Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/37                   

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1972 оны 09 сарын 26-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2,  эхнэрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг, 25-2 тоотод оршин суух,  Хаан банк ХХК-ний Замын-Үүд салбарт харуул ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд нь ял шийтгэлгүй,******* овогт************** /  /-д холбогдох эрүүгийн 2320000400031 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч******* Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас  бага хэмжээнээс дээш хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Соёл-Эрдэнэ нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 66 айлын гадаа зогсоол дээр байсан иргэн эзэмшлийн  71-78 УАЕ улсын дугаартай Тоёота кровн  210S маркийн  тээврийн хэрэгслийн жолоочийн урд  талын цонхны  кузов, жолоочийн эсрэг талын  хойд гупер, жолоочийн эсрэг талын хойд талын хаалганы доод хэсгийг гараараа  болон чулуугаар  цохиж бусдын эд хөрөнгийг  хууль бусаар  гэмтээсний улмаас 1,585,000  төгрөгний хохирол, иргэн эзэмшлийн 10-19 УБГ улсын дугаартай Харреар маркийн тээврийн хэрэгслийн  урд талын салхины  шил, баруун толь, урд талын баруун хирлан зэргийг гараараа цохиж  бусдын эд хөрөнгийг хууль бусаар  санаатай гэмтээсний улмаас 1,095,000 төгрөгний хохирол хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт

 

Шүүгдэгч “ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэхийг ойлгосон, хохирогч Г.Эрдэнэбилэгт учруулсан 1,095,000 төгрөгийн хохирлыг 6  сараас  эхлэн 08 сарын 31-нийг дуустал хугацаанд цалингаасаа төлж барагдуулна” гэсэн  мэдүүлгээс гадна  

 

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 03 сарын 01-ний өдрийн “71-78 УАЕ улсын дугаартай Тоёота кровн  210S маркийн  тээврийн хэрэгслийн хохирол 1,585,000 төгрөг” гэсэн  дүгнэлт /хх-ийн 29/

 

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 03 сарын 01-ний өдрийн “10-19 УБГ улсын дугаартай Хареар маркийн тээврийн хэрэгслийн хохирол 1,095,00 төгрөг” гэсэн  дүгнэлт /хх-ийн 32-33/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2023 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим Замын-Үүд сум 1-р баг, 118 байр болох гэртээ амарч байтал гадаа хүмүүс шуугилдаад байсан. Тэгээд би цонхоороо хараад гараад очтол  нэг танихгүй согтуу хүн газар хэвтэж байсан. Тойроод зөндөө хүмүүс байсан бөгөөд миний  эзэмшлийн  10-19 УБГ улсын дугаартай  Харрьер маркийн тээврийн хэрэгслийн  урд шилийг 2 газар хагалсан, зөв талын толь хугалсан, гупер  зурчихсан байдалтай байсан.  Мөн миний хажуу талын  кровн маркийн тээврийн хэрэгслийн  энд тэндгүй цохисон байсан. Тэгээд удалгүй тухайн хүнийг цагдаа ирээд авсан. Би тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлээ хэрэг  болсны дараахан удалгүй Улаанбаатар  хотод очоо 950,000 төгрөгөөр янзлуулчихсан. Гэм буруутай этгээдийг хуулийн  дагуу хариуцлага  хүлээлгэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2023 оны 02 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим байх Замын-Үүд сум 4 дүгээр баг, 132-52 тоотод нэртээ байж байтал 99750204 дугаарын утаснаас танай машиныг чинь согтуу хүн цохиод байна гэж хэлэхээр  нь би гараад  очтол миний 71-78 УАЕ улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд танихгүй  эрэгтэй хүн  хэвтэж байсан.  Намайг дуудсан хүн энэ хүн чиний  машиныг  цохиод  байж байхаар нь болиулаад  байж байна гэж  хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад  дуудлага мэдээлэл өгсөн. Миний машины жолоочийн урд  талын кузов, жолоочийн эсрэг талын хойд гупер, жолоочийн эсрэг талын  хойд хаалганы доод хэсэгт гэмтээсэн байсан. Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...******* гэх хүн хохирлын мөнгө болон үнэлгээ  гаргуулсан мөнгө болох 1,650,000 төгрөгийг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь миний хохирлын мөнгийг  бүрэн төлж барагдуулсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44, 46/,

Шүүгдэгч******* нь урд ял шийтгэлгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/

            Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 93-94/

Хохирогч Г.Эрдэнэбилэгийн шүүхэд ирүүлсэн “ Миний бие “ Harrier “ автомашиныхаа  эвдрээд гэмтлийг  засах 1,095,000 төгрөгийг иргэнэс нэхэмжилж байна” гэсэн хүсэлт /хх-ийн 114/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч******* үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Т.Эрдэнэбулган 1,650,000 төгрөгийг төлсөн,  хохирогч Л.Эрдэнэбилэгт 1,095,000 төгрөгийг 2023 оны 06 сараас эхлэн 08 сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч*******эс 1,095,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Эрдэнэбилэгт  олгох нь зүйтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг, эд мөрийн баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* овогт******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* овогт******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч*******эс 1,095,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Эрдэнэбилэгт  олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч******* нь 450,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                                                                                                            

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД