| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намарзан багт оршин суух, ПОххххххххх тоот регистрийн дугаартай, Дунд шавь овогт Ц.М-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга О.Н, хүсэлт гаргагч Ц.М-ийн өмгөөлөгч Г.Б нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч Ц.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1959 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1975 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийнхээ хамт 1978 оны 6 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад мал малласан. 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хугацаат цэргийн албанд татагдаж, 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдаж нутагтаа ирсэн. 1981 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицид дээж бутлагчаар, 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд жолоочоор, 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Холбооны газарт жолоочоор, 1985 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчноор, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 он хүртэл тус Тэжээлийн аж ахуйдаа жолоочоор ажилласан. Тухайн үед аав ээжийнхээ хамт мал маллаж байх үеийн 1975-1977 оны 70 дугаар данс Ховд аймгийн архивын газарт шилжиж ирээгүй байгаа бөгөөд хөдөлмөрийн дэвтэр тэр үед надад тусад нь нээж өгөлгүйгээр хөдөлмөрийн хөлс аав ээжийн нэр дээр давхар бодогдоод явдаг байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход тухайн үед ажиллаж байсныг нотлох баримт хариуцан ажиллаж байсан хүмүүсийн буруутай үйлдлээс болж үрэгдсэн байна. Мөн Архивын газраас зарим орсон гарсан тушаал олдоогүй тул заавал шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд Ц.Мягмардорж намайг 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 9 дүгээр сарны 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1981 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицид дээж бутлагчаар, 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд жолоочоор, 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Холбооны газарт жолоочоор, 1985 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчноор, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Хүсэлт гаргагч Ц.М-ийн шүүхэд гаргасан хүсэлтийг бүхэлд нь дэмжиж байгаа. Шүүхэд гаргасан хүсэлтүүдээс 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Холбооны газарт жолоочоор ажиллаж байсан талаарх баримт, тушаалууд нь Архивын тасгаас олдохгүй байгаа боловч хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон, ажлаас гарсан тушаалыг нь бичиж, тамга дарж баталгаажуулсан байдаг. Ц.Мягмардорж нь 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 9 дүгээр сарны 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийн хамт мал малалж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтрийг нь түүнийг цэргээс халагдаж ирэх үед нээсэн байдаг. Хавтаст хэрэгт Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1977 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай тушаал авагдсан бөгөөд Ц.Мягмардорж нь А.Цэдэнбалын туслах малчнаар ажиллаж байсан байдаг. Иймд Ц.Мягмардоржийн хүсэлтийн дагуу ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Хүсэлт гаргагч Ц.М нь шүүхэд 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 9 дүгээр сарны 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1981 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицид дээж бутлагчаар, 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд жолоочоор, 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Холбооны газарт жолоочоор, 1985 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчноор, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд: -БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1981 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, -Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 74 дугаартай Жолооч ажиллуулах тухай тушаалын хуулбар, -Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 78 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, -Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, -Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1536 дугаартай лавлагаа, -Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн даргын 1977 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, - БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1981 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын хуулбар, - БНМАУ-ын Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын хуулбар, -Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаартай Улирлын ажилчин халах тухай тушаалын хуулбар, -Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаартай Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын хуулбар, түүний хавсралт, -Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай Ээлжийн амралтын тухай тушаалын хуулбар, -Ховд аймгийн Эрдэнэбүрэний Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, -Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1-р бригадын Цэдэнбалын нэр дээрх 1975 оны 70 дугаар дансны хуулбар, -Хүсэлт гаргагч Ц.М-ийн нэр дээрх 1982 оны 2 дугаар сарын 11-ний өдөр нээлгэсэн ажлын тухай мэдээний бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, -Хүсэлт гаргагч Ц.М-ийн нэр дээрх Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, -Хүсэлт гаргагч Ц.М-ийн нэр дээрх Хугацаат цэргийн алба хаасны Архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, -Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 656 дугаар лавлагаагаар ...Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуй /Сартайгтай ББХК/ нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болно гэжээ, -Улсын бүртгэлийн хэлстийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 163 дугаартай лавлагаагаар ...Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 оны 2 дугаар сард Сартугтай ББХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэжээ, -Гэрч Б.Дарьсүрэнгийн шүүхэд өгсөн ...намайг 1986 оны 6 дугаар сард Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд шилжин очиход Ц.М нь 49-ийн талбайд ногоочноор ажиллаж байсан. 1987 оны 5 дугаар сард Тэжээлийн аж ахуйд ирсэн 53-ын машины жолооч болсон. Ц.М нь жолоочоор ажиллаж байхдаа ногоочдын хүүхдүүдийг Эрдэнэбүрэн сумын дунд сургууль руу зөөж хүргэдэг байсан. Мөн ногоочдыг ногооны талбайд хүргэж өгөөд буцааж авдаг байсан. Намайг 1992 онд Ховд аймаг руу шилжих хүртэл жолоочоор ажиллаж байсан гэх мэдүүлэг, -Гэрч Л.Батмөнхийн шүүхэд өгсөн ... Ц.М бид хоёр 1975 оноос 1978 он хүртэл нэг багт мал маллаж байсан. Ц.Мягмардорж нь илгээлтээр эцэг эхийн гар дээр туслах малчин болж ирж байсан. 1978 оны 6 дугаар сард Ц.Мягмардорж нь цэрэгт татагдаж, 1981 онд цэргээс халагдаж ирсэн... гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв. Хүсэлт гаргагч Ц.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ц.М нь 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 9 дүгээр сарны 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1981 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицид дээж бутлагчаар, 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд жолоочоор, 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Холбооны газарт жолоочоор, 1985 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчноор, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд жолоочоор тус тус ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул түүний шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПОххххххххх тоот регистрийн дугаартай, Дунд шавь овогт Ц.М-ийн 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 9 дүгээр сарны 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1981 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицид дээж бутлагчаар, 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд жолоочоор, 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Холбооны газарт жолоочоор, 1985 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт нормчноор, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Тэжээлийн аж ахуйд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА |