Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 00406

 

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00406

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, 11-29 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Хойт овогт С-ийн Дын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Д болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн. Бүрэн бус дунд боловсролтой. Аав З.Сандаг 1976 онд нас барж, ээж маань нэгдлийн олон толгой малтай ганцаар үлдсэн тул би 1980 онд 8 дугаар анги төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр МАА-д гарч ээж Д.Рэнбал /Эрэнбал/-ын хамт нэгдлийн үхэр маллаж байгаад 1984 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдан Ардын армийн 126 дугаар ангид алба хаагаад 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд ээж Д.Рэнбал /Эрэнбал/-ын хамт нэгдлийн үхэр маллаж байгаад 1987 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нутгийн бүсгүй Дарын Наранцэцэгтэй гэр бүл болж нэгдлийн бог мал маллаж байгаад нэгдэл тарж компани болход Мянган угалзат компанид малчин болж түрээсийн мал маллаж байгаад өмч хувьчлагдахад хувийн аж ахуйтан болж одоог хүртэл мал маллан амьдарч байна. Миний 1980 оноос нэгдэл хувьчлагдах хүртлэх хугацааны нэгдлийн 70 дугаар данс олдохгүй байгаа ба цэргийн албанд татагдах хүртэл ээж Д.Рэнбал /Эрэнбал/-тай хамт нэг суурьт үхэр маллаж байсан нь ээж Д.Рэнбал /Эрэнбал/-ын нэр дээр бичигдсэн байх тул надад байгаа баримтуудыг үндэслэн намайг 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар, 1992 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Д нь 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар, 1992 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзат хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Д нь 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар, 1992 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзат хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 593 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Цэцэг сумын Баян овоо буюу 3 дугаар бригадын 1981 оноос 1982 он, 1984 он, 1987 он, 1989 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4488 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гавъяа шагнал, гэрэл зургууд, хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Иргэн Д.Лхагвийн ...С.Д нь 1964 оны 05 дугаар сарын 10-нд төрсөн. 1973 онд Ховд аймгийн Цэцэг сумын сургуульд сурч 1981 онд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд 1987 онд гэр бүл болж Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн Д.Баярдоржийн ...С.Д нь 1964 оны 05 дугаар сарын 10-нд төрсөн. 1973 онд Ховд аймгийн Цэцэг сумын сургуульд сурч 1981 онд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд 1987 онд гэр бүл болж Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Дын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хойт овогт Сандагийн Дыг 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар, 1992 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзат хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ