Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр                                Дугаар 2023/ШЦТ/58                        Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Мөнхдөл,

            Шүүгдэгч Б.Э,

            Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Бгийн Эод холбогдох 2328000000088 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогжавхлан" худалдааны төвд Т.Штай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э холбогдох хэрэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир шүүхийн шатанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ш мэдүүлэгтээ: 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед би охин Шийн ажил дээр нь худалдаа хийхээр буюу хүнсний зүйл авахаар очтол Шийг нөхөр нь Э утсаа авахгүй байна гэх шалтгаанаар загинаад байж байсан. Тэгээд би Эыг чи хүүхдийн ажил хийлгэхгүй хаашаа янзын нөхөр вэ чи гараад ир гадаа уулзъя гэхэд гарахгүй байхаар нь Эыг татаад гаргах гэж байтал эргэж хараад миний нүүр рүү цохьсон. Тэгээд миний хөмсөгнөөс цус гараад би гадагшаа гарсан. Тэгээд би эмнэлэг ороход хөмсөг сэтэрсэн байна гээд миний хөмсгөнд 4 оёдол тавьсан гэжээ. /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ 

Гэрч Ц.Шийн мэдүүлэгт: ...аав Ш Эыг чи яах гээд хэрүүл маргаан хийгээд байдаг юм гээд гарч учраа олно гээд чирч татаж байхад Э уурлаад нэг цохьсон гэжээ. /хавтаст хэргийн 15-17 дахь тал/

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...Т.Ш манай хадам аав байгаа юм. Т.Ш миний амьдралд байнга оролцож эхнэртэй маргах бүрд оролцоод байдаг. Гэр ойрхон болохоор байнга ирж гэр бүлийн амьдралд оролцоод байдаг. Тухайн үед мөн л бид хоёрын жоохон маргаанд оролцоод намайг хүчээр татаж чангаагаад байхаар нь би уурандаа нэг удаа цохьсон. Би уг нь та түр байж бай гэхэд чирч татаж гулдчаад байхаар нь уурандаа нэг удаа цохьсон юм. Уг нь гэмтэл учруулна гэж бодоогүй өмнө нь согтуу орж ирээд агсан тавиад цохиж зодох гээд байсан болохоор нь дахиад тэгэх байх гэж бодсон байсан. Тэгээд санамсаргүй нэг цохьсон чинь нүд орчимд нь оноод гэмтэл учруулсан юм гэжээ. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Шын биед тархины доргилт, зүүн хөмсөг орчмын язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дахь заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 36 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 38 дахь тал/

Хүүхдийн төрсний гэрчилгээ /хавтаст хэргийн 39 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогжавхлан" худалдааны төвд  хадам аав Т.Штай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд тархины доргилт, зүүн хөмсөг орчмын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулж бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Цогжавхлан" худалдааны төвд хадам аав Т.Штай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Шын мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, гэрч Ц.Шийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Шын биед тархины доргилт, зүүн хөмсөг орчмын язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дахь заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Шын эрүүл мэндэд тархины доргилт, зүүн хөмсөг орчмын язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.Э нь Т.Шын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн хөмсөг орчмын язарсан шарх бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ш нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд шүүгдэгч Б.Эоос хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар мэдүүлж байх тул  шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э хувийн байдлын хувьд  зэргээр тогтоогдож байна.    

Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй боловч нэг цохиход хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтэл учрахгүй байх гэж үзэж байна гэсэн тайлбарыг гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь хохирогчийн нүүрэн тус газарт цохиж хөсөгнөөс нь цус гарч цагдаагийн байгууллагад хандсан болох нь эргэлзээгүй байдлаар тогтоогдож байх тул хохирогч Т.Шт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тархины доргилт, зүүн хөмсөг орчмын язарсан шарх гэмтэл шүүгдэгчийн үйлдлээр үүссэн гэж үзэхээр байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.

Шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлагын тухайд санал хэлээгүй болно.

Хуульд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.

Шүүх шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Э шүүхээс оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч А овогт Бгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э шүүхээс оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Т.Ш шүүгдэгч Б.Эоос хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

         5. Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.     

         7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

        9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ