Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 00449

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2019/00449

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, Коодоо овогт Я-ийн М /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 26 дугаар гудамжны 25 тоотод бүртгэлтэй, одоо Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутагт дэвсгэр болох Салаа гэх газарт оршин суух, Сартуул овогт Н-ын С /../-т холбогдох,

гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6 тооны үхэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй 153/2019/00365/и индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.М миний бие 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн иргэн Н.Ст 41 тооны үхрээ маллуулахаар өгсөн билээ. Гэтэл Н.С нь манай 41 тооны үхрээс 11 тооны үхрийг дутаасан учраас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Хэрэг шүүхэд шилжиж 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 5 үхэр буюу 2,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Үлдэгдэл 6 үхрийг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нас гүйцсэн 6 том үхрээр төлж барагдуулна гэж тохиролцсон баталгаа тодорхойлолт гаргаж өгсөн. Гэвч одоо үлдэгдэл 6 үхрийг өгч чадахгүй явдаг газраараа яв гэж хэл амаар доромжпоод байгаа учир миний бие аргаа барж танай шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч Н.Саас 6 үхэр гаргуулж өгнө үү гэжээ.

Тус шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохигчоос ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Я.М, хариуцагч Н.С бид даарх нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгч Я.М нь 6 тооны эм үхэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа багасган 4 тооны 7-8 насны эм үхрийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Н.Саас авахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 тооны эм үхрээсээ татгалзаж байна.

Хариуцагч Н.С нь нэхэмжлэгч Я.Мгийн нэхэмжилсэн 6 тооны эм үхрээс 4 тооны 7-8 насны эм үхрийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор өгөхөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Хариуцагч Н.С үүргээ биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэнэ.

Энэхүү гэрээг талууд хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр хүсэлт зоригоо илэрхийлж байгуулсан бөгөөд энэ асуудлаар дахин маргахгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.М нь Н.Ст холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6 тооны үхэр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.С нь 4 тооны 7-8 насны эм үхрийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Я.Мд өгөхөөр, нэхэмжлэгч Я.М нь 2 тооны эм үхрийг хариуцагч Н.Саас гаргуулахаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хурааамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.

Энэхүү захирамжийг хариуцагч Н.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Мгийн нэхэмжлэлтэй, Н.Ст холбогдох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6 тооны үхэр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.С нь 4 тооны 7-8 насны эм үхрийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Я.Мд өгөхөөр, нэхэмжлэгч Я.М нь 2 тооны эм үхрийг хариуцагч Н.Саас гаргуулахаас татгалзан зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хурааамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ