| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00566/И |
| Дугаар | 00545 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 00545
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: М ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, УХ........ регистрийн дугаартай, А.Б-д холбогдох гар утас зээлээр худалдан авсны үлдэгдэл төлбөр 602,182 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 111,864 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 120,200 төгрөг, нийт 834,246 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ******* тоот гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy A6 /2018/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. А.Б нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
|
|
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 602,182 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 111,864 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 120,200 төгрөг буюу нийт 834,246 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би М ХХК-иас Samsung Galaxy A6 /2018/ утсыг зээлээр худалдан авсан нь үнэн. Би нэхэмжлэлийн шаардлага болох нийт 834,246 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан 834,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М ХХК-ний нэхэмжилсэн 834,246 төгрөгийг хариуцагч А.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ний тэмдэгтийн хураамжид төлсөн 27,572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 12,286 төгрөгийг хариуцагч А.Б-ээс гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-д холбогдох 834,246 /найман зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ний тэмдэгтийн хураамжид төлсөн 27,572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 12,286 төгрөгийг хариуцагч А.Б-ээс гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА