Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2023/0093/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч ******** ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** т холбогдох 2339000240118 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

(Яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

********  нь Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, "Хөндийн адаг" гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******** ын эзэмшлийн үхэр сүргээс ******** аас зээлсэн 400.000 төгрөгийнхөө өрөнд өгөх зорилгоор 1 тооны бидэртэй хүрэн зүсмийн шүдлэн үхрийг морин уналга буюу хонгор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Үүнд: Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2339000240118 дугаартай хэргээс:

-******** ын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хэнтий аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 07 дугаар хуудас/,

 

-Хохирогч ******** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Бухт" гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үхрээ тоолж бүрсгэж үзэхэд бүрэн байсан тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үхрээ тоолж үзэхэд манай үхрээс бидэртэй хүрэн охин шүдлэн үхэр дутуу байсан. ...Манай үхэр бүгд шар ээмэгтэй буруу чих дээрээсээ хөндлөн имтэй, зөв чих нь ац имтэй..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

-Гэрч ******** ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Харин ********  ахын үхрээс ********  нь нэг тооны үхэр аваад ********  гэх хүнд авчирч өгсөн гэж ********  ах өөрөө надад хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

-Гэрч ******** ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 10 дугаар сард манай дүү ********  нь над руу утсаар залгаад надад 400.000 дөрвөн зуун мянган төгрөгийн хэрэг байна та надад мөнгө олоод өгөөч гэхээр нь би өөрийн найз ********  гэх хүнээс 400.000 төгрөг аваад ******** т өгсөн. Харин мөнгөнийхөө оронд бяруу авна шүү гэж хэлээд өгсөн. Тэгээд удалгүй ********  над руу утасдаад нөгөө өгсөн 400.000 төгрөгийнхөө оронд бяруу авъя гэж хэлсэн. Тухайн үед би аймагт байсан учир утсаар ********  руу залгаад ахын дүү манай үхрээс нэг тооны үхэр аваад ********  гэх хүнд өгчих гэж хэлсэн чинь ********  амжихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ********  луу залгаад нөгөө мөнгө зээлсэн хүн чинь үхрээ авъя гээд ********  гэрт ирсэн байна гэж хэлсэн чинь за гэж хэлээд утсаа тасалсан. ...сүүлд цагдаагийн байгууллагаар шалгагдах явцдаа тэр үхрийг ******** ын үхрээс ********  нь хулгай хийж ******** д өгсөн талаар ******** аас өөрөө нь мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

-Гэрч Н.******** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Өмнө нь ********  нь надаас 2022 онд нийт хэсэг хэсгээр гэсээр байгаад 600.000 төгрөг авсан. Харин авсан мөнгөнийхөө оронд хонь өгнө гэж байгаад сүүлдээ яваандаа үхэр өгнө гэж хэлсэн. ...Тэгсэн удаагүй ********  бидэртэй хүрэн охин шүдлэн үхэр туугаад миний хүлээж байсан ын гэрт хүрээд ирсэн. Тэгэхлээр нь би түүнийг машин дээрээ ачаад аймгийн төв дээр авчран хашаандаа нялаад идшиндээ хэрэглэсэн. Тэр үхрийн буруу чих нь дээрээсээ хөндлөн имтэй, зөв чих нь ац имтэй байсан. ...Би дээрх үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

-Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай "...охин шүдлэн үхэр 1.200.000 төгрөг" гэх дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

1.Гэм буруугийн талаар

1.1.Шүүгдэгч ********  Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн "Хөндийн адаг" гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******** ын эзэмшлийн үхэр сүргээс ******** аас зээлсэн 400.000 төгрөгийнхөө өрөнд өгөх зорилгоор 1 тооны бидэртэй хүрэн зүсмийн шүдлэн үхрийг морин уналга буюу хонгор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-******** ын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хэнтий аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл,

 

-Хохирогч  ******** ын  мөрдөн  шалгах  ажиллагаанд өгсөн:  "... Би   Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг "Бухт" гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үхрээ тоолж бүрсгэж үзэхэд бүрэн байсан тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үхрээ тоолж үзэхэд манай үхрээс бидэртэй хүрэн охин шүдлэн үхэр дутуу байсан. ...Манай үхэр бүгд шар ээмэгтэй буруу чих дээрээсээ хөндлөн имтэй, зөв чих нь ац имтэй..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч ******** ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Харин ********  ахын үхрээс ********  нь нэг тооны үхэр аваад ********  гэх хүнд авчирч өгсөн гэж ********  ах өөрөө надад хэлсэн..." гэх мэдүүлэг,

-Гэрч ******** ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 10 дугаар сард манай дүү ********  нь над руу утсаар залгаад надад 400.000 дөрвөн зуун мянган төгрөгийн хэрэг байна та надад мөнгө олоод өгөөч гэхээр нь би өөрийн найз ********  гэх хүнээс 400.000 төгрөг аваад ******** т өгсөн. Харин мөнгөнийхөө оронд бяруу авна шүү гэж хэлээд өгсөн. Тэгээд удалгүй ********  над руу утасдаад нөгөө өгсөн 400.000 төгрөгийнхөө оронд бяруу авъя гэж хэлсэн. Тухайн үед би аймагт байсан учир утсаар ********  руу залгаад ахын дүү манай үхрээс нэг тооны үхэр аваад ********  гэх хүнд өгчих гэж хэлсэн чинь ********  амжихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ********  луу залгаад нөгөө мөнгө зээлсэн хүн чинь үхрээ авъя гээд ********  гэрт ирсэн байна гэж хэлсэн чинь за гэж хэлээд утсаа тасалсан. ...сүүлд цагдаагийн байгууллагаар шалгагдах явцдаа тэр үхрийг ******** ын үхрээс ********  нь хулгай хийж ******** д өгсөн талаар ******** аас өөрөө нь мэдсэн..." гэх мэдүүлэг,

 

-Гэрч Н.******** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Өмнө нь ********  нь надаас 2022 онд нийт хэсэг хэсгээр гэсээр байгаад 600.000 төгрөг авсан. Харин авсан мөнгөнийхөө оронд хонь өгнө гэж байгаад сүүлдээ яваандаа үхэр өгнө гэж хэлсэн. ...Тэгсэн удаагүй ********  бидэртэй хүрэн охин шүдлэн үхэр туугаад миний хүлээж байсан ******** ын гэрт хүрээд ирсэн. Тэгэхлээр нь би түүнийг машин дээрээ ачаад аймгийн төв дээр авчран хашаандаа нялаад идшиндээ хэрэглэсэн. Тэр үхрийн буруу чих нь дээрээсээ хөндлөн имтэй, зөв чих нь ац имтэй байсан. ...Би дээрх үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй..." гэх мэдүүлэг,

 

-Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай "...охин шүдлэн үхэр 1.200.000 төгрөг" гэх дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

1.2.Шүүгдэгч ******** ын  Хэнтий  аймгийн  Мөрөн  сумын  1  дүгээр  багийн

"Хөндийн адаг" гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******** ын эзэмшлийн үхэр сүргээс ******** аас зээлсэн 400.000 төгрөгийнхөө өрөнд өгөх зорилгоор 1 тооны бидэртэй хүрэн зүсмийн шүдлэн үхрийг морин уналга буюу хонгор зүсмийн морь ашиглан тууж, хулгайлж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******** ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******** ын өмчлөх эрхэд буюу хохирогчийн өмчлөлийн бидэртэй хүрэн зүсмийн шүдлэн үхэр алдагдаж, 1,200,000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

1.4.Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

2.Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.

           

2.1.Шүүгдэгч ********  энэ хэргийн хохирогч ******** ын өмчлөх эрхэд халдаж, түүний өмчлөл, эзэмшлийн бидэртэй хүрэн зүсмийн шүдлэн үхрийг ******** ынх гэж мэдсээр байж хулгайлж өмчлөх эрхэд нь 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

2.2.Хавтас хэргийн 95 дугаар хуудаст авагдсан хохирогч ******** ын 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “...би ******** аас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авлаа. Иймд ******** т гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие хөдөө амьдардаг тул шүүх хуралд оролцохгүй болно.” гэх хүсэлтийг Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан баримт хэрэгт авагдсан байна.

 

Иймд шүүгдэгч ******** ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.1.Гэмт  хэрэг  үйлдсэн  хүнд  эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд   гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн  хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байна.

3.2.Шүүгдэгч ******** т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн;” гэж тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

 

3.3.Шүүгдэгч ******** т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ******** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг ...нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ...саналтай байна...” гэх дүгнэлт, санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөг Б.Жавхлан шүүх хуралдаанд: “...1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэх дүгнэлт, санал,

 

Шүүгдэгч ********  шүүх хуралдаанд: “...хэлэх үг байхгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар гаргасан.

 

Шүүгдэгч ******** ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор  уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******** т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ******** т шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 (Нэг) жил 6 (Зургаа)  сарын хугацаанд хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг, мөн хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 6 (Зургаа)  сарын хугацаагаар тэнссэн, хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тус тус сануулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт шүүгдэгч ********  цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч ******** ын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хонгор зүсмийн 1 тооны адууны үнэ болох 1,000,000 (Нэг сая) төгрөгийг шүүгдэгч ******** аас гаргуулж, улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан шүүгдэгч ******** т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнссэн хугацаанд “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ******** т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 (Нэг) жил, 6 (Зургаа)  сарын хугацаанд хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг,

 

-Мөн хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 6 (Зургаа)  сарын хугацаагаар тэнссэн, хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** т хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** ын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хонгор зүсмийн 1 тооны адууны үнэ болох 1,000,000 (Нэг сая) төгрөгийг шүүгдэгч ******** аас гаргуулж, улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.

 

7.Шүүгдэгч ********  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг    шүүхэд    ирүүлээгүй,    шүүгдэгчээс    гаргуулах   Эрүүгийн     хэрэг    хянан

шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******** т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******** т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР