Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 00473

 

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2019/00473

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Загын 26-9 тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Шаахүү овогт С-ийн Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Түрээсийн орон сууцны А байрны 1-р орцны 16 тоотод оршин суух, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор ажилтай, .... регистрийн дугаартай, Олхонууд овогт Л-ийн Г-ад холбогдох Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот хашааны хаалганы орц, гарц хаан барьж байгаа барилгыг чөлөөлүүлэх, барилгын суурь цутгасан нүхийг шороогоор даруулж урьдын хэвэнд оруулахыг иргэн Л.Г-ад даалгуулах тухай

иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Т миний бие 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот 200700063 дугаартай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1100 м2 газрын хууль ёсны өмчлөгч болж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан. Гэтэл Л.Г нь 2019 оны 8 дугаар сарын сүүлээр миний хашааны хаалгыг /дааман/ хааж барилга барьж эхэлсэн. Иргэн Л.Гын барьж байгаа байр, миний хашааны хаалга хоёрын хооронд зөвхөн явган хүн явах зайтай байгаа бөгөөд би хашаа руугаа том машин оруулж түүхий эд ачдаг. Мөн хашаандаа өөрийнхөө хувийн машиныг оруулж байрлуулж чадахгүй байдалд хүрсэн. Ер нь хашаа руугаа механикжсан ямар ч техник оруулж болохгүй байдалд хүрсэн. 2013 онд би Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот хашааны доод талд газар авъя гэхэд Ховд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь энд газар авч болохгүй гээд надад газар өгөөгүй. Гэтэл одоо Л.Г миний хашааны доод талд барилга барьж байна. Урд төв зам дагуу хашааны хаалгаа /дааман/ барьж болох уу гэж газрын албаас асуухад газрын алба надад зөвшөөрөөгүй. Хашааны хаалгаа /даамангаа/ хашааны зүүн талын захад гаргана гэхэд Л.Гынх энд манайх машины зогсоол барина гэж хэлсэн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч С.Тын Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот хашааны хаалганы орц, гарц хаан барьж байгаа барилгыг чөлөөлж, ухсан нүхийг шороогоор даруулж урьдын хэвэнд оруулахыг иргэн Л.Гад даалгаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч С.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч Л.Г нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:Хариуцагч Л.Г нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор Ховд аймгийн Магсаржав багийн 5-26 тоот хашаанд одоо хэрэглэж байгаа хашааны хаалгыг хашааны зүүн талын доод урд буланд зөөж барих, урьд хашааны хаалга байсан газрыг хашаа барьсан блоктой ижил блокоор хашаатай ижил өндөртэйгээр хашааны үргэлжлэл болгож барьж өгөхөөр боллоо. Нэхэмжлэгч С.О нь Л.Гад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нь хариуцагч Л.Гад холбогдуулан Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот хашааны хаалганы орц, гарц хаан барьж байгаа барилгыг чөлөөлүүлэх, барилгын суурь цутгасан нүхийг шороогоор даруулж урьдын хэвэнд оруулахыг иргэн Л.Гад даалгуулах тухай

нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр ирүүлсэн байна. Уг эвлэрлийн гэрээнд хариуцагч Л.Г нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор Ховд аймгийн Магсаржав багийн 5-26 тоот хашаанд одоо хэрэглэж байгаа хашааны хаалгыг хашааны зүүн талын доод урд буланд зөөж барих, урьд хашааны хаалга байсан газрыг хашаа барьсан блоктой ижил блокоор хашаатай ижил өндөртэйгээр хашааны үргэлжлэл болгож барьж өгөхөөр боллоо. Нэхэмжлэгч С.О нь Л.Гад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 9 сарын 11-ний өдөр Төрийн банкны 100160000945 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагч Л.Гаас гаргуулан нэхэмжлэгч С.Оад олгох нь зүйтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч Л.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Гад холбогдох Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот хашааны хаалганы орц, гарц хаан барьж байгаа барилгыг чөлөөлүүлэх, барилгын суурь цутгасан нүхийг шороогоор даруулж урьдын хэвэнд оруулахыг иргэн Л.Г-д даалгуулах тухай

нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Л.Г нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор Ховд аймгийн Магсаржав багийн 5-26 тоот хашаанд одоо хэрэглэж байгаа хашааны хаалгыг хашааны зүүн талын доод урд буланд зөөж барих, урьд хашааны хаалга байсан газрыг хашаа барьсан блоктой ижил блокоор хашаатай ижил өндөртэйгээр хашааны үргэлжлэл болгож барьж өгөхөөр боллоо. Нэхэмжлэгч С.О нь Л.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 9 сарын 11-ний өдөр Төрийн банкны 100160000945 дугаартай дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагч Л.Гаас гаргуулан нэхэмжлэгч С.Оад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ШҮҮГЧ                               Б.МАРИНА