Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0029/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч З.Наранчимэг,

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Шүүгдэгч ****** ,

Шүүгдэгч *************,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****** , ************* нарт холбогдох 2239003500386 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

******  нь төрсөн хүү *************тэй бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг “Хурхын гол” гэх газарт ********* ийг хог асгуулахгүй байна гэх шалтгаанаар маргалдан улмаар бичлэг хийж байсан гар утсаараа ********* ийн нүүр хэсэгт нь цохиж ********* ийн эрүүл мэндэд нь уруулын дотор салстын язрал, дээд үүдэн баруун 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

************* нь төрсөн эх ****** тэй бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг “Хурхын гол” гэх газарт ********* ийг хог асгуулахгүй байна, хүрз булааж авсан гэх шалтгаанаас үүдэн ********* ийн чихний орчим нь цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн чихний ар хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         

          Үүнд:

 

          Шүүгдэгч ******  шүүх хуралдаанд: …2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүү маань гадаа байсан ...хонь аваачиж хаях гээд явсан. ...манайх эхлээд 2015 оны 07 сард ********* ийн аавынд малчнаар ирж байсан. Тэр газар хог асгадаг гэж зааж өгөөд 8 жил хогоо асгаж байсан. Гэв гэнэтхэн тэр өглөө хогоо асгах гэсэн чинь тэр хоёулаа хүрч ирээд хүүг маань янз бүрээр хэлээд зодож, цохиод яваад явуулсан байсан. ...Би хийж байсан юм аа орхиод хаашдаа асгаж байсан юмыг яагаад асгаж болдоггүй болсон юм бол гэж бодоод яваад очсон чинь ...бид хоёр дөнгөж очингуутаа бичлэг хийгээд хогон дээр хог асгаж байгаа шүү гээд байж байтал утсыг маань шууд хоёулаа гүйж ирээд булааж авсан. Тэгэх хоорондоо шүд амаа цохисон гэдэг тэрнээс би тэрийг урдаас нь шүд амыг нь цохиогүй.  Өөрөө л шүдээ цохисон би цохиогүй...,

 

Шүүгдэгч ************* шүүх хуралдаанд: “...Би цохиогүй...”,

 

Хохирогч ********** шүүх хуралдаанд: “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар баг Хурхын голд ахтайгаа цуг намрын ажил буюу хашаан дээрээ өвс буулгаж байсан. ...Цагаан Портер машин ирсэн. Манай хаваржаанаас 50 метрийн зайд хог асгах гэж ирсэн. ...Тэгээд би одоо өнгөрдөг хавар тэр талбайг цэвэрлэсэн. ...Тэгээд би тэрийг цэвэрлэсэн болохоор хог асгуулахгүй гэсэн. ...Энд хог асгаж болохгүй гэж хориглосон боловч ...буцаж яваад ээжийгээ дагуулаад ирсэн. ...би бичлэг битгий хийгээч ээ гэсэн утастай гараараа миний шүд рүү цохисон. Тэгээд миний шүднээс цус гойжсон.  ...************* хого асгаж эхэлсэн ...хориглосон хүрзнээс нь барьсан чинь машин дээрээс бууж ирээд хүзүүнээс боож байгаад намайг цохисон...“ гэж тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн 2239003500386 дугаартай хэргээс:

                                                                                                                              

-Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан 1 ширхэг СиДи-ийг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлангаас шүүх хуралдаанд шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн 1 ширхэг СиДи-ийг зэргийг шинжлэн судлав,

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (3 бичлэг бүхий 1 ширхэг С\/О-ны бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл) /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

-Хохирогч ********* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав ээжийнх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх 7 дугаар баг хөдөө хэсэг “Хурхын гол” гэх газарт байдаг юм л даа. Би 2022 оны 09 дүгээр сарын дундуур хөдөө аав ээжийнхээ мал дээрээ ирсэн. Тэр үед буюу 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай аав ээжийн хотоос зүүн хойд зүгт 50 орчим метр хүрэхгүй зайд цагаан өнгийн 91-79 УЭН улсын дугаартай Портер маркийн машин хог хаях гэж ирсэн. Тухайн үед нэг залуу ганцаараа хог шороо болон үхсэн малаа хаях гэж ирэхээр нь түүнд хандан “Энд хаяж болохгүй ээ” гэж хэлэхэд буцаад яваад өгсөн. Удалгүй нөгөө машины жолооч  ээжийгээ дагуулж ирээд ээж нь гар утсаараа бичлэг хийж намайг болон ирсэн **********  ах бид хоёрыг хэл амаар доромжилж ээж нь бичлэг хийж байсан гар утсаараа миний урд 2 үүдэн шүд рүү цохиж цуулсан бөгөөд нөгөө хүү нь машин дээрээ гарч шороогоо буулгах гэхээр нь энд шороо хаяулахгүй ээ, чамайг гээд хүрзийг нь барьсан чинь хүрзтэйгээ намайг гараараа боогоод гартаа юм барьж зүүн чихний ар хэсэг рүү 1 удаа цохиод ах бид нартай хэрэлдэж байгаад хогоо асгачхаад буцаад яваад өгсөн. ...Хогоо асгуулахгүй гэсэн чинь тэр 2 надтай маргалдаж намайг цохиж зодсон. ...ээж нь болох ******  гэх эмэгтэй гар утсаараа миний нүүр рүү цохиж уруул болон үүдэн 2 шүд цуурсан, 1 шүд хугарсан. Харин хүү нь болох ************* нь зүүн чихний ар хэсэг рүү 1 удаа цохисны улмаас хэнгэрэг маань цоорсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

-Ж.********** ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд би төрсөн дүү болох *********  бид хоёр Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурхын гол гэх газар хашаан дээрээ өвсөө буулгаад зогсож байхад портер машинтай ************* ирээд хайрганы карерын нүхэн дээр хог асгах гээд байхаар нь асгуулахгүй гээд шаардлага тавиад буцаагаад явуулсан. Тэгсэн эргээд ээжтэйгээ хамт ирээд асгана гээд уурлаж дайраад байсан тэгээд хүү нь машиныхаа тэвшин дээрээ гараад хогоо нүх рүү шууд асгаж эхлэхээр нь очоод асгуулахгүй гэхэд хүү нь манай дүү болох ********* ийн урдаас хог цацаад байсан чинь *********  хүрзнийх нь ишнээс барьж аваад асгуулахгүй гэсэн чинь хүү нь бууж ирээд манай дүүг боож аваад толгойных нь ард тал руу нь мөн чих рүү нь цохисон. Тэгээд би хориглоод салгаад ********** ийн ээжид энд хог асгаж болохгүй хогийн цэг гэсэн тэмдэг байхгүй гэж хэлээд байхад урдаас салаавч өгөөд байсан тэгээд бид нар маргалдаж байгаад та хоёрт анхаарууллаа шүү гэж хэлээд яваад өгсөн. ...******  нь бичлэг хийгээд байхаар нь манай дүү та утсаа боль гээд утсыг нь авах гэтэл миний шүд рүү цохичихлоо гээд ирсэн. Тэгэхэд шүднээс нь жоохон цус гарсан харагдаж байсан, эмчид үзүүлсний дараа цууралт өгсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын эрүүл мэндийн төвийн их эмч н.Ариунтунгалагийн тодорхойлолт, гэрэл зураг /хх-ийн 66-69 дүгээр хуудас/,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч ********* ийн зүүн чихний ар хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн дээд уруулын дотор салстын язрал, дээд үүдэг баруун 1 шүдний эмтрэл зэрэг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Чихний ойролцоо хүчтэй цохиход хэнгэргэн хальс цоорох боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 607 дугаартай: “...********* ийн биед зүүн чихний ар хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, дээд уруулын дотор салстын язрал, дээд үүдэн баруун 1 шүдний эмтрэл, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 77-78, 85-87 дугаар хуудас/,

 

-Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаартай Шүүх, сэтгэц эмгэг судлалын: “...************* нь Хөнгөн оюуны хомсдол” гэсэн сэтгэцийн эмгэгтэй байна. ...Оюуны хомсдол нь төрөлхийн өвчин бөгөөд тодорхой үе шатгүй болно. ...Уг өвчин нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлнө. ...************* нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай. ...************* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай. ...************* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 81-84 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар

 

1.1.Шүүгдэгч ******  нь төрсөн хүү *************тэй бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг “Хурхын гол” гэх газарт ********* ийг хог асгуулахгүй байна гэх шалтгаанаар маргалдан улмаар бичлэг хийж байсан гар утсаараа ********* ийн нүүр хэсэгт нь цохиж ********* ийн эрүүл мэндэд нь уруулын дотор салстын язрал, дээд үүдэн баруун 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ************* нь төрсөн эх ****** тэй бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг “Хурхын гол” гэх газарт ********* ийг хог асгуулахгүй байна, хүрз булааж авсан гэх шалтгаанаас үүдэн ********* ийн чихний орчим нь цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн чихний ар хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан нь бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 бичлэг бүхий 1 ширхэг СD-ны бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/,

 

-Хохирогч ********* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав ээжийнх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх 7 дугаар баг хөдөө хэсэг “Хурхын гол” гэх газарт байдаг юм л даа. Би 2022 оны 09 дүгээр сарын дундуур хөдөө аав ээжийнхээ мал дээрээ ирсэн. Тэр үед буюу 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай аав ээжийн хотоос зүүн хойд зүгт 50 орчим метр хүрэхгүй зайд цагаан өнгийн 91-79 УЭН улсын дугаартай Портер маркийн машин хог хаях гэж ирсэн. Тухайн үед нэг залуу ганцаараа хог шороо болон үхсэн малаа хаях гэж ирэхээр нь түүнд хандан “Энд хаяж болохгүй ээ” гэж хэлэхэд буцаад яваад өгсөн. Удалгүй нөгөө машины жолооч  ээжийгээ дагуулж ирээд ээж нь гар утсаараа бичлэг хийж намайг болон ирсэн **********  ах бид хоёрыг хэл амаар доромжилж ээж нь бичлэг хийж байсан гар утсаараа миний урд 2 үүдэн шүд рүү цохиж цуулсан бөгөөд нөгөө хүү нь машин дээрээ гарч шороогоо буулгах гэхээр нь энд шороо хаяулахгүй ээ, чамайг гээд хүрзийг нь барьсан чинь хүрзтэйгээ намайг гараараа боогоод гартаа юм барьж зүүн чихний ар хэсэг рүү 1 удаа цохиод ах бид нартай хэрэлдэж байгаад хогоо асгачхаад буцаад яваад өгсөн. ...Хогоо асгуулахгүй гэсэн чинь тэр 2 надтай маргалдаж намайг цохиж зодсон. ...ээж нь болох ******  гэх эмэгтэй гар утсаараа миний нүүр рүү цохиж уруул болон үүдэн 2 шүд цуурсан, 1 шүд хугарсан. Харин хүү нь болох ************* нь зүүн  чихний   ар  хэсэг  рүү  1  удаа  цохисны  улмаас  хэнгэрэг  маань  цоорсон...”  гэх

мэдүүлэг,

 

-Ж.********** ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд би төрсөн дүү болох *********  бид хоёр Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурхын гол гэх газар хашаан дээрээ өвсөө буулгаад зогсож байхад портер машинтай ************* ирээд хайрганы карерын нүхэн дээр хог асгах гээд байхаар нь асгуулахгүй гээд шаардлага тавиад буцаагаад явуулсан. Тэгсэн эргээд ээжтэйгээ хамт ирээд асгана гээд уурлаж дайраад байсан тэгээд хүү нь машиныхаа тэвшин дээрээ гараад хогоо нүх рүү шууд асгаж эхлэхээр нь очоод асгуулахгүй гэхэд хүү нь манай дүү болох ********* ийн урдаас хог цацаад байсан чинь *********  хүрзнийх нь ишнээс барьж аваад асгуулахгүй гэсэн чинь хүү нь бууж ирээд манай дүүг боож аваад толгойных нь ард тал руу нь мөн чих рүү нь цохисон. Тэгээд би хориглоод салгаад ********** ийн ээжид энд хог асгаж болохгүй хогийн цэг гэсэн тэмдэг байхгүй гэж хэлээд байхад урдаас салаавч өгөөд байсан тэгээд бид нар маргалдаж байгаад та хоёрт анхаарууллаа шүү гэж хэлээд яваад өгсөн. ...******  нь бичлэг хийгээд байхаар нь манай дүү та утсаа боль гээд утсыг нь авах гэтэл миний шүд рүү цохичихлоо гээд ирсэн. Тэгэхэд шүднээс нь жоохон цус гарсан харагдаж байсан, эмчид үзүүлсний дараа цууралт өгсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын эрүүл мэндийн төвийн их эмч н.Ариунтунгалагийн тодорхойлолт, гэрэл зураг,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч ********* ийн зүүн чихний ар хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн дээд уруулын дотор салстын язрал, дээд үүдэг баруун 1 шүдний эмтрэл зэрэг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Чихний ойролцоо хүчтэй цохиход хэнгэргэн хальс цоорох боломжтой...” гэх мэдүүлэг,

 

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Ж.Ариунзаяагийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 607 дугаартай: “...********* ийн биед зүүн чихний ар хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, дээд уруулын дотор салстын язрал, дээд үүдэн баруун 1 шүдний эмтрэл, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,

 

-Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаартай Шүүх, сэтгэц эмгэг судлалын “...************* нь Хөнгөн оюуны хомсдол” гэсэн сэтгэцийн эмгэгтэй байна. ...Оюуны хомсдол нь төрөлхийн өвчин бөгөөд тодорхой үе шатгүй болно. ...Уг өвчин нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлнө. ...************* нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай. ...************* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай. ...************* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Сүхбаатарын ********** нь төрсөн эх ****** тэй бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг “Хурхын гол” гэх газарт ********* ийг хог асгуулахгүй байна, хүрз булааж авсан гэх шалтгаанаас үүдэн ********* ийн чихний орчим нь цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн чихний ар хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч *************, ******  нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч ********* ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримт хэрэгт хавсаргуулахаар ирүүлээгүй тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгдэгчээс гаргуулах зардалгүй...”,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч нарын үйлдсэн үйлдэл, зүйл анги нь өнөөдрийн шүүх хуралдаанд  бүрэн гүйцэт нотлогдохгүй байна. ********* ийн мэдүүлгээс үзэхэд үйл явдлын дараалал нь ээж нь утсаараа бичлэг хийж байгаад миний үүдний шүд рүү цохисон, хүү нь дараа нь чих рүү маань цохисон гэдэг. Гэтэл тухайн болсон үйл баримтын талаарх бичлэгүүдийг харахаар эхлээд ээжид нь цохиулаад уруулын доторх шарх үүссэн, дараа нь **********д цохиулаад ээж рүү ирж байна. Энэхүү бичлэг дээр, татаж угаалгасан зурагт хохирогчид үүссэн шарх харагдахгүй байна. Өнөөдрийн шүүх хуралд *********  мэдүүлэг өгөхдөө янз, янз ярьж байна. Өмнө нь нэг удаа цохисон гэдэг байсан чинь одоо 2 удаа цохисон гэж ярьж байна. Манай талаас гаргаж өгсөн 11 секундийн бичлэг, прокурорын зүгээс гаргаж өгсөн бичлэг нь 2 өөр цаг хугацаанд бичигдсэн юм шиг харагдаж байна. Хохирогчоос аль бичлэгт уруулын гэмтэл учирсан юм бэ гэж тодруулж асуухаар эхний 11 секундийн бичлэгт гэмтэл учирсан гэж хариулж байна. Гэтэл эхний 11 секундийн бичлэгт **********, ******  нар дээр трактортойгоо ирээд, трактороо унтраахгүй үсэрч буугаад утсыг нь булааж авсан бичлэг байгаа. Миний үйлчлүүлэгч хэлэхдээ *********  трактороосоо бууж ирээд миний утсыг булааж авсан. Булааж авсан болохоос биш би ямар нэгэн байдлаар цохиогүй. Булааж авах явцад гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна гэдэг. Миний уруулаас цус гарч байсан, гэрч хэлэхдээ улаан цусны зураг авсан гэж мэдүүлэг өгч байсан. Гэтэл өөрийнх нь гаргаж өгсөн зурган дээрээс харахаар ногоон өнгийн шарх байсан учир ярьж байгаа нь зөрүүтэй, нотлогдохгүй байна. Манай талаас энэ хуучин шарх байна гээд удаа дараа гомдол гаргаад явсан. Эдгээр шархнуудыг нь хатсан, хуучирсан үед хийсэн шинжээчийн дүгнэлт юм. Бодит байдал, зураг, бичлэгт тусгасан зүйлийг өмгөөлөгчийн зүгээс үзэх шаардлагатай. Заавал шинжээчийн дүгнэлтийг баримтлах албагүй. Гараар цохиулсан, мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаа үүсгэгдэх гэмтэл гэдэг. Үүнийг мөн гэрч, хохирогч нар хэлж байгаа. Гараараа нэг удаа цохисон гэмтэлд яагаад цохисон, зүссэн юм шиг шарх үүсдэг юм бэ. Шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд бодит байдалтай авцалдахгүй байна. Бичлэг, зураг нь хэргийн бодит байдлыг харуулж байна. Тухайн үед хохирогч согтуу ирсэн байсан. Миний үйлчлүүлэгч нар хэлэхдээ ийм шарх байсныг мэдэхгүй, хэзээ авсан шарх гэдгийг нь мэдэхгүй байна гэдэг. Өмнө нь хувийн таарамжгүй харилцаатай байсан. Би та хоёрыг нутгаасаа хөөлгөнө, сюрприз барина хүлээж байгаарай гэж бичлэгт хэлсэн байсан. Үүний дараа Цагдаагийн байгууллагад дуудлага ирж, эдгээр нотлох баримтуудаар хэрэг үүсгүүлсэн.  Гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. Сэтгэцийн дүгнэлт гарсан. ************* нь оюун ухааны хомсдолтой, баруун гар, хэл 2 нь саажилттай хүүхэд. Бичлэгт *********  гараараа утсаа бариад савлаж байгаа болохоос биш далайж байгаад цохисон асуудал огт байхгүй. Энэхүү бичлэгээр цохисон нь нотлогдож байна гэдэг нь  үндэслэлгүй байна...”, гэх санал, дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

1.2.Шүүгдэгч ******  нь төрсөн хүү *************тэй бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг “Хурхын гол” гэх газарт ********* ийг хог асгуулахгүй байна гэх шалтгаанаар маргалдан улмаар бичлэг хийж байсан гар утсаараа ********* ийн нүүр хэсэгт нь цохиж ********* ийн эрүүл мэндэд нь уруулын дотор салстын язрал, дээд үүдэн баруун 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

************* нь төрсөн эх ****** тэй бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн нутаг “Хурхын гол” гэх газарт ********* ийг хог асгуулахгүй байна, хүрз булааж авсан гэх шалтгаанаас үүдэн ********* ийн чихний орчим нь цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн чихний ар хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг тус тус прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч ****** , ************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ****** , ************* нарын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********* ийн эрүүл мэндэд зүүн чихний ар хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, дээд уруулын дотор салстын язрал, дээд үүдэн баруун 1 шүдний эмтрэл, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

           

2.1.Шүүгдэгч ****** , ************* нар хохирогч ********* ийн эрүүл мэндэд зүүн чихний ар хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх, дээд уруулын дотор салстын язрал, дээд үүдэн баруун 1 шүдний эмтрэл, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

2.2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон хэрэг хянан  шийдвэрлэх

ажиллагааны явцад хохирогч *********  хохирол, хор уршигтай холбоотой баримт бүрдүүлж хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ****** , ************* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч *********  нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтын хамт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүхээс шүүгдэгч ****** , ************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд   гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн  хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

           

3.2.Шүүгдэгч ****** , ************* нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

3.3.Шүүгдэгч ****** , ************* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг: “...шүүгдэгч *************, ******  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн таарамжгүй харилцаа, ёс суртахуунгүй байдал, зан заншлын хэм хэмжээг зөрчсөн байна. Иймд шүүгдэгч *************, ******  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, энэхүү ялаа Өмнөдэлгэр сумын харьяа Засаг даргын тамгын газарт хийлгэх саналтай байна...”,

 

Хохирогч ********** шүүх хуралдаанд: “...Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар зодсон гэдэг нь нотлогдсон. Хэрэг гараад хэдэн сарын хугацаа өнгөрлөө, *************, ******  нар бие чинь юу болж байна, яаж байна гэх талаар огт холбогдоогүй. Хүнлэг чанар харагдахгүй байна. Би гомдолтой байна. Өмнө зүгээр хийж байсан ажлаа одоо хийж чадах чадваргүй болсон. Энэ хэргийг дахин давтагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Би өөрийн биед учирсан хохирлоо барагдуулна...”,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд: “...****** , ************* нарт 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч...”,

 

Шүүгдэгч ******  шүүх хуралдаанд: “...торгууль оногдуулж өгөөч...”,

 

Шүүгдэгч ************* шүүх хуралдаанд: “...хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

3.4.Шүүхээс шүүгдэгч ****** , ************* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч ****** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгж буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгж буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 (Тав) сарын хугацаанд шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус тус хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****** , шүүгдэгч ************* нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

 

4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч ****** , ************* нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт хураан авсан камерын бичлэг бүхий 2 ширхэг СиДи-г эрүүгийн 2239003500386 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-Шүүгдэгч ********** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч ****** д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгж буюу 800,000 (Найман зуун мянга)  төгрөгөөр торгох ял,

 

-Шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгж буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****** д оногдуулсан 800 (Найман зуу) нэгж буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (Тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

 

-Шүүгдэгч *************д оногдуулсан 800 (Найман зуу) нэгж буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (Тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5  дахь  хэсэгт  заасныг

баримтлан шүүгдэгч ****** , шүүгдэгч ************* нарт оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 (Арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

5.Шүүгдэгч ****** , шүүгдэгч ************* нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ****** , шүүгдэгч ************* нар цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт хураан авсан камерын бичлэг бүхий 2 ширхэг СиДи-ийг эрүүгийн 2239003500386 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч *********  нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****** , шүүгдэгч ************* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ****** , шүүгдэгч ************* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР