Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 00439

 

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2019/00439

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 13-16 тоотод оршин суух, Яргай овогт Бат-Очирын Д /..../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, М /.../-т холбогдох,

Монголын цахилгаан холбоо ХК-ийн Ховд аймгийн Холбооны газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Х/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нярав-авлагын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 153/2019/00388/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ:  Б.Д нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Мянгад сумын салбарын оператороор эхлэн байнгын орон тоон дээр ажиллахаар гэрээ хийн ажилласан. Тасралтгүй 4 жил ажилласан. Гэтэл гэнэт 2017 оны 10 сарын 01-нд Мянгад сумын салбарыг татан буулгасан. Б.Д нь энэ үед 1 нас 2 сартай хүүхэдтэй мөн 5 сартай жирэмсэн байсан. Ингээд хотын төв салбарын хүний нөөцийн дарга Болд гэдэг хүнтэй ярьж мэдэгдсэн. Ингээд сар ажилгүй хүлээж байгаад Ховд аймгийн холбооны газарт авлагын байцаагчаар ажилууллахаар боллоо гээд дуудсан. Ингээд 2 сар ажиллаад 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан. 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилд орох хүсэлтээ хэлсэн. Мөнхдалай дарга чамайг авч ажиллуулах орон тоо байхгүй. Хотын төв салбар руу ярь гэсэн. Ингээд хэд хонож байтал оператор Мөнх-Эрдэнэ гадаад явахаар болсон ажлаасаа гарах гэж байна гэсэн мэдээлэл сонсоод Мөнхдалай дарга руу ярьж орох хүсэлтэйгээ хэлсэн. Мөнхдалай дарга хариуд нь авах хүн нь тодорхой болсон. Өмнө нь ажиллаж байсан Дүүрэн гэдэг хүнийг авахаар болсон гэж хэлсэн. Дүүрэн гэдэг хүнийг ажилд аваад 3 хоног ажиллуулаад гаргасан байсан. Эрдэнэтуяа гэдэг хүнийг авсан. Энэ хугацаанд би байнга яах тухайгаа асуудаг байсан. Би чамайг мэдэхгүй ээ гэж хариулдаг байсан. Ингээд 6 сарын дундуур ажилд орох хүсэлтээ өргөдлөөр өгөөд хүний нөөцийн даргатайгаа утсаар ярьсан. 6 сарын сүүлээр Мөнхдалай даргатай ярьсан тэгэхэд хүний нөөцийн Болд дарга хэлсэн: Дахиад ямар нэгэн орон тоо гарвал чамайг заавал аваарай гэж ярьсан гэж хэлсэн. 2018 оны 07 сарын 03-нд намайг Мөнхцэцэг инженер жирэмсний амралтаа авч үйлчилгээний ажилтан Г.Бямбахоролыг зай тэжээлийн инженер Мөнхцэцэгийн оронд түр хугацаанд шилжүүлэн томилж, намайг үйлчилгээний ажилтны түр тушаал дээр авч ажиллуулсан. Б.Д миний бие ажиллаж байх хугацаанд байнгын ажлын байр гарвал жинхлэнэ гэж итгэж байсан. Ажиллаж байх хугацаанд ерөнхий нягтлан Н.Гандулам хот шилжиж ажлаас гарсан. Нярав -авлагын байцаагч хийж байсан С.Тэмүүжинг ерөнхий нягтлан болгосон. Нярав-авлагын байцаагчийн үндсэн орон тоо дээр дахин шинэ хүн авсан. Д нь няравын мэргэжпийн үнэмлэхтэй болно. Ингээд түр тушаалтай ажиллуулж байгаад 2019 оны 07 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас гаргана гэж бодоогүй. Би одоо 1нас 5 сартай хүүхэдтэй.

Иймд 2019 оны 7 сарын 01-ний өдрийн Х/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нярав-авлагын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Зохигчоос 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч байгууллагын төлөөлөгч Монголын цахилгаан холбоо ХК-ний Ховд аймгийн холбооны газрын дарга Б.Мөнхдалай бид дараахь нөхцлөөр харилцан тохирлцож эвлэрлийн гэрээ байгуулав.

1.Хариуцагч байгууллагын төлөөлөгч Монголын цахилгаан холбоо ХК-ний Ховд аймгийн холбооны газрын дарга Б.Мөнхдалайгийн Монголын цахилгаан холбоо ХК-ний Ховд аймгийн холбооны газрын үйлчилгээний ажилтнаар, үндсэн орон тоонд 2019 оны 9 дүгээр сар 16-наас томилон ажиллуулах саналыг нэхэмжлэгч Б.Д нь хүлээн зөвшөөрч эвлэрэв.

2.Хариуцагч байгууллагын төлөөлөгч Монголын цахилгаан холбоо ХК-ний Ховд аймгийн холбооны газрын дарга Б.Мөнхдалай нь үүргээ биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэнэ.

Энэхүү гэрээг талууд хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр хүсэлт зоригоо илэрхийлж байгуулсан бөгөөд энэ асуудлаар дахин маргахгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Б.Д нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн дарга Мөнхдалайтай би 3 нэхэмжлэлийн шаардлагынхаа 2-оос нь татгалзаж байна.

1.2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Х/14 тоот тушаал хүчингүй болгуулах,

2.Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

3.Нярав-авлагын байцаагчийн ажилд томилуулах нэхэмжлэлийг үйлчилгээний ажилтны үндсэн орон тоон дээр 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс авч ажиллуулахаар тохиролцож 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь Мт холбогдуулан Монголын цахилгаан холбоо ХК-ийн Ховд аймгийн Холбооны газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Х/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нярав-авлагын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Д нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн Ховд аймгийн Холбооны газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Х/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагаас татгалзсныг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М нь т нэхэмжлэгч Б.Дийг үндсэн орон тоонд 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс үйлчилгээний ажилтнаар томилон ажиллуулахаар нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхдалай нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Монголын цахилгаан холбоо ХК-ийн Ховд аймгийн Холбооны газрын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/19 дугаартай албан бичигт Бат-Очир овогтой Дийг үйлчилгээний ажилтнаар эгүүлэн ажилд нь томилоход гуравдагч этгээдийн ашиг сонирхол зөрчигдөөгүй болно гэжээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мт холбогдох, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Ховд аймгийн Холбооны газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Х/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нярав-авлагын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч М нь Мт нэхэмжлэгч Б.Дийг үндсэн орон тоонд 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс үйлчилгээний ажилтнаар томилон ажиллуулахаар нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхдалай нар эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Д нь Монголын цахилгаан холбоо ХК-ийн Ховд аймгийн Холбооны газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Х/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-ийн Ховд аймгийн Холбооны газраас улсын тэмдэгтийн хураамж 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                   С.ОЮУНЖАРГАЛ