Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/429

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч С.Бичинхүү,

иргэдийн төлөөлөгч М.Мөнхбат,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Ж.Болорцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000351 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотоод засал чимэглэлийн мэргэжилтэй, хувиараа засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл 3, 8-11 насны хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн *******, Амины орон сууцны ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/, ******* овогт ******* *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *******, амины орон сууцны ******* тоотод *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хүзүүний зүүн талд хутгалж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ******* манайд хоносон. Тэгээд өглөө нь манайд ирээд сууж байсан ба би том охинтойгоо хамт гэртээ байсан. Бага охин хичээлдээ явчихсан байсан. Өдөр нь , гаднаас 3-4 пиво бариад ороод ирэхээр нь би яаж байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ гэж асуухад *******ын төрсөн өдөр ганц, хоёр пиво ууя гэхээр нь за за гэж хэлсэн. Надад нэг аяга хийж өгөхөөр нь үгүй ээ, уухгүй миний толгой өвдөөд байна гэсэн. Тэгээд нөгөөдхөө уучхаад дахиад аваад ороод ирэхээр нь би уурлаад одоо ийм зүйл байхгүй, боль манайх хоёрын хоёр эмэгтэй хүүхэдтэй айл гэж хэлсэн. Тэгээд сууж байхад гаднаас орж ирэхээр нь та нар ууж иддэг газраа ууж ид, боль та нар гэж хэлэхэд манайхаас гараад явсан. Том охинтойгоо сууж байхад манай охины хичээл нь тараад ороод ирсэн. Хоёр охинтойгоо хоолоо хийж идчихээд байж байхад орой ******* над руу залгаад хүрээд ирээ, миний төрсөн өдрийг тэмдэглэж байна, ийн гэрт сууж байна гэсэн. Би гэрээсээ 19 цаг өнгөрөөд 20 цагийн үед гараад явсан. Хоёр охиндоо ээж нь удахгүй ээ, хүнтэй уулзчихаад ирье гээд явсан. Гэрт нь очиход , , *******, нар уугаад сууж байсан. Би тэд нартай 3-4 пиво уусан. Толгой өвдөөд байхаар нь суугаагаараа унтаад өгсөн байсан. Хүмүүсийн дуу чангарах чимээгээр харахад *******, нар маргалдаад байхаар нь тэндээс би явлаа гээд түрүүлээд гараад явсан. Миний харснаар цаг 11 өнгөрч байх шиг байсан. Толгой өвдөөд байхаар нь байшингийн гадаа жоохон сууж байгаад охин руугаа очиж байна шүү, хаалгаа чимээгүй онгойлгочих гэж залгаж хэлээд гэр рүүгээ орсон. Гэр рүүгээ орж гадуур хувцсаа тайлаад хоёр охиныхоо хажууд ороод унтаад өгсөн. Тэгээд хэвтэж байхад хаалга нэлээн чанга нүдэхээр нь хэн бэ гэж асуухад байна гэхээр нь яасан бэ гэж асуухад зүгээр явж байна гэсэн. Тэгэхээр нь хаалга тайлахад орж ирээд куртикээ тайлаад та нар найз биш гээд хараал хэлээд байсан. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ солиотой юм уу гэж хэлээд уурласан. Тэгтэл над руу май шүү гээд салаавч гаргаад байхаар нь чи ямар ядаргаатай юм бэ, дандаа яахаараа тэгж байдаг юм, чи яасан хэцүү юм бэ, унтаад өг, ярьж хэлэх зүйл байдаг бол маргааш эрүүлдээ хэлэхэд яадаг юм гэсэн. Согтохоороо дандаа ингэж байх юм гэсэн. Миний үгэнд орохгүй байсан бөгөөд бид хоёр хэрэлдээд байж байхад хажуугаар гар нь гэнэт орж ирээд манай охин г аваад хана руу шидсэн. Аваад шидэхэд хүүхэд орилоод байхаар нь барьж аваад цаашаа хараад сууж байсан. Тэгтэл нэг мэдэхэд ******* хажууд ирчихсэн хутга бариад, ална шүү гээд зогсож байсан. Тэгэхээр нь би юун алах вэ гэж хэлэхэд над руу ална шүү гөлөгнүүдээ, битгий өдөөд байгаарай гээд дайраад байсан. Би хутгыг нь авах гээд зууралдаад хутгыг  аваад шүүгээн дээр тавьсан. Тэгээд эргээд харахад хажуу тал руугаа хараад унаад өгсөн. Тэгэхээр нь тасарсан юм болов уу гэж бодоод гэрлээ унтраагаад хэвтээд өгсөн. Зүүрмэглэж байхад хүн яраглах шиг чимээ гараад байсан. Юу билээ гээд харахад хар хүрэн зүйл харагдаад байхаар нь гайхаад босож ирээд гэрэл асаагаад харахад ******* доошоо хараад хэвтчихсэн, шалан дээр цус болсон байсан. Би юу болсон бэ гээд гайхаад асуухад юм дугарахгүй байсан. Би эргүүлж харуулаад маарал, бинтээр, алчуураар боосон. Би хувцас хунарыг нь тайлаад арчсан. Тэгээд харахад өглөө үүр цайчихсан байсан. Тэгээд сандраад 103 дугаар руу залгахад дийд дийд гээд байхаар нь гурван найзууд руу нь залгасан. шөнөжингөө агсан тавиад өөрийгөө хутгалчихлаа та нар хурдан хүрээд ирээ гэж хэлсэн. Хувцас хунарыг нь тайлаад байж байхад царай нь хөх болоод байхаар нь дахин 102, 103 руу залгаж дуудсан. Эмч орж ирээд өнгөрчихлөө гэж хэлсэн. Би 102, 103 руу нэлээн олон удаа залгасан. Ширээн дээр байсан утсаар ээлжлээд залгаад байсан. Босож ирээд эргүүлээд харахад хүзүүнээс нь цус гарч байсан. Тэгээд гайхаад яасан бэ гэж асуухад юм дугарч чадахгүй, янцаглаад байсан. Өөрөө чадахаараа алчуур, маарал, хөвөн тавиад нүүр амыг нь арчсан. Тэгээд байж байгаад царай нь сонин болохоор нь айгаад 103 дугаар руу залгаж, найз нар руу нь залгасан. Би хүн алаагүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Санамсаргүй зүйлээс болж ахыгаа алдсан учраас гомдолтой байна. Манай ах нийгмийн даатгал төлж байгаагүй, бид нар хувиасаа зардал гаргасан. Оршуулгын зардалд 7.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хоёр: Эрүүгийн 2305000000351 дугаартай хэргээс

1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-22 дахь тал)

3. Цогцост үзлэг хийсэн “...уг цогцос нь 161 см урт, толгойдоо 8 см хар хүрэн өнгийн халимаг үстэй, биеийн галбир зөв, булчин өөхөн эдийн хөгжил дунд 38 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Уг цогцсын булчин өөхөн эдийн хөгжил дунд, биеийн галбир зөв, 2 нүдний зовхи аниастай, салст цайвар цагаан эвэрлэг тунгалаг, хүүхэн хараа 2 талд жигд өргөсөн, хамрын яс мөгөөрс бүтэн, хамар ам чихний сүвнээс гарсан зүйлгүй, ам хаалттай, уруул цайвар ягаан, үзэгдэх дээд доод шүднүүд бүрэн бүтэн, цогцос хөрсөн, хөшилт эрүү, дээд мөчдөд тод үүссэн, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр тод үүссэн, дарахад цайрна, хүзүүний зүүн дунд хэсэгт 2,5х1х3 см гүн зах ирмэг тэгш мөр тал нь 12 цагийн чиглэлд, ар тал нь 6 цагийн чиглэлд босоо хатгагдсан шархтай, зүүн тохойд 2х1 см улаан ягаан өнгийн зүүн бугуйнд 1.5х1 см, хэвлийн зүүн хажуу хэсэгт 0.5х0.3 см улаан ягаан өнгийн зулгаралт баруун тохойд 0.7х05см, баруун бугалганы гадна хэсэгт 0.7х03 см улаан ягаан өнгийн, хэвлийн баруун хажуу хэсэгт 0.3х0.2 см, баруун өвдөгний гадна дээд хэсэгт 1.5х1см, урд дээд хэсэгт 0.8х0.5см улаан ягаан өнгийн зулгаралтуудыг зүүн бугалганы гадна дунд хэсэгт 2.5х2см, 2х1см, 1.5х1см, зүүн суганы дотор хэсэгт 1.5х1 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай биед өөр ил харагдах гэмтэл илрэхгүй өтгөн шингэний сүвнээс гарсан зүйл үгүй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-27 дахь тал)

4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “хэргийн газраас хураан авч бэхжүүлсэн ажлын хэсэг 10см, бариул нь 10 см урттай  хутга 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй ажлын хэсэг нь 14 см, иш 11.5 см урттай хутга 1 ширхэг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов” гэсэн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 30 дахь тал)

5. Хүний биед үзлэг хийсэн “******* ******* /РД:/ нь дээгүүрээ хар өнгийн богино куртиктэй, дотуураа цайвар бор өнгийн хоолойгүй цамцтай, доогуураа цэнхэр өнгийн жинсен өмдтэй, өмдний баруун талын халаасыг шалгаж үзэхэд иргэний үнэмлэх, хаан банкны виза карт, автобусны карт байв. Өмдний доогуур бор өнгийн хавар намрын гутал байх ба гутал дотор саарал, үзмэн ягаан өнгийн алаг оймс өмссөн байв. ******* *******гийн гадуурх хувцсыг өөрөөр нь тайлуулахад цэнхэр өнгийн майк нь энгэр хэсгээрээ 6*13.5см хэмжээтэй зайд бохирлогдсон /цус болсон гэв/. Майкыг тайлахад дотуураа цайвар үзмэн ягаан өнгийн левчик өмссөн, доогуураа цэнхэр өнгийн дотуур хувцас өмссөн байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн биед үзлэг хийхэд баруун гарын шуу хэсэгт 1x1 см, 2.5х0.5см, 0.6х0.7см хэмжээтэй хөхрөлтүүд, зүүн гарын шуу хэсэгт 2x1 см, 1.5х1см, 2.2x1 см хэмжээтэй хөхрөлтүүд байв. Гарын 10 хурууныхаа хумснуудыг лав авсан, хумсгүй байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-33 дахь тал)

6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-38, 39-44 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын өгсөн: “...Тэгээд сүүлийн 1 жил орчмын хугацаанд 3-р эмнэлгийн ойролцоо нэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа гэж хааяа утсаар ярьдаг болсон бөгөөд ах дүү нарынхаараа бараг очихоо больсон байсан. Бид нар сүүлийн 1 жил орчим талийгаачтай хамт амьдарч байсан эмэгтэйн талаар мэдэх зүйл огт байхгүй бөгөөд талийгаач тэр талаараа ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Би 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ахтайгаа утсаар ярихад гадуур машин тэргээ янзлаад явж байна, энд нэг ажил хийх гэж байгаа тэрийгээ дуусгачихвал Өмнөговь аймаг руу явж ажиллана гэж ярьж байсан бөгөөд хаана хэнийд байгаагаа хэлээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч н өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр барилгын ажил хийх гээд талийгаач *******ыг авах гэж 10 цагийн үед хамт амьдардаг *******гийн гэрт очсон. *******гийн гэр нь Аминзаяа эмнэлгийн зүүн талд байдаг байранд байдаг. Намайг *******ын гэрт очиход хамт байсан. Бид гурав том барилга дээр пилта наах гэж байсан чинь өөр хүмүүс ажилд авсан байсан. *******, бид гурав Баяраагийн гэрт 4 ширхэг 2 литрийн Боргио пиво авч уусан. Нэмж 2 том пиво авч уусан. Орой 18 цагийн үед гаднаас орж ирсэн. Бид нар пиво ууж дууссан. манай гэрт очих уу гээд бид нар *******гийн гэрээс гараад 10-р хороололд ийн гэрт очсон. Тэгээд бид 2 ширхэг том пиво уусан. Би эхний том пиво уучхаад унтаж байгаад 21 цагийн үед сэрсэн чинь ******* ирчихсэн тэд нар пиво уугаад сууж байсан. ******* бүгдээрээ караоке орж дуулъя гээд ******* бид хоёр хамт гарч 10-р хороололд нэрийг мэдэхгүй байна нэг караоке орсон. Араас орж ирсэн бөгөөд 5-10 минут сууж байгаад явлаа гээд гараад явсан. ******* бид хоёр Сэнгүр нэртэй пиво авч уусан. 23 цаг өнгөрч байхад караокеноос гараад ийн гэрт очсон. Тэнд тал пиво байхаар бид нар уучхаад би унтлаа гээд унтсан. Шөнийн 03 цагийн үед боссон чинь миний хажууд унтаж, харин газар унтаж байсан. *******, талийгаач ******* хоёр гараад явсан байсан. Өглөө буюу  2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн үед ******* утсаар руу залгаад *******ын зүрх нь өвдөөд нүүр нь хөхрөөд байна та нар хүрээд ир гэж хэлсэн. Би түрүүлж гараад *******гийн гэрт нь очсон чинь ******* шалан дээр хэвтэж байсан, би ороод зүрх нь яасан юм бэ гэж асуусан чинь ******* нь ******* өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн би түргэн дуудаач гэж хэлсэн. Араас , хоёр орж ирсэн. Би *******гийн гэрт ороход ******* ухаантай байсан, шээе гэж хэлж байсан. *******ын хүзүүний зүүн хэсэг дээрээ цэнхэр алчуур тавьчихсан, шалаар ил цус болсон байсан бас алчуур нь цус болсон байсан. Би алчуурыг нь гараараа дарсан. ******* *******ыг өөрийгөө хутгалсан гэж хэлж байсан. *******ыг чи яасан юм бэ гэж асуухад ******* Аагий би шээмээр байна гэж хэлэхээр би бандаашийг тайлах гэсэн чинь шээж чадахгүй байсан. ******* өөр юм хэлэхгүй ухаан алдах гэж байгаа юм шиг байж байгаад бид нарын нүдэн дээр нас барсан. ******* ******* хоёр байнга хамт амьдардаггүй. Нэг нэгнийдээ ирэн очин байдаг. Танилцаад 7-8 жил болж байгаа, хамтран амьдрагч байсан. *******гийн хуучин нөхөр нь хэдэн жилийн өмнө нь нас барсан гэж байсан. Бид нар хоорондоо хэрүүл маргаан зодоон хийгээгүй. *******, ******* ******* хоёр гэртээ очоод хоорондоо хэрүүл маргаан хийсэн юм шиг байсан. ******* хэлэхдээ ******* шөнөжин агсан согтуу тавиад намайг унтуулсангүй, манай бага охиныг хүртэл авч шидсэн гэж хэлсэн. *******ыг хэн хутгалсныг би мэдэхгүй байна. ******* хэлэхдээ ******* өөрийгөө хутгалчихлаа л гэж хэлсэн. Юунаас болж яагаад хутгалсныг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.ийн өгсөн:Би 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 09 цагт ажилдаа явсан. Өдөр 13 цагийн үед Алзахгүй утсаар залгаад 20.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би 20.000 төгрөг шилжүүлсэн. Өдөр 16 цагийн үед Алзахгүй залгаад ажил чинь тарж байна уу , ******* бид гурав *******гийн гэрт байна чи ажлаа тараад хүрээд ир гэж хэлсэн би 17 цагт ажлаа тараад шууд Аминзаяа эмнэлгийн хажууд байдаг *******гийн байрны гадаа яваад очиход , *******, Алзахгүй, дөрвүүлээ байрны гадаа тамхи татаад сууж байсан. Алзахгүй дэлгүүр орж 2 ширхэг том 2 литрийн нийслэл нэртэй пиво аваад бид нар *******гийн гэрт орж уусан. ******* бага охинтойгоо гэртээ унтаж байсан. ******* өмнө нь пиво уусан гэж байсан бөгөөд бид тав пиво уусан. Орой 18 цагийн үед бид нар гарч тамхи татсан. 20 цагийн үед бид нараас салаад гэр рүүгээ явсан. Бид дөрөв дахин 2 том боргио пиво аваад 10-р хороололд байдаг манай гэр рүү явсан. Манай гэрт тал шил архи байсан юм. Бид дөрөв архиа уугаад дуусаж байсан чинь гаднаас ******* ганцаараа манайд орж ирэхээр нь мах чанаж өгсөн. Тэгээд бид дөрөв 2 ширхэг том пиво хувааж уусан. *******, Алзахгүй 23 цагийн үед манайхаас гарсан. Би араас нь гараад Алзахгүйтэй утсаар ярьсан чинь тэр хоёр караокед сууж байна гэхээр нь би араас нь орсон. Тэр хоёр пиво уугаад сууж байсан, би орж харчхаад удалгүй гараад гэртээ орсон. Харин *******, Алзахгүй хоёр удалгүй миний араас орж ирсэн. ******* гудсан дээгүүр гуталтайгаа явахаар нь би *******ыг гутлаа тайл гэж хэлсэн чинь ******* уурлаад гараад явсан. газар унтаж байсан. ******* пиво уугаад сууж байсан бөгөөд Алзахгүй орон дээр хэвтээд унтсан. Харин төд удалгүй ******* *******ын араас гарсан. Би Алзахгүйн хажуугаар нь орж унтсан. Маргааш буюу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өглөөний 08 цагийн үед ******* над руу утсаар залгаад “энд хүн үхээд байна, архи нь гарахгүй, дөвчигнөөд байна” гэж надад хэлсэн. Би Алзахгүйд ******* болохгүй байна гэж ******* хэлж байна гэж хэлсэн чинь Алзахгүй түрүүлээд гараад явсан. Би ийн хамт араас нь очсон. *******гийн гэрт ороход ******* нүцгэн бөөн цусан дотор хэвтэж байсан. *******ын хүзүүний зүүн хэсэгт алчуур тавьсан. Алзахгүй тэр алчуурыг нь гараараа дараад сууж байсан ******* бид нарт хэлэхдээ ******* шөнөжин агсан согтуу тавиад намайг унтуулаагүй, бас хүүхэд авч шидээд байсан. Тэгээд ******* өглөө өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн бөгөөд ******* түргэн дуудсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62 дахь тал)

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.ийн өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн үед гэрээсээ гараад шууд *******гийн гэрт очсон. *******гийн гэрт *******, нэг охин байсан. Миний араас Алзахгүй ирсэн бөгөөд Алзахгүй өдөр 16 цагийн үед 2 том нийслэл нэртэй пиво авч өгсөн. ах бас ирсэн. Бид нар *******гийн гэрт орж 2 пиво хувааж уусан. ах гэр рүүгээ явсан. Бид нар тамхилах гэж гараад ийн гэр рүү явсан. Замдаа дэлгүүрээс 2 том боргио авсан. Харин ******* гэртээ үлдсэн. Бид дөрөв 10-р хороололд байдаг ийн гэрт ороход нэг шил архи гаргаж өгсөн. Бас мах чанаж өгсөн. Бид нар архиа уугаад дуусаж байсан. ******* араас орж ирсэн ба би их согтоод газар гудас тавьж унтсан. Би нэг сэрээд харсан чинь Баяраа нар пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би буцаад унтсан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 08 цагийн үед ******* руу утсаар залгаад ******* үхлээ хурдан ир гэж хэлэх шиг болсон Алзахгүй түрүүлээд гараад явсан. Би ийн хамт араас нь очсон. *******гийн гэрт ороход ******* нүцгэн хэвтэж байсан. *******ын хүзүүний зүүн хэсэгт алчуур тавьсан. Алзахгүй тэр алчуурыг нь гараараа дараад сууж байсан. *******гийн гэр нил цус болсон байсан ба ******* бид нарт хэлэхдээ ******* шөнөжин агсан согтуу тавиад намайг унтуулаагүй, бага охиныг минь авч шидсэн гэж хэлж байсан. ******* өглөө өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн. ******* утсаар яриад байсан. Түргэн дуудаад байгаа юм шиг байсан. *******, ******* нар хамтран амьдрагч байсан. Нэг нэгнийдээ ирэн очин амьдарч байсан. *******гийн нөхөр нь 3 жилийн өмнө нь нас барсан гэж байсан. Би *******тай 2022 онд өвөл Дарь-Эхэд 7 сар хамт амьдарч байсан. ******* хааяа ирдэг байсан бөгөөд ******* архи уухаараа их агсан согтуу тавьдаг, их давтиргүй зантай, *******г согтуудаа 2 удаа зодож байхыг би харж байсан. Харин ******* *******ыг архи уугаад согтохоор нь зугтаагаад явчихдаг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал)

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.гийн өгсөн:2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 07 цаг 30 минутад сургууль руугаа яваад  12 цаг 50 минутад тараад гэр рүүгээ ганцаараа явсан. Гэрт ирэхэд ******* ах, эгч, ээж байсан. Гэртээ ороод хоолоо идчихээд хичээлээ хийсэн. Орой болж ээж, ******* ах хоёр эгч бид хоёрыг хаяад найзынх руугаа явсан. Шөнө 12 цагт ээж, ******* ах 2 согтуу гэрт орж ирээд хоорондоо хэрэлдсэн. ******* ах ээжийг тэнэг гээд муухай үгээр хэлээд, миний 2 гараас бариад ор руу намайг шидсэн. ******* ах ээжтэй хэрүүл хийж байгаад гал тогооны шургуулгаас бор өнгийн иштэй хутга аваад нэг хэлээд юу гэж хэлснийг санахгүй байна. Тэгээд өөрийнхөө зүүн талын хүзүү рүү хутга зоосон. Доошоо хивсэн дээр цус гоожихоор нь ээж тэрийг хараад санаа зовоод өөрийнх нь хүзүүг алчуураар дараад битгий хөдлөөд бай биеэ битгий чангалаад бай цус чинь дээшээ болоод чи үхчих нь шүү дээ гэж хэлсэн. Бид нар шөнөжин унтаагүй ээж алчуураар ******* ахын хүзүүг дараад өглөө болсон. Ээж утсаараа найзууд руугаа залгаад энэ найз чинь үхэх гээд байна түргэн дууд гэж хэлсэн. Удалгүй ээжийн найзууд гэж гурван хүн ирсэн. Түргэн ирэхэд нас барсан гэж хэлсэн. Ээж гүн орсныг мэдэхгүй болохоор эмч дуудаагүй гэсэн...Тухайн өдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ******* ах нэлээн согтуу байсан. Харин ээж гайгүй байсан. Манай ээжийн найзууд архи авч орж ирдэг. Ээж барилга дээр ажилладаг. ******* ах барилга дээр ажилладаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал)

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч гийн өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ээж ******* нь гэрээс гараад найзындаа очоод ирье гэж хэлээд 8 настай дүү болон бид хоёрыг үлдээгээд явсан. Тэгээд ээж орой 23 цагийн үед гэртээ ирсэн, ирэхдээ ээж маань нэлээн согтуу ирсэн. Ээжийн араас ******* ах орж ирээд хоорондоо хэрэлдээд их ууртай байсан. Тэгсэн чинь манай дүү нь тэр хоёр дээр очоод зогсож байтал ******* ах дүүг маань ор руу шидсэн чинь ээж уурлаад *******ыг нэг удаа нүүр рүү нь алгадсан. Тэгээд хэрэлдэж байгаад унтъя гээд бүгд орондоо ороод гэрийнхээ гэрлийг унтраасан. ******* ах тухайн үед уурлаад хараал хэлээд миний мэдэхгүй үгээр хараал хэлж байгаад ******* ах гал тогооны шкафаас хутга аваад өөрийнхөө хүзүү рүү зоогоод хутгаа буцааж сугалсан. Тухайн үед ээж орондоо орсон байсан бөгөөд босож ирээд юу болсон бэ гээд ******* ахын хүзүүн дээр алчуур тавиад цусыг нь тогтоох гэсэн боловч ******* ах согтуу болохоор хөдлөөд байсан. *******ын хүзүүнээс цус гараад хивс, шал аймаар цус болсон, ээж маань маш их сандарсан, ******* ахын цус дуссан орны дэвсгэрийг угаалгын машин руу хийсэн. Ээж маань шөнөжингөө хараад унтаагүй. ******* ах бас шөнөжингөө унтаагүй. Тэгээд өглөө босоход ******* ах 00 орно гээд явсан. Удалгүй ээж араас нь очоод би дүүтэйгээ харж байсан. Тэр үед ******* ах 00 дотор хэвтсэн байдалтай ээж ******* ахад хандаж наанаасаа босооч гэхэд ******* ахын цус нь гоожсон, уруул ам нь хөхөрсөн байсан. Тэгтэл ******* ах 00-н урд талд байдаг ээжийн унтдаг байсан орны доогуур хөдөлж байгаад ороход ээж татаж гаргаж ирээд хүзүүн дээр нь дахиад дарж цусыг нь тогтоох гэж хичээсэн. Ээж маань их сандраад ******* ахын найзууд руу залгаад дуудахад найз нь гэх гурван эрэгтэй хүн ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал)

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын өгсөн: “Би энэ нийтийн байрыг 2021 оноос хойш хариуцаж байгаа. Нийт 18 айл байдаг, бүх хүмүүсийг сайн мэддэг бөгөөд байгуулсан гэрээ нь надад байгаа. 401 тоотод ******* гэх эмэгтэй байдаг. Намайг 3 жилийн өмнө ирэхэд байдаг байсан. Хоёр охины хамт амьдардаг, барилгын ажил хийдэг болохоор зундаа ажилладаг, өвөл ажилгүй байдаг. Байнга хүн амьтантай муудалцаад байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэрт нь хүн амьтан их орж ирдэг. Энэ залуу байнга ирж хоноод явдаг. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлж ирдэг болсон. Нэрийг нь мэдэхгүй, зүс таньдаг. 35 орчим насны 160-165 орчим өндөртэй бор царайтай залуу байдаг. Тэр залуу өчигдөр орой 18 цагийн орчим гараад буцаж орохдоо энгэртээ архи хийсэн орж байсан. Хар куртиктэй, хөх жинсэн өмдтэй орж байсан. Өөр хүн амьтан орсон эсэхийг нь мэдэхгүй байна. Өглөө 7 цагийн үед хүүхдээ бие засуулах гээд босоход 4 давхарт эмэгтэй хүний орилоод байгаа чимээ гараад байсан. Яг зодоон болсон үгүйг нь сайн мэдэхгүй байна...401 тоотын хүүхэн хааяа хүн амьтан оруулж архидаад оршин суугч нартай муудалцахад гээд байдаг. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал)

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн өгсөн: “Манайх  тус тоотод 2022 оны 11 дүгээр сард нүүж ирээд өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа. Тус байрны 401 тоотод байх айлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй, өсвөр насны нэг хүүхэд амьдардаг юм шиг байсан. Үе үе тус тоотод эрэгтэй хүмүүс орж гараад байдаг. Нэг эрэгтэй орж гараад тогтмол байгаад байгаа юм шиг байдаг. Тэр хүнийг гэрийн эзэн юм байх гэж боддог. Тухайн тоотод оршин суудаг хүмүүс үе үе архи дарс ууцгаагаад хэрүүл маргаан хийдэг. Үе үе эрэгтэй нь архи уусан байдалтай хаалгаа онгойлго гэж орилоод хаалга нүдээд байгаа нь сонсогддог. 2023 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ойролцоогоор 02-оос 03 цаг болж байсан байх. Цаг хараагүй учир сайн хэлж мэдэхгүй байна. 401 тоотод оршин суудаг манай дээд давхрын айлд эмэгтэй хүн орилоод хэрэлдээд байх чимээ гараад байсан. Тэгээд би нойрондоо дийлдээд унтаад өгсөн. 2023 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 8 цагийн үед сэрэх үед эмэгтэй хүний хэрүүл маргаан хийгээд байгаа юм шиг дуу гараад мөн хүүхэд нь дугараад байсан. Би ариун цэврийн өрөөнд орох үед агаар шүүгчээр нь сонсогдож байсан бөгөөд мөн юм ийш тийш зөөж байгаа юм шиг чимээ гараад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 77-78 дахь тал)

15. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1231 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Э.******* 37 эм гэж хаягласан цусанд спирт илрээгүй. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлоход дээжийн хэмжээ хүрэлцэхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 95-96 дахь тал)

16. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1356 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн куртикны урд талд, баруун суганы уулзвар оёдлоор 217мм хэмжээтэй гэмтэл, цэнхэр өнгийн жинсэн өмдний урд талд, 30х20мм, 53мм, 78мм, 34мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн куртикэнд үүссэн гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, жинсэн өмдөнд үүссэн гэмтлүүд нь эдэлгээний явцад татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалтууд байна. Тус гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг болон хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 109-110 дахь тал)

17. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1318 дугаартай “*******ын гэх баруун гарын хумснууд, зүүн гарын эрхий, чигчий хурууны хумснуудад цус илэрсэн, Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна. *******ын гэх бусад хурууны хумснуудад цус, биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 123-124 дэх тал)

18. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 288 дугаартай “Э.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. Э.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 165-168 дахь тал)

19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 3271 дугаартай “ Э.*******гийн биед баруун шуу, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 92-93 дахь тал)

20. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 3269 дугаартай “ Б.гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 103 дахь тал)

21. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 766 дугаартай “Талийгаачид хүзүүний зүүн хэсгээс цээжний баруун хөндийг нэвтэрсэн хутгалагдсан шарх: Хүзүүний зүүн хураагуур судас, улаан хоолой зүсэгдсэн, хүзүүний 7-р нугалмын мөгөөрс зүсэгдсэн, баруун уушгины дээд дэлбэнг хатгагдсан шархтай, цээжний баруун хөндийд 700 мл цус хуралдалт, баруун бугалга, зүүн тохой, гуя, баруун өвдөгт зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 7. 8. 9. 10. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д 3.1.11-д гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хүзүүний зүүн хэсгээс цээжний баруун хөндийг нэвтэрсэн хутгалагдсан шархны улмаас цээжний хөндийд цус хуралдаж нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй..” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 140-143 дахь тал)

22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн өгсөн: “Хүзүүний зүүн хэсгээс баруун доош чиглэлтэй цээжний хөндий нэвтэрч уушгины хөндийг нэвтэрч уушгины эдийг хатгасан чиглэлтэй /2-8 чигтэй байсан./ Өөрөө өөртөө учруулах боломжгүй.   Босоо болон суугаа байрлалд байхад дээрээс баруун доош чиглэлтэй хутгалсан байсан. Талийгаач газар дээрээ шууд нас барна. эмнэлгийн ямар ч тусламж үзүүлээд аврагдах боломжгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 153 дахь тал)

23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн Э.*******гийн өгсөн: “...*******тай 2017 онд барилга дээр ажиллаж байгаад танилцаж байсан бөгөөд тэрнээс хойш найз нөхдийн холбоотой болсон. Манайхаар хаяа орж гардаг байсан юм. ******* бид хоёрын дунд хувийн дотно эр эмийн харилцаа байгаагүй. 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байтал орой 19 цаг өнгөрч байхад ******* миний утас руу залгаад Хуягаагийн гэрт ганц нэг пиво уугаад сууж байна чи хүрээд ирээч гэсэн. Тэгээд би 20 цагийн үед 10-р хороололд байрлах ийн гэрт очсон. Очиход Алзахгүй, , , ******* нар 2.5 литрийн савтай боргио пиво уугаад сууж байсан бөгөөд тэр хэд дунд зэрэг согтсон байсан. Би хамт суугаад 2.5 литрийн савтай 3 пиво хувааж уусан. Би 23 цаг 20 минутын орчимд явлаа хүүхдүүд дээрээ очлоо гэж хэлээд гараад явсан. Гэртээ ороод буйдан дээр 2 хүүхдийнхээ хажуугаар орж хэвтсэн. Унтаж байтал хаалга тогшсон. Би сэрээд хэн бэ гэж асуутал ******* байна гэсэн. Яасан бэ гэтэл зүгээр явж байна гэсэн. Тэгээд хаалга онгойлгож өгтөл ******* хар өнгийн куртикээ үүдэнд байх угаалгын машин дээр тавиад жижиг хар үүргэвчээ өлгүүр дээр өлгөсөн. Тэгснээ шууд надад хандан “муу гичий минь чи найз биш шүү, чам шиг гичийтэй юм ярихгүй шүү” гэхээр нь” чи юу гээд хуцаад байгаа юм бэ” гэтэл “пизда минь чи чамайг мэдэх ч үгүй юм байна” гэж хэлээд гараа далайгаад зодох гээд байсан. Би мөчөөгөө өгөхгүй хэрэлдээд л байсан. Тэгтэл манай бага охиныг буйдан дээр унтаж байхад нь футболкных нь энгэр хэсгээс зуурч аваад хана руу шидсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи муу яаж байгаа юм гөлөг минь миний хүүхэд чамд ямар гай болсон юм” гэж хэлсэн. ******* гал тогооны шүүгээний дээд талын нүдийг онгойлгоод хүрэн өнгийн модон иштэй урт хутгыг зүүн гартаа бариад “ална шүү чамайг” гэж хэлсэн. Би “өвчигнөөд байгаарай хүүрээ” гэж хэлээд хутгатай гарыг нь барьж аваад хутгыг нь булаах гэтэл миний гарын шуу хэсгээс баруун гараараа атгаад тавихгүй байсан бөгөөд зүүн гартаа барьсан хутгыг баруун гараараа булааж аваад чичсэн. Тэгсэн чинь яая гээд унаад өгсөн. Ингээд би согтуу байсан учир шууд унтаад өгсөн. Энэ үйл явдал гэрэл асаагаагүй харанхуйд болсон. Өглөө 06 цагийн үед сэрээд харахад ******* доошоо харчихсан “яая яая үхлээ” гээд хэвтэж байсан бөгөөд тэр хавиар нил цус болсон байсан. Тэгээд гэрэл асаагаад бинт аваад цусыг нь тогтоох гэж үзсэн, алчуураар бас дарсан. Хамаг хувцас нь цус болчихсон байсан болохоор тайлсан. Нүүр амыг нь арчсан. Тэгээд гэрийнхээ хивсийг хуйлаад шалан дээрх цусыг арчсан. Энэ үед ******* амьд амьсгаатай байсан. Удалгүй уруул нь хөхрөөд чичрээд эхлэхээр нь айгаад 08 цаг өнгөрч байхад 103, 102 дуудсан. Ингээд руу утсаар залгаад “хөөе энэ найз чинь чичрээд сонин болоод байна” гээд уйлаад ярьсан. Төд удалгүй , Алзахгүй, гурав гүйгээд ороод ирсэн. Тэр гурвыг ирэхэд ******* амьсгаатай байсан. Удалгүй 103-ын эмч орж ирээд үзэхэд зүрх нь зогссон байна гэсэн. Араас нь цагдаа нар ороод ирсэн. Эмч орж ирэхээс өмнө Алзахгүй зүгээр үү гээд цээжин дээр нь дарахад юм хэлж чадахгүй аахилаад янцаглаад байсан...Хүүхдийг минь хэвтэж байхад заамдаж аваад хананд савсан учир би маш их цочрон давчидсан. Ингээд би хутга авчихаар нь булааж авах гэж ноцолдоод булааж аваад хатгачихсан юм. Тэр үед гэр харанхуй байсан болохоор манай 2 хүүхэд хараагүй байх. Би алья гэж алаагүй. Хутга зүүн гартаа барьчхаад ална шүү гээд гал тогооны хэсэгт далайх үйлдэл хийсэн. Би 2 метрийн зайд буйдан дээр сууж байсан бөгөөд чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд өөдөөс нь очоод хутгыг нь авах гэж ноцолдоод булааж авсан. Намайг бол шууд ална гээд дайраад хөөсөн зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 179-182 дахь тал)

24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.*******гийн өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн түрээслэн амьдардаг байр болох БГД-ийн 6-р хороо 52А-401 тоотод 2 хүүхдийн хамт гэртээ байж байхад өдөр 14 цагийн алдад байхаа гаднаас Алзахгүй, , *******, дөрөв уутанд пиво барьчихсан гаднаас орж ирсэн. Би “та нар ямар ядаргаатай юм бэ манайх ямар уушийн газар юм уу” гэж хэлсэн. Тэд нар манайд пиво уугаад дуусгасан ба надад шаазан аяганд нэг хийж өгөхөөр нь би уусан. Энэ дөрөв талийгаачийн төрсөн өдрийг тэмдэглэж явна гэж ярьж байсан. Удалгүй тэр дөрөв гадагшаа гараад явсан. Гэтэл 17 цагийн алдад ******* өөрөө над руу яриад би ганц хоёр пиво уугаад ийн гэрт байна хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад 19-20 цагийн алдад очсон. ийн гэрт яваад ороход Алзахгүй, , *******, дөрөв 2 литрийн савтай Боргио уугаад сууж байсан. Би одоо бодоод байхад тэд нартай 3-4 том 2 литр савтай пиво хувааж уусан байгаа юм. Уугаад сууж байхад энэ дөрөв хоорондоо хэрэлдээд чанга чанга дуугараад байхаар нь би явлаа гээд гэрээс нь гарсан. Гарч явахдаа охин руугаа залгах гээд цагаа харахад 23 цаг өнгөрч байсан. ийн гэр манайхаас нэг автобусны буудал хүрэх үү үгүй юу зайтай учраас би нэг их удалгүй 10 гаруй минут алхаад орсон. Би яг чанх нэг зүгтээ алхаад орсон. Би охин руугаа ярьж хаалгаа онгойлгуулаад орсон. Би хувцсаа тайлаад хоёр охиныхоо хажуугаар ороод унтсан. Би уусан болохоор дороо унтсан. Гэтэл хаалга аймаар хүчтэй балбахаар нь юу вэ гээд сэрсэн. Тэгээд гайхаад сууж байтал нээрээ хаалга тогшиж байсан бөгөөд цагаа харахад 00:10 цаг хавьцаа болж байсан. Би хэн бэ гэхэд ******* байна хөгшөөн хаалгаа гэсэн. Тэгэхээр нь яасан бэ гэхэд зүг явж байна гэсэн. Би хаалгаа тайлж өгөхөд орж ирээд куртикээ угаалгын машин руу шидээд “зүгээр байгаарай та нарын хэн ч найз биш шүү, чи ч найз биш шүү” гээд хэсэг агсарч хараал ерөөл хэлсэн. Би тоохгүй байж байгаад “*******аа найзаа унтчихлдаа гэхэд солиор чамаар заалгахгүй янхан минь пизда минь “гээд байсан. Тэгээд нэлээн удаан буюу 2-3 цаг хэртэй надтай хэрэлдсэн бөгөөд ингэж агсарч байхдаа бага охин г орноос нь өргөж аваад хана руу шидчихсэн. Би босож ирээд яаж байна чи гээд муухай орилж босож ирээд *******ыг алгадаад хүүхэд рүүгээ явсан. Хүүхдээ тэврээд сууж байхад нэг мэдэхэд ******* хажууд хутга аваад ирчихсэн зогсож “алнаа чамайг гэхээр нь би айгаад юун алах шулах вэ” гээд хутганаас зууралдаад эхэлсэн. ******* зүүн гартаа хутга бариад зогсож байсан ба би баруун гараараа хутгыг нь булаацалдаад хутгыг нь аваад шидсэн. Би хаашаа хутгыг нь шидсэнээ санахгүй байна, ******* ээ гээд янцаглаад дороо унаад өгөхөөр нь би тасарчихлаа гэж бодоод хүүхдээ аваад буцаад хэвтээд өгсөн. Манай өрөөний гэрэл унтраастай байсан ба би гэрлээ асаая гэж бодоогүй. Нэг сэрэхэд ******* ээ гээд ярагласан. Би яраглах дуунаар нь сэрсэн бөгөөд өндийгөөд хивсээ хартал хивс нилэнхүйдээ хар байсан бөгөөд гэрлээ асааж үзтэл хивс шал нилэнхүйдээ цус болсон байсан байхаар нь би айгаад сандраад юу вэ алчуур бинт хаана байна гээд өөрөө боох гээд оролдсон. ******* доошоо харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд би эргүүлээд хартал нэг юм гоожих шиг болохоор нь сайн хартал хүзүүнийх нь зүүн талаас нь юм уу цус гарч байсан. ******* олигтой юм ярилгүй яраглаж дуугараад байсан. Тэрнээс ямар нэгэн зүгээр байгаа хүн шиг дуугарахгүй байсан. Би цаг хараагүй бөгөөд ямар ч байсан гадаа гэгээ орсон байсан. Би *******ын өмссөн байсан өмд цамц, гутал эд нарыг тайлаад бие хаа нүүр амыг нь нойтон алчуураар арчаад юу болов оо *******аа гэж асуухад яраглаад юм дуугарахгүй нүүр ам нь хөхрөөд ирэхэд нь найзуудыг нь дуудсан. Дараа нь эмнэлэг, цагдаа өөрөө дуудсан. Би хутгыг нь л булаацалдсан уу гэхээс чичиж хатгасан асуудал байхгүй. Би хутгыг нь ямар ч гэсэн авах санаатай булаацалдсан байгаа. Тэгээд  хутгыг нь аваад гараа хаашаа ч хамаагүй савчихсан. ******* эсвэл чамайг ална, эсвэл өөрийгөө ална гээд байсан юм. Би тэгж хүн рүү аймар чичээгүй дээ, хүүхэд аваад шидчихээр нь хүүхдийг минь алах нь байна гэж санаж байсан. *******тай би 1-2 удаа бэлгийн харилцаанд орж байсан. *******тай ажил дээр л тааралддаг найзын л харилцаатай. Байнга бол тааралдана гэж байхгүй, сүүлийн хэдэн сар буюу 2023 оны 01 дүгээр сараас хойш ******* манайхаар эргэлдээд ирж очоод байдаг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-07 дахь тал)

25. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 183 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Гурав: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Э.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.******* нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгах байр суурьтай байна. Э.*******гийн төрсөн хоёр охин нь хэргийн үйл баримтыг шууд зааж мэдүүлсэн байхад үндэслэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, цагдан хорьсон. Гэмт хэрэг болсон гэх цаг хугацааг тогтоогоогүй. Мөн миний үйлчлүүлэгч тухайн цаг хугацаанд талийгаачийн найз болох Г., Б., нарыг дуудсан бөгөөд тухайн гэрчүүд энэ хүн өөрөө өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн, утасны цаанаас хэлээд уйлаад ярьсан. Охиныг маань аваад шидсэн, шөнөжин агсан тавьсан гэдэг зүйлийг ярьсан гэж мэдүүлдэг. Эдгээр цагаатгах талын нотлох баримтыг харгалзаж үзэлгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Мөн амь хохирогчид учирсан шарх хэдийд ямар үйлчлэлээр үүсгэгдсэн гэдэг нь ойлгомжгүй байна. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү...” гэсэн,

иргэдийн төлөөлөгчөөс “Шүүгдэгч нь амь хохирогчийг шууд хөнөөсөн гэх нотлох баримт байхгүй...Гэм буруугүй гэж үзэж байна.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд амь хохирогч *******, шүүгдэгч Э.******* нар бие биеэ урьдаас таньдаг байх бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б.ийн гэрт *******, Г., , Э.******* нар хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Үүний дараагаар Б.ийн гэрээс Э.*******, ******* нар гарч явсан болох нь гэрч , Б. нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд харин Э.******* түрүүлж гэртээ харьсан, араас нь амь хохирогч ******* нь Э.*******гийн гэрт очсон байна.

Тухайн цаг хугацаанд буюу хэргийн нөхцөл байдалд Э.******* түүний төрсөн хүүхдүүд болох бага насны Б., , амь хохирогч ******* нар байсан байх ба болсон үйл явдлын талаар;

Насанд хүрээгүй гэрч Б.гийн “...******* ах ээжийг тэнэг гээд муухай үгээр хэлээд, миний 2 гараас бариад ор руу намайг шидсэн. ******* ах ээжтэй хэрүүл хийж байгаад гал тогооны шургуулгаас бор өнгийн иштэй хутга аваад нэг хэлээд юу гэж хэлснийг санахгүй байна. Тэгээд өөрийнхөө зүүн талын хүзүү рүү хутга зоосон. Доошоо хивсэн дээр цус гоожихоор нь ээж тэрийг хараад санаа зовоод өөрийнх нь хүзүүг алчуураар дараад битгий хөдлөөд бай биеэ битгий чангалаад бай цус чинь дээшээ болоод чи үхчих нь шүү дээ гэж хэлсэн. Бид нар шөнөжин унтаагүй ээж алчуураар ******* ахын хүзүүг дараад өглөө болсон...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 67-68 дахь тал),  

Насанд хүрээгүй гэрч гийн өгсөн: “...манай дүү нь тэр хоёр дээр очоод зогсож байтал ******* ах дүүг маань ор руу шидсэн чинь ээж уурлаад *******ыг нэг удаа нүүр рүү нь алгадсан. Тэгээд хэрэлдэж байгаад унтъя гээд бүгд орондоо ороод гэрийнхээ гэрлийг унтраасан. ******* ах тухайн үед уурлаад хараал хэлээд миний мэдэхгүй үгээр хараал хэлж байгаад ******* ах гал тогооны шкафаас хутга аваад өөрийнхөө хүзүү рүү зоогоод хутгаа буцааж сугалсан...Ээж маань шөнөжингөө хараад унтаагүй. ******* ах бас шөнөжингөө унтаагүй...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 70-71 дэх тал)

Шүүгдэгч Э.*******гийн төрсөн охин насанд хүрээгүй гэрч , Б. нарын дээрхи мэдүүлгүүд нь  2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 766 дугаартай “...талийгаач нь хүзүүний зүүн хэсгээс цээжний баруун хөндийг нэвтэрсэн хутгалагдсан шархны улмаас цээжний хөндийд цус хуралдаж нас баржээ...” гэсэн дүгнэлт болон тухайн дүгнэлттэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч ын мэдүүлсэн “ Хүзүүний зүүн хэсгээс баруун доош чиглэлтэй цээжний хөндий нэвтэрч уушгины хөндийг нэвтэрч уушгины эдийг хатгасан чиглэлтэй /2-8 чигтэй байсан./ Өөрөө өөртөө учруулах боломжгүй.   Босоо болон суугаа байрлалд байхад дээрээс баруун доош чиглэлтэй хутгалсан байсан. Талийгаач газар дээрээ шууд нас барна. Эмнэлгийн ямар ч тусламж үзүүлээд аврагдах боломжгүй.” гэж (хавтаст хэргийн 153 дахь тал)-д мэдүүлсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байх тул , Б. нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. 

Мөн  гэрч Б.ийн “...******* бид нарт хэлэхдээ ******* шөнөжин агсан согтуу тавиад намайг унтуулаагүй, бас хүүхэд авч шидээд байсан. Тэгээд ******* өглөө өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62 дахь тал), гэрч Г.ийн “...******* өглөө өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал), гэрч н “...******* нь ******* өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн...” гэсэн (хавтаст хэргийн 56-58 дахь тал) эдгээр мэдүүлгүүд нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг бий болгохгүй юм.

Өөрөөр хэлбэл эдгээр гэрчүүд гэмт хэрэг үйлдэгдэхэд хэргийн газар байгаагүй бөгөөд Э.******* “******* өөрөө өөрийгөө хутгалчихлаа” гэж тэдгээрт хэлснийг л мөрдөн шалгах ажиллагааны явцад дамжмал байдлаар мэдүүлсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******гийн яллагдагчаар өгсөн: “...хүүхдээ тэврээд сууж байхад нэг мэдэхэд ******* хажууд хутга аваад ирчихсэн зогсож “алнаа чамайг гэхээр нь би айгаад юун алах шулах вэ” гээд хутганаас зууралдаад эхэлсэн. ******* зүүн гартаа хутга бариад зогсож байсан ба би баруун гараараа хутгыг нь булаацалдаад хутгыг нь аваад шидсэн...******* ээ гээд янцаглаад дороо унаад өгөхөөр нь би тасарчихлаа гэж бодоод хүүхдээ аваад буцаад хэвтээд өгсөн. Манай өрөөний гэрэл унтраастай байсан ба би гэрлээ асаая гэж бодоогүй. Нэг сэрэхэд ******* ээ гээд ярагласан. Би яраглах дуунаар нь сэрсэн бөгөөд өндийгөөд хивсээ хартал хивс нилэнхүйдээ хар байсан бөгөөд гэрлээ асааж үзтэл хивс шал нилэнхүйдээ цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-07 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт  “хутгыг булааж аваад шүүгээн дээр тавьсан...би хүн алаагүй” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болохгүй.

Хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэрч, сэжигтэн, яллагдагч, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн  мэдүүлэг зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

2023 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *******, амины орон сууцны ******* тоот Э.*******гийн гэрт Э.*******, ******* нар согтуугаар хоорондоо  маргалдсаны улмаас Э.******* нь *******ын  хүзүүний зүүн хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон гэж үзэхээр байна.

Тухайлбал, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...95859464 дугаарын утаснаас 102 дугаарын утсанд Баянгол дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах  Амины орон сууцны 52 дугаар  байрны 401 тоотод Цээл овгийн Хүрэлбаатарын ******* /РД:СГ85030314/ нь хүзүүн тус газраа хутгалуулсан шархтай нас барсан” гэх мэдээллийг 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 08 цаг 54 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Санаатайгаар худал мэдээлбэл Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хариуцлага хүлээлгэхийг мэдээлэл өгөгчид сануулав. гэсэн цагдаагийн ажилтны тэмдэглэл  (хавтаст хэргийн 10 дахь тал),  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-22 дахь тал),  Цогцост үзлэг хийсэн “...хүзүүний зүүн дунд хэсэгт 2,5х1х3 см гүн зах ирмэг тэгш мөр тал нь 12 цагийн чиглэлд, ар тал нь 6 цагийн чиглэлд босоо хатгагдсан шархтай...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-27 дахь тал), гэрч ын өгсөн“...өглөө 7 цагийн үед хүүхдээ бие засуулах гээд босоход 4 давхарт эмэгтэй хүний орилоод байгаа чимээ гараад байсан. Яг зодоон болсон үгүйг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал), гэрч ийн өгсөн: “...401 тоотод оршин суудаг манай дээд давхрын айлд эмэгтэй хүн орилоод хэрэлдээд байх чимээ гараад байсан. Тэгээд би нойрондоо дийлдээд унтаад өгсөн. 2023 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 8 цагийн үед сэрэх үед эмэгтэй хүний хэрүүл маргаан хийгээд байгаа юм шиг дуу гараад мөн хүүхэд нь дугараад байсан. Би ариун цэврийн өрөөнд орох үед агаар шүүгчээр нь сонсогдож байсан бөгөөд мөн юм ийш тийш зөөж байгаа юм шиг чимээ гараад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 77-78 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 766 дугаартай “Талийгаачид хүзүүний зүүн хэсгээс цээжний баруун хөндийг нэвтэрсэн хутгалагдсан шарх: Хүзүүний зүүн хураагуур судас, улаан хоолой зүсэгдсэн, хүзүүний 7-р нугалмын мөгөөрс зүсэгдсэн, баруун уушгины дээд дэлбэнг хатгагдсан шархтай, цээжний баруун хөндийд 700 мл цус хуралдалт...тогтоогдлоо. Талийгаач нь хүзүүний зүүн хэсгээс цээжний баруун хөндийг нэвтэрсэн хутгалагдсан шархны улмаас цээжний хөндийд цус хуралдаж нас баржээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 140-143 дахь тал)  шинжээчийн өгсөн: “Хүзүүний зүүн хэсгээс баруун доош чиглэлтэй цээжний хөндий нэвтэрч уушгины хөндийг нэвтэрч уушгины эдийг хатгасан чиглэлтэй /2-8 чигтэй байсан./ Өөрөө өөртөө учруулах боломжгүй.  Босоо болон суугаа байрлалд байхад дээрээс баруун доош чиглэлтэй хутгалсан байсан. Талийгаач газар дээрээ шууд нас барна. Эмнэлгийн ямар ч тусламж үзүүлээд аврагдах боломжгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 153 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хөндлөнгийн гэрч , нарын дээрхи мэдүүлэг, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлох зорилгоор гаргасан шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 766 дугаартай “...талийгаач нь хүзүүний зүүн хэсгээс цээжний баруун хөндийг нэвтэрсэн хутгалагдсан шархны улмаас цээжний хөндийд цус хуралдаж нас баржээ...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр дүгнэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 140-143 дахь тал),  уг дүгнэлттэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч “Хүзүүний зүүн хэсгээс баруун доош чиглэлтэй цээжний хөндий нэвтэрч уушгины хөндийг нэвтэрч уушгины эдийг хатгасан чиглэлтэй /2-8 чигтэй байсан.  Өөрөө өөртөө учруулах боломжгүй.  Босоо болон суугаа байрлалд байхад дээрээс баруун доош чиглэлтэй хутгалсан байсан. Талийгаач газар дээрээ шууд нас барна. Эмнэлгийн ямар ч тусламж үзүүлээд аврагдах боломжгүй.” гэсэн (хавтаст хэргийн 153 дахь тал) шинжээчийн хариултууд хэргийн нөхцөл байдлыг хамарч чадсан гэж шүүх дүгнэсэн болно.

Эдгээр бичгийн нотлох баримтуудтай сэжигтнээс хойшлуулшгүйгээр мэдүүлэг авах ажиллагаанд мөрдөгч М.Ганчулуун нь хяналтын прокурор С.Бичинхүү, өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан сэжигтэн Э.*******гаас  болсон асуудлын талаар асуухад : “...би хутга авчихаар нь булааж авах гэж ноцолдоод булааж аваад хатгачихсан юм. Тэр үед гэр харанхуй байсан болохоор манай 2 хүүхэд хараагүй байх. Би алья гэж алаагүй...Намайг бол шууд ална гээд дайраад хөөсөн зүйл болоогүй...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 179-182 дахь тал) нь уялдаа бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл сэжигтнээс хойшлуулшгүйгээр авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 179-182 дахь тал), гэрч ын мэдүүлэг, (хавтаст хэргийн 77-78 дахь тал), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),  2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 766 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 140-143 дахь тал), шинжээчийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд нь хэргийн бодит байдалд илүү ач холбогдол бүхий байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв. 

Хяналтын прокуророос Э.*******г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Э.*******г “Хүнийг алах”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл нь амь насанд аюултай болохыг урьдаас ухамсарлах боломжтой байх шинж тэмдгээр илэрнэ.

Энэ гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Э.******* амь хохирогч *******ын хүзүүний зүүн хэсэгт хутгалсан үйлдэл болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Гэм буруугийн талаар шүүгдэгч Э.******* нь амь хохирогч *******ын хүзүүний зүүн хэсэгт хутгалсан нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж халдсан гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь гэм буруугүйд тооцох үндэслэлийг үгүйсгэж байх ба амь хохирогч өөрийгөө хутгалсан гэх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “цагаатгах”  тухай санал дүгнэлт, иргэдийн төлөөлөгчөөс  “гэм буруугүй” гэсэн  дүгнэлт гаргасныг тус тус шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй юм.

Дөрөв: Хохирол хор уршгийн тухайд.

Амь хохирогч *******ын төрсөн дүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон байна.

Мөрдөгчийн тэмдэглэлд амь хохирогч *******ын эхнэр тай утсаар холбогдоход “би талийгаач нөхөр *******тай 2006 онд гэр бүлээ албан ёсоор батлуулсан, бид хоёр дундаасаа 15 настай Билгүүн гэх нэг хүүхэдтэй, хүүхэд маань одоо надтай хамт байгаа, талийгаач нөхөр маань 2016 онд гэрээсээ ажил хийнэ гэж гарч явснаас хойш ирэн очин байсан.Өвөл эхлэхээр хамгийн удсандаа 1 сар болоод ажил гарсан гээд хот руу буцдаг байсан. Хавар, зун, намрын цагуудад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ирдэггүй байсан. Гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй боловч ерөнхийдөө тусдаа амьдарч байсан, үр хүүхэдтэйгээ холбоотой байдаг байсан, хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжээ халамжаас гаргуулан авсан, тусад нь шүүхээр нэхэмжилнэ, уг хэрэгт би өөрөө иргэний нэхэмжлэгчээр оролцох боломжгүй. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ажиллаж амьдарч байгаа учраас Болдбаатарыг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоож шүүхэд төлөөлүүлэхэд татгалзах зүйлгүй байна” гэж хэлснийг тэмдэглэл болгон бичив.” гэжээ. (хавтаст хэргийн 209 дэх тал)

Энэ нөхцөл байдлыг харгалзаж амь хохирогч *******ын төрсөн дүү ыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хүний амь нас хэзээ ч нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол хор уршигтай.

Шүүх хуралдаан дээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “оршуулгын зардалд 7.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлснийг нотлох баримтгүйгээр энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхив. Иймд  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.*******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Э.*******г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн, 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Давж заалдах гомдол гаргах учир эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлт хэлэхгүй.” гэв.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 8-11 насны буюу бага насны хүүхдүүдтэй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Э.*******д оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******гийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй,..хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Э.*******гийн бага насны хүүхэд болох *******гийн /охин/ 2014 оны 12 дугаар сарын 23-нд төрсөн, /РД:/, *******гийн Баясгалан /охин/ 2011 оны 7 дугаар сарын 26-нд төрсөн, /РД:/ нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хамт ирүүлсэн хэргийн хамт ирүүлсэн амь хохирогч *******ын баруун гарын 5 ширхэг хумс, зүүн гарын 6 ширхэг хумс зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 10см, бариул нь 10 см урттай гэртэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй ажлын хэсэг нь 14 см, иш 11.5 см урттай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт ******* *******г “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /08/ найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******гийн цагдан хоригдсон 82 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.*******гаас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хамт ирүүлсэн хэргийн хамт ирүүлсэн амь хохирогч *******ын баруун гарын 5 ширхэг хумс, зүүн гарын 6 ширхэг хумс зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 10см, бариул нь 10 см урттай гэртэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй ажлын хэсэг нь 14 см, иш 11.5 см урттай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч Э.*******гийн бага насны хүүхэд болох *******гийн /охин/ 2014 оны 12 дугаар сарын 23-нд төрсөн, /РД:/, *******гийн Баясгалан /охин/ 2011 оны 7 дугаар сарын 26-нд төрсөн, /РД:/ нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.

9. Хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ

               ШҮҮГЧИД                                    А.АЛТАНХУЯГ

                                                                                                                 Л.ОДОНЧИМЭГ