Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 118/ШШ2022/0005

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Н.*******гийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий *******ын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* дүгнэлтэд: Завхан аймгийн ******* газрын хяналтын ******* Д.******* би, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Н.******* ...Очир илч ХХК-ны баруун бүс худалдааны төвийн хүнсний лангуу түрээслэгч О.******* нь хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн..." гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шалгаад, зөрчилд холбогдогч О.*******д Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар №******* дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 /нэг зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн материалыг хяналаа. Эрх бүхий албан тушаалтан Н.******* нь иргэн О.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж буруу шийтгэл оногдуулсан байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Н.*******гийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр *******ын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* газрын хяналтын ******* Д.******* нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Н.*******гийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг ...Эрх бүхий албан тушаалтан Н.******* нь иргэн О.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж буруу шийтгэл оногдуулсан байна... гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Н.******* *******ын дүгнэлт бүхий шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ... шийтгэлийн хуудсанд бичихдээ хуулийн заалтаа зөв бичсэн хэдий ч мөнгөн дүнг бичихдээ бичиг техникийн алдаа гаргаж 100 нэгжээр бичсэн нь *******ын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд шийтгэлийн хуудсан дээр бичиг техникийн алдаа гаргаж буруу мөнгөн дүн бичсэн хэдий ч холбогдогч торгуулийн шийтгэлээ зөв мөнгөн дүнгээр барагдуулсан байгаа тул шийтгэлийн хуудсыг өөрчлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Хариуцагч улсын байцаагч бичиглэлийн алдаа гаргаж шийтгэл оногдуулснаа буюу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг өөрчлөх тухай *******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тийнхүү шийтгэлийг хуудсыг өөрчлөх нь уг маргаан бүхий 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн иргэн О.*******ын эрх зүйн байдлыг дордуулахааргүй байна.

Иймд хариуцагчаас *******ын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай Завхан аймгийн ******* газрын хяналтын ******* Д.*******ийн дүгнэлтийн шаардлагыг хариуцагч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ******* хяналтын улсын байцаагч Н.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул уг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР