| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00435/и |
| Дугаар | 00529 |
| Огноо | 2019-11-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 00529
| 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан "Ш-У" Г-ын даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/22 дугаартай "Д.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал, "Ш-У" Г-ын даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/28 дугаартай "Д.О-г архив бичиг хэргийн ажилтны үүрэгт ажлаас нь чөлөөлж, халуун усны кассаар томилон ажиллуулах тухай" тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-г "Ш-У" Г-ын архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч "Ш-У" Г-аас нэхэмжлэгч Д.О-гийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуусталх нийт 3 сар 9 өдөрт ногдох олговор 2,180,166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгосугай. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд ногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус бичилт хийхийг хариуцагч "Ш-У" Г-т үүрэг болгосугай. 4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч "Ш-У" хГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 120,032 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА
| |