Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 118/ШШ2022/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ийн

Хариуцагч: Завхан дарга, Завхан ийн хэлтэс, , газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , ын , ын ,

Гуравдагч этгээд: гийн , гийн нарын хоорондын газрыг хууль бусаар өмчлүүлж, кадастрын зураг гаргаж, улсын бүртгэлд бүртгэсэн гэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., түүний өмгөөлөгч Б. /онлайнаар/, хариуцагч Завхан даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч Завхан ийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Завхан газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., гуравдагч этгээд Ч., түүний өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь Завхан ийн хэлтэст холбогдуулан иргэн Ч., Ц. нарт Завхан , Улиастай сумын 4-р баг, Богдын гол, ******* тоот /одоо байгаа хаяг нь дүгээр гудамж, тоот/, 1310 м2 талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль бус байх тул бүртгэл болон тэдэнд олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Завхан даргад холбогдуулан, Завхан даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжийн Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. Завхан , газарт холбогдуулан Ч.д олгогдсон нэгж талбарын дугаартай кадастрын зураг хийсэн үйлдлийг хууль бусад тооцуулж, тус газрын жинхэнэ эзэмшигч Ж.ийн нэр дээр кадастрын зураг гаргахыг даалгах нэхэмжлэлийг гаргасан.

4. Хариуцагч Завхан дарга нь гуравдагч этгээд Ч.ийн 2012 оны******* сарын 15-нд гаргасан газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн дагуу 2012 оны 07 сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжаар Завхан Улиастай сумын Богдын гол баг, ******* тоот хаягт 1226 м2 газрыг Ч.д өмчлүүлсэн байна. Мөн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 252 дугаар захирамжаар газрын хэмжээг 1310 м2 болгон өөрчилжээ.

Хариуцагч Завхан ийн хэлтэс нь Ч.ийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан мэдүүлэг, Завхан даргын 180, 252 дугаар захирамж, холбогдох баримтыг үндэслэн дээрх маргаан бүхий 1310 м2 газрын өмчлөгчөөр Ч.ийг бүртгэж, түүнд 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гуравдагч этгээд Ч., Ц. нарын хооронд бэлэглэлийн гэрээ хийгдсэнээр дээрх 1310 м2 газрын өмчлөгчөөр Ц.ийг бүртгэж, түүнд дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, хаягийг Завхан Улиастай сумын 4-р баг, Богдын гол, гудамж, тоот болгон өөрчилсөн байна.

Завхан , газрын мэргэжилтэн Д. нь 2012 оны 10 сарын 23-ны өдөр нэгж талбарын дугаартай, 1310 м2 газрын кадастрын зургийг /хэргийн 48-р хуудас/ Ч.ийн нэрээр үйлдэж, дарга С. хянаж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Ж. нь Завхан ийн хэлтсийн улсын бүртгэгч нарын буруутай үйл ажиллагаа, шийдвэр байна гэж үзэж энэ талаар Завхан ийн хэлтсийн даргад гомдол гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 673 дугаартай албан бичгээр бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу /хэргийн 7-р хуудас/ авснаар 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч Ж.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний ах гийн охин нутгийн удирдлагын ордонд Статистикийн газар ажиллаж байхдаа улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнаар миний хашааны газар дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байна. Тухайн үед над руу утасдаж "Бага ахаа таны хашаа гэрчилгээгүй юм байна" би шүүлгэж үзлээ та гэрчилгээ авах уу? гэж асуусан тэгэхэд нь "Ах нь хотод явж байна гэрчилгээ аваагүй байгаа авъя" гэж хэлэхэд за би хөөцөлдөөд өгье гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш гэрчилгээний талаар дахин холбогдоогүй бөгөөд би ч мартсан байна. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Ц.ийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гардаж аваад Ч. миний хашааны газар дээр өмчлөлийн гэрчилгээг 2012 онд өөрийн нэр дээр гаргуулж аваад зогсохгүй Ц. гэх залууд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэрээ шилжүүлсэн болохыг нэхэмжлэл гардаж аваад мэдлээ. Миний хөлс хүчээ дуслуулан босгосон хашааны газрыг ахын маань охин гэрчилгээ гаргуулан авч цааш нь өөрийн хамаарал бүхий этгээдэд худалдан борлуулснаар хадам ээж 80 гарсан хөгшин Б.*******гийнх болон манайх хашаанаасаа хөөгдөхөд хүрээд байна. Ч. нь албан тушаал, танил талаа ашиглаж миний хөрөнгийг өөрийн болгож зарж, үрж захиран зарцуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Мөн дээрх хууль бус үйлдлээрээ иргэн миний өмчлөх эрхэд ноцтой халдаж байна. Иймд шүүхээс уг шударга бус байдлыг таслан зогсоож өгнө үү... ийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д зааснаар үнэн зөв, бодитой заавал биелүүлэх шинжтэй байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлах ёстой. Гэтэл улсын бүртгэлээс эдгээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдын амьдарч буй газар дээр олгосон нь дээрх зарчмуудад нийцэхгүйн дээр бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна. Иймд Ч., Ц. нарт олгосон газар өмчлөх эрх олгосон бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасныг дарга зөрчиж бусдын амьдарч буй газрыг тус газар дээр түр амьдарч байсан Ч.д олгосон нь газрын жинхэнэ өмчлөгч болох иргэн Ж.ийн эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Завхан даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжуудын Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Тухайн үед тус газар орчимд ажиллаж, газрын хэмжилт хийсэн газрын даамал нь 18 насанд хүрээгүй хүний нэр дээр газрын кадастрын зураг хийж өгсөн мөн тухайн хашаанд байсан бусад айлуудаас нэгдсэн журмаар газрын хэмжилт хийж байгаа талаар огт мэдэгдэж уулзалгүйгээр эхний уулзсан хүндээ газрын кадастрын зураг гаргаж өгсөн нь тухайн газрын жинхэнэ өмчлөгч болох Ж.ийн газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Завхан , газраас тухайн үед Ч.д олгогдсон нэгж талбарын дугаартай кадастрын зураг хийсэн үйлдлийг хууль бусад тооцуулж, тус газрын жинхэнэ эзэмшигч Ж.ийн нэр дээр кадастрын зураг гаргахыг хариуцагч , газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хөршийн тэмдэглэл хийгдэх ёстой байсан боловч хийгдээгүй байна гэсэн зүйл ярьж байна. Энэ тайлбар зөв байх. Яагаад гэвэл тухайн үед кадастрын бүртгэлийг зөв хийж өгсөн бол одоо ийм асуудал яригдахгүй байсан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар өмчлөгч мөн гэдгийг нь нотолсон байх ёстой байсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад захиргааны байгууллага нь Ч. гэдэг хүнийг энэ газрын өмчлөгч мөн гэдгийг нотолсон нотлох ажиллагаа явуулсан зүйл хэрэгт байдаггүй. Мөн ийм баримт байхгүй гэдэг нь хариуцагчийн тайлбараас давхар харагдаж байна. Ийм учраас 180 дугаар захирамж өөрөө хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй захирамж гарсан байх тул хууль зүйн хувьд хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. 252 дугаартай захирамжийн хувьд энэ захирамж нь зөвхөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 буюу дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргана гэсэн заалтыг үндэслэсэн байгаа. Гэтэл энэ заалтыг үндэслэж дарга газар өмчлөх эрхтэй холбоотой захирамж гаргах боломжгүй. Харин Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлөх эрх олгогдох ёстой байсан. Тэгэхээр даргын гаргасан эдгээр захирамжууд нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. ийн гэрчилгээ олгосон үйл ажиллагааны хувьд хэдийгээр баримтуудаа бүгдийг нь бүрдүүлж өгсөн гэж байгаа боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар бүрдүүлэх шаардлагатай бүх холбогдох баримтуудыг бүрдүүлэлгүйгээр гэрчилгээ гаргасан нөхцөл байдал сая хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад харагдаж байна. Тийм учраас гэрчилгээ олгосон улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Хамгийн сүүлд кадастрын зургийн асуудал байна. Анхнаасаа өмчлөгч бус хүний нэр дээр кадастрын зураг гарснаар захирамж гарах, гэрчилгээ олгох үйл ажиллагаа буруу явагдсан. Захиргааны байгууллага газар дээр нь хэмжилтээ хийгээд явж байна гэдэг бол тухайн нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжтой байсан байна. Гэтэл үйл ажиллагаа бүрэн гүйцэд хууль журмын дагуу явуулаагүйгээс кадастрын зураг хийсэн үйл ажиллагаа анхнаасаа хууль бус болсон байна. Бодит нөхцөл байдал дээр нэхэмжлэгч нь 1994 оноос энэ газар дээр амьдарч эхэлсэн. Одоо хадам ээж нь уг хашаанд амьдарч байгаа. Хэдийгээр гуравдагч этгээд нь тухайн газар дээр барилга барьсан боловч одоо энэ газартаа амьдардаггүй ийм нөхцөл байдал байгаа учраас шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Ч. нь Улиастай сумын газрын даамалд 2012 оны******* дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргасан байна. Тус өргөдөлд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 20.2, 20.3.2 дахь заалтуудын дагуу материалыг бүрдүүлсэн байна. Гэр бүлийн хэрэгцээнд өмчлөх хүсэлт гаргасан нэгж талбар нь мэдээллийн системд орсон боловч ямар нэг иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байхгүй байсан тул тухайн иргэний багийн даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хаяг зэргийг үндэслэн тус газрыг өмчилж авах эрх бүхий этгээд гэж үзэн баримт бичгийн бүрдүүлбэр хангасан тул Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дагуу шийдвэрлэсэн байна. Иймд 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжууд хууль эрх зүйн хувьд зөрчилгүй, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэсэн энэ заалтыг зөрчөөд байна гэсэн шаардлага гаргасан. Энэ бол үгүй юм. Хуулийн энэ заалт бол багийн даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх хоёроор нотлогдоно гэж үзэж байгаа. Гэхдээ 180 дугаар захирамжийг гаргахдаа үндэслэлийг алдаатай гаргасан байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зөвхөн үндэслэл алдаатай байна гэдгийг хэлсэн. Түүнээс захирамжаа хүчингүй болгоно гэж хэлээгүй. Процессын алдаа бол байгаа.

2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамж үндэслэл болон утга агуулгын хувьд нэлээд алдаатай захирамж байгаа. 2011 оны 200, 2011 оны 19 дүгээр захирамжуудаар газраа өмчилсөн иргэдийн овог, нэр, оршин суугаа газрын байршил зөрүүтэй бичигдсэн тул зөрчлийн залруулгыг хавсралтаар баталсугай гэсэн байгаа. Тэгэхээр иргэн Ч. нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжаар газраа өмчилсөн байдаг. Энэ захирамж дээр талбайн хэмжээ өөрчлөх асуудал тусгагдах ёстой байсан юм шиг байгаа юм. Гэтэл үүн дээр тухайн иргэний газар өмчилсөн захирамжийн холбогдолтой хэсэг тусгагдаагүй байдаг. Хөршийн тэмдэглэлийн хувьд процессын алдаа гарсан. Хөршийн тэмдэглэл байхгүйгээс болоод өнөөдөр бараг 10 жилийн дараа ийм асуудал үүсээд явж байгааг захиргааны байгууллагын алдаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед маш олон өргөдөл шийдсэн, маш их ажил хийгдсэн, иймэрхүү алдаа зөрчил гарсан зүйл байгаа гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан Улиастай сумын Богдын гол багийн иргэн Ч.. нь даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөн авсан байна. Энэ нь тухайн иргэн газар өмчлөх эрхтэйг баталгаажуулж өгсөн гэж үзэж байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж заасан байна. Иймд иргэн Ч.ийн газар өмчлөх эрхэд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харахад гийн мэдүүлэгт ...Ж.ийн өмчлөлийн газар байх гэж бодож байна, ийн мэдүүлэгт ...хэний өмч болохыг мэдэхгүй, гийн мэдүүлэгт ...өмчлөл нь хэнийх гэдгийг мэдэхгүй гэх мэтээр мэдүүлсэн байна. Ийм байдлаар гэрчүүдийн мэдүүлгийг үндэслээд Ч.ийн өмчлөлийн газар биш байна гэж шийдэж болохгүй. Гэрчүүдийн мэдүүлэг хангалттай нотлох баримт болж чадахгүй байна гэж харж байна. Гэрчүүд нотлох гэж байгаа зүйлээ бүрэн илэрхийлж чадахгүй байна. Ч.ын мэдүүлгээс харахад нэхэмжлэгч нь Ч.т ...чиний өмчлөлийн газар юм бол чи өөрөө мэд арай хямдхан зарчхаж байгаа юм биш үү гэж хэлсэн байдаг. Энэ нөхцөл байдлуудыг хараад Ч.ийн өмчлөлийн газар байна гэж хэлмээр байна. Аймгийн даргын захирамжуудыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан тайлбартаа: Улиастай сум Иргэн Ж.ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Завхан Улиастай сумын Богдын гол баг ******* тоотод хаягт байршилтай, 1310м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн Ч. ИА// нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримт болох Завхан даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамж, тоот нэгж талбарын дугаар бүхий өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж газар өмчлөх эрхийн 0 дугаартай гэрчилгээг олгосон байна. Газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль"-ийн 22 дугаар зүйл, "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль" 13 дугаар зүйлийн 13.5.2-д газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт" 13.5.3-д "тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүний олгосон гэрчилгээ" 13.5.7-д өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар" заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргана гэж тус тус заасан байдаг. "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 14 дугаар зүйл мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул иргэн Ч. /ИА/-т олгогдсон газар өмчлөх эрхийн 0 дугаартай гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Завхан Улиастай сумын Богдын гол баг / тоотод хаягт байршилтай, 1310м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр иргэн Ц. // нь 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримт болох 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн бэлэглэх гэрээ, тоот нэгж талбарын дугаар бүхий өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Богдын гол багийн засаг даргын хаяг өөрчлөгдсөн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бэлэглэх гэрээгээр бүртгэгдэж газар өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээг олгосон байна. "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 7 дугаар зүйл, 11 дүгээр зүйл. 13 дугаар зүйлийн 13.2.1-д өргөдөл" 13.2.3-д үл хөдлөх эд хөрөнгийн байршил хаяг өөрчлөгдсөн бол эрх бүхий байгууллагын шийдвэр" 13.2.5-д бүртгүүлэхээр мэдүүлсэн бусад нотлох баримт заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргана гэж тус тус заасан байдаг. "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул иргэн Ц. /-т олгогдсон газар өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд уг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. ийн байгууллага нь иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарт үндэслэн тухайн газрыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээг олгодог гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн анхны бүртгэлийг 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн мэдүүлгээр хийсэн. Нэхэмжлэгч талаас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримтуудыг шаардаж аваагүй байна гэж тайлбарлаад байна. Тэгэхээр газар, үл хөдлөх хоёроо салгаж ойлгохгүй болохоор бүрдүүлэх баримтуудын ялгааг ялгахгүй байх шиг байна. Газар өмчлөх эрхийг бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 буюу даргын захирамж, 13.5.3 буюу өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, газрын төлөв, хянан баталгааны дүгнэлт зэрэг анхны бүртгэлд бүрдүүлэх нотлох баримтыг хангалттай авсан, мэдүүлэг буцаах үндэслэл байхгүй байсан учраас манайх дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан. ийн дугаартай улсын бүртгэлийн дугаарыг хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл байхгүй гэв.

Гуравдагч этгээд Ч. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2001 онд уг хашаанд нүүж ирсэн. Тэгээд 2012 оны хавар намайг гэртээ байж байхад Ж. ах манай хашаанд машинаа засаж байгаад хүмүүс газрын хэмжилт хийх гэж байна, гэрчилгээгээ танайх гаргуулж ав гэж хэлсний үндсэн дээр би материал бүрдүүлж өгсөн. Өвөл нь Ж. ах, Ж. ах нар хоёулаа байж байгаад Ж. ах уг газрын эзэмшигч намайг мөн гэж үзсэний үндсэн дээр надтай хамт гарын үсэг зурж мэдүүлэг бөглөж байсан. Тийм учраас энэ газрыг миний хууль ёсны эзэмшлийн газар мөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлд дурдагдсан хашааны газрыг Ч.ээс худалдаж авсан худалдаж авахад бичиг баримтын зөрчилгүй шилжигдэж байсан. Өмнөх өмчлөгч уг газрын гэрчилгээг 2012 онд авсан байсан бөгөөд намайг шилжүүлж авахад ямар нэгэн зөрчил байхгүй байсан тул өмнөх өмчлөгч Ч.д олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ нь үнэн зөв байсан гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргаад байгаа Ж.ийн хувьд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаартай захирамж олон жилийн хугацаанд тухайн газрыг тогтвор суурьшилтай эзэмшсэн иргэдэд тухайн газрыг нь өмчлүүлэх зорилгоор гаргасан захиргааны акт байдаг. Энэ захиргааны актыг үндэслэхдээ Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэсэн. Үндэслэх хэсэгт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 49 дүгээр тогтоолын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.2-т одоо эзэмшиж байгаа газрыг тухайн иргэнд нь өмчлүүлэх гэсэн заалт байгаа. Энэ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байгаа. Нэхэмжлэгч талаас үүнийг ороогүй гэж тайлбарлаад байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.2-т Богдын гол баг зөвшөөрөгдсөн хэсэгт гэж байгаа. Тэр хэсэгт энэ газрын хөршүүдэд бүгдэд нь захирамжаар тэр газрыг нь өмчлүүлсэн байдаг. Нэхэмжлэгч тал нь анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа худал мэдүүлэг өгөөд байгаа нь харагдаж байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь Ч.ийг 2012 онд статистикийн газар ажиллаж байхдаа газрын гэрчилгээг хуурамчаар гаргуулж авсан гэж анх мэдүүлсэн. Гэтэл Ч. нь 2018 онд их сургуулиа төгсөж ирээд статистикийн газар ажилд орсон байдаг. Мөн улсын бүртгэгч тайлбарлахдаа газрын гэрчилгээ олгоход огноог өөрчлөх боломжгүй гэдгийг хэлсэн. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн тайлбартаа ...манайх 2012 он хүртэл энд амьдарсан, тэгээд 2012 онд Бор дүнзэнд байр аваад нүүсэн... гэж тайлбар ирүүлсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. манайх 2008 онд нүүсэн гэж байна. Гэрч ийн мэдүүлэгт ...манайх 2003 онд уг хашаанд нүүж ирсэн, тэгэхэд Ж.ийнх байранд орсон байсан гэж мэдүүлдэг. Гэрч Ч., Ч. нар нь манайх 2001 онд нүүж ирэхэд эднийх байгаагүй гэж хэлдэг. Тэгэхээр нэхэмжлэгч тал тогтворгүй байр сууриуд удаа дараа илэрхийлээд байгаа нь нэхэмжлэлийн үндэслэл худал бичигдээд байна гэдэг нь нотлогдож байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хувьд одоо эзэмшиж байгаа иргэдэд тухайн газрыг нь өмчлүүлэхээр төлөвлөгөөнд тусгаад Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 49 дүгээр тогтоолд дурдагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.2-т заасныг үндэслээд тухайн эзэмшиж байсан буюу 2001 оноос 2012 он хүртэл эзэмшиж байсан гийнх буюу Ч.д эзэмшүүлсэн даргын захирамж үндэслэл бүхий байна. тэй холбоотой тайлбарыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч захирамж, холбогдох баримтыг үндэслээд гэрчилгээг олгосон талаар тайлбараа гаргасан. Хөршийн тэмдэглэл гэж тухайн хашааны эргэн тойрны айлуудын хашааны газрын огтлолцол үүссэн эсэхийг тодруулах зорилгоор хийдэг гэж ойлгож байна. Кадастрын тухайд тухайн үед Ж. гуай өөрөө байсан байна. Гуравдагч этгээдийг газрын хүмүүс ирлээ, хэмжилтээ хийлгэж гэрчилгээгээ гаргуулж ав гэж хэлсэн байдал харагдаж байна. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Завхан даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжууд нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчөөгүй байна.

1.1. Нэхэмжлэгчээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасныг зөрчиж тус газар дээр түр амьдарч байсан Ч.д олгосон нь жинхэнэ газар өмчлөгч болох иргэн Ж.ийн эрхийг зөрчсөн гэж хариуцагчаас хуульд заасны дагуу газар өмчлөх талаар өргөдлөө гаргаж, холбогдох баримтуудыг бүрдүүлсэн тул газрыг өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

1.2. Хариуцагч Завхан дарга нь маргаан бүхий 2012 оны 180 дугаар захирамжид /хэргийн 46-р хуудас/ Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтууд, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 49 дүгээр тогтоолыг /хэргийн 156-158-р хуудас/ үндэслэжээ.

1.3. Аймгийн дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар иргэнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргах, газар өмчлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх хэмжээтэй байна.

1.4. Маргаан бүхий газар болох Улиастай сумын Богдын гол багийн *******, 3 дугаар гудамжны 12 тоот хаягт байршилтай 1226 м2 газрыг анх иргэн Ч. нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчлөхөөр 2012 оны******* дугаар сарын 15-ны өдөр өргөдөл /хэргийн 105-р хуудас/ гаргасан байна.

1.5. Ч. нь 1994 оны 01 дүгээр сарын 01-нд төрсөн ба газар өмчлөх хүсэлтээ гаргах үед 18 нас хүрсэн байна. Иргэний газар өмчлөх насыг хуулиар хязгаарлаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн насанд хүрээгүй хүнд газар өмчлүүлсэн байгаа нь хууль бус гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

1.6. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ... дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана, 22 дугаар зүйлийн 22.1-д ... даргын гаргасан шийдвэр болон ...нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно гэж тус тус заажээ.

1.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс өмчлөгч мөн болохыг нотолсон баримтгүй байхад газар өмчлүүлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн иргэн газар өмчилж авах эрх бүхий этгээд болохыг түүний иргэний үнэмлэх дээрх хаяг, багийн даргын тодорхойлолтоор тодорхойлно гэж маргаж байх бөгөөд Богдын гол багийн даргын 2012 оны******* дугаар сарын 15-ны өдрийн 777 дугаартай албан бичгээр Ч.ийг *******, тоот хаягт эцэг, эхийн хамт оршин суудаг болохыг тодорхойлсон, түүнд 2010 оны 02 дугаар сарын 24-нд олгогдсон иргэний үнэмлэхийн хаяг мөн дээрх хаягаар бичигдсэн, Ч. нь эцэг эхийн хамт тухайн хашаанд оршин сууж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Г., Ж., Ч. нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнд маргаан бүхий газрыг өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

1.8. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох гэж заасан.

1.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс Богдын гол багийн *******т зөвхөн эзэмшүүлэхээр заасан байхад өмчлүүлсэн нь хууль бус, сумын даргаас уламжлаагүй байна гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Богдын гол багт зөвшөөрөгдсөн хэсэгт 1,4 га газрыг өмчлүүлэхээр тусгасан тул өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж, хариуцагч Завхан даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сумаас ирүүлж байгаа газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь өөрөө сумаас уламжилж байгаа санал юм, үүнийг үндэслэж газар өмчлүүлдэг гэж маргасан байна.

Завхан Улиастай сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс харахад Богдын гол багт зөвшөөрөгдсөн хэсэгт иргэнд 1,4 га газрыг өмчлүүлэхээр тусгасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын маргаж байгаа *******т зөвхөн эзэмшүүлэхээр байгаа гэдэг нь тухайн хэсэгт мөн эзэмшүүлж болохыг давхар шийдвэрлэсэн байх ба даргын 2012 оны 180 дугаар захирамжаар *******т бусад иргэдэд газар өмчлүүлсэн байх тул тухайн хэсэгт газар өмчлүүлэхийг хориглосон байна гэж үзэхгүй.

1.10. Хариуцагч Завхан даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 180 дугаар захирамжийг гаргахдаа хөршийн тэмдэглэл үйлдээгүй нь буруу боловч захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. , геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг баталсан байна. Уг журмын 6.1-д Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ, 6.2-д Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ, 6.2.1-д Өргөдөлд дурдсан газрын хил заагийг газарт шилжүүлж, урьдчилсан байдлаар солбицлыг тогтоох, тэмдэгжүүлэх, 6.2.2-т Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах, 6.2.4-д Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/-аар заажээ. Өөрөөр хэлбэл газрыг иргэнд эзэмшүүлж, ашиглуулахдаа хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох, эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт /сервитут/ тогтоох, зэрэг бусад шаардлагатай тохиолдолд хөршийн тэмдэглэл үйлдэхээр байна. Энэхүү маргааны тухайд газар өмчлөхтэй холбоотой тул хөршийн тэмдэглэл заавал хийхийг шаардахгүй бөгөөд гэрч Ч.ын мэдүүлэг болон гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаагаар тухайн газрыг Ч.д өмчлүүлэхийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч байсан байдал харагдаж байна.

1.11. Нэхэмжлэгч нь уг газарт анх хашааг барьж, одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа учраас тэргүүн ээлжинд газрыг өмчлөх эрхтэй гэх боловч нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 213-р хуудас/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр /хэргийн 214-р хуудас/ нэхэмжлэгч нь 2008 оноос Улиастай сумын Богдын гол баг тоот орон сууцанд амьдарч байсан болох нь тогтоогдож байна.

Гэрч Ё.гийн ...манай хадмын тал бөөнөөрөө, ах дүү нараараа нийлээд хашаа барьсан. Хашаа барих үед хоол ундыг нь хийж, 2, 3 сарын хугацаанд уг хашаанд амьдарсан гэсэн /хэргийн 121-р хуудас/ мэдүүлэг нь нэхэмжлэгчийн хашааг ганцаараа барьж, эзэмшиж байсан гэсэн тайлбарыг үгүйсгэж байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий газрыг 2008 оноос эхлэн бодитоор эзэмшээгүй, тухайн газрыг эзэмших, ашиглах, өмчлөх талаар хүсэлт гаргаж байгаагүй талаараа нэхэмжлэгч тайлбарлаж байх тул маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

1.12. Завхан Улиастай сумын *******, тоот хаягт байрлах 1226 м2 газрыг өмчлүүлэхээр Завхан даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжаар шийдвэрлэсэн, үүний дараа Завхан даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжаар өмчлөлийн газраа сунгагдсан гэж үзэж, уг захирамжийг үндэслэн 1310 м.кв газрын өмчлөгчөөр 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлснээр 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 48-р хуудасны ар талд/ Ч.д олгогдсон байна.

Хоёр. Завхан даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай 252 дугаар захирамжийн Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. 2012 оны 252 дугаар захирамжаар өмнө нь 2010 оны*******, 131, 2011 оны 200, 2011 оны 19 дүгээр захирамжуудаар газар өмчилсөн иргэдийн овог, нэр, газрын талбайн хэмжээ, оршин суугаа хаягийг зөрүүтэй бичсэн үндэслэлээр зөрчлийг арилгах, залруулах асуудлыг шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн хавсралт дахь хүснэгтийн 31 дугаарт нэхэмжлэгч Ч.тэй холбоотой мэдээлэл тусгагджээ.

Энэ мэдээллээс харахад 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжийн хавсралтад Улиастай сумын Богдын гол багийн ******* тоот хаягт оршин суух Ч.ийн газрын хэмжээг 1252 м.кв гэснийг 1310 м.кв болгож залруулсан байна.

2.2. Ч.ийн өмчлөл бүхий газрын кадастрын зураг 1310 м2 талбайтайгаар хийгдсэн, газрын хэмжээн дээр хэргийн оролцогчид маргаагүй, бодит байдалд өмчилж байгаа газрын хэмжээ 1310 м2 байх тул хариуцагчаас уг алдааг илэрхий алдаатай адилтган үзэж, 2012 оны 252 дугаар захирамжийн хавсралтаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 29.3-д даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ...өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасантай нийцсэн байна.

2.3. Зөвхөн 252 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад 2012 оны 180 дугаар захирамжийг заагаагүй гэдгээр 252 дугаар захирамжийн Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй, 252 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлсон эрх сэргэх үр дагавар үүсэхгүй байна.

2.4. Иргэн Ч. уг 1310 м.кв газрын өмчлөх эрхийг Ц.ийн өмчлөлд шилжүүлснээр шинэ өмчлөгч өмчлөх эрхээ 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтууд болон хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэгч Ч.ийн Улиастай сумын Богдын гол багийн ******* 3 дугаар гудамжны 12 тоот одоо Богдын гол баг, дүгээр гудамж, тоот хаягт байршилтай 1252 м.кв газрыг өмчлөх эрх 2012 оны 7 дугаар сард хуулийн дагуу үүссэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж гэмээ нь шүүхээр хамгаалагдах, шүүх уг зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох учиртай. Энэ маргааны тухайд нэхэмжлэгчээс тухайн маргаан бүхий газрыг өмчлөх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргаж байгаагүй, тухайн газрыг өмчлөх эрхтэй болох нь хуулийн дагуу үүсээгүй, одоо тухайн маргаан бүхий хашаанд оршин суудаггүй байх тул хууль бус гэж маргаж буй захиргааны акт нь түүний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Гурав. Нэхэмжлэгчийн Завхан Улиастай сумын Богдын гол багийн хангамжийн хэсэг, тоот, нэгж талбарын , гэр бүлийн зориулалттай, 1310 м талбайтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр олгогдсон, 0 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Монгол улсын иргэн Мөнх овгийн гийн /ИА/-д олгосон улсын бүртгэгч Я.*******ийн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах 2. Завхан аймаг, Улиастай сумын 4-р баг, Богдын гол, дүгээр гудамж, тоот, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1310 м2 талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр олгогдсон, дугаартай, газар өмчлөх эрхийн гэрчилгээг Монгол улсын иргэн ******* овгийн гийн //-д олгосон улсын бүртгэгч Н.*******ийн бүртгэж гэрчилгээ олгосон бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслээд дараах байдлаар үндэслэлгүй байна гэж үзлээ.

3.1. Хариуцагч Завхан ийн хэлтсийн зүгээс Улиастай сумын Богдын гол баг, *******, тоот хаягт байрлах, 1310 м2 талбайтай газрыг өмчлөх эрхийг Ч.ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, үйл ажиллагаа нь анх 2012 онд болсон эрх зүйн харилцаа байх тул тухайн үед энэхүү эрх зүйн харилцааг зохицуулж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэсэн болно.

3.2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгтээ тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт, тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт болон өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдлийг тус тус хавсаргахаар заасан байна.

3.3. Хариуцагч болох ийн хэлтсийн ирүүлсэн Ч.ийн хувийн хэрэг материалаас харахад тэрээр 2012 оны 11 сарын 26-ны өдөр Завхан Улиастай сумын Богдын гол баг, Хангамж хэсэг тоот, 1310 м2 талбай бүхий газрын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг /хэргийн 41-р хуудас/ гаргасан байна. Мэдүүлэгтээ Ч.д газар өмчлүүлсэн шийдвэр болох Завхан даргын 2012 оны 07 сарын 02-ны өдрийн 180, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжууд /хэргийн 45, 46-р хуудас/, иргэний үнэмлэх /хэргийн 42-р хуудасны тал/, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт /хэргийн 42-р хуудасны ар тал/ Богдын гол багийн даргын 2012 оны******* сарын 15-ны өдрийн 777 дугаартай албан бичиг /хэргийн 43-р хуудасны ар тал/, нэгж талбарын дугаартай, 1310 м2 газрын кадастрын зураг /хэргийн 48-р хуудас/, зэрэг баримтыг хавсаргаж ирүүлсэн болох нь тогтоогдож байна.

3.4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй байх тул өмчилж авсан газрын үнийг төлсөн баримтыг шаардах үндэслэлгүй байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолын хавсралтаар улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг баталсан байх бөгөөд уг хавсралтын 5.1-д үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгэхдээ үнэ төлбөргүй бүртгэхээр заасан байх тул үйлчилгээний хөлсийг төлөхөөргүй байна.

3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс дээрх хуулийн 13.5-д заасан холбогдох баримтууд бүрэн цуглаагүй байхад бүртгэл хийсэн нь хууль бус хэмээн маргаж байх боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.5.5, 13.5.6-д заасан баримтуудыг энэ тохиолдолд бүрдүүлэх шаардлагагүй байна. Учир нь нэхэмжлэгч Ж. нь маргаан бүхий газрыг урьд нь эзэмшиж ашиглаж байгаагүй тул газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга байгууламж бүртгүүлээгүй тул план зураг, дөрвөн талаас нь харуулсан гэрэл зураг зэргийг гаргуулах шаардлагагүй байсан байна.

Ийнхүү гуравдагч этгээд Ч.ээс газар өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ хуульд заасан холбогдох баримтуудыг бүрдүүлж өгсөн, бүртгэл үнэн зөв хийгдсэн байх тул бүртгэлтэй холбоотой шийдвэр, үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.6. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг дараах байдлаар заажээ. Үүнд: 14.1.1.мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол; 14.1.2.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол; 14.1.3.энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол; 14.1.4.мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол; 14.1.5.бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол; 14.1.6.энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол; 14.1.7.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол; 14.1.8.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол; 14.1.9.мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол. гэсэн байна.

3.7. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаах -аар зохицуулжээ.

3.8. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд улсын бүртгэгч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг мэдүүлэг гаргагчаас хүлээн аваад тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг зайлшгүй хянаж, тодруулах үүрэгтэй байх бөгөөд хэрвээ тийм үндэслэл тогтоогдвол улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг болон холбогдох бусад баримтыг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамт мэдүүлэг гаргагчид буцаахаар байна.

3.9. Гуравдагч этгээд Ч.ээс мэдүүлэг болон холбогдох баримтыг хуульд заасан хэлбэрээр гаргаж өгсөн, түүний мэдүүлгийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй байх тул Улиастай сумын Богдын гол баг, ******* тоот хаягт байршилтай 1310 м2 газрын өмчлөгчөөр бүртгэснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

3.10. Нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий газар анх хашаа хатгаж эзэмшиж байсан, миний өмчлөлийн газар гэж маргаж байх боловч маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах, өмчлөх талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлтээ гаргаж байгаагүй, түүнд эзэмшүүлж, өмчлүүлсэн ямар нэгэн шийдвэр байхгүй байна.

3.11. Гэрч Г.гийн ...Анх ийнх 3 тал хашаа хатгаад бууж байсан. Тэр үед өмчлөх гэрчилгээ байхгүй, өөрсдөө хашаагаа хатгаад буучихдаг байсан үе, ийнх анх бууж байсан болохоор ийн өмчлөлийн газар байх гэж бодож байна гэсэн /хэргийн 75-76-р хуудас/, гэрч Ж.гийн ...Манай ах эхлээд 1993 онд 3 тал хашаа бариад бууж байсан. Манай ахын хашаа. Бид нар тухайн үед хашаагүй байж байгаад тэр хашаанд амьдарч байгаад тус тусдаа гарцгаасан. Бичиг баримт байдаг эсэхийг мэдэхгүй гэсэн /хэргийн 81-р хуудас/, гэрч Ч.*******ийн Энэ хашаанд амьдраад 10-аад жил болж байна, өмнө нь ийн урд талын буюу *******,******* тоот хашаанд 1992 оны үеэс буугаад 3-4 жил амьдарсан. ...Тухайн үед ийнх, ээжийнх нь, тэгээд нэг сувилагч эмэгтэйнх байсан. Манайхыг нүүж ирэхэд ийнх тэр хашаанд буусан хашаагаа хатгаад дуусч байсан мэдүүлгүүдээр нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий газарт анх хашаа хатгаж бууж байсан нь тогтоогдож байх боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.ид тухайн газрыг өмчлүүлэх талаар даргын гаргасан шийдвэр байхгүй, уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй байх тул нэхэмжлэгчийг маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгчээс тухайн маргаан бүхий хашаа хэний өмчлөлийн хашаа болох, хэн амьдарч байсныг тодруулах зорилгоор Д.ь, Я.******* нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасны дагуу дээрх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахад Д.ь ...манайх 2003 онд нүүж ирсэн, ...Манайхыг нүүж ирэхэд ийнх байранд орсон байсан. Одоо бол ийнх тэр хашаанд байдаггүй гэсэн /хэргийн 78-р хуудас/, гэрч Я.******* Манайх тэр хашаанд 10 гаруй жил болж байна. ... орж гараад машин тэргээ тавиад яваад байдаг байсан тул ийнх л байсан гэж бодож байна. Өөр ямар айл байсныг мэдэхгүй байна. ...ийн ах нь гэдэг айл тэр хашаанд бас байдаг байсан. Одоо ******* гэдэг хөгшнийх тэр хашаанд байдаг. Эдгээр хүмүүсийн хэнийх нь өмч юм би мэдэхгүй гэсэн /хэргийн 85-р хуудас/ мэдүүлгүүд нь тухайн хашаанд анх хэнийх амьдарч байсан, хэний өмчлөлийн хашаа болохыг бүрэн нотолж чадахгүй байх тул эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэлж, дүгнээгүй болно. Мөн Ж.*******гийн тодорхойлолт нь /хэргийн 61-р хуудас/ нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй байна.

3.12. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж заасны дагуу Ч.д тухайн газрыг өмчлөх эрх үүссэн байна.

3.13. Нөгөө талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно, 6.3-д Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллага нь гуравдагч этгээд Ч.ээс тухайн маргаан бүхий газрын өмчлөгч нь Ж. мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эсхүл нэхэмжлэгч Ж.ийг маргаан бүхий газрын өмчлөгч мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болохоор байна.

Энэ тохиолдолд маргаан бүхий газрын өмчлөх эрх нэхэмжлэгчид хуулийн дагуу үүсээгүй, Ж.ийг маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэй талаар гарсан шүүхийн шийдвэр байхгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

3.14. Харин нэхэмжлэгч Ж. нь өөрт учирсан бусад хохирлыг холбогдох этгээдүүдээс иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

3.15. Монгол Улсын иргэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй байх ба Ч.ээс өөрийн өмчлөлийн газар болох 1310 м2 газрыг 2020 оны 08 сарын 18-ны өдөр иргэн Ц.т бэлэглэлийг гэрээгээр /хэргийн 38-р хуудас/ шилжүүлсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

3.16. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018/11 дүгээр зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхийг зохицуулж, энэ хуулийн 11.2-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана гэж заасан байна.

3.17. Ц.аас 2020 оны 08 сарын 18-ны өдөр Завхан ийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхээр өргөдөл /хэргийн 36-р хуудас/, 2020 оны 08 сарын 19-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хэргийн 35-р хуудас/ гаргасан байна. Мэдүүлэгт бэлэглэлийн гэрээ /хэргийн 38-р хуудас/, Ц.ийн иргэний үнэмлэх /хэргийн 38-р хуудасны ар талд/, газрын кадастрын зураг /хэргийн 39-р хуудас/, гэрчилгээний үнэ төлсөн баримт /хэргийн 36-р хуудасны ар талд/ зэргийг хавсаргасан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг зөрчөөгүй байна.

3.18. Хаягийн шинэчлэлээр маргаан бүхий газрын хаяг - тоот болон өөрчлөгдсөн тухай Улиастай сумын Богдын гол багийн даргын 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 4/977 дугаар албан бичгээр /хэргийн 37-р хуудасны ар талд/ тодорхойлсон байгаа нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болсон байна.

Ц.ийн улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэг бусад баримтыг үндэслэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Ийнхүү Ч., Ц. нарын газар өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу олгогдож бүртгэл хийгдсэн байх тул энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дөрөв. Завхан газрын харилцаа, газраас тухайн үед Ч.д олгогдсон нэгж талбарын дугаартай кадастрын зураг хийсэн үйлдлийг хууль бусад тооцуулж, тус газрын жинхэнэ эзэмшигч Ж.ийн нэр дээр кадастрын зураг гаргахыг хариуцагч газрын харилцаа газарт даалгах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал ...хариуцан гүйцэтгэнэ, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д газрын кадастр гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг, 10 дугаар зүйлийн 10.1-д Газрын кадастрыг  суманд газрын даамал... эрхэлнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Завхан , газарт холбогдуулан гаргасан байх хэдий ч дээрх хуулийн зохицуулалтаар газрын кадастр хийх эрх нь сумын газрын даамалд байгаа, нэхэмжлэгчид газар өмчлөх эрх хуулийн дагуу үүсээгүй байх тул шүүх кадастрын зургийг Ж.ийн нэрээр гаргахыг Завхан газрын харилцаа газарт даалгах үндэслэлгүй байна.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус эс үйлдэхүй болон татгалзлын аль алинд холбогдуулж гаргаж болно. Энэ тохиолдолд Ж.оос маргаан бүхий газрын кадастрыг хийлгүүлэхээр Завхан , газарт хандсан, тухайн байгууллагын хууль бус эс үйлдэхүй, татгалзал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэр дээр кадастрын зураг гаргахыг хариуцагч газрын харилцаа газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 ,29.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 13 дугаар зүйлийн 13.1.2, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Завхан даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн 252 дугаартай захирамжуудын Ч.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан Улиастай сумын Богдын гол багийн хангамжийн хэсэг, тоот, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн зориулалттай, 1310 м талбайтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр олгогдсон, 0 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Монгол улсын иргэн Ч. /ИА/-д олгосон улсын бүртгэгч Я.*******ийн бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Завхан аймаг, Улиастай сумын 4-р баг, Богдын гол, дүгээр гудамж, тоот, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1310 м2 талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр олгогдсон, дугаартай, газар өмчлөх эрхийн гэрчилгээг Ц. //-д олгосон улсын бүртгэгч Н.*******ийн бүртгэж гэрчилгээ олгосон бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Ч.д олгогдсон нэгж талбарын дугаартай кадастрын зураг хийсэн үйлдлийг хууль бусад тооцуулж, тус газрын жинхэнэ эзэмшигч Ж.ийн нэр дээр кадастрын зураг гаргахыг хариуцагч газрын харилцаа газарт даалгах шаардлага бүхий иргэн Ж.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА