| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0094/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0094/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* д холбогдох 2339000000150 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
********* ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ********* аас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу виза картыг авч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ-ээс 500,000 төгрөгийг авч, шунахайн сэдэлтээр, хууль бусаар захиран зарцуулж завшсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөрөнгө завших гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Би гэм буруугаа хүлээж байна. Миний буруу...” гэв.
Эрүүгийн 2339000000150 дугаартай хэргээс:
-2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,
-Хохирогч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би гэртэй ганцаараа байж байхад манай урд талын байрны залуу ********* манай гэрээ ирээд бид хоёр 0.5 грамм Хараа гэх нэртэй архи хувааж уугаад ********* ыг би дэлгүүр хаахын өмнө ганц шил архи аваад ир гээд өөрийн хаан банкны виза картыг өгөөд картынхаа кодыг хэлээд явуулахад тэр өдөр эргэж ирээгүй. Тэгээд би маргааш өглөө нь хаан банканд очоод дансныхаа хуулгыг авч үзэхэд 500,000 төгрөг гарсан байсан. Би ********* ыг архи аваад ир гэхэд миний мөнгийг зөвшөөрөлгүй авсан асуудалд би гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
"...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ********* манай гэрт ирээд би согтуу байхдаа таны мөнгийг авсан байна намайг уучлаарай гээд миний виза картаас авсан 500,000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ШД62 дугаартай "... Хаан банкны виза карт-10,000 төгрөг байх боломжтой... гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 31-35 дугаар хуудас/,
-2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн камерын бичлэг хүлээн авч, үзлэг хийсэн "...Хар бараан өнгийн ноосон малгайтай шар өнгийн куртиктай, бараан өнгийн өмд гуталтай хүн үйлчлүүлж байгаа...” тухай тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Шүүгдэгч ********* ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ********* аас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу виза картыг авч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ-ээс 500,000 төгрөгийг авч, шунахайн сэдэлтээр, хууль бусаар захиран зарцуулж завшиж Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
-Хохирогч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би гэртэй ганцаараа байж байхад манай урд талын байрны залуу ********* манай гэрээ ирээд бид хоёр 0.5 грамм Хараа гэх нэртэй архи хувааж уугаад ********* ыг би дэлгүүр хаахын өмнө ганц шил архи аваад ир гээд өөрийн хаан банкны виза картыг өгөөд картынхаа кодыг хэлээд явуулахад тэр өдөр эргэж ирээгүй. Тэгээд би маргааш өглөө нь хаан банканд очоод дансныхаа хуулгыг авч үзэхэд 500,000 төгрөг гарсан байсан. Би ********* ыг архи аваад ир гэхэд миний мөнгийг зөвшөөрөлгүй авсан асуудалд би гомдолтой байна..." гэх мэдүүлэг,
"...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ********* манай гэрт ирээд би согтуу байхдаа таны мөнгийг авсан байна намайг уучлаарай гээд миний виза картаас авсан 500,000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ШД-62 дугаартай "... Хаан банкны виза карт-10,000 төгрөг байх боломжтой... гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,
-2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн камерын бичлэг хүлээн авч, үзлэг хийсэн "...Хар бараан өнгийн ноосон малгайтай шар өнгийн куртиктай, бараан өнгийн өмд гуталтай хүн үйлчлүүлж байгаа...” тухай тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч ********* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч ********* ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ********* аас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу виза картыг авч, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ-ээс 500,000 төгрөгийг авч, шунахайн сэдэлтээр, хууль бусаар захиран зарцуулж завшсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ********* ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********* ын эд хөрөнгөд 500,000 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...гэм буруу дээр маргахгүй...” гэх бөгөөд хэргийн зүйчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч ********* хохирогч ********* ын эд хөрөнгөд 500,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
2.2.Хавтаст хэргийн 71 дүгээр хуудаст хохирогч ********* ын “...Иргэн ********* би иргэн ********* ********* д 500,000 төгрөгөө алдаж, эргэн төлүүлж авсан учир аймгийн прокурорт иргэн ********* д алдсан мөнгө авч барагдуулсан тул ********* надад ...гомдол тэмцэлгүй...” гэх Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан нотариатаар батлуулсан баримт авагджээ.
Иймд шүүгдэгч ********* ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч ********* д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн;” гэж тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
3.3.Шүүгдэгч ********* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч З.Наранчимэг: “...Шүүгдэгч ********* ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, учирсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********* д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэхүү ялыг Хэнтий аймгийн Өндөрхаан хот тохижилтын газарт биелүүлэх ял оногдуулах саналтай байна...”,
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд: “...Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч ********* ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч ********* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********* д шүүхээс оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********* д оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ********* энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хөрөнгө завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********* д шүүхээс оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********* д оногдуулсан 240 (Хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч ********* д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ********* энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ********* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР