| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0117/Э |
| Дугаар | 202/ШЦТ/127 |
| Огноо | 2023-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 202/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Б.Батцоож, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 233*******03250105 дугаартай, 178/2023/0117/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын ******* багт 2-р ******* айлын тоотод оршин суух хаягтай, ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар: ПЮ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
Хохирогч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2022 оны 11 сарын 06-07-нд шилжих шөнө ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт дэд ахлагч О.гийн хамт албан үүргээ гүйцэтгэж 8888ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгаад явуулах гэхэд хажуугаар явж байсан Л.******* уг машины ард нь сууж явсан Амараатай маргаад эхэлсэн. Тэгээд би тэр машины ард сууж явсан Амарааг сугадаад машинд нь суулгасан. Тэгтэл Л.******* над руу “Хадаа чи муу нохойн гөлөг баячуудын суганы үс өргөж босголоо” гэх зэргээр дайрсан. Тэгэхэд эхнэр Бадмаа нь такси барьсан би гуйгаад машинд нь суулгаад явуулах гэхэд над руу хэл амаар дайраад зууралдаж байгаад хантааз урсан. Тэгээд О.гийн биед халдсан тул жижүүрийн машин дуудаж эрүүлжүүлэх саатуулах байранд авчирсан. Саатуулах байранд ирж миний толгойн дагз хэсэгт цохиж, ноцолдох хооронд хувцас урсан байсан.”гэх мэдүүлэг /хэргийн 46-р хуудас/
Хохирогч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Тухайн шөнө а/а Н.*******, д/а Ж. нартай албан үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл “Хишиг” плазагаас хөдөлсөн 8888ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нь эрүүл байсан. Тэгээд өөр машин шалгаж байхад хүн орилоод байхаар нь ирэхэд 2 залуу, 2 эмэгтэй хүмүүс ирчихсэн байсан. Л.******* гэх залуу Н.******* луу “200 унасан баячуудад долигонолоо” гээд Н.******* руу дайраад байсан. Тэр залуугийн эхнэр гэх эмэгтэй бас дайраад байсан намайг бас түлхэж цохисон.Аргагүйн эрхэнд жижүүрийн машин дуудаж саатуулах байранд авчирсан.Бид 3 цохиж, зодсон болон албадлага хэрэглэсэн зүйл байхгүй. Харин өөрсдөө зодуулж хувцас хунараа уруулсан...гэх мэдүүлэг/хэргийн 51-р хуудас/
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Тухайн өдөр миний бие ЭСБ-нд жижүүрээр ажиллаж байхад 01 цагийн үед цагдаа Н.*******, Ж., О. нар 4 иргэнийг саатуулах байранд авчирсан. М.Золжаргал, П., Л.*******, Х.Эрдэнэзаяа эдгээр хүмүүс нь сэтгэлийн хөөрөлд илт авагдсан, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэнээс ийм зүйл болсон. Манай албан хаагчид эдгээр хүмүүст халдсан зүйлгүй. Өөрсдөө хий гишгэх, орон дээрээс удаа дараа унаад байсан. Л.*******гийн биед үзлэг хийхэд уруулын зүүн дотор талд шалбарсан, баруун өвдөг өнгөц зулгарлалтай байсан. Мөн М., М.Золжаргал гэх эмэгтэйчүүд нь хөл өвдөг нь зулгарч улайсан, тохой хөхөрсөн зэрэг гэмтэлтэй байсныг зургаар бэхжүүлсэн болно. Миний албаны цамцыг урж гэмтээсэн.” гэх мэдүүлэг/хэргийн 56-р хуудас/
Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Тухайн өдрийн шөнө үүргээ гүйцэтгэж байхад нэг машины ард сууж явсан нэг залуу Н.*******тай мэндлээд явуулах гэтэл хажуугаар явж байсан нэг залуу Н.******* луу “Чи согтуу хүн явууллаа. Баян болохоор долигнож байна тээ” гээд хэрүүл маргаан үүсгээд эхэлсэн юм. Бид 3 эвээр яриад нэг таксинд суулгах гэсэн боловч суухгүй хэл амаар доромжлоод дайраад байхаар нь жижүүрийн машин дуудаж авчирсан болно. Сүүлд Н.*******ын нүд нь хөхөрсөн хавдсан байхаар яасан бэ гэсэн чинь Л.******* цохисон гэж байсан. Бид нар тэр хүмүүсийг зодсон, цохисон зүйл болоогүй. Өөрсдөө дайрч давшлаад унаж тусаад байсан гэх мэдүүлэг/хэргийн 59-р хуудас/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”Тэр өдрийн орой дүү Билгүүнтөгстэй караоке ороод гарах үед Л.*******тай таарч суучих хүргээд өгий гэсэн чинь ёуугаагүй цааш явсан. Тэгээд хөдөлсөн чинь цагдаа нар зогсоож дүүг үлээлгээд хөдлөх гэтэл зүс таних Н.******* цагдаа таараад яваад амарчих гээд байж байтал Л.******* тэр цагдааг “баян тарган хүнд долигнолоо” гээд хэрүүл үүсгэж байсан. Тэгэхээр нь би дүү тэгэж болохгүй шүү гэж хэлээд яваад өгсөн. Тэр хэрүүл үүсгээл үлдсэн гэх мэдүүлэг/хэргийн 68-р хуудас/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр орой ХААН банкны ойролцоо явж байхад 3 цагдаа, мөн 2 эрэгтэй, 2 эмэгтэй энгийн хүмүүс байсан. Нэг өндөр цагдаа Л.*******г суу гэхэд суугаагүй нөгөө П. гэх эмэгтэй нь миний машины ард нэг цагдаагийн хажууд унасан. Нэг махлаг залуу чи миний авгайг зам дээр унагалаа гээд хэрүүл хийгээд байсан. Тэр махлаг бор цагдааг нэг удаа цохисон. Нэг согтуу эмэгтэй миний машинд сууж байгаад цагдаагийн машин ирэхээр буугаад яваад өгсөн. Цохисон зүйл болоогүй тэр согтуу махлаг залууг цагдаа нар өчих гэсэн боловч дийлээгүй. Угаасаа дийлдэхгүй байна лээ.
Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн өдөр нөхөр, Л.*******, найз М.Золжаргал, Х.Эрдэнэзаяа нартай хамт “Хишиг” плазагийн караокед сууж байгаад гарч ирсэн. Санаж байгаа зүйлээ ярья. Тухайн үед Ланд-200 машин байсан. Тэр машины ойролцоо байсан цагдаа нар бид нар дээр их л ууртай ирсэн. Намайг нэг машинд оруулах гээд байсан. Нэг мэдэхэд намайг нэг хүн босгож байсан.Саатуулах байранд 10-аад цагдаа нар дайраад байсан.Намайг боож унагаасан хүн бол эмч Б., захын дээр унагаасан хүн нь Н.******* гэж бодож байна. Бид нар ажил төрөлтэй байхад хүний нэр хүнд унагаагаад, эрүүл мэндээр хохироосон Гомдолтой байна гэх мэдүүлэг /хэргийн 85-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “...Хохирогч Н.*******ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн шанаа, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хэргийн 89-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 949 дугаартай “...О.гийн биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний урд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт /хэргийн 95-р хуудас/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 9******* дугаартай “...Л.*******гийн баруун мөрний үений сунгалт, зүүн хацрын дотор салстын зулгаралт, хүзүүний зүүн хэсийн зулгаралт, хүзүүний баруун мөрний урд хэсгийн зулгаралтууд, цээжний баруун дээд хэсгийн цус хуралтууд,баруун мөрний, зүүн суганы, баруун шилбэний цус хуралтууд, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун мөрний үений суналт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.”гэх дүгнэлт /хэргийн 99-р хуудас/
Шүүгдэгч Л.*******гийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа
Шүүгдэгч Л.*******гийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай хуудас хэргийн 2-р хавтас 88-р хуудас зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутагт 2022 оны 11 дүгээр сарын 06- 07-нд шилжих шөнө шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.*******тай таарамжгүй харьцаж улмаар түүний нүүр, толгойн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлтэй маргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч Л.******* нь үл ялих зүйлээр шалтаглаж танхайн сэдэлтээр хохирогчийн биед халджээ. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирогчийн биед гэмтэл учрахыг мэдсээр байж халдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Н.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Л.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /2-р хэргийн 88-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.*******гийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, биеэ авч яваа байдал, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд харгалзан үзсэн болно.
******* аймгийн Прокурорын газарт гаргаж өгсөн ХААН банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2-р хавтас 95-109-р хуудас/ шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог болох нь нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-8 ширхэгийг хэрэгт хадгалах, тус хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбатаас: Шүүгдэгч Л.******* нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохирогч Н.******* нь шүүгдэгчээс нэхэмжлсэн зүйлгүй хохирлын баримт гаргаж өгөөгүй тул торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Л.*******гаас: “Гэм буруугаа хүлээн зөьшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Л.*******гийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 8 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгч Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС