| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 180/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/118 |
| Огноо | 2023-05-02 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0030/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч ********* ,
Шүүгдэгч ********* ,
Шүүгдэгч ********* ,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтууд, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* , ********* , ********* , ********* нарт холбогдох 2239000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
(Яллах дүгнэлтэд дурдсанаар)
********* , ********* нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүүшийн ам” гэх газарт байх ********* ийн гэрийн гадна малын шүүн дээр ирсэн ********* ийн эзэмшлийн адуун сүргээс 1 тооны цайвар зүсмийн шүдлэн адууг хулгайлж, хохирогч ********* эд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
********* , ********* нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Зүүн нуруу” гэх газраас тус багийн малчин ********* ын эзэмшлийн хул азаргатай адуун сүргээс машин механизм болох ********* ДГА улсын дугаартай “Истана” маркийн автомашин болон улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан хээр бүдүүн морь, хүрэн бүдүүн морь зэрэг олон тооны малыг хулгайлж, ********* д 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
********* 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүүшийн ам” гэх газраас ********* ийн эзэмшлийн үхэр сүргээс хүрэн алаг зүсмийн эр үхрийг машин механизм болох улсын дугааргүй “Саняа” маркийн мотоцикл ашиглан хулгайлж, ********* т 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
********* нь ********* ийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1 тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Хүүшийн ам” гэх газраас ********* ДГА улсын дугаартай “Стана” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ойролцоо ажиллаж, үхрийн махыг нь авч Улаанбаатар хот руу тээвэрлэн зарж борлуулсан,
********* нь ********* ийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон болох 1 тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Хүүшийн ам” гэх газарт байх ********* ийн гэрийн гаднаас ********* ДГА улсын дугаартай “Стана” маркийн тээврийн хэрэгсэлд ачилцан, ********* той “Приус 20” маркийн ********* ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хулгайн үхрийн толгой, шийрийг нь хаясан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнгө угаах гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”,
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”,
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”,
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.
Эрүүгийн 2239000000171 дугаартай хэргээс:
-Хохирогч ********* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүүшийн ам гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 01-ээс 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 1 тооны үхрээ алдсан. ...Манай зүүн талд ********* ахынх, урд талд ********* гэх айлууд байдаг. ...Зөв чих үзүүрээсээ ухам буруу чих голоосоо цуулбар имтэй хүрэн алаг эр шүдлэн үхэр...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
...Миний алдсан гэх хүрэн халзан зүсмийн үхэр манай ах ********* ийн үхэр байгаа юм..." гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 192-193 дугаар хуудас/,
-Хохирогч ********* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********* тын алдсан гэх хүрэн алаг зүсмийн үхэр нь миний үхэр байгаа юм. ...Өвөлдөө манай дүүгийн үхэр хойшоо уул руу орчихдог болохоор байгаа л гэж бодсон. Харин сүүлд манай дүү ********* т надад хандан: Би уулаар жоохон явлаа үхрээ бүртгэлээ таны үхэр чинь харагдахгүй байна гэж хэлсэн. Ингээд сүүлд манай нутгийн ********* нь надтай ирж уулзаад надад хандан: Танай үхэр манай үхэрт 2022 оны 02 дугаар сард ирж нийлээд нэлээн удахаар нь хэрэглэсэн шүү гээд хохирлыг маань барагдуулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 198-199 дүгээр хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч ********* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ********* ДГА улсын дугаартай ногоон өнгийн Стана маркийн машиныг 2021 оны 09 дүгээр сард шиг санаж байна Улаанбаатар хотоос ********* гэх хүнээс 4.500.000 төгрөгөөр худалдаж аваад өнөө маргааш өнөө маргааш гэсээр байгаад гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа юм л даа. ...Би ********* ДГА улсын дугаартай ногоон өнгийн Стана маркийн тээврийн хэрэгслийг хүнээс худалдаж аваад ********* ийг янзалж асаагаад Дэлгэрхаан сумаас Улаанбаатар хот руу мах зөөж зарж борлуулъя гэж яриад авснаас хойш ********* миний машиныг унаж байсан юм л даа. ...Би буруутай этгээдээс ********* ДГА улсын дугаартай ногоон өнгийн стана маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51-52 дугаар хуудас/,
-Гэрч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх
тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод авч очоод Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэн ********* гэх хүнд 4.500.000 төгрөгөөр зарсан. ...Дээрх машин нь ********* гэх хүнийх бөгөөд надад ямар ч хамаа байхгүй..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШД-86 дугаартай “...тооцооллын үр дүнд 1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 1.200.000 төгрөг байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 72-77 дугаар хуудас/,
-Хохирогч ********* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүүшийн ам гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Буган халтар бараан зүсмийн азаргатай 20 орчим тооны адуунаасаа 1 тооны цайвар буурал зүсмийн шүдлэн үрээ алдсан. Манайх мал дээрээ хүн бүл цөөтэй болохоор сайн эрж хайж чадаагүй юм. ...Манай адуу байсан Хүүшийн ам гэх газар Улаан Баярсайханы хүү ********* ийнх байдаг, Хүүшийн аманд өөр айл байхгүй. ...Зөв талын гуяндаа цагаан үсэн Ширээтэй буйл тамгатай, зөв талын ташаан дээрээ хэвтээ алхан хайчтай цагаан буурал зүсмийн, засмал дэлтэй шүдлэн үрээ байсан. ....... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109-110 дугаар хуудас/,
-Гэрч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манайх 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр хадам аавынхаасаа 1 тооны бяруу идсэн, дахиад хүнээс бэлгийн 1 адуу авна тэрийгээ идшиндээ хэрэглэнэ гэж манай нөхөр ярьж байсан. Тэгээд намайг Дэлгэрхаан сумын төвд байхад 2022 оны 01 дүгээр сарын дундуур хүнээс бэлгийн адуугаа аваад идшиндээ хэрэглэлээ гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 125-126 дугаар хуудас/,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШД-87 дугаартай: "...тооцооллын үр дүнд 1 тооны шүдлэн үрээний зах зээлийн үнэлгээг 1.000.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 131-135 дугаар хуудас/,
-Хохирогч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг Цэнхэрийн гол гэх газар нутаглаж байхад манай Хул азаргатай зөв талын гуя дээрээ сэрээ тамгатай 20 гаран тооны адуунаас 2022 оны 01 дүгээр сарын 23-аас 01 дүгээр сарын 26-ны хооронд Дэлтэй хээр бүдүүн морь, Духандаа нарын халзантай Хүрэн бүдүүн морь 2 тооны адуу алдсан. Тухайн үедээ тэр хавиасаа холдоогүй байх гээд эрж сураад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166-167 дугаар хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой нар жаргасан байх үед миний ********* дугаарын утас руу ********* ax ********* дугаарын утаснаасаа залгаад машины дугуй хагарчихлаа данхраад аваад хүрээд ир гээд өөрийнхөө хаваржаан дээр дуудахаар нь би за очлоо гэж хэлээд гэртээ байж байтал дахиад залгаад байхаар нь ********* ахын гэрээс данхраад очиж аваад өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклтой ********* ахын хаваржаан дээр очиход ********* , ********* ах хоёр улсын дугаарыг нь санахгүй байна, ногоон өнгийн Стана маркийн тээврийн хэрэгсэлтэй зөв талын урд дугуй нь хагарчихсан байж байсан ба намайг очингуут ********* ах дугуйгаа солиод явж адуу тууж ирье гээд ********* ах мотоциклтой, би явган очоод саравчнаас зүүн хойш чигтэйгээс 10 гаран тооны бараан голдуу адуу тууж ирээд ********* ахын саравчинд хашаад ********* ах хээр болон зээрд зүсмийн 2 тооны адуу барьж аваад махлах гэхэд нь би адуу мал махалж чадахгүй юм чинь явлаа гэж хэлтэл ********* ах намайг гэрэл тусгаад өг гэхээр нь би зөвшөөрч гэрэл тусгаад ********* , ********* нар 2 адуугаа махлаад махаа станадаа ачаад би мотоциклтой түрүүлээд хөдөлсөн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 184-186 дугаар хуудас/,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/Д-127 дугаартай: “... тооцооллын үр дүнд 2 тооны морины зах зээлийн үнэлгээг 2.800.000 төгрөг, /тус бүр 1.400.000 төгрөг/...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 191-193 дугаар хуудас/,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШД-142 дугаартай “...тооцооллын үр дүнд эвдрэлтэй Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 400.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 198-202 дугаар хуудас/,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШД-327 дугаартай “...тооцооллын үр дүнд Ssangyoung Istata маркийн тээврийн хэрэгсэл 2022 оны 01 сарын байдлаар ...4.300.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /2 дугаар хх-ийн 216-220 дугаар хуудас/ зэрэг болно.
1.Гэм буруугийн талаар
1.1.Шүүгдэгч ********* , ********* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүүшийн ам” гэх газарт байх ********* ийн гэрийн гадна малын шүүн дээр ирсэн ********* ийн эзэмшлийн адуун сүргээс 1 тооны цайвар зүсмийн шүдлэн адууг хулгайлж, хохирогч ********* эд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ********* , ********* нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Зүүн нуруу” гэх газраас тус багийн малчин ********* ын эзэмшлийн хул азаргатай адуун сүргээс машин механизм болох ********* ДГА улсын дугаартай “Истана” маркийн автомашин болон улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан хээр бүдүүн морь, хүрэн бүдүүн морь зэрэг олон тооны малыг хулгайлж, ********* д 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ********* 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүүшийн ам” гэх газраас ********* ийн эзэмшлийн үхэр сүргээс хүрэн алаг зүсмийн эр үхрийг машин механизм болох улсын дугааргүй “Саняа” маркийн мотоцикл ашиглан хулгайлж, ********* т 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ********* нь ********* ийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1 тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Хүүшийн ам” гэх газраас ********* ДГА улсын дугаартай “Стана” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ойролцоо ажиллаж, үхрийн махыг нь авч Улаанбаатар хот руу тээвэрлэн зарж борлуулсан,
Шүүгдэгч ********* нь ********* ийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон болох 1 тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Хүүшийн ам” гэх газарт байх ********* ийн гэрийн гаднаас ********* ДГА улсын дугаартай “Стана” маркийн тээврийн хэрэгсэлд ачилцан үйлдлүүд Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч ********* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүүшийн ам гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 01-ээс 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 1 тооны үхрээ алдсан. ...Манай зүүн талд ********* ахынх, урд талд ********* гэх айлууд байдаг. ...Зөв чих үзүүрээсээ ухам буруу чих голоосоо цуулбар имтэй хүрэн алаг эр шүдлэн үхэр...” гэх мэдүүлэг,
“...Миний алдсан гэх хүрэн халзан зүсмийн үхэр манай ах ********* ийн үхэр байгаа юм..." гэх мэдүүлэг,
-Хохирогч ********* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********* тын алдсан гэх хүрэн алаг зүсмийн үхэр нь миний үхэр байгаа юм. ...Өвөлдөө манай дүүгийн үхэр хойшоо уул руу орчихдог болохоор байгаа л гэж бодсон. Харин сүүлд манай дүү ********* т надад хандан: Би уулаар жоохон явлаа үхрээ бүртгэлээ таны үхэр чинь харагдахгүй байна гэж хэлсэн. Ингээд сүүлд манай нутгийн ********* нь надтай ирж уулзаад надад хандан: Танай үхэр манай үхэрт 2022 оны 02 дугаар сард ирж нийлээд нэлээн удахаар нь хэрэглэсэн шүү гээд хохирлыг маань барагдуулсан...” гэх мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч ********* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ********* ДГА улсын дугаартай ногоон өнгийн Стана маркийн машиныг 2021 оны 09 дүгээр сард шиг санаж байна Улаанбаатар хотоос ********* гэх хүнээс 4.500.000 төгрөгөөр худалдаж аваад өнөө маргааш өнөө маргааш гэсээр байгаад гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа юм л даа. ...Би ********* ДГА улсын дугаартай ногоон өнгийн Стана маркийн тээврийн хэрэгслийг хүнээс худалдаж аваад ********* ийг янзалж асаагаад Дэлгэрхаан сумаас Улаанбаатар хот руу мах зөөж зарж борлуулъя гэж яриад авснаас хойш ********* миний машиныг унаж байсан юм л даа. ...Би буруутай этгээдээс ********* ДГА улсын дугаартай ногоон өнгийн стана маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг,
-Гэрч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод авч очоод Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэн ********* гэх хүнд 4.500.000 төгрөгөөр зарсан. ...Дээрх машин нь ********* гэх хүнийх бөгөөд надад ямар ч хамаа байхгүй..." гэх мэдүүлэг,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШД-86 дугаартай “...тооцооллын үр дүнд 1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 1.200.000 төгрөг байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,
-Хохирогч ********* ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүүшийн ам гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Буган халтар бараан зүсмийн азаргатай 20 орчим тооны адуунаасаа 1 тооны цайвар буурал зүсмийн шүдлэн үрээ алдсан. Манайх мал дээрээ хүн бүл цөөтэй болохоор сайн эрж хайж чадаагүй юм. ...Манай адуу байсан Хүүшийн ам гэх газар Улаан Баярсайханы хүү ********* ийнх байдаг, Хүүшийн аманд өөр айл байхгүй. ...Зөв талын гуяндаа цагаан үсэн Ширээтэй буйл тамгатай, зөв талын ташаан дээрээ хэвтээ алхан хайчтай цагаан буурал зүсмийн, засмал дэлтэй шүдлэн үрээ байсан.” гэх мэдүүлэг,
-Гэрч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр хадам аавынхаасаа 1 тооны бяруу идсэн, дахиад хүнээс бэлгийн 1 адуу авна тэрийгээ идшиндээ хэрэглэнэ гэж манай нөхөр ярьж байсан. Тэгээд намайг Дэлгэрхаан сумын төвд байхад 2022 оны 01 дүгээр сарын дундуур хүнээс бэлгийн адуугаа аваад идшиндээ хэрэглэлээ гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШД-87 дугаартай: "...тооцооллын үр дүнд 1 тооны шүдлэн үрээний зах зээлийн үнэлгээг 1.000.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,
-Хохирогч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг Цэнхэрийн гол гэх газар нутаглаж байхад манай Хул азаргатай зөв талын гуя дээрээ сэрээ тамгатай 20 гаран тооны адуунаас 2022 оны 01 дүгээр сарын 23-аас 01 дүгээр сарын 26-ны хооронд Дэлтэй хээр бүдүүн морь, Духандаа нарын халзантай Хүрэн бүдүүн морь 2 тооны адуу алдсан. Тухайн үедээ тэр хавиасаа холдоогүй байх гээд эрж сураад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй гэрч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны орой нар жаргасан байх үед миний ********* дугаарын утас руу ********* ax ********* дугаарын утаснаасаа залгаад машины дугуй хагарчихлаа данхраад аваад хүрээд ир гээд өөрийнхөө хаваржаан дээр дуудахаар нь би за очлоо гэж хэлээд гэртээ байж байтал дахиад залгаад байхаар нь ********* ахын гэрээс данхраад очиж аваад өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклтой ********* ахын хаваржаан дээр очиход ********* , ********* ах хоёр улсын дугаарыг нь санахгүй байна, ногоон өнгийн Стана маркийн тээврийн хэрэгсэлтэй зөв талын урд дугуй нь хагарчихсан байж байсан ба намайг очингуут ********* ах дугуйгаа солиод явж адуу тууж ирье гээд ********* ах мотоциклтой, би явган очоод саравчнаас зүүн хойш чигтэйгээс 10 гаран тооны бараан голдуу адуу тууж ирээд ********* ахын саравчинд хашаад ********* ах хээр болон зээрд зүсмийн 2 тооны адуу барьж аваад махлах гэхэд нь би адуу мал махалж чадахгүй юм чинь явлаа гэж хэлтэл ********* ах намайг гэрэл тусгаад өг гэхээр нь би зөвшөөрч гэрэл тусгаад ********* , ********* нар 2 адуугаа махлаад махаа станадаа ачаад би мотоциклтой түрүүлээд хөдөлсөн..." гэх мэдүүлэг,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр Валуэшн" ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/Д-127 дугаартай: “... тооцооллын үр дүнд 2 тооны морины зах зээлийн үнэлгээг 2.800.000 төгрөг, /тус бүр 1.400.000 төгрөг/...” гэх дүгнэлт,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШД-142 дугаартай “...тооцооллын үр дүнд эвдрэлтэй Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 400.000 төгрөг...” гэх
шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд,
-Хөрөнгө үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШД-327 дугаартай “...тооцооллын үр дүнд Ssangyoung Istata маркийн тээврийн хэрэгсэл 2022 оны 01 сарын байдлаар ...4.300.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
1.2.Шүүгдэгч ********* ыг: Шүүгдэгч ********* той бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг Хүүшийн ам" гэх газарт байх ********* ийн гэрийн гадна малын шүүн дээр ирсэн ********* ийн эзэмшлийн адуун сүргээс 1 тооны цайвар зүсмийн шүдлэн адууг хулгайлж хохирогч ********* эд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ********* тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг "Зүүн нуруу" гэх газраас тус багийн малчин ********* ын эзэмшлийн хул азаргатай адуун сүргээс машин механизм болох ********* ДГА улсын дугаартай Истана маркийн автомашин болон улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикл ашиглан хээр бүдүүн морь, хүрэн бүдүүн морь зэрэг олон тооны малыг хулгайлж ********* д 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан,
Мөн түүнчлэн шүүгдэгч ********* ийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1 тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хүүшийн ам гэх газраас ********* ДГА улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ойролцоо ажиллаж үхрийн махыг нь авч Улаанбаатар хот руу тээвэрлэн зарж борлуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан,
-Шүүгдэгч ********* ийг: Шүүгдэгч ********* тай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн нутаг “Хүүшийн ам” гэх газарт байх ********* ийн гэрийн гадна малын шүүн дээр ирсэн ********* ийн эзэмшлийн адуун сүргээс 1 тооны цайвар зүсмийн шүдлэн адууг хулгайлж хохирогч ********* эд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 Дугаар багийн нутаг “Хүүшийн ам” гэх газраас ********* ийн эзэмшлийн үхэр сүргээс хүрэн алаг зүсмийн эр үхрийг машин механизм болох улсын дугааргүй Саняа маркийн мотоцикл ашиглан хулгайлж хохирогч ********* т 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад тус тус зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан,
-Шүүгдэгч ********* ийг: Шүүгдэгч ********* ийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон болох 1 тооны үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хүүшийн ам гэх газарт байх ********* ийн гэрийн гаднаас ********* ДГА улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгсэлд ачилцсан, ********* той Приус-20 маркийн ********* ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хулгайн үхрийн толгой, шийрийг нь хаясан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан,
-Шүүгдэгч ********* ыг: Шүүгдэгч ********* тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг "Зүүн нуруу" гэх газраас тус багийн малчин ********* ын эзэмшлийн хул азаргатай адуун сүргээс машин механизм болох ********* ДГА улсын дугаартай “Истана” маркийн автомашин болон улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан хээр бүдүүн морь, хүрэн бүдүүн морь зэрэг олон тооны малыг хулгайлж, ********* д 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдлүүд нь тухайн гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ********* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ********* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3.Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэж үзэх бөгөөд шүүгдэгч ********* , ********* , ********* нарын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ********* ийн 1 тооны цайвар зүсмийн шүдлэн адуу алдагдаж 1,000,000 (Нэг сая) төгрөгийн, хохирогч ********* ын 2 тооны адуу болох хээр бүдүүн морь, хүрэн бүдүүн морь алдагдаж 2,800,000 (Хоёр сая найман зуун мянга) төгрөгийн, хохирогч ********* ийн 1 тооны хүрэн алаг зүсмийн эр үхэр алдагдаж 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол тус тус учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
1.4.Шүүгдэгч ********* , ********* , ********* , ********* нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
2.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
2.1.Шүүгдэгч ********* , ********* , ********* нар нь энэ хэргийн хохирогч ********* ийн өмчлөх эрхэд халдаж, түүний өмчлөлийн 1 тооны цайвар зүсмийн шүдлэн адууг бусдынх гэдгийг мэдсээр байж хулгайлж, өмчлөх эрхэд нь 1,000,000 (Нэг сая) төгрөгийн, хохирогч ********* ын өмчлөх эрхэд халдаж, түүний өмчлөлийн хээр зүсмийн бүдүүн морь, хүрэн зүсмийн бүдүүн морь зэрэг хоёр морийг бусдынх гэдгийг мэдсээр байж хулгайлж, өмчлөх эрхэд нь 2,800,000 (Хоёр сая найман зуун мянга) төгрөгийн, хохирогч ********* ийн өмчлөх эрхэд халдаж, түүний өмчлөлийн хүрэн алаг зүсмийн эр үхрийг бусдынх гэдгийг мэдсээр байж хулгайлж, өмчлөх эрхэд нь 1,200,000 (Нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна.
2.2.Хоёрдугаар хавтаст хэргийн 106 дугаар хуудаст хохирогч ********* ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “...Санжаанямын ********* аас хохирол болох 2 адууны оронд 1 бяруу, 2 тооны адууг хүлээж авсан нь үнэн болно. 2022.05.01-нд ачиж авчирч өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлт байхгүй тул Санжаанямын ********* т хөнгөн хохирол оногдуулж өгнө үү...” гэх, 2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудаст хохирогч ********* ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “...Баярсайханы ********* оос хохирол /шүдлэн үхэр/ хохиролд 1,200,000 төгрөгийг ********* тоот өөрийн дансаар хүлээн авсан болно. Цаашид гомдол, санал, хүсэлт байхгүй тул ********* , ********* нарт хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх, 2 дугаар хавтаст хэргийн 116 дугаар хуудаст хохирогч ********* ийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “...Баярсайханы ********* оос хохирол /шүдлэн адууны/ хохиролд 1,000,000 төгрөгийг хүлээн авсан. 2022 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр ********* гэсэн эхнэр болох Очирсүрэнгийн дансаар хүлээн авсан болно. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал, хүсэлт, гомдол байхгүй тул ********* , ********* нарт хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх, 2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудаст хохирогч ********* тийн “...Баярсайханы ********* оос хохирол /шүдлэн үхэр/ хохиролд 1,200,000 төгрөгийг ********* тоот өөрийн ах болон ********* ийн дансаар хүлээн авсан болно. Цаашид гомдол, санал, хүсэлт байхгүй тул ********* , ********* нарт хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хандан нотариатаар баталгаажуулсан баримтууд хэрэгт авагдсан байна.
Мөн түүнчлэн хавтаст хэргийн 114 дүгээр хуудаст шүүгдэгч ********* ийн ********* тоот данснаас хохирогч ********* ийн ********* тоот дансанд 1,200,000 төгрөг, хохирогч ********* ийн ********* тоот дансанд 1,000,000 (Нэг сая) төгрөг тус тус шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт авагдсан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч ********* , ********* , ********* , ********* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3.Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ********* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ********* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байна.
3.2.Шүүгдэгч ********* , ********* , ********* нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хохирогч нарт сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ********* т хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын
яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, уг ялыг нээлттэй байгууллагад, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдгээр ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг тогтоох, шүүгдэгч ********* ийг ...3 жилийн хугацаагаар хорих ялаар, уг хорих ялыг нээлттэй байгууллагад, шүүгдэгч ********* ыг ...3 жилийн хугацаагаар хорих ялаар, уг хорих ялыг нээлттэй байгууллагад, шүүгдэгч ********* ийг ...1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлт, санал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ********* ыг ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж ...1 жилийн хорих ял оногдуулж өгөөч, мөнгө угаах хэргийн хувьд 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна, шүүгдэгч ********* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж ...1 жилийн хорих ял оногдуулж өгөөч, шүүгдэгч ********* ийн хувьд ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж өгөөч, шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналыг тус тус гаргаж байна...” гэх дүгнэлт, санал,
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд: “...Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү...”,
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд: “...гэм буруугаа хүлээж байна...”,
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд: “...гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү...”,
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд: “...гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг, тайлбарыг тус тус гаргасан.
Шүүгдэгч ********* , ********* , ********* , ********* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч ********* т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдгээр ялыг нэмж нэгтгэн нийт 1 (Нэг) жил, 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ял,
-Шүүгдэгч ********* ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ял,
-Шүүгдэгч ********* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ял,
-Шүүгдэгч ********* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (Зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* т оногдуулсан 1 (Нэг) жил, 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ********* ид оногдуулсан 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ********* д оногдуулсан 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********* т оногдуулсан 6 (Зургаа) сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэх нь хуульд нийцнэ гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* т оногдуулсан 6 (Зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4,300,000 (Дөрвөн сая гурван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ********* ДГА улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ********* , ********* нараас тус бүрээс 2,150,000 (Хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулах, шүүгдэгч ********* ийн өмчлөлийн 400,000 (Дөрвөн зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Саня маркийн мотоциклийг улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч ********* , ********* , ********* , ********* нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, тэдгээрээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ********* ДГА улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугааргүй Саня маркийн мотоциклийг битүүмжилсэн 1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудаст авагдсан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Ж.Батбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, улсын дугааргүй Саня маркийн мотоциклийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгч, ********* ДГА улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгслийг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, иргэний нэхэмжлэгч *********** дугаарын регистртэй ********* д буцаан олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ********* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ********* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ********* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ********* т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эдгээр ялыг нэмж нэгтгэж, нийт 1 (Нэг) жил, 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ял,
-Шүүгдэгч ********* ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ял,
-Шүүгдэгч ********* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ял,
-Шүүгдэгч ********* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (Зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* т оногдуулсан 1 (Нэг) жил 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ********* ид оногдуулсан 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ********* д оногдуулсан 1 (Нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ********* т оногдуулсан 6 (Зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг
баримтлан шүүгдэгч ********* т оногдуулсан 6 (Зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
6.Шүүгдэгч ********* т шүүхээс оногдуулсан 6 (Зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4,300,000 (Дөрвөн сая гурван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ********* ДГА улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ********* , ********* нараас тус бүрээс 2,150,000 (Хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч ********* ийн өмчлөлийн 400,000 (Дөрвөн зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Саня маркийн мотоциклийг улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
8.Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ********* ДГА улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугааргүй Саня маркийн мотоциклийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, улсын дугааргүй Саня маркийн мотоциклийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгч, ********* ДГА улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгслийг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, иргэний нэхэмжлэгч ******** дугаарын регистртэй ********* д буцаан олгосугай.
9.Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч ********* , ********* , ********* , ********* нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
10.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* , ********* , ********* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, энэ өдрөөс эхлэн хорих ял эдлэх хугацааг тоолсугай.
11.Шүүгдэгч ********* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13.Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ********* , ********* , ********* нарт авсан цагдан хорих арга хэмжээг, шүүгдэгч ********* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР