| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0115/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/120 |
| Огноо | 2023-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ийн *******ид холбогдох эрүүгийн 2336000980117 дугаартай, 178/2023/0116/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тагнуулын мэргэн буудагч мэргэжилтэй, ******* хүчний ******* дугаар ангид мэргэн буудагч ажилтай, ам бүл-4, эцэг, эх, ахын хамт амьдрах, ******* аймгийн сумын багийн 8-23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПЕ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны орой ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рояал” зочид буудалд, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн сумын Наран багийн нутаг Толхын ойл 2-2 тоотод байх А.гийн гэрт Б.*******ийг үргэлжилсэн үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хуудас/
Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найзуудтайгаа уулзаад Рояал зочид буудалд өрөө авч орсон.Б.******* бид хоёр нэг том пиво хувааж уугаад Б.******* унтчихаар нь би цэнэглэгч хайгаад хажуу өрөө рүү шагайхад тэнд миний хуучин найз залуу Мөнхсайхантай таараад өрөөнд нь орж 2 хундага пиво уугаад сууж байтал Б.******* орж ирээд намайг орноос татаж унагаад миний баруун талын хөлнөөс чирээд анх орсон өрөөндөө орсон.Өрөөндөө оруулаад миний зүүн талын хавирга руу өшиглөж гараараа нүүр руу 3-4 удаа цохисон.Хамраас цус гарахаар нь цусаа тогтоочихоод тэндээ амарсан. Өглөө нь буудлаас гараад найз А.гийн гэрт Б.*******ийн хамт очсон. Тэнд нэг пиво уугаад сууж байтал Мөнхсайхан утасдаад “ гараад ир” гэхээр нь гарч уулзчихаад ороод ирсэн чинь Б.******* “ чи Мөнхсайхантай ганцаараа уулздаг хэн юм бэ” гээд миний ноос барьж хана мөргүүлсэн, 2 гараараа нүүр лүү цохисон. Тэгээд байж байтал А. орж ирэхэд цохихоо больсон. Би болсон явдлын талаар А.д хэлэхэд манай найзууд болох , нар луу ярьж дуудаад цагдаад хандсан ... гэх мэдүүлэг (хэргийн 39-40 дүгээр хуудас)
Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...яг зодож байхыг нь хараагүй, ******* гэх эмэгтэйгийн нүд нүүр нь хавдаад хөхөрчихсөн байсан.Б.******* миний утсыг авч шидсэн, гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг (хэргийн 45 дугаар хуудас)
Гэрч А.гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн...2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б.*******, Б.******* нар манай гэрт ирсэн. Гэрт орж ирэхэд Б.******* цус болчихсон хувцсаа торонд хийчихсэн, нүүр нь хөхөрч хавдсан, бие нь цус болчихсон орж ирээд Б.*******ийг дэлгүүр лүү явуулж пиво авхуулж уусан. Тэгээд урд шөнө нь буудалд болсон асуудлаа буруутай буруугүй гэж маргаж байгаад Б.******* бид хоёр буудалд очиж тухайн өрөөнд орж уулзсан хүмүүсийг нь дуудаж уулзсан. Тэндээс гараад Б.******* түрүүлээд манай гэр лүү орсон. Би 15 минут орчмын дараа ороход Б.******* уйлчихсан нүүр нь хавдчихсан байсан. ... гэх мэдүүлэг (хэргийн 5-6 дугаар хуудас)
Гэрч Д.гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн...А. над руу залгаад “ Бааска *******ийг зодоод байна” гэхээр нь би очсон. Намайг очиход Бааска гал тогооны өрөөнд хэвтэж байсан. Бааскаг дуудахад босож ирээд А., Б.*******, Г. бид нартай маргалдсан. Би цагдаа дуудсан талаараа хэлэхэд хаалгаар гарах гээд хаалга өшиглөөд байсан. Г. энэ үйлдлийг нь утсаараа бичлэг хийж байхад түүний утсыг булааж аваад газар луу шидсэн. Би утсыг нь авахад асахгүй байсан. ******* надтай зууралдаж байтал цагдаа ирсэн... гэх мэдүүлэг (хэргийн 7-8 дугаар хуудас)
Согтуурсан хүнийг саатуулах тухай тогтоол (хэргийн 10 дугаар хуудас)
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр тэмдэглээд найз охин болох Б.*******тэй 21 цагийн орчимд Рояал зочид буудалд орсон.Бид хоёр нэг том пиво хувааж уучихаад би унтаад өгсөн.Удалгүй сэрээд ирсэн чинь Б.******* байхгүй болохоор нь хайгаад хажуугийн өрөөнд ороход Б.******* хуучин найз залуутайгаа нэг оронд хэвтэж байсан.Тэгэхээр нь уур хүрээд баруун хөлнөөс нь татаж босгоод өрөө рүүгээ чирч ороод нүүр лүү нь 3-4 удаа цохисон.Мөн хавирга руу нь нэг удаа өшиглөсөн.Тэгээд тэндээ бид хоёр унтаж амраад маргааш нь 11 цагийн үед найз А.гийнд нь очсон.Тэднийд бид гурав 2 сав том пиво хувааж уугаад байж байтал Б.*******ийн хуучин найз залуу нь А.гийн гадна ирээд Б.*******тэй уулзсан.Тэгэхээр нь би бас уурлаад нүүр лүү нь 2-3 удаа алгадсан. ... гэх мэдүүлэг (хэргийн 55-56-р хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт Рояал зочид буудлын 307 тоот өрөөнд 2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******ийг бусадтай хардсаны улмаас нүүр хэсэгт нь гараараа цохиж, хавирга руу нь өшиглөсөн, маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэж ******* аймгийн сумын Наран багийн нутаг дэвсгэр Толхын ойл байрны 2 тоотод байх Б.*******ийн найз А.гийнд түүнийг үргэлжилсэн үйлдлээр зодсон болох нь тогтоогдож байна.
1.2.******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 274 дугаартай...Б.*******ийн биед 2 нүдний дээд болон доод зовхи, хамрын угийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хэргийн 25-26 дугаар хуудас) гарчээ.
Шүүгдэгч Б.******* Б.******* нар нь 2023 оны 03 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Б.******* хохирогч Б.*******ийг зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
1.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт Рояал зочид буудлын 307 тоот өрөөнд 2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз охин болох Б.*******ийг түүний өмнөх найз залуу болох Н.Мөнхсайхантай хардсаны улмаас нүүр хэсэгт нь гараараа цохиж, хавирга руу нь өшиглөсөн, маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэж ******* аймгийн сумын Наран багийн нутаг дэвсгэр Толхын ойл байрны 2 тоотод байх А.гийнд Б.*******ийг үргэлжилсэн үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч Б.******* нь үл ялих зүйлээр шалтаглаж танхайн сэдэлтээр хохирогчийн биед халджээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна.
2.3.Шүүгдэгч хохирогч нар архидан согтуурснаас үүдэн хоорондын зүй бус харилцаа үл итгэлцэх байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
2.4. Иймд шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогч Б.*******ээс уучлалт гуйсан, эмчилгээний төлбөрт 250,000 төгрөгийг төлсөн, бид хоёр одоо харьцахгүй байгаа гэх мэдүүлэг өгсөн.
Хохирогч Б.*******д 250,000 төгрөг төлсөн баримт (хэргийн 59 дүгээр хуудас) хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 49 дүгээр хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 62 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 61 дүгээр тал), ******* аймаг ******* хүчний ******* дугаар ангийн захирагчийн тодорхойлолт (хэргийн 58 дугаар хуудас), гэрч С.Баянмөнхийн “Б.******* нь цовоо сэргэлэн зантай, эрхэлсэн ажлаа сайн хийдэг, идэвх зүтгэлтэй, эцэг эхдээ халамжтай, хүнд тусархуу, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүүхэд юм. Эцэг эхээс 3-уулаа, айлын бага хүүхэд.” гэх мэдүүлэг (хэргийн 47-48 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эцэг эхийн хамт амьдардаг, ******* аймаг ******* хүчний ******* дугаар ангийн мэргэн буудагчийн тасагт мэргэн буудагчийн ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 700,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний 250,000 төгрөг төлсөн. Миний хувийн байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх тайлбар тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 500,000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан торгох ялын 500,000 төгрөгийг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ид тайлбарласугай.
5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
6.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС