Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 00403

 

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00403

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Агваш багт оршин суух, ... дугаарын регистртэй, Цоохормод овогт Ч-ийн Эын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Э болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 оны 05 дугаар сарын 16 -нд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. 55 настай. Ам бүл 7. Эхнэр 5 хүүхэдтэй. Бага насаа эхийн гар дээр өнгөрүүлж, 1972 онд Ховд аймгийн Дөргөн сумын бага сургуульд орж суралцан 1975 онд Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд шилжин 1980 оны 06 дугаар сарын 20-нд 8 дугаар ангиа төгсөж улмаар эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ээж Чийрхүүгийн хамт мал маллаж байгаад 1982 оны 06 дугаар сарын 18-нд цэргийн албанд татагдан Ардын армийн 213 дугаар ангид хувиарлагдан 1985 оны 06 дугаар сарын 20 -нд цэргийн албаа хаасан. Цэргийн албанаас ирээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд ээж дүү нарын хамт мал маллаж байгаад 1986 оны 12 дугаар сарын 08 -нд З.Оюундэлгэртэй гэр бүл болж өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Авгаш багт 36 жил мал малласаар амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд миний Ховд аймгийн Дөргөн сумын Авгаш багт 1980 оны 06 дугаар сарын 20 ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15 ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 18 ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй Ховд аймгиин Засаг даргын тамгын газрын архивын тасгаас тухайн үед ажиллаж байсан хөдөлмөр өдрийн хөлсний баримт бичгийг шүүлгэхэд зарим он дутуу олдохгүй зэргээс ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд намайг Ховд аймгийн Дөргөн сумын Авгаш багт 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15ны өдрийг хүртэл 1985 оны 06 дугаар сарын 18ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ч.Э нь 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15ны өдрийг хүртэл 1985 оны 06 дугаар сарын 18ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Э нь 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15 ны өдрийг хүртэл 1985 оны 06 дугаар сарын 18 ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 670 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадын 1979 оноос 1982 он, 1985 он, 1988 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Ховд аймгийн Дөргөн сумын архивын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай лавлагаа, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000238093 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0776876 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 594459 дугаартай цэргийн батлахын хуулбар, хүсэлт гаргагчийн 1980 оны 06 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөх үедээ авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зургууд, хүсэлт гаргагчийн 023327 дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,

Иргэн Д.Пүрэвжавын ...Миний бие 1964 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. 1982 онд илгээлтээр гарч Ч.Эын хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн Ч.Лхагвийн ... Миний бие 1980 оноос 1993 оныг хүртэл Ч.Эын хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Эын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цоохормод овогт Чийрхүүгийн Эыг 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15ны өдрийг хүртэл 1985 оны 06 дугаар сарын 18ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ч.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ