Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00467

 

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2019/00467

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Рашаантын 16-06 тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Мэргэд овогт С-ийн Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 6-10 тоотод оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Тольтон бургууд овогт Н-ын Үд холбогдох 690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Грийн ресурсын 76-85 тоот байранд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс түрээсээр суулгасан боловч төлбөрийн үлдэгдэлээ төлөлгүй худлаа хэлж, утсаа солин өнөөдрийг хүртэл залиллан хийж байна. Дуусах хугацаа 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр болно. Хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ нотариатаар дамжуулж бичсэн болно. Түрээсийн гэрээ хийнэ гээд нотариатын газар очсон боловч иргэний үнэмлэхээ албаар авч очоогүй, би нотариатын төлбөр төлөөд хохирч байна. Саяхан шүүхэд материалаа өгсөн гэхэд би 7 хоногийн дараа төлчихнө юу байх уу гэсэн боловч худал хэлээд утсаа авахгүй байсан. Нэг удаа цагдаагаар дуудуулсан боловч очоогүй гэсэн. Иймд миний бие шүүхэд хандаж байгаа бөгөөд хариуцагч Н.Үгээс 690,000 төгрөг гагуулаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Н.Үд холбогдуулан 690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь өөрийгөө шүүхэд төлөөлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна. Зохигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн байх бөгөөд тус эвлэрлийн гэрээнд Н.Ү нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 290,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С.Мгийн ХААН банк дахь 5027263555 тоот дансанд төлөхөөр, Н.Ү нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөгөө төлөхгүй тохиолдолд нийт 690,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар эвлэрч байна гэжээ.

Зохигчдийн эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Мгийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын банканд Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,110 төгрөгийн тал хувь болох 10,555 төгрөгийг хариуцагч Н.Үгээс гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгох нь зүйтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч Н.Ү нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Мгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Үд холбогдох 690,000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасанбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар нь хооронд ярилцаж, Н.Ү нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 290,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С.Мгийн ХААН банк дахь 5027263555 тоот дансанд төлөхөөр, Н.Ү нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөгөө төлөхгүй тохиолдолд нийт 690,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар эвлэрсэн байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Мгийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын банканд Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,110 төгрөгийн тал хувь болох 10,555 төгрөгийг хариуцагч Н.Үгээс гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Ү нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ШҮҮГЧ                               Б.МАРИНА