| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0101/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-05-03 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0101/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ************* д холбогдох 2239004600158 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
Ө.************* ийн **** ХХК-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 15 дугаар тушаалаар салбарын борлуулалтын үйлчилгээний ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2022 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг **** ХХК- ны бэлэн мөнгөний орлогоос бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 4,503,235 төгрөгийг завшсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөрөнгө завших гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ************* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 2239004600158 дугаартай хэргээс:
-Хохирогч ******** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Юнител ХХК-ны салбар **** ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай хүн байгаа юм. Миний бие компаний орлогын тайланд шалгалт хийхэд манай үйлчилгээний ажилтан ************* 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хоорондох хугацаанд иргэдээс авсан бэлэн мөнгөний орлого болох 4,503,235 төгрөгийг хувьдаа авч зарцуулсан байна. Энэ нь ************* гэх хүний ажиллаж байх үеийн тайлангаар тооцогдож байгаа юм. ...************* нь манай салбарт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд үйлчилгээний ажилтан албан тушаалд ажиллаж байсан. ...************* нь үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэж байсан юм. Үйлчилгээний ажилтан нь иргэдийн төлбөрийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх, нэгж, дугаар худалдах зэрэг бэлэн мөнгөтэй харьцах ажлыг гүйцэтгэдэг юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,
"...Ер нь бол 06, 07, 08 дугаар сарын тулгалтаар ямар нэгэн зөрчил гараагүй. Харин 9 дүгээр сарын тооцоогоор энэ зөрчил илэрсэн. ...Манай байгууллага нь сарын хугацаатай сунгалтууд хийдэг учраас хэрэв мөнгө завшсан тохиолдолд нэг сарын дотор л тулгалтаар зөрчил гарч ирдэг юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манайх ******* ийг ажлаас гараагүй байхад 4 үйлчилгээний ажилтантай байсан. Үйлчилгээний ажилтан нь Юнител ХХК, Юнивишн ХХК-н үйлчилгээний хураамжийг иргэдээс авах, иргэдэд нэгж, гар утас, шинэ дугаар, гэр интернэтийн төлбөр, ДДЭШ-н төхөөрөмжийн худалдаа хийж ажлыг гүйцэтгэдэг албан тушаалтан байгаа юм. Ер нь бол компанид орсон орлоготой шууд харьцдаг. ...2022 оны 08 дугаар сарын сүүлээр тооцоо хийж байхад ************* надаас "чи надад мөнгө зээлэх үү, би тооцооноосоо аваад бооцоонд тавиад тоглочихсон юм, яаж төлдөг юм билээ, би гадуур ч нэлээн их өртэй байгаа" гэж ярьж байсныг нь бодоход ажлын орлогоос мөнгө хэрэглэдэг байсан байж магадгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
-Гэрч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...надаас өмнө нь 250,000 төгрөг зээлж авсан удаатай. Тэгээд ажлынхаа орсон орлогоос мөнгө авч тоглодог байсан. Энэ тухайгаа ч надад "би өнөөдөр хэдэн төгрөг орлогоос авчихлаа, маргааш нөхөж хийнэ дээ" гэж нэлээн хэдэн удаа ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
-**** ХХК-ны захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 15 дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дугаартай тушаал /хх-ийн 124-125 дугаар хуудас/,
-Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 126-129, 131-133 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Шүүгдэгч Ө.************* ийн **** ХХК-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 15 дугаар тушаалаар салбарын борлуулалтын үйлчилгээний ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2022 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг **** ХХК- ны бэлэн мөнгөний орлогоос бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 4,503,235 төгрөгийг завшиж Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч ******** гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Юнител ХХК-ны салбар **** ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай хүн байгаа юм. Миний бие компаний орлогын тайланд шалгалт хийхэд манай үйлчилгээний ажилтан ************* 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хоорондох хугацаанд иргэдээс авсан бэлэн мөнгөний орлого болох 4,503,235 төгрөгийг хувьдаа авч зарцуулсан байна. Энэ нь ************* гэх хүний ажиллаж байх үеийн тайлангаар тооцогдож байгаа юм. ...************* нь манай салбарт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд үйлчилгээний ажилтан албан тушаалд ажиллаж байсан. ...************* нь үйлчилгээний ажилтны үүрэг гүйцэтгэж байсан юм. Үйлчилгээний ажилтан нь иргэдийн төлбөрийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх, нэгж, дугаар худалдах зэрэг бэлэн мөнгөтэй харьцах ажлыг гүйцэтгэдэг юм..." гэх мэдүүлэг,
"...Ер нь бол 06, 07, 08 дугаар сарын тулгалтаар ямар нэгэн зөрчил гараагүй. Харин 9 дүгээр сарын тооцоогоор энэ зөрчил илэрсэн. ...Манай байгууллага нь сарын хугацаатай сунгалтууд хийдэг учраас хэрэв мөнгө завшсан тохиолдолд нэг сарын дотор л тулгалтаар зөрчил гарч ирдэг юм..." гэх мэдүүлэг,
-Гэрч ******* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манайх ******* ийг ажлаас гараагүй байхад 4 үйлчилгээний ажилтантай байсан. Үйлчилгээний ажилтан нь Юнител ХХК, Юнивишн ХХК-н үйлчилгээний хураамжийг иргэдээс авах, иргэдэд нэгж, гар утас, шинэ дугаар, гэр интернэтийн төлбөр, ДДЭШ-н төхөөрөмжийн худалдаа хийж ажлыг гүйцэтгэдэг албан тушаалтан байгаа юм. Ер нь бол компанид орсон орлоготой шууд харьцдаг. ...2022 оны 08 дугаар сарын сүүлээр тооцоо хийж байхад ************* надаас "чи надад мөнгө зээлэх үү, би тооцооноосоо аваад бооцоонд тавиад тоглочихсон юм, яаж төлдөг юм билээ, би гадуур ч нэлээн их өртэй байгаа" гэж ярьж байсныг нь бодоход ажлын орлогоос мөнгө хэрэглэдэг байсан байж магадгүй..." гэх мэдүүлэг,
-Гэрч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...надаас өмнө нь 250,000 төгрөг зээлж авсан удаатай. Тэгээд ажлынхаа орсон орлогоос мөнгө авч тоглодог байсан. Энэ тухайгаа ч надад "би өнөөдөр хэдэн төгрөг орлогоос авчихлаа, маргааш нөхөж хийнэ дээ" гэж нэлээн хэдэн удаа ярьж байсан..." гэх мэдүүлэг,
-**** ХХК-ны захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 15 дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дугаартай тушаал,
-Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч ************* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
1.2.Шүүгдэгч Ө.************* ийн **** ХХК-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 15 дугаар тушаалаар салбарын борлуулалтын үйлчилгээний ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2022 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг **** ХХК- ны бэлэн мөнгөний орлогоос бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 4,503,235 төгрөгийг завшсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч Ө.************* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч Ө.************* ийн хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас **** ХХК-д 4,503,235 төгрөгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч ************* **** ХХК-д эд хөрөнгөд 4,503,235 төгрөгийн хохирол учруулсан байна.
2.2.Хавтас хэргийн 139 дүгээр хуудаст хохирогч ******** гийн “...Өлзийбаатар овогтой ************* э нь **** ХХК-д ямар нэгэн төлбөр тооцоогүй болно...” гэх Хэнтий аймгийн Прокурорын газарт хандан гаргасан баримт авагджээ.
Иймд шүүгдэгч Ө.************* ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Ө.************* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.
3.2.Шүүгдэгч ************* д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогчид сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн;” гэж тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.
3.3.Шүүгдэгч ************* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Нарангэрэл: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...”,
Шүүгдэгч ************* шүүх хуралдаанд: “...Хэлэх үг байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
3.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ө.************* ийн үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) жилийн хугацаанд уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ************* энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ********* ************* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хөрөнгө завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ө.************* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************* д оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ************* нь 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч ************* д шүүхээс оногдуулсан хоёр мянга долоон зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч ************* бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ************* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол
шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ************* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР