Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/428

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Б.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305011580822 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 23-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д жолооч ажилтай ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймаг Сайхан овоо сум 1 дүгээр баг, Онги гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн ******* хороо, Буянт-Ухаа ******* 7******* байрны тоотод түр оршин суух хаягтай, урьд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2021 он Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон, /РД:*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч Б.******* 2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёл” гэх нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* 2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёл” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хохирогч *******тай маргалдаж нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, шилэн аяга шидсэний улмаас биед нь хамар яс, хамрын таславчийн хугарал, таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч *******гийн “...2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хорооллын Модны 2-ын орчим “Соёл” гэх караокед ирж дуулцгаасан. Гэтэл хамт явсан эмэгтэйчүүдийг үнсээд яваад байсан. Гэтэл намайг татаж ирээд хацар, уруул дээр үнсэхээр нь дургүйцэхэд уруулаас хазсан. Би өөр газар очоод Хишгээ гэх найзынх нь хажууд очоод суухад араас ирээд хүзүүгээр тэврэх нэрээр хоолой боогоод гараа чангалаа байсан. Миний хоолой боогдоод амьсгалж чадахгүй ухаан алдах шахсан. Арай гэж гуйж байж тавиулаад өлгүүрээс хувцсаа аваад явах гэтэл намайг гуйгаад буцаагаад суулгасан. намайг суулгачхаад шууд миний нүүр лүү цохиод, өшиглөөд шилэн аяга хүртэл шидсэн. Би айгаад цагдаа дуудах гэхэд миний гар утас алга болчихсон..., Тэгэхээр нь би гадаа гараад такси барих гээд зогсож байхад Хишгээ ирээд “май энэ утсаа ав” гээд миний утсыг өгөхөд нь би өөрийн утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

Гэрч А.гийн “...Модны 2-т байрлах "Соёл" гэх нэртэй караокед очсон. Тухайн үед дуулаад сууж байхад гэнэт пижигнээд өрөөнд байсан эд зүйлсийг бие бие лүүгээ шидээд эхэлсэн тэгэхэд нь бид хэд салгасан. Дараа нь Заяа миний утас байхгүй байна гэхээр би утсыг нь хайхад авсан байхаар нь би утсыг нь аваад Заяад өгсөн... Тухайн үед *******, Заяа хоёр бие бие рүүгээ юм авч шидэж байхад чамбын шидсэн юм нь Заяагийн хацар руу нь онож байхыг харсан яг шидсэн зүйл нь юу байсныг би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

Гэрч Г.ын “...2023 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг өнгөрсөн байсан байхаа. Би одоо цагийг нь сайн санахгүй байна. Баарнаас гараад Баянгол дүүргийн 17 дугаар хороо модны 2-ын дунд замд байрлах "Соёл" караокед бүгдээрээ буюу *******, , Нандинзаяа, танихгүй хоёр эмэгтэйн хамт архи согтууруулах ундааны зүйл нэлээд хэрэглэсэн согтуу бөөнөөрөө орсон. Хэдэн тоот өрөөнд орсноо санахгүй байна. Караокед орохоос өмнө бол ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй байсан. Караокед ороод нэг дуулахаар болоод нэг шил 750 граммтай архи аваад бөөнөөрөө дуулж эхэлсэн. Ганцаараа караокеноос гарч тамхи татаад буцаад өрөөндөө орж ирсэн чинь Нандинзаяа нь ******* руу орилж хашхираад “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гээд нүдээ барьсан байдалтай хэлсэн. чамбыг салгаж байсан. Би Нандинзаяа руу харсан чинь баруун нүдний доод зовхи нь хавдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3897 дугаартай “*******гийн биед хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дээд хэсэг, нүдний доод зовхи, зүүн шанаа, хүзүүний ар хэсэгт цус хуралт, баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23 дахь тал)

Яллагдагч Б.чамбын “2023 оны 3 дугаар сарын 17-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Өөрийн танил найзуудын хамт буюу Нандинзаяа, Билгүүнтөгөлдөр, Солонго, Оюунаа, нарын Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Соёл караоке дотор архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Найз Нандинзаяа нь намайг цохиод авсан. Би ямар шалтгааныг нь сайн санахгүй байна. Бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Би найз Нандинзаяагийн нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би юунаас болж цохисноо санахгүй байна...Нандинзаяагийн эмчилгээний зардал хохирол болох 500.000 төгрөгийг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.******* нь согтуугаар хохирогч ******* руу шилэн аяга шидэж, нүүрэн тус газар гараараа цохиж, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөгний дээд хэсэг, нүдний доод зовхи, зүүн шанаа, хүзүүний ар хэсэгт цус хуралт, баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч *******д учирсан хөнгөн хохиролд хохирогчоос гомдол саналгүй гэсэн хүсэлтийг (хавтаст хэргийн 66 дахь талд) гаргасан байх тул шүүгдэгч Б.чамбыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч Б.чамбын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.чамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* чамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.чамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ