Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
Хэргийн индекс | 173/2022/0126/Э |
Дугаар | 2022/ШЦТ136 |
Огноо | 2022-06-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Номт овогт ******* ******* холбогдох 2226002320164 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн Арвайхээр сумын 10-р баг 47-08 тоотод оршин суух хаягтай, Урьд ******* аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, Номч овогт ******* *******, регистрийн дугаар: /*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед ******* аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буян-Арвижих нэртэй караокены гадна иргэн зүүн талын хөмсөг тус газар 2 удаа гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед Арвайхээр сумын 11-р баг 83-07 тоотод байх хашааны хаалга нүдээд байхаар нь гарсан чинь Гантулга, Буянжаргал нар танихгүй залуутай ирсэн байсан. Буянжаргал намайг машинд суучих пиво уух уу гэхээр нь би үгүй гэсэнд хамт ирсэн ******* гэх залуу нь бууж ирээд машинд суучих л даа гээд миний гараас татаад машинд суулгасан. Тэгээд Буян-Арвижих караокены гадна ирээд зогссон ба бид дөрөв хамт орсон. ******* текен дээр очоод 3 дуу захиалсан байсан. ******* Буян-Арвижих нар дуу дуулсан. Би сүүлийн нэг дууны бадгийг дуулчихьяа гэсэн чинь уурлаад байхаар нь би явъя гээд уурлаад гараад ирсэн байсан чинь араас ******* гэх залуу ирээд намайг чи яагаад байгаа юм бэ гээд намайг явуулахгүй цамцнаас татаад байснаа надад уурлаад миний зүүн талын хөмсөг хэсэг рүү гараараа 2 цохичихоод дахиад зодох гээд дайраад байсан чинь Буянжаргал *******ыг салгаад чи яагаад эмэгтэй хүн зодох гээд байгаа юм гээд аваад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед ******* миний хөмсөг рүү гараараа 2 удаа цохисноос өөрөөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. Энэ асуудлаас болж миний толгой хөдөлсөн, зүүн талын зовхи, хөмсөг хэсэгт цус хурсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад байж байтал манай найз ******* залгаад ганц нэг юм уух уу гэхээр нь би хүрээд ир гэсэн чинь ******* ирж, бид хоёр 1 ширхэг 2,5 литрийн Сэнгүр пиво хувааж уусан. Тэгээд бид хоёр Тулгаа гэх найзтайгаа уулзаад караокед оръё гээд замаараа Жаргалсайханыг аваад Буян-Арвижих нэртэй караокед ороод тэнд дуу дуулж байтал Жаргалсайхан, Тулгаа, ******* нар гараад явахаар нь би араас нь гарсан чинь Тулгаа гэр лүүгээ явсан байсан. Жаргалсайхан ******* нар маргалдаад Жаргалсайхан *******ын чих тус газар гараараа алгадаад авах шиг болсон. Гэтэл ******* Жаргалсайханы нүүр тус газар нь 2 удаа алгадаад авахаар нь би салгасан. Жаргалсайхан цагдаа дуудна гээд хойш нь алхсан, ******* бид хоёр гэр рүүгээ явсан. Тухайн асуудал болох үед *******, Жаргалсайхан бид гурав л байсан. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 347 дугаартай: ...Үзүүлэгч биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. ..” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, ******* аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 235 дугаартай тодорхойлолт /хх-ийн 40/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Номч овгийн ******* ******* нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед ******* аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буян-Арвижих нэртэй караокены гадна иргэн зүүн талын хөмсөг тус газар 2 удаа гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч “...би явъя гээд уурлаад гараад ирсэн байсан чинь араас ******* гэх залуу ирээд намайг чи яагаад байгаа юм бэ гээд намайг явуулахгүй цамцнаас татаад байснаа надад уурлаад миний зүүн талын хөмсөг хэсэг рүү гараараа 2 цохичихоод дахиад зодох гээд дайраад байсан чинь Буянжаргал *******ыг салгаад чи яагаад эмэгтэй хүн зодох гээд байгаа юм гээд салгаад аваад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед ******* миний хөмсөг рүү гараараа 2 удаа цохисноос өөрөөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. Энэ асуудлаас болж миний толгой хөдөлсөн, зүүн талын зовхи, хөмсөг хэсэгт цус хурсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/, гэрч "...Жаргалсайхан ******* нар маргалдаад Жаргалсайхан *******ын чих тус газар гараараа алгадаад авах шиг болсон. Гэтэл ******* Жаргалсайханы нүүр тус газар нь 2 удаа алгадаад авахаар нь би салгасан. Жаргалсайхан цагдаа дуудна гээд хойш нь алхсан, ******* бид хоёр гэр рүүгээ явсан. Тухайн асуудал болох үед *******, Жаргалсайхан бид гурав л байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, Хохирогч биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 347 тоот дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
******* аймгийн Прокуророос шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед ******* аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буян-Арвижих нэртэй караокены гадна иргэн зүүн талын хөмсөг тус газар 2 удаа гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгт цус хуралт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч мэдүүлэг /хх-ийн 6-7/, гэрч мэдүүлэг /хх-ийн 10/, шинжээч эмчийн 347 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Хохирогчид 500.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй ” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашдаа дахин ийм алдаа гаргахгүй учир торгуулийн арга хэмжээ авч өгнө үү?” гэсэн дүгнэлтийг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Номч овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Номч овогт ******* *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР