| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/99 |
| Огноо | 2023-04-19 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0072/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, шүүгч М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Иргэдийн төлөөлөгч ******* ,
Хохирогч ******* ,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* эд холбогдох эрүүгийн 2239000760230 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
******* ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Жимбэгэр” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******* тэй маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэн 2 удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...”,
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...******* бид 2 ******* ийн гэрийн ойролцоо муудалцаад зодолдож байсан. Тэгээд гэнэт хажуугаас ******* боль гэж орж ирээд намайг цохих шиг болоход нь би гараас нь бариад чи намайг хутгалчихлаа гээд ******* ийн гэрээс зүүн урагш 200 гаран метр гүйсэн. Тэгээд шархаа бариад сууж байсан чинь ******* машинтай араас ирээд, гарч ирэхдээ гартаа хутгатай байсан. Тэгээд би ******* ийн урдаас нь барьж, бид 2 ноцолдоод, хальт унах шиг болоод босож ирэхэд манай эхнэр ирсэн байсан. Тэгээд ******* яваад өгсөн. Унаад босох хооронд намайг хутгалсан байсан. Тухайн үед хутгалуулснаа мэдээгүй, эмнэлэгт очоод мэдсэн...” гэв.
Эрүүгийн 2239000760230 дугаартай хэргээс:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах санал, тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 10-28 дугаар хуудас/,
-Хохирогч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ойролцоогоор 23 цагийн орчимд л гэж санаад байгаа, яг цагийг нь тодорхой сайн бол санахгүй байгаа, Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр багийн нутаг Жимгэр гэх газарт өөрийн үеэл болох ******* эд хэвлий хэсэг рүүгээ нэг удаа хутгалуулсан, тухайн үед миний үеэл ******* нь миний хэвлий рүү цохих шиг л болсон, тэгэхэд харин хутгалсан байсан. Тэгээд би ******* эд хутгалуулаад ******* ээс зугтаагаад бага зэрэг зайтай болсон байх үед ******* нь өөрийнхөө машинаа унаж над дээр ирээд машинаасаа буугаад надад хандан чамайг би гүйцээчихье гээд миний араас маань хөөж ирэхээр нь би ******* ийн өөдөөс нь бариад авсан. Тэгээд ******* бид хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдож зууралдаж байгаад халтираад хоёулаа мөсөн дээр ойчсон. Тэгэхэд би дахин хутгалагдсан байсан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. Би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусад асуудлынхаа талаар дэлгэрэнгүй ярьчихсан учир одоо ахиад тэр талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй байх гэж бодож байна. ...Тухайн үед буюу надаас анх мэдүүлэг авах үед миний биеийн байдал тааруу, цус их хэмжээгээр алдсан байсан учир би байцаагчид энэ асуудлын талаар сайн гүйцэт ойлгуулж мэдүүлэг өгч чадаагүй байна лээ. Тухайн үед ******* нь миний зүүн гарын далны доод хэсэг рүү шууд хутгалсан асуудал бол байхгүй. Тухайн үед ******* бид хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдож зууралдаж байгаад халтираад хоёулаа мөсөн дээр ойчсон, тэгэхэд би дахин хутгалагдсан байсан. ...Би тухайн үед ******* ийн найз болох ******* гэх залуутай маргалдаж муудалцсан юм, тэгэхэд ******* нь хажуу талаас гэнэт орж ирээд л намайг шууд хутгалсан, би бодохдоо тухайн үед ******* нь өөрийн найз ******* ыг өмөөрөөд л намайг хутгалсан юм болов уу л гэж боддог юм. ...Уг гэмтлийг ******* учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй. ...Тийм ээ, надаас урьд хохирогчоор мэдүүлэг авсан байцаагч маань надад эрх үүргийг маань тайлбарлан өгч надад худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж мэдүүлэг авсан, гэхдээ би хууль сануулсан баталгаа дээр нь тухайн үедээ гарын үсгээ зурсан үгүйгээ сайн санахгүй байгаа, ямар ч байсан тухайн үед надаас анх мэдүүлэг авсан байцаагч маань надад эрх үүргийг маань тайлбарлан өгч надад худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж мэдүүлэг авч би мэдүүлэг дээрээ гарын үсгээ зурснаа бол санаад байгаа. ...Тухайн үед ******* нь машинаасаа хутгаа барьж бууж ирээд намайг алнаа гээд байсан, тэгээд хутгаа бариад над дээр хүрээд ирэхээр нь би өөдөөс нь хоёр гараараа бариад авсан бөгөөд ******* ч миний өөдөөс зүүн гараараа бариад авсан бөгөөд ******* ийн баруун гарт нь хутга байсан, тэгээд ******* нь намайг зүүн гараараа хоёр тийш нь савчуулж хөдөлгөөд байсан бөгөөд ингэж байгаад бид хоёр халтираад хоёулаа мөсөн дээр ойчсон бөгөөд би ******* ээс арай түрүүлж мөсөн дээр ойчсон ба миний дээрээс ******* нь ойчсон юм, тэгэхэд би хутгалагдсан байсан. ...би тухайн үед ******* тэй бол маргалдаж муудалцаагүй, харин би тухайн үед ******* ийн найз болох ******* тай л маргалдаж муудалцсан, тэгэхэд ******* нь хажуугаас гэнэт орж ирээд л миний хэвлий рүү цохих шиг л болсон, тэгэхэд харин хутгалсан байсан. ...би тухайн үед ******* г над дээр ирэхэд мөсөн дээр бөгсөөрөө сууж, шархаа гараараа барьсан байдалтай байсан, би тухайн үед ******* д хандан ******* эд хутгалуулчихлаа гэж хэлж ярьсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 61-64 дүгээр хуудас/,
-Гэрч З.******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ******* ийг өмөөрөөд ******* тэй зодолдохоор мөсөн дээр буугаад үлдсэн. ******* ******* г өөрийнхөө гэр гүү оруулчхаад ирье гээд явсан тэгээд ******* бид хоёр хоорондоо зодолдоогүй алхаад ******* ийн гэр рүү алхаад явж байгаад хашааных нь ойролцоо ирээд дахин муудалцаад зодолдож дуусахад ******* ийн хамраас цус гарч байсан. Тэгтэл нэг мэдэхэд ******* гараад ирчихсэн гартаа хутга бариад ******* рүү дайраад байсан. Тэгээд би болиулах гэж үзтэл зогсохгүй байхаар нь за за арай хутгалчихгүй байлгүй дээ гэж бодоод ******* ийн гэр рүү яваад орсон. Тэгээд жоохон дулаацаж байгаад орж ирэхгүй болохоор нь буцаж гартал ******* ийн машин ******* ийн гэрийн зүүн зүгт 200-300 метрийн зайд мөсөн дээр байхаар нь яваад очтол ******* зүүн хавирган доогуураа хутгалуулсан байдалтай мөсөн дээр хэвтчихсэн ******* хажууд нь хутгагүй зогсож байснаа намайг ирэнгүүт одоо надад ганц сум байгаа, би одоо явлаа гээд ******* машиндаа суугаад яваад өгсөн. ...Машин дотор ах ******* , ******* нар муудалцаж хэрэлдсэн бөгөөд би ******* ийн буруу гэж хэлээд муудалцаад зодолдохоор болсон зодолдох үедээ би хэд хэдэн удаа ******* ийн доор нь орсон бөгөөд ******* тэрийг хараад намайг өмөөрөөд хутгалсан байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас/,
“...би өмнө нь ярьсан мэдүүлэг дээрээ ******* ийг хутгалуулсан дээр нь анхаарлаа хандуулаад хий буудсан талаар нь яриагүй байна. ******* ийг хутгалснаас хойш ******* , ******* дээр ирсэн, цусыг нь тогтоох гэж байх үед байх ******* буу бариад хашхираад байсан ба бас өөрийгөө ална гээд эрүүн доороо буугаа тулгаад байсан ба би түүнд хандан болио ******* гайгүй юм шиг байна гээд дөхөх үед ******* арагшаа ухраад дээшээ нэг удаа хий буудсан, тэгээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас/,
-Гэрч Ц.******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* орж ирэхээр нь ******* яасан бэ гэхэд би одоо аваад ороод ирье гээд гарсан ба гарт нь хутганы үзүүр харагдах шиг болохоор нь санаа зовоод дээл аваад гартал машиндаа суугаад яваад өгсөн. Би явган яваад зүүн урагш зогсож байгаа газар нь очиход замд ******* зүүн талаас алхаад ирж байсан. ******* хаана байна хариулаагүй гэр рүү явчихсан намайг очиход мөсөн дээр ******* дээгүүрээ нүцгэн атиралдаад сууж байсан. Надад би ******* эд хутгалуулсан гэж байсан. Би барьж явсан дээлээ нөмрүүлээд байж байхад ******* буу гаргаж ирээд буу, сум байна, өөрийгөө ална гээд юм яриад байсан. ...Би өөрөө очоод асуухад ******* эс хутгалуулсан гэдгийг нь мэдсэн. ******* эхлээд тэр мөснөөс өөр газар хутгалуулаад зугтаагаад мөсөн дээр ирсэн гэж ярьсан. ...нэлээн согтуу байсан, олон архи уусан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46-48 дугаар хуудас/,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гаднаас нь харахад бол гурвуулаа л архи уусан гэдэг нь мэдэгдэж байсан ярьж байгааг нь сонсоход ******* нь арай илүү согтчихсон, ******* , ******* нар нь арай гайгүй согтолттой байсан. Тэгэхдээ гурвуулаа болж байгаа асуудлыг санах хэмжээнд биеэ удирдан авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51-52 дугаар хуудас/,
-Гэрч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* , ******* , ******* нар нь манайхаас гарахдаа бага зэргийн согтолттой болж байгаа зүйлийг санах хэмжээнд, биеэ удирдан авч явах чадвартай байсан. Харин ******* ийн найз охин болох ******* нь архи уугаагүй байсан. ...Манай гэрт байхдаа ******* , ******* , ******* нар огт маргаж муудаагүй манайхаас инээлцэлдээд гарцгаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-56 дугаар хуудас/,
-Гэрч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой 20 цаг 30 минутын орчимд ******* , ******* , ******* , ******* нар манайд ирсэн. Ирэхэд нь яг хоол гарч таарч байсан бөгөөд тэд нар манайд хоол идчихээд 21 цагийн орчим явсан. Тэгтэл маргааш өглөө нь манай аймагт байдаг найз хойгуур юун хэрэг болоод байгаа юм бэ, ******* ээ ******* ахыг хутгалсан юм биш үү гэж надаас асуугаад би гайхаад эмнэлгээс асуугаад үнэн юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...чамайг цагдаа хайж байгаа, ******* ийн бие гайгүй байгаа, одоо хоёулаа цагдаа дээр очъё гэхэд за гэсэн нэг их юм яриагүй, явсаар бид хоёр шууд сумын эмнэлэг дээр ирэхэд цагдаа нар ирж уулзаад ******* ийг аваад явсан... ...Ер нь тайван хүн, архи уусныг нь бол нэг удаа ч харж байгаагүй, тамхи татдаг гэж сонссоноос би харж байгаагүй асуухаар үгүй л гэж байдаг юм, дуугайдуу л талдаа хүн мөрөөрөө ажлаа хийгээд л явж байдаг юм. Сумандаа малын эмч ажилтай хүн, А дансандаа энэ жил мал тоолуулсан байх, нийт 84 толгой мал тоолуулсан гэсэн байх, нэг приус-20 машинтай, орлогын талаар нь нарийн мэдэх юм алга... ...Хоорондоо үеэлүүд юм, их эвтэй л байдаг байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар хуудас/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Жаргалтуяагийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай: “...******* ийн биед цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь тус бүртээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. ...Дээрх цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэвлийн зүүн доод хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 123-127 дугаар хуудас/,
-******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед нэлээн согтуу байсан, ******* ах, ******* нарыг муудалцаад байхад голд нь зогсож байснаа санаж байна. Тэгээд ******* ах цаашаа гүйж байсан, дараа нь мөсөн дээр очоод гэнэт гартаа хутга барьсан байснаа мэдээд цааш нь шидээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 199 дүгээр хуудас/,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архи, тамхи бараг хэрэглэдэггүй, надтай архи уусан таарч байгаагүй хүн. ...Хоорондоо их сайн байдаг байсан, хамаатан хүүхдүүд юм байгаа юм, тухайн үед юу болсныг би байгаагүй болохоор мэдэхгүй юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
-Гэрч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гурван хүүхэдтэй бөгөөд ******* нь миний бага хүү маань байгаа юм. Миний хүү ******* нь зан байдлын хувьд даруу төлөв, дөлгөөн, уг дуу цөөнтэй, эгч нарынхаа үгнээс гардаггүй, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүүгээ хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь бол харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй байх гэж бодож байна, лав миний хажууд бол архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэж байгаагүй, тамхи татдаггүй, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаагаагүй, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л үеэл ах болох ******* ийг хутгалж биед нь гэмтэл учруулсан гэх асуудалд холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, мал маллах, бөх барилдах сонирхолтой, гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувьд одоогоор эхнэр, хүүхэдгүй, одоо эхнэр бид хоёрын хамт Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг Жимгэр гэх газарт мал маллан амьдарч байна, ер нь миний хүү ******* нь даруу төлөв, дөлгөөн, уг дуу цөөнтэй, ажилсаг л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
-Гэрч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* миний хүү 1999 онд Батширээт суманд төрсөн, сумандаа малын эмч хийдэг, тусгай дунд боловсролтой эхнэр хүүхэдгүй нөхөр бид хоёр дээр хамт амьдардаг юм. ...Би хүү ******* ийн их л томоотой гэж боддог, дуу муутай нэг их юм яриад байхгүй, найз нөхөд дундаа нэр хүндтэй архи тамхи хэрэглэдэггүй байсан гайхаад байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр 82-83 дугаар хуудас/,
-Гэрч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын тамын газарт Онон 1 дүгээр.багийн засаг дарга хийдэг юм. ******* ийн хувьд манай багийн иргэн бөгөөд зан байдлын хувьд даруу төлөв, уг дуу цөөтэй, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл нээх хэрэглээд байдаггүй байх гэж бодож байна, лав би ******* ийг архи уучихсан, согтуу явж байхыг нь бол харж байгаагүй, тамхи татдаг эсэхийг нь бол сайн холж мэдэхгүй байна, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, одоогоор цэргийн алба хаагаагүй, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л манай сум, манай багийн иргэн ******* гэх залууг хутгалж биед нь гэмтэл шарх учруулсан гэх асуудалд холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, яг юу сонирхдог, юунд сонирхолтой болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна, гэхдээ малаа маллаад хөдөөнөө байгаад байдаг учир малд л сонирхолтой байх гэж бодож байна, гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувьд Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг Жимгэр гэх газарт аав, ээжийнхээ хамт мал маллан амьдардаг, айлын бага хүүхэд, дэрээ хоёр эгчтэй, одоогоор эхнэр, хүүхэдгүй, ажлын хувьд бол ******* нь Батширээт суманд мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Их сүйхлэг ХХК-ны захирал гэж явдаг, уг мал эмнэлэг нь манай сумын 2, 4 дүгээр иргэдэд мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг, ер нь ******* даруу төлөв, уг дуу цөөнтэй, ажилсаг л залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 86-87 дугаар хуудас/,
-******* ийн ерөнхий боловсролын сургуулийн хувийн хэрэг, суурь боловсролын
гэрчилгээ, Дорнод аймаг дахь политехник коллежийн диплом, Их сүйхлэг ХХК-ийн сертификат /1 дүгээр хх-ийн 159-171 дүгээр хуудас/,
-Хэнтий аймаг Батширээт сумын Онон багийн Засаг даргын, Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын, Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолтууд /1 дүгээр хх-ийн 172-175 дугаар хуудас/,
-Хохирогч ******* ийн 2022 оны 05 дугаар 11-ний өдрийн: “...Хохирогч ******* надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн тул ******* эд би гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болно. Надад гэмтэд учруулсны хохирол 6,000,000 ...төгрөг хаан банкны ******* гэсэн дансаар хүлээн авсан болно...” гэх Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан нотариатаар батлуулсан бичиг /1 дүгээр хх-ийн 182 дугаар хуудас/,
-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 185-188 дугаар хуудас/,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогтвортой, янз бүрийн ааш авир үгүй л хүн байгаа юм, өөрөө суманд малын эмч хийдэг бусдад их нэр хүндтэй хүн, байнга шахуу л мал тарилга энэ тэр гээд дандаа бусдад тустай ажил хийж явдаг хүн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 204 дүгээр хуудас/,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүүхэд байхаас л тоглож өссөн, хүнд тусархуу, бүх юманд байгаагаараа ханддаг, архи тамхи тохируулан хэрэглэдэг, одоогоор сумандаа малын эмч ажилтай...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 206-207 дугаар хуудас/,
-2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 213 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Жимбэгэр” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******* тэй маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэн 2 удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах
ажиллагааг хүчинтэйд тооцуулах санал, тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,
-Хохирогч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны
01 дүгээр сарын 17-ны өдөр ойролцоогоор 23 цагийн орчимд л гэж санаад байгаа, яг цагийг нь тодорхой сайн бол санахгүй байгаа, Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр багийн нутаг Жимгэр гэх газарт өөрийн үеэл болох ******* эд хэвлий хэсэг рүүгээ нэг удаа хутгалуулсан, тухайн үед миний үеэл ******* нь миний хэвлий рүү цохих шиг л болсон, тэгэхэд харин хутгалсан байсан. Тэгээд би ******* эд хутгалуулаад ******* ээс зугтаагаад бага зэрэг зайтай болсон байх үед ******* нь өөрийнхөө машинаа унаж над дээр ирээд машинаасаа буугаад надад хандан чамайг би гүйцээчихье гээд миний араас маань хөөж ирэхээр нь би ******* ийн өөдөөс нь бариад авсан. Тэгээд ******* бид хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдож зууралдаж байгаад халтираад хоёулаа мөсөн дээр ойчсон. Тэгэхэд би дахин хутгалагдсан байсан. Тухайн үед нэг ийм л асуудал болсон. Би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусад асуудлынхаа талаар дэлгэрэнгүй ярьчихсан учир одоо ахиад тэр талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй байх гэж бодож байна. ...Тухайн үед буюу надаас анх мэдүүлэг авах үед миний биеийн байдал тааруу, цус их хэмжээгээр алдсан байсан учир би байцаагчид энэ асуудлын талаар сайн гүйцэт ойлгуулж мэдүүлэг өгч чадаагүй байна лээ. Тухайн үед ******* нь миний зүүн гарын далны доод хэсэг рүү шууд хутгалсан асуудал бол байхгүй. Тухайн үед ******* бид хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдож зууралдаж байгаад халтираад хоёулаа мөсөн дээр ойчсон, тэгэхэд би дахин хутгалагдсан байсан. ...Би тухайн үед ******* ийн найз болох ******* гэх залуутай маргалдаж муудалцсан юм, тэгэхэд ******* нь хажуу талаас гэнэт орж ирээд л намайг шууд хутгалсан, би бодохдоо тухайн үед ******* нь өөрийн найз ******* ыг өмөөрөөд л намайг хутгалсан юм болов уу л гэж боддог юм. ...Уг гэмтлийг ******* учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл шарх учруулаагүй. ...Тийм ээ, надаас урьд хохирогчоор мэдүүлэг авсан байцаагч маань надад эрх үүргийг маань тайлбарлан өгч надад худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж мэдүүлэг авсан, гэхдээ би хууль сануулсан баталгаа дээр нь тухайн үедээ гарын үсгээ зурсан үгүйгээ сайн санахгүй байгаа, ямар ч байсан тухайн үед надаас анх мэдүүлэг авсан байцаагч маань надад эрх үүргийг маань тайлбарлан өгч надад худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар сануулж мэдүүлэг авч би мэдүүлэг дээрээ гарын үсгээ зурснаа бол санаад байгаа. ...Тухайн үед ******* нь машинаасаа хутгаа барьж бууж ирээд намайг алнаа гээд байсан, тэгээд хутгаа бариад над дээр хүрээд ирэхээр нь би өөдөөс нь хоёр гараараа бариад авсан бөгөөд ******* ч миний өөдөөс зүүн гараараа бариад авсан бөгөөд ******* ийн баруун гарт нь хутга байсан, тэгээд ******* нь намайг зүүн гараараа хоёр тийш нь савчуулж хөдөлгөөд байсан бөгөөд ингэж байгаад бид хоёр халтираад хоёулаа мөсөн дээр ойчсон бөгөөд би ******* ээс арай түрүүлж мөсөн дээр ойчсон ба миний дээрээс ******* нь ойчсон юм, тэгэхэд би хутгалагдсан байсан. ...би тухайн үед ******* тэй бол маргалдаж муудалцаагүй, харин би тухайн үед ******* ийн найз болох ******* тай л маргалдаж муудалцсан, тэгэхэд ******* нь хажуугаас гэнэт орж ирээд л миний хэвлий рүү цохих шиг л болсон, тэгэхэд харин хутгалсан байсан. ...би тухайн үед ******* г над дээр ирэхэд мөсөн дээр бөгсөөрөө сууж, шархаа гараараа барьсан байдалтай байсан, би тухайн үед ******* д хандан ******* эд хутгалуулчихлаа гэж хэлж ярьсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч З.******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ******* ийг өмөөрөөд ******* тэй зодолдохоор мөсөн дээр буугаад үлдсэн. ******* ******* г өөрийнхөө гэр гүү оруулчхаад ирье гээд явсан тэгээд ******* бид хоёр хоорондоо зодолдоогүй алхаад ******* ийн гэр рүү алхаад явж байгаад хашааных нь ойролцоо ирээд дахин муудалцаад зодолдож дуусахад ******* ийн хамраас цус гарч байсан. Тэгтэл нэг мэдэхэд ******* гараад ирчихсэн гартаа хутга бариад ******* рүү дайраад байсан. Тэгээд би болиулах гэж үзтэл зогсохгүй байхаар нь за за арай хутгалчихгүй байлгүй дээ гэж бодоод ******* ийн гэр рүү яваад орсон. Тэгээд жоохон дулаацаж байгаад орж ирэхгүй болохоор нь буцаж гартал ******* ийн машин ******* ийн гэрийн зүүн зүгт 200-300 метрийн зайд мөсөн дээр байхаар нь яваад очтол ******* зүүн хавирган доогуураа хутгалуулсан байдалтай мөсөн дээр хэвтчихсэн ******* хажууд нь хутгагүй зогсож байснаа намайг ирэнгүүт одоо надад ганц сум байгаа, би одоо явлаа гээд ******* машиндаа суугаад яваад өгсөн. ...Машин дотор ах ******* , ******* нар муудалцаж хэрэлдсэн бөгөөд би ******* ийн буруу гэж хэлээд муудалцаад зодолдохоор болсон зодолдох үедээ би хэд хэдэн удаа ******* ийн доор нь орсон бөгөөд ******* тэрийг хараад намайг өмөөрөөд хутгалсан байх...” гэх мэдүүлэг,
“...би өмнө нь ярьсан мэдүүлэг дээрээ ******* ийг хутгалуулсан дээр нь анхаарлаа хандуулаад хий буудсан талаар нь яриагүй байна. ******* ийг хутгалснаас хойш ******* , ******* дээр ирсэн, цусыг нь тогтоох гэж байх үед байх ******* буу бариад хашхираад байсан ба бас өөрийгөө ална гээд эрүүн доороо буугаа тулгаад байсан ба би түүнд хандан болио ******* гайгүй юм шиг байна гээд дөхөх үед ******* арагшаа ухраад дээшээ нэг удаа хий буудсан, тэгээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* орж ирэхээр нь ******* яасан бэ гэхэд би одоо аваад ороод ирье гээд гарсан ба гарт нь хутганы үзүүр харагдах шиг болохоор нь санаа зовоод дээл аваад гартал машиндаа суугаад яваад өгсөн. Би явган яваад зүүн урагш зогсож байгаа газар нь очиход замд ******* зүүн талаас алхаад ирж байсан. ******* хаана байна хариулаагүй гэр рүү явчихсан намайг очиход мөсөн дээр ******* дээгүүрээ нүцгэн атиралдаад сууж байсан. Надад би ******* эд хутгалуулсан гэж байсан. Би барьж явсан дээлээ нөмрүүлээд байж байхад ******* буу гаргаж ирээд буу, сум байна, өөрийгөө ална гээд юм яриад байсан. ...Би өөрөө очоод асуухад ******* эс хутгалуулсан гэдгийг нь мэдсэн. ******* эхлээд тэр мөснөөс өөр газар хутгалуулаад зугтаагаад мөсөн дээр ирсэн гэж ярьсан. ...нэлээн согтуу байсан, олон архи уусан...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гаднаас нь харахад бол гурвуулаа л архи уусан гэдэг нь мэдэгдэж байсан ярьж байгааг нь сонсоход ******* нь арай илүү согтчихсон, ******* , ******* нар нь арай гайгүй согтолттой байсан. Тэгэхдээ гурвуулаа болж байгаа асуудлыг санах хэмжээнд биеэ удирдан авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* , ******* , ******* нар нь манайхаас гарахдаа бага зэргийн согтолттой болж байгаа зүйлийг санах хэмжээнд, биеэ удирдан авч явах чадвартай байсан. Харин ******* ийн найз охин болох ******* нь архи уугаагүй байсан. ...Манай гэрт байхдаа ******* , ******* , ******* нар огт маргаж муудаагүй манайхаас инээлцэлдээд гарцгаасан...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой 20 цаг 30 минутын орчимд ******* , ******* , ******* , ******* нар манайд ирсэн. Ирэхэд нь яг хоол гарч таарч байсан бөгөөд тэд нар манайд хоол идчихээд 21 цагийн орчим явсан. Тэгтэл маргааш өглөө нь манай аймагт байдаг найз хойгуур юун хэрэг болоод байгаа юм бэ, ******* ээ ******* ахыг хутгалсан юм биш үү гэж надаас асуугаад би гайхаад эмнэлгээс асуугаад үнэн юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...чамайг цагдаа
хайж байгаа, ******* ийн бие гайгүй байгаа, одоо хоёулаа цагдаа дээр очъё гэхэд за гэсэн нэг их юм яриагүй, явсаар бид хоёр шууд сумын эмнэлэг дээр ирэхэд цагдаа нар ирж уулзаад ******* ийг аваад явсан...” гэх мэдүүлэг,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Жаргалтуяагийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай: “...******* ийн биед цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь тус бүртээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. ...Дээрх цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэвлийн зүүн доод хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,
-2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
-******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед нэлээн согтуу байсан, ******* ах, ******* нарыг муудалцаад байхад голд нь зогсож байснаа санаж байна. Тэгээд ******* ах цаашаа гүйж байсан, дараа нь мөсөн дээр очоод гэнэт гартаа хутга барьсан байснаа мэдээд цааш нь шидээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд талуудаас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргаж оролцов.
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* ийг 2 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай гэмт хэрэг учруулсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан бөгөөд тухайн үед шүүгдэгч ******* нь хохирогч ******* ийн цээжин тус газар нь 2 удаа хутгалж хохирол, хор уршиг учирч болохыг ухамсарлаж үйлдэлдээ санаатай ханджээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан "Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрх"-д халдаж хүний эрүүл мэндэд хунд гэмтэл учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ хутга ашигласан ба "хутга" нь бүтцийн хувьд биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан "Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл"-д хамаарч байна. Шүүгдэгч ******* нь хутгыг зэвсэг болгон ашиглаж хохирогч ******* ийг 2 удаа хутгалж хуний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шинжээч эмчийн дүгнэлтээр цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх гэмтлүүд тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас ******* ийн эрүүл мэндэд хунд хохирол учирч шүүгдэгч нь эмчилгээний зардалд 6,000,000 (зургаан сая) төгрөгийг төлж барагдуулсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт гаргаж нотариатаар батлуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийгөө хянах чадвар суларсан, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, тухайн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж уураа тэвчиж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. Шүүгдэгч ******* ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хасгийн 2.4 дах заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...”,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд: “хэлэх зүйл байгүй...”,
Хохирогч ******* шүүх хуралдаанд: “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч ******* эд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* ийн хувьд хэвлийн доод хэсэгт шарх үүсгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хүнд гэмтэл буюу цээжний хөндийн нэвтэрсэн шарх үүсгэсэн үйлдлийг харсан гэрч байдаггүй. Хохирогчийн мэдүүлэгт “...******* араас машинаар ирсэн хэдий ч ******* тэй барьцалдаж байгаад дош гэж хэлдэг овойж хөлдсөн мөсөн дээр хоёулаа халтирч унасан. Тэгээд халтирч унах явцад би хутгалуулсан байсан...” гэх талаар хохирогч хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна...”,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болчимгүй үйлдэл гаргасан үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна. Намайг уучлаарай миний буруу ...”,
Шүүхийн иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...Хүний биед гэмтэл учруулсан, гэм буруутай гэж үзэж байна.” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.
1.2.Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэсэн үндэслэл:
Шүүгдэгч ******* ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Жимбэгэр” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******* тэй маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэн 2 удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* ийн 2 удаагийн хутгалах үйлдлийн улмаас хохирогч ******* ийн эрүүл мэндэд цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол учирсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
1.3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* : “Бусдын биед мэс хэрэглэсэн гэмтэл учруулсан учир гэм буруутай гэж үзэж байна.” гэж дүгнэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
1.4.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******* ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* ийн эрүүл мэндэд цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч ******* нь хохирогч ******* ийн эрүүл мэндэд цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушгины дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 182 дугаар хуудаст хохирогч ******* ийн 2022 оны 05
дугаар 11-ний өдрийн “...Хохирогч ******* надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн тул ******* эд би гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болно. Надад гэмтэд учруулсны хохирол 6,000,000 ... төгрөг хаан банкны ******* гэсэн дансаар хүлээн авсан болно.” гэх Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан нотариатаар батлуулсан бичиг авагджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******* хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж нэхэмжлээгүй, мөн шүүх хуралдаанд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч ******* ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг
үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч ******* эд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3.3.Шүүгдэгч ******* эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ******* ийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* эд оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх ...саналтай байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд: “...миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон. ...өөрөө хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, хохирлыг төлсөн. ...гэм буруу, учруулсан хохирлоо төлсөн. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ...хувийн байдал, хохирол төлсөн байдал, үйлдлээ хүлээн зөвшөөрч байдлыг харгалзан үзэж ...3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй байгууллагад оногдуулж өгөөч...”,
Шүүгдэгч ******* ийн шүүх хуралдаанд: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэндээ гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Шүүхээс шүүгдэгч ******* ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 (Тав) жил, 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ журамлан ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч ******* эд оногдуулсан 5 (Тав) жил 6 (Зургаа) сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 14.7 см ажлын хэсэгтэй, 11.5 см улаан бариултай хутга 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон салфетка 2 ширхэг, 1 ширхэг шаргал өнгийн металл хонгио зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 (Тав) жил, 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* эд оногдуулсан 5 (Тав) жил, 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч ******* эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 14.7 см ажлын хэсэгтэй, 11.5 см улаан бариултай хутга 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон салфетка 2 ширхэг, 1 ширхэг шаргал өнгийн металл хонгио зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
М.ЭНХМАНДАХ