Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 118/ШШ2021/0044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******гийн *******

Хариуцагч: ******* аймгийн ******* ******* ******* ******* ******* д холбогдуулан гаргасан Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа ******* аймгийн Нийгмийн ******* ******* ******* ******* ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ш. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төв, ******* аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа ******* сум дахь эрчим хүчний салбар, ******* аймгийн ******* сум дахь сум дундын нэгдсэн эмнэлгийн эрчим хүчний станцад тус тус цахилгаанчин моторчноор ажиллаж байсан юм. Тэгээд 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ******* аймаг дахь нисэх буудалд дизель моторчноор түр томилогдож, өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Дээрх хугацаанд буюу ******* сумын эрчим хүчний салбар, нэгдсэн эмнэлгийн эрчим хүчний станц, ******* аймаг дахь Доной нисэх буудал зэрэг байгууллагуудад нэг л төрлийн ажил үүргийг 32 жил, үүнээс 28 жилд нь дизель цахилгаанчнаар ажилласан юм. Миний бие хөдөлмөрийн хүнд нөхцөлд дизель моторчин, цахилгаанчин гэдэг албан тушаалд олон жил энэ ажлыг хийсний улмаас чихний сонсгол эрс муудсан, дизель түлшний харшил өгдөг болсны улмаас цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болж, хуульд заасны дагуу хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарахаар ******* аймгийн Нийгмийн ******* хэлтэст холбогдох материалаа өгсөн юм. Гэтэл ******* аймгийн Нийгмийн ******* хэлтэс нь намайг эрчим хүчний салбарт ажилладаггүй гэсэн үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэж миний өгсөн өргөдөлд амаар хариу өгсөн. Гэтэл ******* хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын дөрөвдүгээр зүйлд эрчим хүч үйлдвэрлэлийн түлш дамжуулах тоноглолын засварын слесарь, цахилгаан машинч, 6 киловаттын өндөр хүчдэлийн цахилгаанчин, нэгж агрегат нь 120 квт-аас дээш хүчин чадалтай суурин дизелийн цахилгаан станцын дизелийн ахлах машинч, машинч, суурин дизелийн цахилгаан станцын туслах тоноглолын машинч эргүүл, дизель хөдөлгүүр түүний туслах тоноглолын засварын слесарь, дизелийн цахилгаан станцын удирдах шийтийн цахилгааны монтёр, жижүүрийн цахилгаан монтёр зэрэг ажил мэргэжил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулсан байна. Энэ тушаалд эрчим хүчний системийн гэж заагаагүй, харин Эрчим хүчний үйлдвэрлэлийн гэж тодорхой заасан. ******* аймгийн Доной нисэх буудал нь 120 квт-аас дээш хүчин чадалтай, GPU-414 маркын 140 квт-ын хүчин чадалтай дизель генератор, F. G Wilson P-33 дизель генератор ашигладаг бөгөөд би ажиллах хугацаандаа цахилгаанчин, моторчин тушаалтайгаар 120 квт-аас дээш хүчин чадалтай суурин дизелийн цахилгаан станцын машинч, слесарийн үүргийг гүйцэтгэж байсан юм.

Цахилгаанчин, дизельчны 10 гаруй удаагийн сургалтад суусан, эрхээ авчихсан. Гар ажиллагааны дизель 140 киловатт, 100 киловаттын сансрын мотор ажиллуулдаг. Ер нь бол хүнд хүчир ажлыг 17 жил 4 сар хийсэн. Би 10 мянга дээр шугамаа үздэг, трансформаторт үйлчилгээ, тосолгоог нь хийдэг. Ер нь байнга хариуцаж байнгын бэлэн байдалд ажиллуулдаг. Онгоц буухад дизель тасрах ёсгүй. Манайд 3 дизель генератор бий, бүгдийг нь хариуцаж ажиллуулдаг, бүх үйлчилгээг нь хийдэг. Шонгийн модон дээр гарч трансформаторынхаа хүчдэлийг үздэг, тос маслыг үздэг. Эрчим хүчний бэлэн байдлыг хангахын тулд бүх ажлыг хийдэг.

...Тиймээс намайг хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргахаас татгалзаж байгаа ******* аймгийн Нийгмийн ******* ******* эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, намайг хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргахыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, ******* ******* дэвтэр, 1996, 2001-2004 оны архивын лавлагаа, 2002-2003,2005 оны Нисэх онгоцны буудалд орсон тушаал, Нисэх онгоцны буудлын даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар тодорхойлолт, гэрэл зураг зэрэг баримтуудыг бүрдүүлж өгсөн. Эдгээр баримтуудыг судлан үзэхэд иргэн С.******* нь ******* аймгийн Доной Нисэх буудалд 120 кв-аас дээш хүчин чадалтай суурин дизелийн цахилгаан станцын машинч слесарийн үүргийг гүйцэтгэж байсан нь баримтаар нотлогдохгүй хавсаргаж өгсөн гэрэл зураг нь хаана хэзээ авсан болох нь тодорхойгүй мөн Доной нисэх онгоцны буудлын даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар тодорхойлолт өгснийг мэргэжлийн байгууллагын албан ёсны бичиг баримт магадлал гэж үзэх боломжгүй байсан тул баримтыг өөрт нь буцаасан. Нисэх буудлын салбарт цахилгаанчин моторчноор ажилласан нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралт 4.1 дэх заалт Эрчим хүчний үйлдвэрлэлийн нэгж агрегат нь 120 квт-аас дээш хүчин чадалтай суурин дизелийн ахлах машинч, машинч, суурин дизелийн цахилгаан станцын туслах тоноглолын машинч- эргүүл, дизель хөдөлгүүр түүний туслах тоноглолын машинч- эргүүл дизель хөдөлгүүр түүний туслах тоноглолын засварын слесарь 2.25 дахь заалт Нисэх онгоцны багийн дарга, хоёр дугаар нисгэгч, хөлийн инженер, техникч, цахилгаан хийн гагнуурчин, лакотрийн засварчин, аккумляторын будагчин зэрэг заалтуудад хамрахгүй байгаа тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй байна. Улсын ийн хувьд тухайн иргэнд зөвлөгөө мэдээллийг өгөхдөө бүрдүүлсэн баримт бичиг нь шаардлага хангахгүй байгааг тайлбарлан өргөдөл буцаасан бөгөөд хууль бус эс үйлдэхүй гаргаагүй.

Нэхэмжлэгч нь Доной нисэх буудлын дизель нь 120 киловаттаас дээш хүчин чадалтай гэж байгаа. Гэтэл Доной нисэх буудлын дизелийн хүчин чадал 120 киловаттаас дээш хүчин чадалтай гэдгийг нотлох баримт нь хаана байна вэ гэхэд надад нэг гэрэл зураг авчирч үзүүлсэн. Тэгэхээр би бодохдоо моторын хүчин чадал байх болов уу гэж бодсон. С.******* гуайн надад авчирч өгсөн гэрэл зураг нь трансформаторын зураг байсан. Хуулийн зүйл заалт нь хүчин чадалтай дизелийн гэж байгаа. Тэгэхээр би үүнийг дизель хөдөлгүүрийг ажиллуулж байгаа 120 киловаттаас дээш хүчин чадалтай мотор байх болов уу гэж бодож байна. Трансформатор дээр 120 киловаттын хүчин чадал байх уу, үгүй юу, Доной нисэх онгоцны буудал нь 120 киловаттаас дээш хүчин чадалтай моторыг ажиллуулдаг нь үнэн гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт, магадалгаагаар нотлогдох болов уу гэж бодож байна. Тийм үндэслэлээр хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гаргах боломжгүй гэдэг хариу өгсөн. Нэхэмжлэгч нь би эрчим хүчинд дизель моторын цахилгаанчин, машинист энэ ажлаа хийж байсан бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан байх ёстой. Доной нисэх онгоцны буудалд ажиллаж байхад намайг тэтгэвэрт гаргасангүй. Доной нисэх онгоцны буудлын дизель цахилгаанчин, эрчим хүчний дизель цахилгаанчин хоёрын ялгаа нь юундаа байгаа юм бэ? гээд байгаа. Эрчим хүчнийх нь 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад эрчим хүчний заалт байдаг. Байнгын үйл ажиллагаатай ДКВЕ гэсэн хүчин чадлын дизель мотортой гэж байдаг. Доной онгоцны нисэх буудлын дизель моторын хүчин чадал нь тийм хүчин чадалтай байх юм уу, байнгын үйл ажиллагаатай байх уу, ер нь бол улирлын чанартай гэж үзэж байгаа. Онгоц өдөр болгон буухгүй, 7 хоногт 2 удаа бууж байгаа байх. 2018, 2019 оны нэгэнд онгоц бүтэн 1 жил буугаагүй. Онгоц буудлын дизель цахилгааны моторын хөдөлгүүр хүчин чадалдаа хүрэх үү, байнгын ажиллагаатай байх уу гэдгийг үндэслээд буцаасан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргахаас татгалзаж байгаа ******* аймгийн Нийгмийн ******* ******* ******* ******* ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.******* нь миний эрхэлж байсан ажил Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ын хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн дөрвийн 1-д заасан 6 киловольтын өндөр хүчдэлийн цахилгаанчин гэсэнд хамаарна гэж хариуцагчаас Доной нисэх буудалд 6 киловольтын өндөр хүчдэл байгаа нь эргэлзээтэй, моторчноор ажиллаж байсан тул үүнд хамаарахгүй гэж маргасан байна.

С.*******аас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр улсад нийт 27 жил, үүнээс 19 жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан гэж үзэж тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ ******* аймгийн Нийгмийн ******* хэлтэст гаргасан байна.

Нийгмийн ******* ******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 283 дугаартай албан бичгээр[1] хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг өгчээ.

1. ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаартай шийдвэрээр[2] С.*******ыг 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд, ******* сум дахь Эрчим хүчний салбарт, ******* сумын -нд, ******* сум дахь сум дундын нэгдсэн эмнэлгийн эрчим хүчний станцад тус тус моторчноор ажиллаж байсныг тогтоосон байна.

2. Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ******* аймгийн Доной нисэх буудлын даргын 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 29[3], 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар[4] тушаалуудаар С.*******ыг ******* аймгийн нисэх буудалд моторчны ажилд түр томилж, 2005 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 29 дүгээр тушаалаар цахилгаанчин моторчны үүрэгт ажилд томилсон байна.

3. С.******* нь 2017 оны 02 сарын 20-ны өдөр Доной нисэх буудлын даргатай хөдөлмөрийн гэрээ[5] байгуулахдаа цахилгаан дизелийн техникч гэсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, түүний 0125570 дугаартай ******* ******* дэвтэрт[6] тэмдэглэсэн бичвэрээс харахад 2015 оны 08 дугаар сарын 01-ний Б/15 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг Доной нисэх буудалд цахилгаан дизелийн техникч, моторчноор өөрчилж томилсон байдал тогтоогдож байна.

4. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар[7] ******* аймгийн Доной нисэх буудлын орон тоог тогтоохдоо цахилгаанчин гэсэн орон тоо батлаагүй, техникч гэсэн орон тоонд цахилгаан дизелийн моторчин хавсран ажиллуулахаар баталсан байна.

5. Техник ашиглалтын дэвтэр[8] болон ******* аймгийн Доной нисэх буудлын үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлангаас[9] харахад тус нисэх буудал нь 100, 140 киловольтын дизель генератор, 10 квт-ын дамжуулах агаарын шугамыг ашигладаг болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн 120 квт-с дээш хүчин чадалтай суурин дизель, 6 киловольтын өндөр хүчдэл байгаа эсэх нь тодорхойгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

6. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ын хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн дөрвийн 1-д 6 киловольтын өндөр хүчдэлийн цахилгаанчин, нэгж агрегат нь 120 квт-с дээш хүчин чадалтай суурин дизелийн цахилгаан станцын дизелийн машинч-аар ажилласан тохиолдолд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцохоор байна.

Нийгмийн ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3/-д заасан нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, ******* ******* шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна.

7. Нэхэмжлэгчээс ******* аймгийн Доной нисэх буудалд 2002 оноос хойш 6 квт-ын өндөр хүчдэлийн цахилгаанчин, нэгж агрегат нь 120 квт-оос дээш дизель цахилгаан станцын машинистын ажил үүргийг тасралтгүй гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ хоёр ажлын алинаар нь ч хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж маргажээ.

8. Нийгмийн ******* тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Нийгмийн ******* тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж ******* даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй байна.

С.*******ыг ажилд томилсон тушаал, түүний ******* ******* дэвтэр, ажиллаж байсан байдлыг тогтоосон Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 133 дугаар шийдвэрээс харахад түүнийг 2005 оны 09 дүгээр сарын 29-нөөс 2015 оны 08 дугаар сарын 01 хүртэл Доной нисэх буудалд цахилгаанчин моторчноор ажилласан байна гэж үзэх үндэслэлтэй байх тул 6 квт-ын өндөр хүчдэлийн цахилгаанчнаар 12 жил 6 сар ажилласан байх шаардлагыг хангахгүй байна.

9. Нийгмийн ******* тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг ******* ******* байгууллага гаргах аар зохицуулсан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч С.*******ы ажиллаж байгаа ажил мэргэжил, ажилласан хугацаа нь дээрх хуульд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд ******* ******* байгууллагыг буруутгах, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байгаа тохиолдолд даалгах шийдвэр гаргах боломжтой.

10. Нэхэмжлэгч нь өөрийн эрхэлж байсан цахилгаанчин, моторчин, цахилгаан дизелийн техникч гэсэн нэршил бүхий ажил үүргийг 6 квт-ын өндөр хүчдэлийн цахилгаанчин эсхүл нэгж агрегат нь 120 квт-с дээш хүчин чадалтай суурин дизелийн цахилгаан станцын дизелийн машинч гэсэн ажил үүрэгтэй адилхан, энэ нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж үзэж байгаа тохиолдолд энэ талаар иргэний хэргийн шүүхээр тогтоолгосны дараа ******* ******* байгууллагад хүсэлтээ гаргаж тэтгэврээ тогтоолгох боломжтой ба ийнхүү тэтгэврээ тогтоолгоход энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

11. Мөн нэхэмжлэгчээс өөрийн эрхэлж байсан ажил мэргэжлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах талаар тайлбарлан маргаж байхад хариуцагчаас хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 25-д заасан АН-26, АН-24, БОИНГ-13-727, АН-2, МИ-8, Ю-12, А-310, Ан-30 онгоцны нисэх багийн дарга, хоёрдугаар нисгэгч, хөлгийн инженер, механикч, холбоочин, нисэхийн хянагч, үйлчлэгч,  онгоцонд  засвар  үйлчилгээ  хийдэг  инженер техникч, цахилгаан хийн гагнуурчин, лакаторын засварчин, аккумляторын будагчин гэсэнд хамаарахгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь буруу байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн ******* тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, Нийгмийн ******* сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ийн 3-т заасныг баримтлан С.*******ы Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргахаас татгалзаж байгаа ******* аймгийн Нийгмийн ******* ******* ******* ******* ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******аас ******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 22-р хуудас

[2] Хавтаст хэргийн 18-р хуудас

[3] Хавтаст хэргийн 7-р хуудас

[4] Хавтаст хэргийн 8-р хуудас

[5] Хавтаст хэргийн 38-р хуудас

[6] Хавтаст хэргийн 58-р тал

[7] Хавтаст хэргийн 70-р тал

[8] Хавтаст хэргийн 61-63-р хуудас

[9] Хавтаст хэргийн 71-р тал