Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 00514

 

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2019/00514

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын 119 тоотод оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Боржгон овогт Б-ийн Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, хүсэлт гаргагч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1959 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1967 онд 8-н настайдаа Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн дунд сургуульд орсон. 1975 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Хужирт бригадад гарч эцэг, эхийнхээ хамт мал маллаж эхэлсэн. Мал маллаж байгаад 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд ажиллаж эхэлсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр болон орсон гарсан тушаал байгаа боловч зарим тохиолдолд хэдэн сарын хугацаанд ажил сэлгэн ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдээгүй, мөн сэлгэн ажиллуулсан талаар зарим тушаалууд олдохгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Б.Б намайг 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 01- ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгт сантерчаар, 1984 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгт сантерчаар, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 01- ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгт сантерчаар, 1984 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгт сантерчаар, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1093 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн 34 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мөст сумын Хужирт буюу 2 дугаар бригадын 1975-1977, 1979-1980, 1984-1987 онуудын Бондоо, Б нарын нэр дээрх 70 дугаар дансны хуулбарууд,

-Б.Бгийн нэр дээрх 1978 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн, 1985 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Бгийн Иргэний ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Бгийн 1082647 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/7074 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Б.Бгийн нэр дээрх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн хэлстийн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Туяа ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,

-Гэрч Ч.Баянзулын шүүхэд өгсөн ...би 1977 онд Ховд аймгийн Алтай сумаас Мөст сум руу шилжин ирсэн. Тухайн үед намайг шилжин ирэхэд Б.Б нь эцэг эхийн хамт мал маллаж байсан. Би 1977-1982 он хүртэл нэгдлийн зоотехникч хийдэг байсан. 1982 оноос хойш бригадын дарга, багийн даргаар ажиллаж байсан. Б.Б нь байна мал малладаг, мөн эмчилгээ тэмжээлийн цэгийн мал малладаг байсан гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Баярцогтын шүүхэд өгсөн ...би 1974 онд 5-р анги төгсөөд Мөст сумын Туяа нэгдэлд малчин болсон. Б.Б бид хоёр нэг нутаг усны хүмүүс. Б.Б нь миний дараа 8-р анги төгсөөд 1977 оны намар илгээлтээр Мөст сумын Туяа нэгдэлд малчин болсон. Манай эцэг эхүүд бүгд нэг үеийн хүмүүс байдаг. Б.Б нь нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малчин хийдэг байсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б.Б нь 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 01- ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгт сантерчаар, 1984 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгт сантерчаар, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн манаачаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .. тоот регистрийн дугаартай, Боржгон овогт Бондоогийн Бгийн 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 01- ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгт сантерчаар, 1984 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгт сантерчаар, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАРИНА