Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 00408

 

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00408

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 6-13 тоотод оршин суух, .... регистрийн дугааратай, Боржигон овогт Б-ын Дгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1964 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуульд сурч байгаад 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан юм. 1979 онд Дорнод аймгийн Халх гол сум сангийн аж ахуйд малчдыг илгээлтээр авч байхад манай аав явахаар болж манайх гэр бүлээрээ шилжсэн юм. Дорнод аймгийн Халх гол сумын сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байгаад эхнэр Н.Минжирмаатай танилцаж 1987 оны намар хуримаа хийж гэр бүл болсон. Одоо тэтгэвэрт гарах нас болоод шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон боловч нийгмийн даатгалын хэлтэс нотлох баримт дутуу, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.Д намайг Дорнод аймгийн Халхголын сангийн аж ахуйд 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие хөдөө мал маллаж ганцаараа амьдардаг, мал харах хүн байхгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Б.Д нь 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Халхголын сангийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Д нь 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Халхголын сангийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Дорнод аймгийн Халхголын сангийн аж ахуйн даргын 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 315 дугаартай тушаалын архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

Дорнод аймгийн Халхголын сангийн аж ахуйн даргын 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 315 дугаартай тушаалын Дорнод аймгийн архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

Дорнод аймгийн Г.К.Жуковын нэрэмжит Халхголын сангийн аж ахуйн даргын 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаартай тушаалын Дорнод аймгийн архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

Дорнод аймгийн Г.К.Жуковын нэрэмжит Халхголын сангийн аж ахуйн даргын 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 328 дугаартай тушаалын Дорнод аймгийн архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

Дорнод аймгийн Г.К.Жуковын нэрэмжит Халхголын сангийн аж ахуйн даргын 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 125 дугаартай тушаалын Дорнод аймгийн архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

Дорнод аймгийн Халх гол сангийн аж ахуйн даргын 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаартай тушаалын Дорнод аймгийн архивын хуулбар үнэн даруулсан хуулбар,

Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1720 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагч Б.Дгийн 1471041 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Дд 1987 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгосон дурсамж зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөх хугацааг тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2018/01503 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Дгээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Бямбажавын Дг 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Халхголын сангийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлөх хугацааг тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШЗ2018/01503 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Дгээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ