Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 00507

 

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2019/00507

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Хорхон овогт Хүрэлхүүгийн О-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Х.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1969 оны 12 дугаар сарын 02-нд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт Хүрэлхүүгийн 3 дахь охин болж төрсөн. Мөнххайрхан сумын 8 жилийн сургуульд 1977 онд 1 дүгээр ангид орж суралцаад 1985 онд 8 дугаар ангиа төгсөж, Төв аймгийн Баянчандмань дахь ТМС-д фермийн механагжуулагч мэргэжлээр суралцаж 1988 оны 6 дугаар сард төгссөн. ТМС төгсөж ирээд ээж аавынхаа хамт 1988 оны 7 сараас эхлэн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд, 1992 онд Мөнх-Оргил компанид малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр бүрэн бичигдээгүй, алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан.

Иймд Х.О намайг 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оныы 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.О нь 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оныы 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1119 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг буюу 1 дүгээр бригадын Хүрэлхүүгийн нэр дээрх 1988-1989, 1990, 1992 оны 70 дугаар дансны хуулбарууд,

-Х.О-ийн нэр дээрх 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн ажлын тухай бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Х.О-ийн Иргэний ажилласан жжил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Х.О-ийн нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Х.О-ийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Ургийн овог, эцэг эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа,

-Улсын бүртгэлийн хэлстийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Мөнх-Оргил ББХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,

-Гэрч Р.Төмөрхуягийн шүүхэд өгсөн ...Х.О бид хоёр нэг баг, нэг бригадад хамт байсан учир танина. Х.О нь Увс аймгийн ТМС-д сурч байгаа гэж тухайн үед эцэг эх нь ярьдаг байсан. 1988 оны 6, 7 дугаар сарын үед Мөнххайрхан сумын Оч нэгдэлд Х.О нь анх малчин болсон. Х.О бид хоёр насаараа хамт мал маллаж байгаа малчин хүмүүс гэх мэдүүлэг,

-Гэрч П.Самбуугийн шүүхэд өгсөн ...Х.О бид хоёр нэг баг, нэг бригадад хамт байсан учир танина. Би 1976 оноос эхлэн 1994 он хүртэл Ховд аймгийн Мөөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад бригадын тоо бүртгэгч хийж байсан. 1988 оны 6, 7 дугаар сарын үед Мөнххайрхан сумын Оч нэгдэлд Х.О нь анх малчин болсон. Тэрээр насаараа мал маллаж байгаа малчин хүн гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Х.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Х.О нь 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оныы 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  тоот регистрийн дугаартай, Хорхон овогт Х-ийн О-ийн 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Мөнх-Оргил ББХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАРИНА