Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/388

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,               

улсын яллагч И.Мөнхцэцэг,  

шүүгдэгч Г.*******, У.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******,******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 220509000802 тоот дугаартай хэргийг 202 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг 11 дүгээр хороо, ******* сууцны дугаар байр, 28 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* овогт *******ын ******* /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 2 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, ******* сууцны дугаар байр, 28 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* ******* /РД:/

 

 Холбогдсон хэргийн талаар

 

  Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 0-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Мандах дээд сургуулийн урд талын караокед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 0-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Мандах дээд сургуулийн урд талын караокены гадаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.ийн эрх чөлөөнд нь халдаж, толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

  гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1620 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 1-14 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад шинжээч М.ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч А.ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г.ы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 5, 57 дугаар хуудас/

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54, 58 дугаар хуудас/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 0-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Мандах дээд сургуулийн урд талын караокед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 0-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Мандах дээд сургуулийн урд талын караокены гадаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.ийн эрх чөлөөнд нь халдаж, толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч У.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

            шүүгдэгч У.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх санал,

            шүүгдэгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

            Шүүгдэгч Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 0-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Мандах дээд сургуулийн урд талын караокед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч У.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 0-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Мандах дээд сургуулийн урд талын караокены гадаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.ийн эрх чөлөөнд нь халдаж, толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 0-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Мандах дээд сургуулийн урд талын караокед үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1620 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 1-14 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад шинжээч М.ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч А.ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г.ы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч У.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 0-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Мандах дээд сургуулийн урд талын караокены гадаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.ийн эрх чөлөөнд нь халдаж, толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1620 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 1-14 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад шинжээч М.ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч А.ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г.ы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

- Прокурорын яллагдагч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай 202 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 104 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.*******, У.******* нарт танилцуулж шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, 

                

Шүүгдэгч Г.*******, У.******* нар нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Г.*******, У.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:       

 

Энэ хэргийн улмаас хохирогч А. нь хавтаст хэргийн 84 дүгээр талд “...******* болон ******* нар нь гомдол саналыг маань барагдуулсан...” гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.*******, Г.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч У.*******, Г.******* нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.

 

 Шүүгдэгч У.*******, Г.******* нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас У.*******, Г.******* нарт торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ад 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.*******ид 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар У.*******ад оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.*******ид оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 6.2, 6., 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******,******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч У.*******ыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.*******, У.******* нарт оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******, У.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ