Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 00510

 

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2019/00510

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Гочоо овогт Б-ийн Ч-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Б.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1961 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1970 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж, сурч байгаад 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан. Сургуулиас гараад эцэг, эхийнхээ хамт мал маллаж байгаад 1980 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаад, 1983 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд сумынхаа Туяа нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ц.Оюунцэцэгтэй гэр бүл болж, мөн малчнаар ажилласан.

Миний бие нь нэгдэл тартал мал маллаж байгаад, нэгдэл тарсны дараа Туяа ХК-д мөн малчнаар ажилласан. Насаараа мал маллаж байна. Одоо тэтгэвэрт гарах нас болоод тэтгэвэрт гарах гэсэн боловч нийгмийн даатгалын хэлтэс нотлох баримт дутуу, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд хандаж байна.

Иймд Б.Ч намайг Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ч нь 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1109 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан бригадын Бумбаа, Ч нарын нэр дээрх 1977-1980, 1983-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд,

-Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын тамгын газрын Төрийн архиваас олгосон Б.Ч нэр дээрх 1991-2000 оны мал тооллогын А дансны лавлагаа,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/3659 дугаартай лавлагаа,

-Б.Чын нэр дээрх 1984 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн ээрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

-Б.Чын нэр дээрх 2002 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн гэрчилгээ,

-Б.Чын нэр дээрх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн хэлстийн Ховд аймгийн Мөст суманд үйл ажиллагаа явуулж байсан Туяа нэгдэл нь 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Туяа ХК ббболж бүртгэгдсэн гэх лавлагаа,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 716 дугаартай ...Бумбаагийн Ч нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаагүй байна гэх албан бичиг,

-Гэрч Х.Улаанбаатарын өгсөн ...би 1986 онд 8-р анги төгсөөд мал дээр гарсан. Б.Ч манайх хоёр айл хөрш байсан. Б.Ч нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд бог мал малладаг байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Г.Торгуудын өгсөн ...би 1969 оноос эхлэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд мал маллаж байна. Б.Ч нь багаасаа эцэг эхийн хамт мал малладаг байсан. Одоо ч тэрээр мал маллаж байна гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Б.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б.Ч нь 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .. тоот регистрийн дугаартай, Гочоо овогт Б-ийн Чын 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д Ховд аймгийн Мөст сумын Туяа ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАРИНА