| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00326/И |
| Дугаар | 00419 |
| Огноо | 2019-08-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 00419
| 2019 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2019/00419 | Ховд аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Тахилт баг, 03-21 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Цагаан голынхон овогт Л-ийн Тгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, 9 -т холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн ахлах тогоочийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 онд Ховд аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 2 дугаар дунд сургуулийг 10 дугаар ангийг төгссөн. 2004 онд Улаанбаатар Абука сургалтын төвд тогоочийн мэргэжпийн ангийг төгссөн. 1992 онд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тогоочийн дамжаа төгссөн. 1995 онд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт" зочид буудалд ажиллаж байхдаа мэргэжлээ дээшлүүлж тогоочийн нэгдүгээр зэргийн үнэмлэх авсан.Ингээд миний бие Ховд аймгийн Жаргалант сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2005 оны 11 сарын 14-ны өдрийн 03 дугаартай тушаалаар тогоочийн ажил албан тушаалд томилогдон ажилласан. Хөдөлмөрийн гэрээгээ ажил олгогчтой 2005 оны 11 сарын 14-ний өдөр хугацаагүй гэрээ байгуулаад өнөөдрийг хүртэл тасралтгүй 24 жил ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Ховд аймаг Жаргалант сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн Б/05 дугаар Ажпаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасныг баримтлан тушаах нь тус цэцэрлэгийн ахлах тогооч Лэгцэг овогтой Тг 2019 оны 06 сарын 03-ны өдрөөс эхлэн ахлах тогоочийн ажлаас халсугай, Тогооч ЛЛтаи холбогдох тооцоог 2019 оны 06 сарын 03-ний өдөр хийж дуусгахыг даалгасугай гэсэн тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх хуулийг заалтыг миний бие зөрчөөгүй, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ажпаас халах тушаал гаргасанд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолд Энэ хуулийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино, мөн эд мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтай мөн удирдах албан тушаалтанд зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулна ойлгоно гэжээ. Монгол улсын Үндсэн хуулийн 16.4-т ажил мэргэжпээ чөлөөтэй, сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар тус шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг би Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн ахлах тогтоочийн албан тушаалд эгүүлэн томилуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрлөө. Нэхэмжпэгчийн итгэжпэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал би ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав. Нэхэмжпэгч Л.Тг ажилд орсон өдрөөс эхлэн ажил олгогч нь Л.Ттай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулна. 3охигчид энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болохыг ойлгож, эвлэрлийн гэрээг байгуулав... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн ахлах тогоочийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь ...Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг би Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн ахлах тогтоочийн албан тушаалд эгүүлэн томилуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрлөө. Нэхэмжпэгчийн итгэжпэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал би ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав. Нэхэмжпэгч Л.Тг ажилд орсон өдрөөс эхлэн ажил олгогч нь Л.Ттай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулна. 3охигчид энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болохыг ойлгож, эвлэрлийн гэрээг байгуулав... гэж харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Нэхэмжлэгч Л.Тгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн ахлах тогоочийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт зохигч ...Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг би Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн ахлах тогтоочийн албан тушаалд эгүүлэн томилуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрлөө. Нэхэмжпэгчийн итгэжпэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал би ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав. Нэхэмжпэгч Л.Тг ажилд орсон өдрөөс эхлэн ажил олгогч нь Л.Ттай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулна. 3охигчид энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болохыг ойлгож, эвлэрлийн гэрээг байгуулав... гэж эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ