Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00463

 

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2019/00463

******* сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* тоотод оршин суух, Олхонууд овогт Д-ын Б /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн Гулзадын ******* 26 айлын орон сууцны 21 тоотод оршин суух, Гоова овогт Төмөрхуягийн О /.../-д холбогдох,

5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00392/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, гэрч Ш.Мөнхбат, С.Сэлэнгэсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Т.Од 2016 онд ******* *******ийн 26 айлын орон сууцны 25 тоотыг худалдсан. Орон сууцны нийт төлөх мөнгөнөөс 5,400,000 төгрөгийг дутуу төлсөн учраас 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 5,400,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд цувуулж төлөхөөр тохиролцон нотариатаар баталгаажуулж гэрээ хийсэн. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш Т.О нь мөнгө өгөөгүй. Би нэг, хоёр удаа гэрт нь орж энэ талаар ярилцахад хугацааг нь хойшлуулж өгөөч ээ гэдэг. Утас руу нь залгахаар утсаа авахгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Эвлэрүүлэн зуучлалд хандахгүйгээр шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна.

Иймд Т.Оаас 5,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү

....Шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.О бид дараах нөхцөлтэйгээр эвлэрлээ.

Хариуцагч Т.О нь надад Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* ******* тоот 79.8 м.кв байрыг худалдан авсны төлбөрийн үлдэгдэл нийт 2,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус миний Голомт банкны 5610003365 тоот дансанд *******жүүлэхээр, нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 3,400,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж эвлэрсэн. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болохыг ойлгож эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч Т.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.О миний бие Д.Бд Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* ******* тоот 79.8 м.кв байрыг худалдан авсны төлбөрийн үлдэгдэл нийт 2,000,000 төгрөгөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус Д.Бгийн Голомт банкны 5610003.. тоот дансанд *******жүүлэхээр, нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,400,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж эвлэрсэн. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болохыг ойлгож эвлэрлийн гэрээ байгуулсан....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь Т.Од холбогдуулан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Т.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.Бгийн Голомт банк дахь 5610003365 тоот дансанд төлөхөөр, нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хариуцагч Т.Оаас гаргуулахаас татгалзан эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.О нар эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 101,350 /нэг зуун нэг мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч Т.Оаас гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа нь шүүх хуралдаанд гаргасан гэрч Ш.Мөнхбат, С.Сэлэнгэсайхан нарыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг тус тус дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Од холбогдох, 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Д.Бгийн Голомт банк дахь 5610003365 тоот дансанд төлөхөөр, нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,400,000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хариуцагч Т.Оаас гаргуулахаас татгалзан нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.О нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа нь шүүх хуралдаанд гаргасан гэрч Ш.Мөнхбат, С.Сэлэнгэсайхан нарыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамж 101,350 /нэг зуун нэг мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ