Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 118/ШШ2022/0004

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Б.*******ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий *******ын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Б.******* ...Улиастай суманд хэрэгжиж байгаа гудамж төслийн 5,2 км авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч ******* ХХК-ийн төслийн менежер У.******* нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн улсын байцаагчийн 07-07-025/202 тоот албан шаардлагын хариуг заасан хугацаанд ирүүлээгүй буюу төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шалгаад зөрчилд холбогдогч ******* ХХК-ий төслийн менежер У.*******д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэж /15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ №******* дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн материалыг хяналаа.

Эрх бүхий албан тушаалтан Б.******* нь ******* ХХК-ий төслийн менежер У.*******д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй... гэсэн заалтаар шийтгэл оногдуулах ёстой байтал Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэж /15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ ...Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэсэн заалтаар шийтгэл оногдуулан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж буруу шийтгэл оногдуулсан байна.

Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар буюу 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах харьяалалтай байхад хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдын эрх хэмжээгээр буюу харьяалал зөрчиж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Б.*******ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар *******ын дүгнэлт бичив гэжээ.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяалал зөрчиж шийтгэл оногдуулсан нь Завхан аймгийн ******* 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. Миний бие ******* нь *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* газрын хяналтын ******* Д.******* нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Б.*******ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг ...Эрх бүхий албан тушаалтан Б.******* нь ******* ХХК-ийн төслийн менежер У.*******д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан ...Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэсэн заалтаар шийтгэл оногдуулах ёстой байтал 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ...хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт заасан харьяалал зөрчиж шийтгэл оногдуулсан хэмээн үзэж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Б.******* нь дээрх *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч энэ талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д зааснаас харахад Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн зөвхөн 1-д заасан зөрчилд шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байна, харин 15.2 дугаар зүйлийн 2-д заасан зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулах эрхгүй байна.

Хариуцагч улсын байцаагч харьяалал зөрчиж шийтгэл оногдуулснаа буюу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тийнхүү шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох нь уг маргаан бүхий 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн ******* ХХК-ий төслийн менежер У.*******гийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй байна.

Иймд хариуцагчаас *******ын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Завхан аймгийн ******* газрын хяналтын ******* Д.*******ийн дүгнэлтийг хариуцагч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА