| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0154/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/158 |
| Огноо | 2023-04-27 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0154/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч
Шүүгдэгч ******* ,******* , тэдгээрийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт*******ийн******* , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт*******ийн******* ,******* овогтийн нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2102003250201 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн,******* овогт*******ийн /РД: /, гол суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер байгаль хамгааллын удирдлага мэргэжилтэй гэмт хэрэгт холбогдох үедээ *************аар ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ******************* оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
2.Монгол Улсын иргэн******* овогт*******ийн******* /РД: /, суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтад зааснаар 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.
3.Монгол Улсын иргэн,******* овогтийн /РД: /, аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, нөхөрлөлийн ахлагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ийг хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
шүүгдэгч******* , нарыг хахууль өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч ******* нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа байгаа **************** нөхөрлөлийн ахлагч*******ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн хэрэгжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар дамжуулан 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийн, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахууль авсан,
мөн ХХК-ийн захиралий төрсөн эхгийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн хэрэгжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар дамжуулан 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийн, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,
2.Шүүгдэгч ***************** нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор үргэлжилсэн үйлдлээр төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан *******ийн эрхэлж эрхэлж байгаа албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн хүүий эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар дамжуулан 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийн, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,
3.Шүүгдэгч **************** нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор үргэлжилсэн үйлдлээр төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан *******ийн эрхэлж эрхэлж байгаа албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар дамжуулан 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийн, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
мөн *************ийн эрхэлж эрхэлж байгаа албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын дансаар дамжуулан 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн: “Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч нийтийн албанд томилогдох эрхээ 5 жил хасуулж, 7,500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр прокурортой тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчгийн мэдүүлсэн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 4,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд хувааж төлөхөөр ял тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 5,000,000 төгрөгийг 10 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2102003250201 дугаартай хэргээс:
Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай “...Гэрчөөс А4 хэмжээтэй бичгийн цаасны тал хэсэгт өнгөтөөр хэвлэгдсэн интернэт банкны дансны гүйлгээний хуулга бүхий 15, 70 сая төгрөгийн гүйлгээг харуулсан баримт 1 хуудас, 2021.05.25 яриа гэх тэмдэглэл хийгдсэн Verbatim гэм 700mb багтаамжтай саарал өнгийн 1 ширхэг Сидиг 10 цаг 40 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл, сиди, дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 20, 21 дахь тал/,
Дууны бичлэгт үзлэг хийсэн тухай “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: 2021.05.25 яриа гэх гар бичмэл тэмдэглээ хийгдсэн саарал өнгийн сидинд үзлэг хийв. ************************ гэх нэртэй хадгалагдсан дүрсгүй дууны бичлэг байх ба 2 минут 48 секундын хугацаатай, 657KB багтаамжтай, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үүсгэгдсэн буюу сидинд бичигдсэн мэдээллүүдтэй байсныг зургаар харуулав. Дээрх бичлэгт хийгдсэн 2 эрэгтэй хүний хоорондын харилцан яриа өгүүллийг сонсож дараах байдлаар тэмдэглэв. Эр1: өөр байна уу хөгшөөн, Эр2: өө байна байна, Эр2: за ирчихсэн үү хө, Эр2 өө пизда энэ баахан нэг шалгалтынхантай хэрэлдсээр байгаад л /ойлгогдохгүй нэг үг/, Эр1: за, Эр2: энэ Хараа голын сав газрынхан, байгаль орчныхон гэнэ, Эр1: өө за за хэзээ наашлах юм, Эр2: одоо мэдэхгүй маргааш Дархан орж энэ /ойлгогдохгүй нэг үг/ учраа олохоос, Эр1: за, Эр2: зүгээр л торгоод өнгөрөөнө биз пизда /ойлгогдохгүй үгс/, Эр1: хэзээ өнөөдөр юм уу, Эр2: тиймээ өглөө ирээд сая л явж байна шүү дээ, Эр1: тэгээд лацыг нь аваад явуулчхаач, пизда яадаг юм угаасаа тэгдэг шүү дээ, Эр2: үгүй энэ бас болохгүй наадах чинь мэргэжлийн хяналтынх байгүй юу, байгаль орчны мэргэжлийн хяналтынх, аягүй бол лацыг нь хөдөлгөчихвөл пизда нөгөө, очиж учрыг /эсхүл утсыг нь/ олж байгаад л ярихаас, дарга марга руу нь яриулаад л байна даа, зүгээр торгуулийн арга хэмжээтэй л байхгүй юу, тэр усны дүгнэлт нь дутуу юм угаасаа, Эр1: харин тийн тэрэн дээр тэгээд хүнийг ингэж зогсоож давхар хохироож ядаг юм лалрууд, Эр2: тийн пизда 5 саяар торгоно л биз, уг нь 5000 нэгж л юм байна торгууль нь 5 сая гэсэн үг байхгүй юу, худлаа шантаачилж байхгүй юу, Эр1: үгүй ээ авах юм аа аваад зайлна биз давхар ингээ, чи шууд шулуухан хэлэхгүй, чи тэртээ тэрэнгүй наад хавиараа /гэх шиг болов/, Эр2: гол нь энэ нөгөө байгаль орчныхон бас явж байсан, Эр1: за, Эр2: тэд нар /ойлгогдохгүй үгс/ 2 машинтай явж байгаа, Эр1: хэн ярих уу, Эр2: /ойлгогдохгүй үгс/ Дархан руу яриулаад л байна болчих байхаа, ярьж байгаад маргааш л шилжүүлэхээс /ойлгогдохгүй үгс/, Эр1: чи хөгшиндөө юм байвал шилжүүлээч хө модоо барьчхаад байх юм, Эр2: аа золиг бага л юм байгаадаа хөгшинд нь, Эр1: үгүй ээ одоо яахав яахав, Эр2: уржигдар хөгшнийх нь /ойлгогдохгүй үгс/, Эр1: за, Эр2: бага сага явуулъя хөгшин нь, Эр1: тэгээч хө, Эр2 тэгь маргааш угааж болохгүй байна, Эр1 аанхан, Эр2: яг бууна гээд дэнзэн /гэх шиг болов/ дээр шаачихсан чинь пизда, Эр1: наадуул чинь хаана гээд мэдэж байгаа, Эр2: харин тийн, Эр1: хөшин нь данс явуулъядаа, Эр2: за тэг чиний өөрийн чинь данс байгаа биздээ, Эр1: байгаа байгаа, Эр2: аанхан, Эр1: за, Эр2: за гэснээр бичлэг дуусав.” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 22-25 дахь тал/,
Түүвэр хийсэн тухай “...Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичиг хувийн хэргээс ач холбогдол бүхий хэсгүүдийг түүвэрлэх ажиллагааг тоот өрөөнд эхлүүлэв. ....2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр,ын нутагт гэх газарт орших 105 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээ 60 жилийн хугацаатай ХХК-д Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон байна. 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дээрх тусгай зөвшөөрөл 30 жилийн хугацаатай шинэчлэн бүртгэгдэж олгогдсон байна. 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дээрх тусгай зөвшөөрөл ХХК-ийн Кредит банкнаас зээлсэн 1 сая амдолларын зээлийн барьцаанд барьцаалагдаж бүртгэгдсэн нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна. 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийн шүүх ХХК-с 1,369,386,874 төгрөг, мөн шүүхийн 09 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар ХХК-с 1,361,175,078 төгрөгийг тус тус гаргуулж Кредит банканд олгохоор шийдвэрлэгдсэн байна. Кредит банк нь дээрх тусгай зөвшөөрлийг бусдад 600,000,000 төгрөгөөр худалдаж ХХК, ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн байна. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дээрх тусгай зөвшөөрөл ХХК-д шилжсэн нь бүртгэгдсэн байна. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дээрх тусгай зөвшөөрөл 2033 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ХХК-д олгогдсон байна /гэрчилгээ/. ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөрн / /-ий нэр дээр шилжсэн байна.” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 26-29 дэх тал/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай “...гэрт ирж хаалга татсан бичлэг, 2021.10.06 гэж гараар бичсэн тэмдэглэлтэй цагаан өнгийн дотроо 3 ширхэг бичлэгтэй сиди 1 ширхэг, гар утаснаас гэрэл зураг /screenshot/-р бэхжүүлсэн 4 ширхэг зургийг хэвлэсэн А4 хэмжээтэй 1 хуудас баримтыг тус тус хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, сиди /1 дэх хавтаст хэргийн 30, 31-32 дахь тал/,
Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 35-41 дэх тал/,
Түүвэр хийсэн тухай “...Арилжааны банкуудаас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 332 дугаартай саналаар гаргуулж авсан нарын 12 хүн буюу,ууд болон 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаартай саналаар гаргуулж авсан нарын 11 хүн буюу,,уудын дансны хуулгаас*******ын тоот данстай харьцсан эсэхийг нэг бүрчлэн шүүж үзэхэд **************** тоот дансанд 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 2 сая төгрөгийн орлого гэх гүйлгээний утгатай, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 сая төгрөгийн орлого ********** гэх гүйлгээний утгатай тус тус*******ын тоот данснаас орсон байна. Мөн ************аар ажиллаж байсан, одоо ****************ээр ажиллаж байгааийн тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийн орлого d c гэх гүйлгээний утгатай*******ын тоот данснаас орсон байна. Өөр харилцсан гүйлгээ тогтоогдоогүй тул ажиллагааг дуусгав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөртай утсаар ярихад мэргэжлийн хяналтынхан ирээд зогсоочхоод байна. Тэгээд ажил саатаад байна. Лиценз дээр усны дүгнэлт, уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй юмаа. Эд нарт хэдэн цаас өгөөд явуулчихдаг юм. Гайгүй болчихно. Дархан руу хүнээр яриулчихсан байгаа. Тэгээд үргэлжлүүлж угаагаад 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 300 сая төгрөг өгөөд сар бүрийн эхэнд 300 саяыг өгч өмнөх алдагдлуудаа гүйцээе. Асуудалгүй чи битгий санаа зов гэж байсан. ...Тэр лиценз ньсум, тал нь Дарханд орчдог юм билээ.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “... нь намайгтэй 2,3 жилийн өмнө танилцуулж байсан. 2021 оны 06 дуагар сарын 29-ний өдөр намайг хамт салхинд гарчхаад ирье гээд бид гурав гэх бас нэг найзын хамт дөрвүүлээийн хадам ээжийн маркийн машинаар аймгийн ******** сум руу явж Шарын голын яг ард байдаг нэг уурхай дээр очсон. Тэгээд тэр уурхайн түүний дүү уурхайн гүйцэтгэх захирал ажилтай билүү гээд залуутай нэг монгол гэрт орж бид дөрөв уулзсан ба нар техникийн түрээсийн мөнгө төгрөгөө ярилцаад дансаа тулгаж тооцоо хийж эхэлсэн. Тэгж байгаад данс тооцоо зөрөөд мөнгөө өгөөгүй удаачихсан байсан ба нь дарамт шахалт их байна. Сар бүр мэргэжлийн хяналтынхан 40 сая төгрөг өгдөг. Одоогийн байдлаар 500 гаруй сая төгрөг өгчихсөн. Тэгээд мөнгөгүй болоод яг одоогоор мөнгө алга. Чи нэг жаахан хүлээчих гэжэд хэлж байсан. Тэгээд тэр хоёр 1 тэрбум 500 сая орчим төгрөгэд өгөхөөр тохиролцоонд хүрээд хот руу буцаж ирсэн. нь аль аймгийн мэргэжлийн хяналтын хэн гэж ажилтнуудад 500 сая төгрөг өгсөн тухай тийм сайн юм хэлээгүй. Хүний нэр цохоогүй. гэсэн. Тэр уурхайд тал нь,сумандаа харьяалагддаг газар байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 тал/,
Гэрч Д.Дагвадоржийн мөрдөн байцаалтад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “... ***********ын төвөөс урагш яваад нэг уурхай дээр очоод гэх залуутайгаа тооцоо зэргээ ярилцаад байж байхад нь сар бүр 40 сая төгрөг өгч байна. Одоо 500-д сая төгрөг болчихлоо гэжэд хэлж байсан ба дүү нь гээд гэх хүн хамт байсан. Би ярианаас нь ойлгохдоо тэр газрын байгаль хамгаалагчдад өгсөн юм болов уу гэж ойлгосон. Тэгээд нэг бол Шарын гол сумынханд эсхүл Баянгол сумынханд өгдөг гэж яриад байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Гэрчий мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн “... Намайг 2019 онд ХХК-г шилжүүлж авахад лицензтэй байсан. 2019 онд хүлээн авахаасаа өмнө өмнөх нэрээр нь буюу ************* ХХК байхад гэх газарт очиж усан буучин хийж байсан. 2015 оноос 2019 он хүртэл үйл ажиллагаанд огт оролцоогүй. Бараг үйл ажиллагаа явуулаагүй. ...Өнгөрсөн жил Баруунхараагийн хуучин Засаг дарга нь бүрэлдэхүүнтэй ирээд шалгаад явж байсан. Тэгэхэд нь ажиллаагүй байсан. Дараа нь ******************* гэх хүнтэй ирээд шалгасан ба нөхөн сэргээлтийн тайлангаа өгч байсан. Ямар нэгэн зөрчил заагдаж байгаагүй. Мөн энэ жил 7 сарын эхээр Экологийн цагдаагаас намайг байхгүйд ирж шалгаад талбай дээр хэмжилт зэрэг хийгээд сая өмнөх долоо хоногт хэрэг нь хаагдсан. ... *************** тоот данс нь миний данс. Гэхдээ манай ээж ашигладаг. Интернет банктай, нууц үгийг нь мэддэг. Би өөрөө ашигладаг данс маань ********* гэх дугаартай. Гар утсан дээрээсээ харахгүй бол зарим тоог нь дутуу хэлээд байна. 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг ******* гэх хүний данс руу oyuntuya гэж хийгдсэн гүйлгээний талаар мэдэхгүй байна. ******* гэх үнийг танина. Өнгөрсөн жил шалгалтаар ирж байсан ба өөрийгөө танилцуулахад нь мэдэж авсан. Шарын гол сумын байгаль орчны байцаагч. Манай ээж бас танина. Яг яаж танилцсаныг нь мэдэхгүй ч уурхай дээр ээж очдог байсан. ******* ч мөн олон жил ажиллаж байгаа болохоор бие биеэ мэддэг болсон байх.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
Гэрч ************ийн мөрдөн байцаалтад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн “... Компаниа 2019 онд үүсгэн байгуулаад үйл ажиллагаа явуулдаггүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ХХК-тай ***************ны ашиглаж байсан шороон ордыг үргэлжлүүлэн хамтран ашиглаж гарсан бүтээгдэхүүн буюу алтыг тохиролцсон хувь хэмжээгээр хуваахаар Бараа бүтээгдэхүүн хуваах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж алдаг оног олборлолт хийсэн. Гэхдээ техник хэрэгсэл нь эвдрээд ажилласан гэхэд хэцүү ажиллаагүй гэхэд хэцүү юм болсон. ...Өнгөрсөн жил 6 сард эхлээд 7 сард л жаахан ажилласан. Тэгээд өмнөх олборлолтын 13 га газрын нөхөн сэргээлтийн ажил 8 сарын дунд хүртэл хийж тайланг *************** сумдад өгсөн. Ямар байгууллагад өгснийг мэдэхгүй. ХХК мэднэ. Гэрээ дээрээ заасан байгаа.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-68 дахь тал/,
********* ХХК болон ************ ХХК нарын хооронд байгуулсан Бараа бүтээгдэхүүн хуваах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 69-80 дахь тал/,
************* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал/,
Гэрч **********ийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...2020 оны 03 дугаар сарын сүүлээр ХХК-ийн захиралтэй манай ах буюу **************** ХХК-ийн ерөнхий захирал *********** хамтарч ажиллахаар болсон байсан. Тэгээд 6 сараас 8 сарын эх наадам хүртэл уурхай дээр нь хөрс хуулалт, нөөн сэргээлт болон тодорхой хэмжээний алтны олборлолтын үйл ажиллагаа явуулсан. 8 сард техникүүд эвдрээд цалин хөлсөө ажилчдадаа тавьж чадахгүй бас алтны судлаа алдаад ажиллах боломжгүй болсон. Энэ жилийн хувьд эрт гаръя гээд 4 сараас 7 сар наадам өнгөртөл ажиллаад зогссон. ...**********ий хадам ээж дээрх уурхай дээр энэ жил ганц өдөр л ирээд явсан байх. Өнгөрсөн ил бол байнга ирээд угаалт зэрэгтэй танилцаад ерөнхийдөө лицензийн эзэн шиг л байж байгаад явдаг байсан. Мөнгө нь ч гэсэн өөр рүү нь ордог юм шиг байсан. Орон нутгийн мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагч нараас таньдаг хүнтэй эсэх талаар нь бол мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102-104 дэх тал/,
Ашигт малтмал ашиглах лицензийн 6006А дугаартай гэрчилгээний хуулбар болон хавсралт /1 дэх хавтаст хэргийн 114, 116-117 дахь тал/
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...********* ХХК нь 2020 онд манай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаагүй. 2021 оны 06 дугаар сараас 11 сар хүртэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан. *********** ХХК нь техник түрээсэлсэн компани байж магадгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын А лицензтэй буюу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй учир Ашигт малтмал, газрын тосны газартай уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг батлуулж, Хараа, ерөө ай сав газартай усны гэрээ байгуулсан байсан санагдаж байна. Дээрх бичиг баримтын бүрдэл бүрэн байсан тул 2021 онд үйл ажиллагаа явуулсан. Тухайн жил коронавирус гарсан байсан учраас уул уурхайн шалгалт хийгээгүй. Ганц нэг удаа хажуугаар нь явахдаа шалгаж байсан юм. Төлөвлөгөөт шалгалтаар бус төлөвлөгөөт бус шалгалтаар очсон. Төлөвлөгөөт шалгалтаар бус төлөвлөгөөт бус шалгалтаар очиход 2021 онд үйл ажиллагаа явуулж байсан. ... Би 2020, 2021 оныг андуураад байж магадгүй. Коронавирус гарсан байхад ХХК-ийн захирал гэж залуу суманд ирчихсэн коронавирус гарсантай холбоотой хандив өгөөд явж байсан. Мөн 2020 оны 7, 8 сард санагдаад байна 1-2 удаа төлөвлөгөөт бус шалгалтаар очиход ************* ХХК нь үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед бичиг баримтын бүрдлийг үзэж байсан юм.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 81-83 дахь тал/,
Гэрч *********ийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...******** ХХК нь 2020 онд *************ын хөндийд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэйгөөр ашиглалтын үйл ажиллагаа явуулсан. Би хяналт шалгалтаар ********* гэж байгаль хамгаалагчийн хамтаар 2020 оны зун 7-8 сарын үед очиж шалгахад ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байдалтай зогссон байсан. Нэг усан буу, нэг экскаватортай байсан. ...************ийн хамт 2020 оны 7-8 сарын үед шалгалтаар очиж шалгаж байсан. Тэр үед ***********ХХК нь ашиглалтын үйл ажиллагаа явуулаад ажиллаж байсан. ...2021 оны 12 дугаар сарын үед ашиглалт, олборлолт хийсэн. Усан буугаар угааж байсан газар нь газрын даамал **********ээр GPS ашиглаж үзэхэд шарын гол сумын нутаг дэвсгэр байсан учраас бид манай суманд үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн. Манай сумын нутаг дэвсгэрт кэмпээ байрлуулчихсан байсан учраас хоёр аймгийн хоёр сум дамжсан лицензтэй байсан учир бид ашиглалт, олборлолт хийсэн газраар нь үзэж Шарын гол суманд үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 85-87 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...*********** нөхөрлөл нь сумын ********* гэх газар 2018 оноос үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл. *********** ЗБН нөхөрлөл нь ашиглалтын үйл ажиллагаа явуулсан. 2019 оноос хойш тогтмол ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг 5-6 нөхөрлөлийн нэг юм. 2021 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан. 2021 онд ********газраас ********нөхөрлөлтэй “Ус ашиглах гэрээ” байгуулсан. ********** нөхөрлөлийн ахлагч ******тай хамтарч бизнес эрхэлж байгаагүй. *******аас мөнгө зээлж байгаагүй. Түүнд мөнгө зээлж байгаагүй. Ямар нэгэн зүйл худалдаж, худалдан авч байгаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас одоо нэрийг санахгүй байна 3 хүн 2021 оны 07 дугаар сард албан бусаар ********* аймаг руу явж байна гээд манай ажлаар ороод гарсан юм. Тэгээд ********ээс буцахад нь би утсаар ярьж байгаад ******** орчим ********бил үү ******** нэртэй хоолны газарт хоолонд оруулах үед “бичил уурхайн” хүмүүс хажуугийн ширээнд суугаад гарч байсан юм. Намайг хоолны газрын гадаа мөнгө байхгүй яах уу гээд жолоочтой ярьж байхад бичил уурхайн нөхөрлөлийн эмэгтэй хүн /одоо аль бичил уурхайн нөхөрлөлийн хэн байсныг нь санахгүй байна/ “сайн байна уу ******* таньж байна уу? ямар улсуудтай яваа юм бэ, уучлаарай таны яриаг сонсчихлоо мөнгөний хэрэг гарсан юм шиг байна. Хоолны тооцоог нь би төлөөд өгье. Авлига биш шүү. 3-4 жил бичил уурхайгаар ажилласан хүмүүс хоолны тооцоо төлөлгүй яахав. Та буцаагаад өгсөн ч болно гэж хэлэхээр нь за гэж хэлээд би өөрийн банкны дансаа өгчихсөн юм. Тэгээд надад 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөн гүйлгээ энэ болж таарлаа. Би энэ мөнгийг буцааж өгөөгүй. Миний хоолонд оруулах гэж байсан хүмүүс дөнгөж орж байсан мөнгө өгсөн хүн гарч явж байсан болохоор би өөрийнхөө дансаар авсан. Хэдэн төгрөгийн хоолны тооцоо төлснийг санахгүй байна. Хоолны тооцоог миний хоолонд оруулсан хүмүүс маань талыг нь өөрсдөө төлчихсөн юм. Би үлдсэн тооцоог нь төлөлгүй гарчихсан юм. Би интернэт банкны кодоо блоклоод шилжүүлж чадалгүй гарсан юм. Үнэнээ хэлэхэд бага зэрэг уусан байсан юм. Үлдсэн 150,000 орчим төгрөгийн тооцоог би бэлнээр маргааш нь аваачиж өгсөн юм. Яагаад бэлнээр өгөх болсон бэ гэхээр ээж, аавын маань хонины мөнгө гэж бэлэн өгсөн мөнгөнөөс өгчихсөн юм. Юм бодолгүй бэлэн мөнгийг нь өгчихсөн юм. Тухайн хоолны газар И баримт гаргасан эсэхийг одоо санахгүй байна. Би зээлж авсан юм. Буцааж өгөөгүй. Мартаад өгөөгүй байна. Миний буруу болсон байна. Би ********** нөхөрлөлийн ахлагч ********* гэж нэрээр царайг нь санахгүй байна. Тэр өдөр хоолны газар зүс мэддэг бичил уурхайн нөхөрлөлийн эмэгтэй надтай тааралдаж хоолны тооцоо гэж мөнгө шилжүүлсэн хүнийг ************ гэдгийг мэдэхгүй байсан юм” гэсэн мэдүүлэг/5 дахь хавтаст хэргийн 91-92 дахь тал/,
Гэрч ***********ын мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Би ***********аар ковш янзлуулж төлбөр мөнгө өгч байгаагүй.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 104 дэх тал/,
********ийг ажилд томилох тухай Да************ын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *********дугаартай тушаалт /5 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн ******** ХХК-д холбогдох ********** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтууд /1 дэх хавтаст хэргийн 113-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-74 дэх тал/,
********ХХК-д холбогдох зөрчлийн 2118000284 дугаартай хэргийн материалаас хуулбарлан авсан материалууд /4 дэх хавтаст хэргийн 232-250 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 01-32 дахь тал/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн **********ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд /4 дэх хавтаст хэргийн 177-179 дэх тал/,
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ********** дугаартай албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 37 дахь тал/,
************ газрын *********дугаартай албан бичиг/5 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/,
*********** газрын ************ дугаартай албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 40 дэх тал/,
Хамтарсан хяналт шалгалтын тайлан /5 дахь хавтаст хэргийн 114-121 дэх тал/,
********** газрын ********* дугаартай албан бичгээр ирүүлсэн ****************нөхөрлөл ЗБН-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд /5 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Яллагдагч ***********аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргасан *************нөхөрлөлийн улсын бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой баримтууд /6 дахь хавтаст хэргийн 7-13 дахь тал/,
**********ын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”, “************-ийн бичил уурхайн 2019-2020 оны үйл ажиллагааны, нөхөн сэргээлтийн ажлын 2021 оны тайлан, шалгалт хийсэн тэмдэглэл, улсын байцаагчийн шаардлага, акт, холбогдох бусад баримтууд, /6 дахь хавтаст хэргийн 54-103 дахь тал/,
**********ын *************** дугаартай албан бичиг/6 дахь хавтаст хэргийн 104 дэх тал/,
* газрын *************** дугаартай албан бичиг/6 дахь хавтаст хэргийн 105 дахь тал/,
***********ын тамгын газрын *************дугаартай албан бичгээр ирүүлсэн ********** дугаартай ажилд томилох тухай тушаал, **********ын ************ийг ажилд томилох тухай тушаал, *********ын ************дугаартай улсын байцаагчийн эрх олгох тухай тушаалууд /5 дахь хавтаст хэргийн 126-128 дахь тал/,
************ын даргын ************** дугаартай тушаалын 4 дүгээр хавсралт Албан тушаалын тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 129-134 дэх тал/,
**************ийг ажилд томилсон тухай тушаал, албан тушаалын тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 45-51, 125-134 дэх тал/,
*************ны ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн ***************газарт 2020 оны 01 дүгээр сараас ажиллаж байгаа хүмүүсийн мэдээлэл, лавлагаа /4 дэх хавтаст хэргийн 189-191 дэх тал/,
*******ын ************ дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, ************ын ********* дугаартай **********ийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамж, ************даргын *********дугаартай *********ийг ********** даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай захирамж, Монгол Улсын ************ын ************* дугаартай аймаг дахь ************ийн даргын албан тушаалд томилох тухай тушаал, ***************ын даргын баталсан Ажлын байрны тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 109-113 дахь тал/,
Монгол Улсын ***********ын *************дугаартай тушаал, холбогдох баримт /6 дахь хавтаст хэргийн 52-53 дахь тал/
Түүвэр хийсэн тухай “...*********** газрын ажилтнуудын дансны хуулгаас нэг бүрчлэн шүүж үзэхэд ... * Хаан банкны**** ********... дугаарын, ...******* нь Хаан банкны ********** дугаартай данснуудыг эзэмшдэг байна. ...*********** газрын ажилтнуудын дансны хуулгаас нэг бүрчлэн шүүж үзэхэд ... ********ий ******** дугаарын данснаасаа ***** /**********тоот данс руу 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг ******** утгатайгаар, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг * утгатайгаа************р тус тус шилжүүлсэн байна...” гэсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал/
***********даргын ***********дугаартай “Ажlын хэсэг байгуулах тухай” тушаал, ***********ХХК-ийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцсан баримт, Төрийн сангийн дансанд мөнгө шилжүүлсэн баримт, ************** даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч **********ийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан /6 дахь хавтаст хэргийн 108-160 дахь тал/,
Хаан банкны ************ дугаартай албан бичгээр ирүүлсэн ************ регистрийн дугаартай *ийн********** эзэмшлийн ************ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /З дахь хавтаст хэргийн 19, 66-71 дэх тал/,
Хаан банкны *************** дугаартай албан бичгээр ирүүлсэн ******** регистрийн дугаартайий эзэмшлийн * дугаартай ************ны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 122, 179-198 дахь тал/,
Хаан банкны ************ дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* регистрийн дугаартай *ын эзэмшли********йн ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *******дугаартай албан бичгээр ирүүлсэн ******** регистрийн дугаартай ***********ийн эзэмшлийн *********** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /З дахь хавтаст хэргийн 201, 221-230 дахь тал/ ,
********ийн яллагдагчаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Анх бол 2020 оны 06 дугаар сарын дундуур жирэмсний амралттай байж байгаад ажилдаа орсон юм. ******** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, миний ажлын байрны чиг үүргээр хяналт тавьж ажилладаг ********ХХК-ийн менежер гэж ********* гэж эмэгтэй /*******-тэй дугаар/-аас залгаж уулзалгүй удлаа, ажилдаа орсон уу, хүүхэд гаргах хооронд чинь уулзаж чадсангүй, хүүхэд төрүүлэхэд нь эргэж тойрч чадсангүй чам руу 500,000 төгрөг явуулах гэсэн юм гэж хэлэхээр нь би үгүй гэж цааргалсан боловч дансаа өгчих гэсээр байгаад би Хаан банкны ******** дугаарын дансыг өгөхөд 2020 оны 07 дугаар сард Улсын баяр наадмын үеэр надад 500,000 төгрөг өгснийг хувийн хэрэгцээндээ ******** сумандаа амьдарч байхдаа зарцуулсан. ******** ХХК нь 2016 оноос хойш 2017 он хүртэл хууль бус үйл ажиллагаа явуулж ******бид хоёр хэрэлдэж маргалдаж ер нь муу харилцаатай, таагүй уур амьсгалтай хүмүүс байсан юм. Тэгтэл 2020 оны 07 сард над руу утсаар залгаж “сайн уу, төрсөн гэж дуулсан эргэж чадаагүй, дансаа өгчих зүгээрээ зүгээр гэж хэлэхээр нь би эмэгтэй хүн нэгнийгээ ойлгож сайхан сэтгэл гаргаж байгаа юм байна гэж бодоод би Хаан банкны дансаа өгсөн” нь буруу боллоо...Үүний дараа 2020 оны 08 дугаар сард ******** над руу утсаар ярилгүй миний Хаан банкны ********* дугаартай данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр ********* гээд бичсэн байсан болохоор би ********аас мөнгө шилжүүлсэн байна гэж бодоод би **********тай утсаар ярилгүй шилжүүлсэн 500,000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ, амьдралдаа зарцуулсан... Мөн ********** нөхөрлөлийн ахлагч ******** 2020 оны 06 дугаар сард ажилдаа орсны дараа ажил дээр ирээд би бичиг үсэг мэддэггүй болохоор нөхөрлөлийн бичил уурхайн бичиг баримтын бүрдлийг бүрдүүлж чадахгүй байна. та надад бичиг баримт бүрдүүлэх жагсаалтыг гаргаад өгөөч гэж гуйж ирэхээр нь Бичил уурхайн үйл ажиллагаа явуулах журам танилцуулж, сургалт өгөөд, Усны дүгнэлтийг Хараа ерөө голын сав газраас гаргуулах, усны гэрээ байгуулахыг Аймгийн *********ын газартай байгуулах, **********тай бичил уурхай ашиглах гэрээ байгуулахыг зөвлөсөн. Гэрээ байгуулахаар очихдоо нөхөрлөлийн гэрээ, гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрлөө аваад очихыг зөвлөж, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний аргачилсан зааварчилгаа өгч тусалсан юм. *********** нөхөрлөлийнхөө бичиг баримтыг бариад ирчихсэн бичиг үсэг мэдэхгүй байсан учраас би барьж ирсэн бичиг баримтыг нь ялгаж гэрээ гэрчилгээгээр нь ялгаад энийг тэнд үзүүлж гэрээ байгуул гэх маягаар тусалсан юм. Тухайн үедээ би өөрийн хийх ёстой ажлаа хийж байна. Энд хүнд ямар нэгэн давуу байдал бий болгосон гэж бодолгүй тусалсан юм. Тэгтэл дараа нь 2020 оны 07 дугаар сард ********** ******* дугаарын утаснаас миний ************* дугаарын утас руу залгаж танд баярлаж талархсанаа илэрхийлээд 3 сая төгрөг шилжүүлье гэж хэлэхээр нь би зүгээрээ зүгээр хэрэггүй гэхэд зүгээрээ гэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны *********** дугаарын дансаа өгөхөд 2020 оны 07 дугаар сард 1 сая төгрөг, 1 сая төгрөгөөр шилжүүлэхээр нь баярлалаа гэж хэлж аваад өөрийн хувийн амьдралдаа зарцуулаад дууссан. Би 2016, 2017 онуудад ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж үйл ажиллагааг нь зогсоож хянаж шалгаж байсан. 2020 оноос хойш *********ХХК нь 2020 оноос хойш *********сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаагүй болохоор хяналт тавьж, зөрчил илрүүлэн шалгасан зүйл байхгүй. 2020 оны 8,9 сарын үед ********* даргын орлогч ***********ээр ахлуулсан ажлын хэсгийн хамт ******** ХХК-ийн хамтарч ажиллаж байсан компанийн үйл ажиллагааг шалгахад манай суманд үйл ажиллагаа явуулаагүй, ************ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд би****** сумын нутаг дэвсгэрт эвдэгдсэн байсан 4 га талбайг нөхөн сэргээ гэж үүрэг өгч нөхөн сэргээлт хийлгэж байсан. Нөхөн сэргээлт хийсэн талбайг 2020 оны 10 дугаар сард очиж шалгаж хүлээж авч байсан. Энэ үед ******* байгаагүй, түрээслэгч компанийн хүмүүс л байсан. **********бид хоёр ямар ч харилцаа холбоогүй хүн. Намайг 2020 оны 06 дугаар сард жирэмсний амралттай байж байгаад ажилдаа оронгуут *********** миний албан тушаалын байдалтай холбогдуулж мөнгө өгсөн байх гэж бодсон. Намайг жирэмсний амралттай ажилгүй байхад холбогдоогүй байж ажилдаа орсны дараа холбоо барьж мөнгө өгсөн үйлдлийг нь би миний албан тушаалын байдалтай холбогдуулж мөнгө өгсөн байх гэж бодож байна. Түүнээс ямар нэгэн ажил хэрэг бүтээлгэх гэж өгсөн зүйл байхгүй. Хувь хүнийхээ үүднээс миний ажиллаж байгаа ажилтай минь, албан тушаалтай минь холбогдуулж надад мөнгө өгсөн байх гэж бодож байна. ********** бичиг үсэг мэддэггүй болохоор тусалсан гэж өгсөн мөнгө байгаа юм. Түүнээс ************** нөхөрлөлийн бүрдүүлэх баримт бичиг ямар нэгэн хууль зөрчиж бүрдүүлэх шаардлага байхгүй, бичиг үсэгтэй хүн бол өөрөө хөөцөлдөж гүйгээд бүтээчих зүйл байсан боловч **********ын тухайд бичиг үсэг мэдэхгүй зүйлд нь тусалсан болохоор надад мөнгө өгөх болсон. Би 2020 онд ***********аас мөнгө авснаас хойш нөхөн сэргээлт дутуу хийсэн асуудалд нь албан шаардлага өгч, хугацаатай мэдэгдэл өгч хийлгэж байсан ажлууд байгаа. Надад сонгосон зүйл анги, гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Би хахуульд авсан 4 сая төгрөгөө улсад энэ 7 хоногтоо төлөх болно.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 203-207 дахь тал/,
*********ийн яллагдагчаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...************ХХК нь манай хүү *********ний нэр дээр байдаг компани. Би энэ компанид ямар нэгэн ажил хийдэггүй. Ер нь бол манай гэр бүлийн компани. Би компанийн үйл ажиллагаанд оролцоод байдаггүй. **********ийг *********** сумын ************* гэдгээр нь 2014, 2015 оноос хойш танина. ************ нь ********** ХХК-ийн уурхай дээр шалгалтаар ирж байснаас нь эхлэн таньдаг болсон. Эхний 500,000 төгрөгийн гүйлгээг шилжүүлэхэд *********** рүү яриад нөхөн сэргээлтийн тайлан өгөх гээд ярьсан чинь амралтаа авчихсан хөдөө явж байна гэхээр нь өө за дансаа явуулчих сайхан амраарай гэж хэлээд ******* рүү яриад энэ данс руу 500,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Би ************д ********* рүү ийчих гэж хэлээгүй. Харин дараагийн буюу 08 дугаар сарын 26-ны өдрийн 500,000 төгрөгийг би явуулснаа санахгүй байгаа юм. Тэрнээс хойш би *********тэй дахин холбогдож яриагүй. Тэр жил *******тэй ажил үүргийн холбоо ч байгаагүй. *********ХХК 2015 оноос хойш ************ сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компанийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ********** байнга цагдаа дагуулж ирж манай компанийн үйл ажиллагааг зогсоож лацаддаг байсан. 2020 онд *****т нөхөн сэргээлтийн тайлан өгөх гэж утсаар холбогдож ярихад “амарч байна” гэхээр нь сайхан амраарай, найздаа дансаа өгчих” гэхэд дансаа өгөхөөр нь би 500 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь “хүүхдийн сургууль, цэцэрлэг орох дөхөж байгаа юм чинь” гэж бодоод ******ийн надад 7 дугаар сард өгсөн данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Би 8 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг шилжүүлэхдээ ************т утсаар хэлээгүй. Өөрийнхөө нэрийг бичээд шилжүүлсэн юм. Би хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хахууль өгөөгүй. Би ер нь манай компани үйл ажиллагаа явуулбал намайг жижиг асуудлууд дээр дэмжээсэй, намайг таньдаг байгаасай гэж бодоод л мөнгө шилжүүлсэн. ********* ганцаараа тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу байгаль орчинтой холбоотой бүх зүйлийг хариуцаж мэддэг учраас энэ хүнтэй дотно найз нөхөд болохын тулд аятайхан харьцаатай болохын тулд мөнгө өгсөн.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 221-223, 226-227 дахь тал/,
**********ын яллагдагчаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...************* нөхөрлөл нь 2017 онд үүсгэн байгуулагдаж 2019 оноос 2022 он хүртэл Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээх чиглэлээр ************** багийн нутаг дэвсгэрт байрлах ******** гэх газарт 4,6 га талбайд 2017 оноос 2022 он хүртэл 5 жилийн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж ажилласан...Тэгээд ************ даргын тамгын газрын ****************т манай ************* ЗБН нөхөрлөлийн бичиг баримтын бүрдэл, хаана очиж ямар зөвшөөрөл авах, гэрээ байгуулахыг мэдэхгүй хэнд хүсэлт гаргаж хаана очиж ямар бичиг баримт өгөх тал дээр туслаад намайг чиглүүлээд өгөөч гэхэд ************* ****************д бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ хийх хүсэлт бичих, Аймгийн Хараа Ерөө сав газраас усны дүгнэлт гаргуулахын тулд хүсэлт бичих өгөх, бичиг баримтуудыг минь дэс дараалалд оруулж хавтаст хийж хадгалж бай гэж цэгцэлж өгч зөвлөгөө өгч байсан. Би ***************ийн зөвлөснөөр бичиг баримтаа бүрдүүлж ***************** ЗБН нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч гэрээгээ байгуулж үйл жигдэрсний дараа би ********** эгч рүү утсаар залгаж дансны дугаараа өгөөч би танд баярлаж талархаж явдаг юм, мэдэхгүй зүйлийг минь зааж өгч тус дэм болсонд баярлалаа гэхэд хэрэггүй, зүгээрээ гэж хэлэхээр нь зүгээрээ гэж байгаад дансны дугаарыг нь аваад 2020 оны 07 дугаар сард 2 хоногийн зайтай 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа ***********тэй утсаар ярьсан үгүйгээ санахгүй байна. Би ер нь цаашдаа ************ эгчийг надад тус дэм болох байх гэж бодоод 3,000,000 төгрөг өгөх болсон... 2021 оны 07 сард санагдаад байна. ************** гэж нэртэй хоолны газар би нөхөртэйгөө хоолонд ороод гарах гэж байтал ***************ын газрын дарга *********** гэж залуу хоолны газрын гадаа /халамцуу/ утсаар хоолны мөнгө дутлаа гэсэн утгатай зүйл утсаар яриад зогсож байхаар нь хажуугаас нь сонсчхоод ******** дээр очоод сайн байна уу та намайг таньж байна уу гэж мэндлэхэд танихгүй байна хэн бил ээ гэж асуухаар нь *********** суманд ******** уурхай ажиллуулдаг ************ гэхэд сайн санадаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би уучлаарай таны яриаг хажуугаас чинь сонсчихлоо хоолны тооцоо нь дутсан бол би төлчихье та дансаа өгөөч гэхэд яах юм бэ, хэрэггүй гэж гэж хэлэхээр нь би бичил уурхай ажиллуулдаг хүн шүү дээ зүгээрээ та дансаа өгчих гэхэд ********* надад Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь би 300,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр хоолны газраас гарч явсан боохоор хоолны тооцоог нь хоолны газарт төлөлгүй Баянмөнхийн данс руу шилжүүлсэн. Би **********ийг **************ын газрын дарга ажилтай, манай бичил уурхайд цаашдаа хэрэгтэй хүн гэж бодоод 300,000 төгрөг шилжүүлсэн. ********* надаас хахууль өгөхийг шаардсан зүйл байхгүй. Би өөрөө л энэ хоёр хүнийг манай уурхай нөхөрлөлд хэрэгтэй албан тушаалтнууд гэдэг утгаар л мөнгө өгөх болсон. Энэ миний буруу. Би бичиг үсэг мэдэхгүй, баримт бичгийн бүрдэл хангах зэрэг асуудалд *********** эгчийг тусалсан болохоор би ******** эгчид өгөх болсон. **************д бол цаашдаа бичиг үсэг мэдэхгүй надад тус болох байх гэж бодоод бичил уурхайн *********** байна гэж нэрээ хэлээд түүнд хоолны тооцоог төлөх болсон юм аа. Мөн энэ 2 хүнд мөнгө өгснөөс хойш манай нөхөрлөлд болон надад тус дэм болсон зүйл байхгүй. Би ингэж мөнгө өгснөөрөө энэ хүний амьдралд гай болж байгаадаа харамсаж байна. ********* байцаагч мөнгө өгснөөс хойш манай бичил уурхайд шалгалтаар ирж байсан удаатай. Би ************ын газарт очиж Усны гэрээ байгуулахдаа ************ гэж хүнийг харж байсан. Усны гэрээг **********тэй усны гэрээг байгуулаагүй юм. Би ***********ийг дарга л гэж боддог байсан.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 245-247 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх, бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай байна.
Мөн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон байхыг шаардана.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *********ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах, шүүгдэгч,******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахуул өгөх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *********ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч ,******* нарыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж тус тус шийтгэж, шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр, шүүгдэгч******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* , ,******* нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* , ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,
шүүгдэгч,******* нарыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 2,500,000 төгрөгөөр, шүүгдэгч нь оногдуулсан 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,00,000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр, шүүгдэгч******* нь оногдуулсан 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******,,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,,******* нарт шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******,,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР