Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00446

 

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00446

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчний 68-.. тоотод оршин суух, Мужиг овогт Ж-ын Н /.../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 153/2019/00416/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ж.Н нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1957 онд төрсөн бөгөөд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургуулийг 1965-1972 онд төгсөөд, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад илгээлтээр гарч мал малласан. 1975 оны 05 сараас 1978 оны 8 сарын хооронд цэргийн алба хааж ирээд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оныг дуустал үхэр хариулж байгаад хувийн шалтгааны улмаас аймгийн төв рүү шилжиж ирсэн. 1982 онд Ховд аймаг руу шилжиж ирээд Ховд аймгийн Барилга угсралтын трестийн Ханын материалын үйлдвэрийн тоосгоны заводод ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Барилгын 1 дүгээр ангид барилгачнаар ажилласан. Сэлэнгэ аймгийн Сант сумын Цагаан толгойн техник мэргэжлийн сургуульд 1984-1985 оны хооронд автын ангид суралцсан. Улмаар Сэлэнгэ аймгийн Сант сумын нэгдэлд жолоочоор үлдээд ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжиж ажилласан. Миний тэтгэвэрт гарах нас хүрсэн учраас намайг Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1972 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хоньчноор, 1978 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү....Тийм учраас шаардлагаа багасгасан....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Н нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1972 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хоньчноор, 1978 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Н нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1972 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хоньчноор, 1978 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1081 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын 2 дугаар бригадын 1980 оны 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1097 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1972 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн 7, 8-р ангийг 1971-72 оны хичээлийн жилд төгсөж ХАА-д илгээлтээр гарч байгаа сурагчдыг нэгдлийн үйлдвэрлэлийн салбарт хувиарлан ажиллуулах тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралтын хуулбар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1975 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай Ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбар, гэрч Ж.Тогтмолын ....Би 1975 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчин болсон. Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1977 оны 6 сард цэргийн албанд татагдаж 1980 оны 6 сард халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан....Ж.Н бид хоёр 1978-1982 он хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар хамт ажиллаж байсан. 1982 оноос хойш мэдэхгүй аймгийн төвд барилга дээр ажиллаж байгаад хот руу шилжсэн....Ж.Н нь нэгдлийн бог малыг эцэг, эхийн хамт маллаж байсан. Эхнэр аваад 1-2 жил нэгдлийн үхэр маллаж байгаад аймгийн төв рүү шилжсэн.... гэх мэдүүлэг, гэрч Ч.Баастын ....Би сургуульд сураагүй Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургуульд сурч байгаад 3 дугаар ангиасаа гарсан. Түүнээс хойш сургуульд сураагүй. Сургуулиас гараад эцэг эхийн хамт Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1991 он хүртэл мал малласан. Би цэрэгт яваагүй хугархай болохоор яваагүй....Ж.Н нь 1978-1980 он хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар хамт ажиллаж байсан. 1980 оноос хойш мэдэхгүй аймгийн төв рүү шилжсэн. Түүнээс хойш мэдэхгүй. Ж.Н нь 1975-1978 онд цэрэгт явсан. Ж.Н нь нэгдлийн бог малыг эцэг, эхийн хамт маллаж байсан....Ж.Нямдава нь 7 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ч.Баастын ажиллаж байсан байдлыг тогтоосон Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2016/00085 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Ж.Тогтмолын ажиллаж байсан байдлыг тогтоосон Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2018/00302 дугаартай шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгч Ж.Н, Г.Цэвээнсүрэн нарын гэрлэлтийг 1979 оны 12 сарын 22-ны өдөр бүртгэсэн талаар бичилттэй 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 126/003389 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 21, 26, 27-29, 30-32, 33-34, 35-37, 38-41, 42 дугаар тал/

Ж.Н нь БХЯ-ны сайдын 1975 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн н/155 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1899 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 6 дугаар тал/

Хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудсанд авагдсан  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 999 дугаартай албан бичгээр ирүүлсэн ББМҮ яамны Ховд барилга конторын материалын үйлдвэрийн даргын 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 045100 дугаартай нэхэмжлэлийн нэр бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 8-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Ч.Бааст, Ж.Тогтмол нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Мужиг овогт Жумбын Н / /-ийн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1972 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хоньчноор, 1978 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        С.ОЮУНЖАРГАЛ