| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00431/И |
| Дугаар | 00498 |
| Огноо | 2019-10-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 00498
| 2019 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00498 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14-р хороонд бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 27-р хорооны Сэлбийн 313 тоотод оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Д-ийн Эы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1959 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 1-р сургуульд 1967 онд орж 1976 онд 10 дугаар анги төгссөн. 1976-1982 оны хооронд Улаанбаатар хотод ХААИС-ийг төгссөн. Сургуулиа төгсөөд 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд агрономчоор томилогдож ажилласан. Тус нэгдэлдээ 1983 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, Дархан хотын ардын армийн Барилгын цэргийн 017-р ангид цэргийн алба хааж 1985 оны 8 дугаар сарын 08-ны өдөр цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт хадлан тэжээлийн агрономчоор 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байгаад 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд агрономчоор шилжүүлэн ажилласан. Тус Тэжээлийн аж ахуйд нэг сар ажиллаж байтал шинээр байгуулагдсан Эрдэнэбүрэнгийн Тэжээлийн аж ахуйд ерөнхий агрономчоор 1987 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шилжүүлэн томилсон. Ингээд миний бие тус Тэжээлийн аж ахуйд 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан.
Одоо тэтгэвэрт гарах нас болоод тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь нотлох баримт дутуу, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд хандаж байна. Мөн миний бие нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990 оноос 1997 оны 2 дугаар сар хүртэл нөхөн тооцуулалтад хамрагдсан.
Иймд Д.Э намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл агрономчоор, Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хадлан тэжээлийн агрономчоор, Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал агрономчоор, Эрдэнэбүрэнгийн Тэжээлийн аж ахуйд 1987 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агрономчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Э нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл агрономчоор, Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хадлан тэжээлийн агрономчоор, Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал агрономчоор, Эрдэнэбүрэнгийн Тэжээлийн аж ахуйд 1987 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агрономчоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1074 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 8 сарын 22-ны өдрийн 95 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 43 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай Ургацын комисс байгуулах тухай тушаалын хуулбар,
-Улсын бүртгэлийн хэлтсийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 оны 2 сарын 20-ны өдөр Сартугтай ББХК, Атар ББХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх 191 дугаартай лавлагаа,
-Д.Эы төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
-Д.Эы нэр дээрх 140498 дугаартай 1980 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5830 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Д.Эы 0890294 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Э.Насангийн шүүхэд өгсөн ...Д.Э нь 1987 онд Эрдэнэбүрэн Тэжээлиййн аж ахуй байгуулагдахад тус аж ахуйд хүнс ногооны агрономчоор томилогдож ирсэн. Би тухайн үед тус аж ахуйн ерөнхий механикчаар ажиллаж байгаад 1988 онд тоног төхөөрөмжийн инженерээр томилогдон ажиллаж, 1989 оноос эхлэн 1991 оныы 6 дугаар сар хүртэл ерөнхий инженерээр ажилласан. 1991 онд өмч хувьчлалаар Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуй нь хувьчлагдаж, 2 компани болж хуваагдсан. Д.Э нь өмч хувьчлал хийгдэх хүртэл Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйд агрономчоор ажилласан. Д.Э нь агрономчоос өөр ажил хийж байгаагүй гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Цэвээнсүрэнгийн шүүхэд өгсөн ...би 1987 оноос 1991 оны 6 дугаар сар хүртэл Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсан. Энэ үед Д.Э нь агрономчоор ажиллаж байсан. Бид 1991 оны 6 дугаар сар хүртэл хамт ажилласан. 1985 онд Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуй байгуулагдаж, 1985, 1986, 1987 онуудад хүмүүс шилжин ирж байсан. Д.Э анх Буянт сумын Тэжээлийн аж ахуйд агрономчоор ажиллаж байгаад Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд шилжин ирсэн гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Д.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Д.Э нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл агрономчоор, Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хадлан тэжээлийн агрономчоор, Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал агрономчоор, Эрдэнэбүрэнгийн Тэжээлийн аж ахуйд 1987 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агрономчоор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ... тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Д-ийн Эы 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд агрономчоор, 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газарт хадлан тэжээлийн агрономчоор, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйд агрономчоор, 1987 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Эрдэнэбүрэнгийн Тэжээлийн аж ахуйд агрономчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА