.********  хэлэхдээ хурга голдуу 40 орчим мал тасраад олдохгүй байна гээд хайгаад явж байсан. Анх манайхаар алдсан малаа сураглаж ирснээс хойш 3 хоногийн дараа дахин ирж хайж явсан малаа олохгүй байна гэж байсан. Дараа нь хэд хоноод намайг Бэрхийн ард явж байгаад Н.******** тай тааралдсан тэгэхэд Н.********  Бэрхээс баруун хойш ********  гэх газраас алдсан малын сураг гарсан гээд мотоциклтой явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-43 дугаар хуудас/,

 

-Гэрч Н.******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үдээс хойш гэрийн ард буюу Бэрхийн уулын Хүрэн морьт гэх газарт хонио эргүүлж орхиод үхэртээ яваад оройн харанхуй болж байхад гэртээ ирэхэд манай хонь гэрийн гадаа ирсэн байсан. Тэгээд хонио хашихад манай хонь арай цөөхөн байсан. Орой гэрэлтүүлж ойр хавиар хайгаад олоогүй. Маргааш өглөө нь хайгаад нутгийн айлуудаар сураад ямар ч сураг гараагүй. Тэгээд хэд хоног хайж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Бэрх тосгоноос баруун хойш ********  гэх газраас 18 тооны хургаа айлын хонины захад байж байхад нь олж харсан. Манай хургануудын чихийг шинээр им хийсэн байсан. Манай хурганууд зөв чих цуулбар имтэй байсан, харин шинэ им хийхдээ зөв чихний цуулбарыг урдаас нь догол болгож буруу чихийг цуулбар болгож өөрчилсөн байсан. Тэгээд эзэн болох ********  гэх хүнтэй уулзахад Батноров сумын 1 дүгээр багийн иргэн ********  гэх хүн надад зарсан гэж хэлсэн. ...Манай малаас хонь, ямаа, хурга, ишиг нийлсэн 100 тооны мал дутаж байна. Үүнээс эм хонь 13, эм ямаа 30, ишиг 15, хурга 39, борлон 3 зэрэг алга болсон байсан. ...Би тухайн үед хонио яг тоолж үзээгүй ******** , ********  нарт мал олдохгүй байгаа талаар хэлээгүй байсан болохоор 40 орчим л дутсан гэж багцаалдаж эрж хайж явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

 “...Би 2021 оны 11 дүгээр сарын 03-аас өмнө малаа тоолж үзээгүй байсан. Анх мал хүлээлцэхдээ тоолж байсан, тэгэхдээ ямар нэгэн баримт үйлдээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой Бэрхийн уулын ойролцоо орхиод ирсэн хонь гэрийн гадаа ирсэн байхаар нь хашихад цөөхөн болсон юм шиг байхаар нь би анзаараад маргаашаас нь эрэлд гарсан. 2021 оны 10 дугаар сарын 30-нд хонио ямар байсныг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ хонины хашааны хөрзөнг нь хөлдөөх гээд 4-5 хоног хонио хашаагүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Хашаанд оруулахад багцаа нь мэдэгдсэн. ...Г.******** гийнх манай ойролцоо Тарант гэх газарт 2021 оны 10 дугаар сарын сүүлээр ирж буусан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87-88 дугаар хуудас/,

 

-Гэрч ******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна. Н.********  нь надаас эхлээд 2 хар хургатай хэдэн цөөхөн тооны мал асууж байсан дараа өдөр нь буюу маргааш нь 30-аад тооны хурга асууж байсан. Тэгээд тухайн өдрийнхөө маргааш нь би малаа хужирт оруулах гээд туугаад явж байсан чинь ********  гэх айлын гэрт надтай ********  нь таараад өнөөх 30-аад тооны хургаа олдоггүй ээ гээд асууж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар хуудас/,

 

-Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШД-466 дугаартай: “...Хязаалан /эм хонь/ 130.000 төгрөг, хурга-40.000 төгрөг, хязаалан ямаа-110.000, борлон-70.000, ишиг-30.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 72-76 дугаар хуудас/,

 

-Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШД-89 дугаартай: “ ...Хүрэн зүсмийн шүдлэн насны адууны зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 99-102 дугаар хуудас/,

 

-2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хх-ийн 105 дугаар хуудас/,

 

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хоорондын зайг харуулсан зураг /1 дүгээр хх-ийн 198-201 дүгээр тал/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хоорондын зайг харуулсан зураг /2-р хх-ийн 40-45 дугаар хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар

 

1.1.Хохирогч ******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай малчин ********  саахалт айл болох ******** гээс хэсэг хонь олдохгүй байна, та хараагүй юу гэж асуухад өдийд юу гэж байх вэ дээ хулгайд орсон бол борлуулчихсан байгаа байлгүй дээ гэж хэлсэн байсан манай малчин ********  нутгийн малчдаас сураглаад мөн Батноров суманд байх малын 2 бойгоор яваад алдсан малын сураг гарахгүй байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хурга ишиг Тахилгат тосгоны айл авч байгааг сонсоод Хутаг уул орчмоор хонио хайж яваад хэсэг нь хонины захад байхаар нь очиж харахад алдсан хониноос нь 18 хурга нь байсан ба хургануудын чихэнд нь шинэ хийсэн байдалтай цустай олсон байсан. Тэгээд хоньтой ойролцоо байгаа айл руу очиход ********  гэх айл байхаар нь танай хонинд манай алдсан хониноос 18 тооны хурга байна гэхэд ******** ийн хүү гэх сургуулийн сурагч гэхээр залуу манай хонинд хүний хонь ямаа байхгүй гэж хэлсэн байсан.....” гэх мэдүүлэг,

 

“...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хонь алга болчихлоо гэхээр нь би тоолж үзэхэд хонь, ямаа нийлсэн 100 хонь дутчихсан байсан. Харин дараа нь ********  51 хонийг минь хүнд борлуулчихсан байхаар нь би 51 хонь ямаагаа төлтэй нь буюу 100 хонь ямаа болгож аваад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Тухайн үед би ******** г 100 хонийг минь авчихлаа гэж бодсон чинь сүүлийн үед 49 тооны хонь ишиг, хурганууд ойр орчмын айлуудаас бага сагаар олдоод байгаа. ******** г хонь, ямаа нийлсэн 51 тооны бог мал авсан гэдгээр нь шүүхээр шийдвэрлүүлэхэд ямар нэгэн гомдол санал, хүсэлтгүй...” гэх мэдүүлэг,

 

“...Би анх малаа алдсаны дараа удалгүй ********  гэдэг хүн манай малыг авч хүнд худалдан борлуулсныг нь мэдсэн. Тэгээд ******** гээс 100 тооны хонь, ямааныхаа 51 тооны малыг нь борлуулж зарсанг нь ******** гээс буцаагаад төлүүлж авсан юм. Харин үлдсэн 49 тооны бог малыг өөр айлд байсныг нь ******** гээс асууж байгаад олж авсан. Ингээд би өөрийн алдсан малаа бүрэн олж авсан. Надад одоо хохирол байхгүй. ********  манайхаас авсан малыг бүрэн буцааж өгсөн. Үлдэгдэл 49 тооны малыг амьдаар нь буцааж, ******** гийнхээс өөр айлаас олж, ******** гээр авхуулсан. Би анх 100 тооны бог л алдсан байгаа юм...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Ү.******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сард манай нутгийн ********  гэх хүн надаас 3.000.000 төгрөг зээлдсэн. Надад ********  зээлсэн мөнгөө наадмын дараа буюу 07 сард өгөх байсан боловч өгөхгүй 11 дүгээр сар хүргэсэн. Би мөнгөө нэхэж хэд хэдэн удаа залгасан боловч удахгүй өгнө эсвэл гар утсаа авахгүй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 02-03-ныг шилжих шөнө Бэрх тосгоны хөдөө хэсэг “Мануултын дашгай” гэх газарт манай гэрт ********  23 цагийн орчим орж ирсэн. Тэгээд ********  надад чамаас авсан 3.000.000 төгрөг бэлнээр нь өгч чадахгүй байна. Харин хэдэн хурга, ямаа туугаад ирлээ болох уу гэж хэлсэн. ********  бид хоёр авчирсан 41 тооны хурга, ишиг-3, охин борлон-2, эм ямаа-5 зэрэг нийт 51 мал авчирч өгөөд явсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хонь ямаагаа түрээсээр айлд өгчихсөн өөрөө том хонь, ямаа байхгүй хурга ишиг харж байгаа гэж ярьж байсан бага мал тогтохгүй байна гэж манай гэрт ярьж байсан. ********  манайд хэлэхдээ гэрийнхээ зүүн хойд талаас хониноос тасарч алга болсон гэж ярьж байсан. Тэр өдөр хонь нь гэрийн зүүн хойд талд буюу Бэрхийн уулын ар гэх газарт байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********  манайхаар 2021 оны 11 сарын эхээр байх, өдрийг нь сайн санахгүй байна манайхаар ********  гэх айлын гал дээр морь унасан тааралдаад хонь төөрсөн байна 2 хар хургатай, 7-8 тооны хонь хайж явна гээд явж байсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.********  2021 оны 11 сарын эхээр над дээр ирж ах хэдэн хонь алдчихаад олохгүй байна. Алдсан хонь нь хурга голдуу 40 орчим мал байхгүй байна гээд манай хониор орж хараад явж байсан. Тэр хэдэн хурга нь хониноос нь тасраад үлдээд байгаа харагддаг байсан. Дараа нь хэд хоногийн дараа ********  бас цагаан зүсмийн ямаа бас байхгүй байна гээд явж байсан. ...эзнийг нь олсон тэгээд хохирлоо барагдуулна гэж ярьж явсан. Тэрнээс хойш би уулзаагүй байна...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.********  2021 оны 11 дүгээр сарын эхээр эхнэр ******** ийн хамтаар 40 орчим тооны хонь алдсан гээд явж байсан. Алдсан хонио сурахдаа 2 хар зүсмийн хурга, 3 бүдүүн ямаа бусад нь хурга алдсан гээд танай хонинд нийлсэн үү гээд сураад явсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайхаар эхнэр ******** ийн хамтаар мал алдсан гээд сураглаж хоёр удаа ирсэн. Н.********  хэлэхдээ хурга голдуу 40 орчим мал тасраад олдохгүй байна гээд хайгаад явж байсан. Анх манайхаар алдсан малаа сураглаж ирснээс хойш 3 хоногийн дараа дахин ирж хайж явсан малаа олохгүй байна гэж байсан. Дараа нь хэд хоноод намайг Бэрхийн ард явж байгаад Н.******** тай тааралдсан тэгэхэд Н.********  Бэрхээс баруун хойш ********  гэх газраас алдсан малын сураг гарсан гээд мотоциклтой явж байсан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Н.******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үдээс хойш гэрийн ард буюу Бэрхийн уулын Хүрэн морьт гэх газарт хонио эргүүлж орхиод үхэртээ яваад оройн харанхуй болж байхад гэртээ ирэхэд манай хонь гэрийн гадаа ирсэн байсан. Тэгээд хонио хашихад манай хонь арай цөөхөн байсан. Орой гэрэлтүүлж ойр хавиар хайгаад олоогүй. Маргааш өглөө нь хайгаад нутгийн айлуудаар сураад ямар ч сураг гараагүй. Тэгээд хэд хоног хайж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Бэрх тосгоноос баруун хойш ********  гэх газраас 18 тооны хургаа айлын хонины захад байж байхад нь олж харсан. Манай хургануудын чихийг шинээр им хийсэн байсан. Манай хурганууд зөв чих цуулбар имтэй байсан, харин шинэ им хийхдээ зөв чихний цуулбарыг урдаас нь догол болгож буруу чихийг цуулбар болгож өөрчилсөн байсан. Тэгээд эзэн болох ********  гэх хүнтэй уулзахад Батноров сумын 1 дүгээр багийн иргэн ********  гэх хүн надад зарсан гэж хэлсэн. ...Манай малаас хонь, ямаа, хурга, ишиг нийлсэн 100 тооны мал дутаж байна. Үүнээс эм хонь 13, эм ямаа 30, ишиг 15, хурга 39, борлон 3 зэрэг алга болсон байсан. ...Би тухайн үед хонио яг тоолж үзээгүй ******** , ********  нарт мал олдохгүй байгаа талаар хэлээгүй байсан болохоор 40 орчим л дутсан гэж багцаалдаж эрж хайж явсан...” гэх мэдүүлэг,

 

 “...Би 2021 оны 11 дүгээр сарын 03-аас өмнө малаа тоолж үзээгүй байсан. Анх мал хүлээлцэхдээ тоолж байсан, тэгэхдээ ямар нэгэн баримт үйлдээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой Бэрхийн уулын ойролцоо орхиод ирсэн хонь гэрийн гадаа ирсэн байхаар нь хашихад цөөхөн болсон юм шиг байхаар нь би анзаараад маргаашаас нь эрэлд гарсан. 2021 оны 10 дугаар сарын 30-нд хонио ямар байсныг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ хонины хашааны хөрзөнг нь хөлдөөх гээд 4-5 хоног хонио хашаагүй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Хашаанд оруулахад багцаа нь мэдэгдсэн. ...Г.******** гийнх манай ойролцоо Тарант гэх газарт 2021 оны 10 дугаар сарын сүүлээр ирж буусан...” гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна. Н.********  нь надаас эхлээд 2 хар хургатай хэдэн цөөхөн тооны мал асууж байсан дараа өдөр нь буюу маргааш нь 30-аад тооны хурга асууж байсан. Тэгээд тухайн өдрийнхөө маргааш нь би малаа хужирт оруулах гээд туугаад явж байсан чинь ********  гэх айлын гэрт надтай ********  нь таараад өнөөх 30-аад тооны хургаа олдоггүй ээ гээд асууж байсан...” гэх мэдүүлэг,

 

-Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШД-466 дугаартай: “...Хязаалан /эм хонь/ 130.000 төгрөг, хурга-40.000 төгрөг, хязаалан ямаа-110.000, борлон-70.000, ишиг-30.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт,

 

-Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШД-89 дугаартай: “ ...Хүрэн зүсмийн шүдлэн насны адууны зах зээлийн үнэлгээ 1.000.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт,

 

-2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол,

 

-Хэргийн   газрын   нөхөн   үзлэг   хийсэн   тэмдэглэл,   гэрэл   зургийн  үзүүлэлт, хоорондын зайг харуулсан зураг,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хоорондын зайг харуулсан зураг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн  хүрээнд  хэргийг  хянан  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

1.2.Шүүгдэгч ******** гийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн нутаг Бэрх уулын Хүрэн морьт гэх газраас хохирогч ******** ийн эзэмшлийн 51 тооны бог мал болох зөв чих цуулбар имтэй 41 хурга, 5 ямаа, 2 борлон, 3 ишиг буюу олон тооны малыг нууц далд аргаар хулгайлж, түүнд 2.420.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул шүүгдэгч ******** г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл байдаг.

 

Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг.

 

Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй олон тооны малын талаар шүүгдэгч ********  нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.” байна.

 

Шүүгдэгч ********  нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ эзэн нь мэдэгдэхгүй 51 тооны бог малыг өөрийн хонинд ирж нийлсэн талаар мэдүүлдэг бөгөөд шүүх хуралдаанд ч энэ талаараа хүлээн зөвшөөрдөг.

 

Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа ********  нь өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн малыг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй 51 тооны бог мал болох зөв чих цуулбар имтэй 41 хурга, 5 ямаа, 2 борлон, 3 ишиг буюу олон тооны малыг нууц далд аргаар хулгайлж (2.420.000 төгрөгөөр үнэлэгдсэн) өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсан үйлдэл нь Мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Иймд шүүгдэгч ******** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан олон тооны мал хулгайлж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******** гийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******** ийн өмчлөх эрхэд 51 тооны бог мал буюу зөв чих цуулбар имтэй 41 хурга, 5 ямаа, 2 борлон, 3 ишиг зэрэг  нийт 2.420.000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

1.4.Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

           

2.1.Шүүгдэгч ********  энэ хэргийн хохирогч ******** ийн өмчлөх эрхэд халдаж, түүний өмчлөл, эзэмшлийн 51 тооны бог мал буюу зөв чих цуулбар имтэй 41 хурга, 5 ямаа, 2 борлон, 3 ишиг зэргийг тус тус хулгайлж хохирогчийн өмчлөх эрхэд 2.420.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

2.2.Нэгдүгээр хавтас хэргийн 136 дугаар хуудаст авагдсан хохирогч ******** ийн Хэнтий аймгийн Батноров сумын Цагдаагийн тасагт хандан гаргасан 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “...Иргэн ******** гээс 2022.01.26-нд эм хонь -26, эм ямаа -14 нийт 40, 2022 оны 03.05-нд эм хонь -16, борлон -6, хурган төлөг -38 (60) Нийт 100 толгой хонь, ямаа хүлээж авсан тул надыг хохиролгүй болгосон учир иргэн ******** д гомдолгүй хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт хэрэгт авагдсан байна.

 

Иймд шүүгдэгч ******** г энэ шийтгэх тогтоолоор бусдад  төлөх  төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүхээс шүүгдэгч ******** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан олон тооны мал хулгайлж “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд   гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн  хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байна.

           

3.2.Шүүгдэгч ******** д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

 

3.3.Шүүгдэгч ******** д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ******** гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. ...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны хүрэн зүсмийн шүдлэн насны морь битүүмжилснийг улсын орлого болгуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт, санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...Энэ гэмт хэрэг нь нэг удаагийн үйлдэлтэй. Улсын яллагчийн зүгээс урьд нь ял эдэлж байсан байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хариуцлагын саналыг хэлж байна. 2015 оны Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал хуулиар байхгүй болсон. ******** гийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан учир хөнгөрүүлэх үндэслэлтэй.  ********  нь "миний гаргасан үйлдэл гэмт хэрэг мөн, би хүний мал зөвшөөрөлгүй авч зарсан, хэргийн зүйлчлэлийн хувьд сайн ойлгохгүй байгаа хэдий ч зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна" гэх асуудлыг шүүхэд илэрхийлдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшдэг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...”,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд: “...Шүүхээс ******** г гэм буруутай, эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон  учир маргах зүйлгүй. Шүүгдэгчийн хувийн байдал,  үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн С.Нарангэрэл өмгөөлөгчийнхөө байр суурьтай санал нэг байна....”,

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд: “...Оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг, тайлбар гаргасан.

 

Шүүх шүүгдэгч ******** гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******** гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******** д оногдуулсан 1 (Нэг) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч ********  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч ******** гийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 1,000,000 (Нэг сая) төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн шүдлэн насны 1 тооны адууг улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Шүүгдэгч ******** гийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 1,000,000 (Нэг сая) төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн шүдлэн насны 1 тооны адууг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан олон тооны мал хулгайлж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч ******** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч ******** д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** гийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 1,000,000 (Нэг сая) төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн шүдлэн насны 1 тооны адууг улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.

 

6.Энэ хэрэгт шүүгдэгч ********  цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч ******** гийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 1,000,000 (Нэг сая) төгрөгийн үнэ бүхий хүрэн зүсмийн шүдлэн насны 1 тооны адууг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******** д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                                                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР