Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 00432

 

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2019/00432

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн баруун хойно, Э ХХК-ийн байранд байрлах, Т ХХК /..../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 2 дугаар гудамжны .. тоотод байрлах, А ХХК /.../-д холбогдох,

бетон зуурмаг нийлүүлэх 017/10 тоот гэрээний төлбөр 35,885,000 төгрөг, алданги 17,942,500 төгрөг, нийт 53,827,500 /тавин гурван сая найман зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 153/2019/00375/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай компани 2017 оны 09 сарын 15-ны өдөр 017/10 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулан М250 маркын бетон зуурмагийг 1мЗ-165,000 төгрөгөөр 2017 оны 09 сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 сарын 20-ны өдрийн хооронд нийт 253 м3 бетон зуурмаг нийлүүлж дууссан байна.

Гэрээнд зааснаар бетон зуурмаг нийлүүлэхээс өмнө урьдчилгаа 7,000,000 төгрөг өгч үлдэгдэл төлбөрийг гэрээ хийснээс хойш 1 сарын дотор барагдуулна гэсэн гэрээ байгуулсан болно.

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийт бетон зуурмагийн төлбөр болох 41,745,000 төгрөгөөс урьдчилгаа 6,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 35,885,000 төгрөгийг төлөөгүй болно. Энэ хугацаанд манай компани А ХХК-ны захирал Н.Бадрахтай утсаар удаа дараа холбогдож байсан.

Одоогийн байдлаар гэрээний үлдэгдэл 35,885,000 /гучин таван сая найман зуун наян таван мянга/ төгрөг хоёр талын гэрээний тусгай нөхцөлд заасан үүргээ биелүүлэгүй хугацааны алданги 17,942,500 /арван долоон сая есэн зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, нийт 53,827,500 /тавин гурван сая найман зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчоос 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №019/01 дугаартай Эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Т ХХК /РД:.../, түүнийг төлөөлж УБ хот, баянгол дүүрэг, 12-р хороо, 6 бичил хороолол, Хасбаатар гудамж, 5а байр 31 тоотод оршин суугч захирал Б.М , нөгөө талаас Алтай Буйлааст ХХК /РД:.../, түүнийг төлөөлж Ховд аймаг, Жаргалант, 1-р баг, Алагтолгой, 2 гудамж 7 тоотод оршин суугч захирап Н.Бадрах нар эвлэрүүлэн зуучлапын тухай хуулийн 26-р зүйл , иргэний хэргийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ ний үнийг А ХХК төлөх, Т ХХК нь А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг зохицуулахад оршино.

Хоёр. Талуудын эвлэрэл

2.1. А ХХК нь талуудын хооронд 2017 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үнийн дүн болох 35,885,000 /Гучин таван сая найман зуун наян таван мянга/ төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн апданги 17,942,500 /арван долоон сая есөн зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, нийт 53,827,500 /тавин гурван сая найман зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ийн өдрийн дотор төлж барагдуулна.

Гурав. Бусад

3.1 Энэ гэрээ талуудын хүсэл зорилгоор, харилцан тэгш зрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

3.2 Эвлэрлийн гэрээг ИХШХШТХ-ийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжаар баталгаажуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь А ХХК-д холбогдуулан бетон зуурмаг нийлүүлэх 017/10 тоот гэрээний төлбөр 35,885,000 төгрөг, алданги 17,942,500 төгрөг, нийт 53,827,500 /тавин гурван сая найман зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох бетон зуурмаг нийлүүлэх 017/10 тоот гэрээний төлбөр 35,885,000 төгрөг, алданги 17,942,500 төгрөг, нийт 53,827,500 /тавин гурван сая найман зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Т ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Бадрах нар эвлэрч 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр №019/01 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,000 төгрөгнөөс 213,543.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53,827,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 427,087 төгрөгийн тал хувь болох 213,543.5 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 913 төгрөг, нийт 214,456.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 427,087 төгрөгийн тал хувь болох 213,543.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч А ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, бетон зуурмаг нийлүүлэх 017/10 тоот гэрээний төлбөр 35,885,000 төгрөг, алданги 17,942,500 төгрөг, нийт 53,827,500 /тавин гурван сая найман зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох бетон зуурмаг нийлүүлэх 017/10 тоот гэрээний төлбөр 35,885,000 төгрөг, алданги 17,942,500 төгрөг, нийт 53,827,500 /тавин гурван сая найман зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Т ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Бадрах нар 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр №019/01 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,000 төгрөгнөөс 213,543.5 /хоёр зуун арван гурван мянга таван зуун дөчин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53,827,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 427,087 төгрөгийн тал хувь болох 213,543.5 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 913 төгрөг, нийт 214,456.5 /хоёр зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 213,543.5 /хоёр зуун арван гурван мянга таван зуун дөчин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                  С.ОЮУНЖАРГАЛ