| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00504/и |
| Дугаар | 00543 |
| Огноо | 2019-11-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 00543
| 2019 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/005******* | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн Их монгол ******* айлын ******* тоотод оршин суух, ПП......... регистрийн дугаартай, З овогт Д.З-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг дахь *******-д холбогдох Ховд аймаг дахь *******-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан *******-ийн Арьс харшлын тасгийн сувилагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Говь-Алтай аймгийн Анагаахын их сургуулийг бага эмч, сувилагчийн ангийг 2006 онд төгссөн. 2009 онд Улаанбаатар хотод Эмгэг судлалын үндэсний төвд эд эсийн лаборонтоор мэргэшсэн. Улмаар 2009 оноос эхлэн Ховд аймгийн *******-д эмгэг судлалын лаборонтоор ажиллаж эхэлсэн. Ховд аймгийн *******-ийн захирал Т.*******той 2014 оны 4 сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажиллаж байсан. Уг байгууллагад тасралтгүй 10 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал, зөрчилгүй гаргаж байгаагүй.
Миний бие 2017 онд Улаанбаатар хотруу элэгний эмчилгээнд явахаар болсны улмаас Ховд аймаг дахь *******-ийн захирлын 2017 оны 2 сарын 03-ны өдрийн Б/******* дугаартай тушаалаар өөр ажилд шилжүүлэн томилсон. Миний бие 2017 оны 8 сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь *******-ийн захиралд тус төвийн Арьс харшлын тасагт ээлжийн сувилагч хийж байгаад 2017 оны 8 сарын 01-нээс урт хугацааны чөлөө олгож өгнө үү гэж өргөдөл гаргасан. Гэтэл уг өргөдлийг шийдэхгүйгээр 2018 оны 3 сарын 27-ны өдөр Б/61 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан байна. Би тухайн үед өргөдөл гаргаж ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хотод элгэндээ эмчилгээ хийлгэхээр явчихсан байсан, Ийм тушаал гаргасныг мэдээгүй, надад ч энэ талаар юу ч хэлээгүй. Миний бие 2018 онд Хятад улсын Бээжин хотруу элэг солиулахаар явчихсан байхад Ховд аймаг дахь *******-ийн захирлын 2018 оны 3 сарын 27-ны өдрийн Б/61 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан байна. Би уг тушаалыг 2019 оны 9 сарын 24-ний өдөр мэдэж гардан авсан. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдөр 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15-т Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино, Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтласан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэснийг ноцтойгоор зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Ховд аймаг дахь *******-д холбогдуулан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Арьс харшлын тасгийн сувилагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймаг дахь *******-ийн захирал нь өөрийгөө шүүхэд төлөөлүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Мөнхзаяаг томилж, итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна. Тус итгэмжлэлээр Ховд аймаг дахь *******-ийн захирал нь Э.Мөнхзаяад 1 жилийн хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар заасан бүх эрхийг эдлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор эрхийг олгосон байна.
Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзаяа нар нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн байх бөгөөд тус эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Д.Занданхүү нь ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардпагаасаа татгалзаж, хариуцагч Ховд аймгийн ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас *******-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан *******-ийн Арьс харшлын тасгийн сувилагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчдийн дээрх байдлаар эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.З нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймаг дахь ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Ховд аймаг дахь *******-д холбогдох Ховд аймаг дахь *******-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан *******-ийн Арьс харшлын тасгийн сувилагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзаяа нар нь хоорондоо ярилцаж тохиролцож, нэхэмжлэгч Д.З нь ажилгүй байсан бүх хугацааны цалин олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ховд аймгийн ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас *******- ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгохоор, урьд эрхэлж байсан *******-ийн Арьс харшлын тасгийн сувилагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилохоор, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.З нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймаг дахь ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА