Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 10

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Улсын яллагч Ч.Мөнхзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 201611000464 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, *******2 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Уурхайчдын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 сарын 0*******-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 12 сарын 27-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан,  2014 оны 01 сарын 06-ны өдөр Сум дундын 10 дугаар шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ******* жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын *******-ны өдөр 1 жил 4 сар 21 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч, хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ......... регистрийн дугаартай, ******* овогт ******* .

Шүүгдэгч ******* нь 2014 оны 01 сарын 06-ны өдөр Сум дундын шүүхийн 06 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ******* жил 06 сар хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байгаад 2016 оны 11 сарын *******-ны өдөр Монгол улсын Өршөөлийн хуулиар суллагдаж, ялтай байх хугацаандаа согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Уурхайчин ******* тоот хашаанд 2016 оны 11 сарын 01-ний орой хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 01-ний орой энэ хэрэг гарсан. Намайг гэртээ согтуу орж ирэхэд эхнэр   хардаад хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би уурандаа түүнийг нэг удаа нүүр рүү нь алгадаж, доошоо тонгойх үед нь нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж түүний биед гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 сарын 01-ний орой 20 цагийн үед Хэрлэн сумын 10 дугаар баг Уурхайчин ******* тоотод хамтран амьдрагч нь гэртээ согтуу орж ирэхээр нь би нөхөр ыг хаагуур хэнтэй яваад байгаа юм бэ гэж асуухад, чамд хамаагүй гэхээр нь  бид 2 хэрэлдэж, маргахад уурлаж намайг алгадахаар нь би доошоо тонгойход миний нүүр рүү нэг удаа өшиглөсний дараа баруун талын нүд хөхөрч хавдсан юм. Би гэрээсээ гүйж гараад дэлгүүрээс танихгүй хүний утсаар цагдаад дуудлага өгөхөд цагдаа ирээд ыг авч явж саатуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?  гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 8*******7 тоот дүгнэлтэд: 1. н биед баруун нүдний гадна хажуу хэсгийн шарх, баруун хөмсөгний зулгаралт, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. *******. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх     баруун нүдний гадна хажуу хэсгийн шарх болон баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөмсөгний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19/

Бичгийн нотлох баримт:

-*******ын тайлбар /хх-ийн 6/

-Хохирогч н хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-12/

-Гэрч хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/

-Гэрч хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17/

-Шүүгдэгч М.ын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-27, *******1-**************/

-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн *******4-42, 6*******-65/

-Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 54, 58/

-Хохирогч нЦагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 59/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь  ялтай байхдаа согтуурсан үедээ  Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Уурхайчины ******* тоот хашаанд 2016 оны 11 сарын 01-ний орой эхнэр тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: Хохирогч , гэрч , нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 8*******7 тоот дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд  зэрэг болно.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын ЖД850**************78 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах 4 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн хэрэг бүртгэгч Цагдаагийн ахмад 2016 оны 12 сарын 07-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28*******, 286, 294, 297, 298   дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 1 /нэг/ сар 15 /арван таван/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан *******ад оногдуулсан 1 сар 15 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын ...........регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 1*******4 дүгээр зүйлийн 1*******4.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлээс Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах 4 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн хэрэг бүртгэгч Цагдаагийн ахмад 2016 оны 12 сарын 07-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.******* дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 01 сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******0******* дугаар зүйлийн *******0*******.1, *******04 дүгээр зүйлийн *******04.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан ё авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                                 Б.ЭНХБААТАР