Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй явуулсан  хуралдаанаар

 

шүүгдэгч Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1994 оны 11  сарын 07-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, аавын хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг,************** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  Дорноговь аймаг дахь сум дундын  2 дугаар шүүхийн  2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  хувьд ногдох  эд  хөрөнгөнөөс 100,000  төгрөгний үнэ бүхий Haier  маркийн 21 инчийн  өнгөт зурагтыг хураах нэмэгдэл ял хэрэглэн 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах  нэмэгдэл  хэрэглэхгүйгээр  4 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн  261 дүгээр зүйлийн  261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож байсан,******* овогт************** / / холбогдох эрүүгийн 232000000029 дугаартай хэргийг 2023 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч*******д Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч******* нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээг баг, 11 дүгээр байрны  8 тоотод иргэн  хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргалдаж улмаар  хүрэн иштэй хутгаар  түүний баруун өгзгийг  1 удаа хутгалж, өгзөгний  хутгалагдсан  гүн шарх, булчингийн  гэмтэл бүхий  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч*******ы шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-8/

Модон иштэй ажлын хэсгийн  урт 11 сам, иш нь урт 11 см нийт 22 см урт хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Шинэбаяр бид гурав Цэдвээ гэх  хүний талаар  яриад  хоорондоо  хэрүүл маргаан гарч муудалцсан. Шинэбаяр бид хоёр хоорондоо  зууралдаад хэрүүл хийгээд байж байхад нь хажуугаар орж ирээд  хэрүүл хийгээд байхаар нь чи хутгалж чадах уу гэж хэлсэн чинь гал тогооны  өрөө рүү яваад өгсөн. гал тогооны өрөөнөөс  хутга бариад гараад ирэхээр нь  больё гэж хэлэхэд миний баруун  талын гуя хэсэг рүү  хутгалах шиг болсон. Миний баруун талын гуяны ар хэсэг  хөл рүү дагаад цус гарсан. гэх залуу гэрээс гараад явсан... Миний баруун гуяны  ар хэсэгт хутгаар гэмтэл учруулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/,

Иргэний нэхэмжлэгч Х.Лхагважаргалын “ Тухайн гэмт хэргийн улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн  даатгалын сангаас  260,500 төгөргийн  зардал гарсан тул*******оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас  зарцуулсан  зардлын задаргаа 260,500 төгрөг гэсэг лавлагаа /хх-ийн 25/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтэсийн  2023 оны 04 сарын 05-ны  өдрийн “Г.Бямбадоржийн биед баруун өгзөгний хутгалагдсан гүн шарх, булчингийн гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно” гэсэн 04/064 тоот дүгнэлт  /хх-ийн 38-39/

Шүүгдэгч******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 260,500 төгрөг төлсөн баримт /хх-ийн 80/

Хохирогч нь “ шүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 104/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөнид эмнэлгээс үзүүлсэн тусламж үйлчилгээний зардалд 260,500 төгрөг гарсныг төлж барагдуулсан байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэргийн хамт ирсэн модон иштэй ажлын хэсгийн  урт 11 сам, иш нь урт 11 см нийт 22 см урт хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний баримт бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* овогт**************-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* овогт*******ыг  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус, тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэргийн хамт ирсэн модон иштэй ажлын хэсгийн  урт 11 сам, иш нь урт 11 см нийт 22 см урт хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч******* нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЦЭРЭНХАНД