Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Рэгзэнгийн *******т холбогдох 2226000310099 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг Эмт 10 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, одоо түр оршин сууж байгаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 03-03 тоотод амьдардаг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Рэгзэнгийн ******* /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангамж” худалдааны төвийн зүүн хаалганы орчимд иргэн ******* эзэмшлийн 69-70 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээгнээс Самсунг А-51 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.   

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн алдсан гэх Самсунг-А51 маркийн гар утсыг ноднин буюу 2020 оны намар дүү Улаанаа гэх хүнээс худалдаж авч байсан юм. Уг утасны хайрцаг бол байхгүй. Харин анх Юнител ХХК-аас худалдаж авч байсан үеийн и мэйл дугаар бүхий баталгааны хуудас нь Улаанаад байсан бөгөөд би баталгааны хуудасны зургийг мессенжер чатаар авсан. Одоо надад зураг нь байна. Би гар утсаа одоо харвал танина. Чулуунбатын Ганболд гээд залуугийн төрсөн эх Урнаа гэх эмэгтэй надтай хамт таксинд зогсдог юм. Ямар нэгэн ах дүүгийн холбоо байхгүй. Би харин цагдаад гар утсаа алдсан гээд өргөдөл гаргасны дараа цагдаагаас намайг дуудаад “таны утсыг авсан байж болзошгүй хүн олдсон маргааш өглөө ирээд гар утсаа мөн эсэхийг үзээд өгөөч” гэсэн. Би ч маргааш нь дуудахаар нь очоод сууж байтал Урнаа эгчийн хүү Ч.Ганболд гэх залуу гаднаас орж ирээд миний гар утсыг хураалгаж байсан юм. Тухайн үед надтай хамт байж байгаад “алив би залгая, сайн үз, тэр сүүлийн хүмүүс чинь л авсан биз” зэргээр янз бүрийн юм яриад байсан юм. Тэр ч бүү хэл цагдаагаас надад “гар утас чинь олдсон, маргааш ирээд үзээдэх” гэж хэлсний дараахан Урнаа эгч гэнэт залгаад “манай хүү л чиний утсыг хотоос худалдаж авсан гэнэ” зэрэг учир нь ойлгогдохгүй зүйл яриад байсан. Маргааш нь ирээд үзтэл Ганболд нь барьчихсан байсан. Тэр үед намайг Ганболдыг авсан ч гэдгийг мэдээгүй байхад Урнаа эгч над дээр ирээд “чиний утсыг манай хүү худалдаж авсан байна, цагдаагаас дуудсан гэнэ гэхээр нь би тухайн үедээ бас гайхаад байсан юм” ... Ганболд, Урнаа бид гурав биенээ сайн танина. ... Урнаа эгчээс өөр авсан хүн байхгүй гэж бодож байна. Урнаа эгч намайг гар утсаа алдсны дараахан Улаанбаатар хот руу явсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 9967-2771 дугаарыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авсан юм. Миний дугаарыг одоо Улаанбаатар хотод манай найз Ганболд ашиглаж байгаа. ... Одоогоор би Ховд аймагт барилгын ажил хийж байна. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд ээж Өвөрхангай аймгаас ирсэн. Гэхдээ яг хэдний өдөр ирснийг нарийн сайн санахгүй байна. Ганболдын ээж Өвөрхангай аймагт хувиараа такси үйлчилгээнд явдаг гэсэн. ... Ховд аймагт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод очиж хамт байсан. Ганболд бид хоёр бол 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод ирж Ганболдынд очоод амьдарч байсан. Ховд аймгаас Улаанбаатар хотоос хот руу очихдоо I РНОNЕ-6 /Айфоне-6/ маркийн гар утастай байсан. Тэгээд ээж нь Өвөрхангай аймгаас ирээд явах үед л цэнхэр артай гар утастай болчихсон байсан. Би Ганболдоос чи ямар гоё утастай болчихсон юм бэ гэхэд ээж ирээд энэ утсыг авч хоцорлоо гэж хэлсэн. .../Айфоне-6/ РНОNЕ-6 маркийн гар утсаа хүүхдэдээ өгөөд явууллаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

         2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч од “... ар талын бие хэсэг нь усан цэнхэр өнгөтэй Самсунг А-51 маркийн гар утас ...” эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч оор "... Миний алдсан гэх гар утас энэ 2 гэсэн дугаарт байна. Энэ 2 дугаарт байгаа усан цэнхэр өнгийн Самсунг А-51 маркийн гар утсыг ерөнхий шинж байдал, ар хэсгийн хотгороор нь таньж байна ...” гэсэн эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-41р хуудас/,

 

         Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн “...Самсунг А-51 маркийн гар утасны өнөөгийн зах зээлийн үнэлгээ 500.000 төгрөг ...” гэсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/18 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 16-20-р хуудас/.

 

                  2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Ганболдоос “... ар талын хэсэг нь усан цэнхэр өнгийн Самсунг А-51 гар утас ..." эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-45-р хуудас/,

 

         2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хохирогч од  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/,

      

        Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04  дугаартай тодорхойлолт /хх-ийн 85/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/,

      

        Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангамж” худалдааны төвийн зүүн хаалганы орчимд иргэн ******* эзэмшлийн 69-70 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээгээс Самсунг А-51 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хөрөнгийн үнэлгээний 12/18 дугаартай тайлан /хх-ийн 16-20/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-45/, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-41/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 46/, хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч мэдүүлэг /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эсхүл эзэмшигчид мэдэгдэлгүйгээр сэм авсны улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй учир гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна. Иймд улсын яллагчаас миний үйлчлүүлэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утсыг хохирогч нь буцааж авсан учир хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангамж” худалдааны төвийн зүүн хаалганы орчимд иргэн ******* эзэмшлийн 69-70 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүхээгнээс Самсунг А-51 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч *******: ...“Би өөрийн алдсан гэх Самсунг-А51 маркийн гар утсыг ноднин буюу 2020 оны намар дүү Улаанаа гэх хүнээс худалдаж авч байсан юм. Чулуунбатын Ганболд гээд залуугийн төрсөн эх Урнаа гэх эмэгтэй надтай хамт таксинд зогсдог юм. Би харин цагдаад гар утсаа алдсан гээд өргөдөл гаргасны дараа цагдаагаас намайг дуудаад “таны утсыг авсан байж болзошгүй хүн олдсон. Маргааш өглөө ирээд гар утсаа мөн эсэхийг үзээд өгөөч” гэсэн. Би ч маргааш нь дуудахаар нь очоод сууж байтал Урнаа эгчийн хүү Ч.Ганболд гэх залуу гаднаас орж ирээд миний гар утсыг хураалгаж байсан юм. Тухайн үед надтай хамт байж байгаад “алив би залгая, сайн үз, тэр сүүлийн хүмүүс чинь л авсан биз” зэргээр янз бүрийн юм яриад байсан юм. Тэр ч бүү хэл цагдаагаас надад “гар утас чинь олдсон, маргааш ирээд үзээдэх” гэж хэлсний дараахан Урнаа эгч гэнэт залгаад “манай хүү л чиний утсыг хотоос худалдаж авсан гэнэ” зэрэг учир нь ойлгогдохгүй зүйл яриад байсан. Маргааш нь ирээд үзтэл Ганболд нь барьчихсан байсан. Тэр үед намайг Ганболдыг авсан ч гэдгийг мэдээгүй байхад Урнаа эгч над дээр ирээд “чиний утсыг манай хүү худалдаж авсан байна, цагдаагаас дуудсан гэнэ гэхээр нь би тухайн үедээ бас гайхаад байсан юм” ... Ганболд, Урнаа бид гурав биенээ сайн танина. ... Урнаа эгчээс өөр авсан хүн байхгүй гэж бодож байна. Урнаа эгч намайг гар утсаа алдсны дараахан Улаанбаатар хот руу явсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч “...Би 9967-2771 дугаарыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авсан юм. Миний дугаарыг одоо Улаанбаатар хотод манай найз Ганболд ашиглаж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд ээж Өвөрхангай аймгаас ирсэн. Гэхдээ яг хэдний өдөр ирснийг нарийн сайн санахгүй байна. Ганболдын ээж Өвөрхангай аймагт хувиараа такси үйлчилгээнд явдаг гэсэн. Ховд аймагт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод очиж хамт байсан. Ганболд бид хоёр бол 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод ирж Ганболдынд очоод амьдарч байсан. Ховд аймгаас Улаанбаатар хотоос хот руу очихдоо “I РНОNЕ-6 /Айфоне-6/” маркийн гар утастай байсан. Тэгээд ээж нь Өвөрхангай аймгаас ирээд явах үед л цэнхэр артай гар утастай болчихсон байсан. Би Ганболдоос чи ямар гоё утастай болчихсон юм бэ гэхэд ээж ирээд энэ утсыг авч хоцорлоо гэж хэлсэн. /Айфоне-6/ РНОNЕ-6 маркийн гар утсаа хүүхдэдээ өгөөд явууллаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч од “ар талын бие хэсэг нь усан цэнхэр өнгөтэй Самсунг А-51 маркийн гар утас” эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч оор "Миний алдсан гэх гар утас энэ 2 гэсэн дугаарт байна. Энэ 2 дугаарт байгаа усан цэнхэр өнгийн Самсунг А-51 маркийн гар утсыг ерөнхий шинж байдал, ар хэсгийн хотгороор нь таньж байна” гэсэн эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-41р хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн “... Самсунг А-51 маркийн гар утсын өнөөгийн зах зээлийн үнэлгээ 500.000 төгрөг ...” гэсэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/18 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 16-20-р хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Ганболдоос “... ар талын хэсэг нь усан цэнхэр өнгийн Самсунг А-51 гар утас" эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-45-р хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хохирогч од  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/,зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн гэмт хэргийн хувьд улсын яллагчийн дурдсанчлан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байгаа. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Миний үйлчлүүлэгч нь өрх толгойлж, бага насны хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг.Өрхийн амжиргаагаа залгуулж, хувиараа тогтмол, өндөр цалинтай ажлын байр байхгүй ч гэсэн машинаар ойр зуурын үйлчилгээнд явдаг. Мөн зэргэлдээ суманд 5, 10 малтай. Үүнийгээ эргэж, тойрч амьдардаг хүн. Хүн эс гэндвэл гэдэг шиг зүйл болсон. Шүүгдэгч нь өөртөө их гэмшиж байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар  “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр найман сарын  хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т оршин суух газраа  өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдаж байна.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч   давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, 

 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Рэгзэнгийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Рэгзэнгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр найман  сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.     

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.МАНДАХБАЯР